Ураны цацрагаас мал хордсон нь тогтоогдож, малчдыг яаралтай нүүлгэх шийдвэр гарчээ.


2013-3-25 ны “Үнэн” сонинд гарсан нийтлэлийг танд бүрэн эхээр нь хүргэж байна.

unen

March 25th, 2013

Хагас жил гаруй хугацаанд уран олборлолтоос мал хордож үхсэн, үхээгүй хэмээн муур хулгана болж тоглогсдын эцсийн дүгнэлт гарч, цацраг идэвхт бодисоор мал хордсон болохыг нийслэлийн Мал эмнэлэг үржлийн газар энэ сарын 18-нд олон нийтэд дэлгэсэн билээ. Үүний мөрөөр манай сонины сурвалжлах баг Дорноговь аймгийн Улаанбадрах, Сайншанд сумын Зүүнбаян багт очиж цацраг идэвхт ураны хайгуулын лицензтэй “Кожеговь” ХХК-ийн хайгуулын анги болон зүй бусаар малаа хорогдуулсан малчидтай уулзлаа. Read the rest of this entry »


Ураны хор уршиг ба эрүүл мэндэд үзүүлэх нөлөө


 

Уран бол өөрөө байгальд байгаа байдлаараа хүний эрүүл мэндэд хоргүй бөгөөд, ердийн тохиолдолд маш сул цацраг ялгаруулдаг. Ураныг олборлож, газрын хөрснөөс ялгаж эхэлсэн нөхцөлд аюултай болж эхэлдэг. Учир нь уран нь өөрөө хүнд металл ихтэй чулуулаг газар ихээр тааралддаг. Энэ учраас уран олборлож эхэлсэн цагт уран нь биш юмаа гэхэд, бусад хүнд металлууд нь орчин тойронд хор хөнөөл үзүүлж эхэлдэг. Мөн уран олборлолтын явцад газрын гүнд олборлолт явуулж байгаа тохиолдолд гүний ус хордож, ил уурхайн олборлолт бол хортой тоосонцор болон тархах аюул маш өндөр байдаг.

Дорноговь, Улаанбадрах, Арева

Дорноговь, Улаанбадрах, Арева

Баруун Европын орнуудад уран олборлолтыг бүрэн зогсоосноос хойш Казахстан, Канад, Австрали мэт хүн амын нягтшилт сийрэг газар явагддаг. Энэхүү олборлолтын явцад нутгийн уугуул индиан ба абориген иргэд хамгийн түрүүнд хохирдог бөгөөд, тэд улс төрийн болон хууль зүйн аргаар өөрийн эрх ашгаа хамгаалан эсэргүйцэж эхэлсэн билээ.
Бусад ураны олборлолт явуулдаг улс орнууд бол Узбекистан, Нигер, Намиб ба ОХУ юм. Энэхүү олборлолт явагддаг газруудын нийт 70% нь мөн адил нутгийн уугуул иргэдийн амьдардаг газар байршдаг бөгөөд, хамгийн ихээр ураны олборлолтын гайг өөр дээрээ үүрдэг.

Ураны уурхайн цооногт тогтсон нуур

Ураны уурхайн цооногт тогтсон нуур

Ил олборлолтын уурхайг хэдэн км-ийн өргөнтэй, олон аварга том нүхнүүдээр төсөөлж болно. Энэхүү нүхнүүдийг нь 100 гаруй метрийн гүнд малтаж ухдаг бөгөөд, тэр нүхнүүдийг тойрон олон том уул овоо мэт хог хаягдал нь сүндэрлэдэг. Мөн тэр уурхай нь үргэлж томорч өргөжиж байдаг бөгөөд, уурхайн тэслэлт явуулах нөхцөлд тоос тоосонцор агаар мандалд ихээр хаягддаг. Тэрхүү нарийн тоосонцор нь говийн угалз мэт босон хийсэж, ойр хавийн газар тэр чигээр нь бүрxдэг юм. Энэхүү тоос, тоосонцор нь ойр хавийн ажилчдын байр, тосгон хот, малын бэлчээрээр тархан тунадаг.

Уран олборлолтын явцад тархдаг түгээмэл өвчин:

Хамгийн ихээр хордож, хамгийн ихээр хохирдог нь жирэмсэн эхчүүд ба нярай хүүхдүүд юм. Арева компанийн 40 жилийн турш уран олборлолт явуулж буй Нигер улсын туршлагыг судалж үзье . Нигер улсад хамгийн ихээр түгсэн хүүхдийн өвчин нь ханиад биш, удамшлын гаж төрөлт, цус багадалт, төрөл бүрийн хорт хавдар болон амьсгалын замын архаг өвчин байдаг. Үүнийг уран олборлолттой холбож үздэг.

Нас бие хүрэгсдийн дунд ихэвчлэн бөөрний архаг өвчин ба уушгины хорт хавдар ордог.
Хортой бодист ихэвчлэн хүн ууж идэх зүйлээрээ дамжуулан хорддог- тэрхүү хүнс нь хүнд металл болон цацрагийн идэвхтэй байдаг бөгөөд, тэр нь цаашдаа бөөрөнд тунан үлддэг. Энэхүү уран ба бусад хүнд металл биед их хэмжээгээр хуримтлагдвал, бөөрний үйл ажиллагаа бүрэн зогсдог.

Мөн, гүний усны хордолтоос гадна уран олборлолтын дагуулдаг хамгийн том аюул бол радон хий юм. Энэхүү хий нь уран олборлолт явагдаж буй уурхайн агаарт их хэмжээгээр хуримтлагддаг бөгөөд уушгины хорт хавдар үүсгэдэг. Энэхүү хий нь үнэргүй, өнгөгүй бөгөөд тогтоож олоход маш хүндрэлтэй байдаг хий.

radon

Areva компани Гринписын хийсэн судалгааг үгүйсгэхдээ жилийн турш рентгенээр шалгаж, цацраг идэвхийн хэм хэмжээ нь эрүүл мэндэд аюултайгаар нөлөөлөх хэмжээнд хүрээгүй гэж тайлбарладаг. Энэхүү хариултыг Арева компани тавих нь ойлгомжтой. Гэвч уран олборлолт явагддаг тосгонуудын ундны усыг шинжлэхэд, дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүлээн зөвшөөрөгдсөн хэмжээнээс олон дахин хэтэрсэн байсан. Мөн цацраг идэвхт радон хий орчин тойронд тархсан байсан нь ил болсон. Нигер улсын Арлит хотод энэ бүгд нэг нэгнээ дагаж ирдэг, өөрөөр хэлбэл уранд хордсон ус, радонд хордсон агаар, цацрагаар шардаг хүний явган зам, магадгүй хордсон хүнсний ногоо ба хордсон сүү. Энэ бүгд нь уурхайн ажилчдын ч, ойр хавийн тосгонд амьдардаг хүмүүст ч ижил хэмжээгээр аюултай. Арева компани нь энэхүү цацраг идэвхийн аюулыг тайлбарлах ёстой байсан боловч, энэхүү аюулыг Нигер улсын ард түмний дунд тараан танилцуулж байгаагүй.

Мөн цацрагийн идэвхтэй хорт хаягдал нь ихэвчлэн уурхай явуулсан газраа уурхайг нуур болгон живүүлж, аль эсвэл шороогоор бүрж булдаг. Энэхүү цацрагийн оршуулга нь цаашид олон мянган жилээр хойч үеийнхнийг зовоох асуудал бөгөөд, мөнхийн аюул болон үлддэг.

Одоо “Уран” гэж яг юу юм бэ?, Ямар замаар хүн малын эрүүл мэндийг яаж хордуулдаг вэ? гэдэг талаар авч үзье.

Уран бол цацраг идэвхит хүнд металл юм. Ураны цацраг идэвхийн задралын явцад голдуу алфа туяа ялгардаг. Алфа туяа нь агаарт хэдхэн см цацраад замхарна. Хувцас болон хүний арьсыг нэвтлэх чадваргүй. Гэвч хүн, малын биед орсон тохиолдолд эрхтэний эд эсийг маш хүчтэй энергээр шарж гэмтээнэ. Алфа туяа бол нэвтлэх чадвар муутай боловч, бэта, гамма туяанаас 20 дахин илүү энергээр шарж эд эс гэмтээдэг байна.

Уран гэдэг бодис нь хүн малыг химийн ба цацрагийн гэсэн 2 төрлөөр хордуулна.
1. Уран бол хүнд металынхаа хувьд хар тугалга, мөнгөн устай адил химийн аргаар хордуулна.
2. Ионжсон цацрагаар шарж цацрагийн хордолт өгнө.

Уран ямар замаар уран хүний биед нэвтрэн орох вэ?

1. Амьсгалын замаар:
Уран цацраг идэвхит бодис тул байнга задарч байдаг. Энэ задралын үед  Алфа, Бета цацраг ялгардаг. Энэ цацраг туяа амьсгалын замаар дамжин уушгинд нэвчин ороход яваандаа уушигны хавдар үүсэх аюултай. Цацрагаар шарагдсан уушиг бол тэр дороо хавдар болохгүй ч, хэд хэдэн жил, зарим тохиолдолд 10 хүртэл жил өнгөрсний дараа хавдраар өвчилдөг байна. Алфа туяагаар амьсгалаас сэргийлэхэд маск зүүх, тамхи татахгүй байх чухал юм. Ураны уурхайд ажиллаж байсан тамхи татдаг хүмүүсийн дунд уушигны хавдар элбэг байжээ. Радон хий, тамхи татах хоёр зэрэгцэхээр уушгинд маш аюултай байдаг байна.

2. Ус, хүнсээр дамжин хоол тэжээл боловсруулах эрхтэнд нэвтрэн орно. Газрын гүнд ураныг хүхрийн хүчлээр уусган хайлуулах арга нь гүний усыг бохирдуулах аюултай.
3. Шарх сорвиор дамжин шууд биед нэвчиж болно.

Уранаас хордох химийн хордолт: Амьсгалын замаар болон хоол хүнсээр дамжин уран хүний биед ороход химийн хордолт явагдана. Энэ нь бөөрний дутагдал, бөөрний үйл ажиллагаа зогсох хэлбэрээр илрэнэ.

Ядуурсан ураны цацрагийн онцлог: Уран олборлоход хаягдал болон ялгарсан үлдэгдэл шороо, шавхайд ураныг нь ялган авсан ч гэсэн цацраг идэвхит бодис үлддэг. Тэр нь хөрс, ус, агаараар дамжин хүн, малын уушгийг алфа – туяагаар шарснаас олон жилийн дараа ч уушигны хорт хавдар үүсгэж болно.

Уран мөн яс, бөөрөнд хуримтлагдана: Ураны тоос бол уусдаг ба уусдаггүй гэсэн хэсгүүдээс бүрдэнэ. Уусдаггүй хэсэг нь уушгинд хуримтлагдаж уушгийг гэмтээж байхад уусдаг хэсэг нь цусанд орж хүн малын биед тарна. Зарим хэсэг нь яс, бөөрөнд хуримтлагдаг, зарим хэсэг нь шээсээр гадагшилна.

Ураны уурхайн ажилчид уран олборлох ба шар нунтаг гаргаж авахад ураны задралаар үүсэх Радон хий амьсгалснаар уушигны хавдар тусах эрсдэлтэй.

usa-depleted-uranium-in-libya-20120727

Жирэмслэлтийн үед:

Жирэмсэн эх цацрагаар шарагдахад хэвлий доторх хүүхдийн хөгжилд нөлөөлж болно. Төрсөн хүүхэд хавдраар өвчлөх ба ялангуяа цусны хавдар тусах магадлал өндөр байдаг.

Хэвлий дэх хүүхдийн хөгжилд нөлөөлөх ураны нөлөө нь тухайн жирэмслэлтийн үе шат болон авч байгаа цацрагийн хэмжээнээс шалтгаалдаг байна.

– Жирэмслэлтийн эхний үе шатанд цацрагийн нөлөөгөөр ураг хэвлий дотроо амьгүй болох эрсдэлтэй.

– 4. -10. долоо хоногтой жирэмслэлтийн үед зүрх, мэдрэлийн систем зэрэг эрхтэнүүд бий болж эд эсүүд ялгаран үржих үед хэвийн биш, гажиг мутаци үүсэх эрсдэлтэй. Энэ нь мөн амьтан дээр хийсэн судалгаагаар тогтоогдсон байна.

– 10-аас дээш долоо хоногтой жирэмсний үед тархины хөгжилд ноцтой нөлөөлдгөөс сэтгэл мэдрэлийн өвчтэй хүүхэд төрөх магадлал өндөрсдөг байна. Энэ нь Хирошима, Нагасакид атомын бөмбөг хаях үед жирэмслэлтийн энэ шатанд байсан хүүхдүүдэд элбэг тохиолджээ.

– Жирэмслэлтийн үе шат хамаарахгүйгээр нөлөөлөх зүйл бол төрсөн хүүхдэд хавдар тусах магадлал өндөр болдог. Учир нь удамшлын өөрчлөлт орсноор эд эсийн өөрийгөө хянах тогтолцоо нь өөрчлөгддөг буюу алдагддаг байна.

Хэрвээ жирэмслэхээс өмнө эхийн биед цацраг идэвхит бодис орсон тохиолдолд ураг гаднаасаа ч дотроосоо ч цацрагт хордох давхар аюултай.

2011 оны 11 сард  Science of the Total Environment хэмээх АНУ-ын эрдэм шинжилгээний сэтгүүлд Улаанбаатарын гүний усанд ураны агууламж өндөр байгаа төдийгүй Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас (ДЭМБ)-аас тогтоосон жишиг хэмжээнээс хэтэрсэн тухай бичжээ.

Иргэний Хамгаалалт:

Ураны хордлогод өртсөн бүс нутгийг тусгаарласан хамгаалалтанд оруулах ёстой. Иргэдэд эрүүл мэндээ хамгаалах болон өдөр тутмын амьдралдаа анхаарах мэдээллүүдийг маш сайн ойлгуулах ёстой. Хордлогын бүсийг цэвэрлэсний дараа эрүүл мэндийн аюулгүй байдлыг тогтмол хэмжилтээр баталгаажуулах ёстой байдаг.

Эх сурвалжууд:

http://www.dergesundheitde.com/radon-und-ihre-gesundheit/
http://www.spiegel.de/wissenschaft/natur/uranabbau-in-niger-die-gesundheit-von-80-000-menschen-ist-bedroht-a-686633.html
http://de.wikipedia.org/wiki/Absetzbecken_%28Bergbau%29
http://de.wikipedia.org/wiki/Uranbergbau

http://www.bfs.de/de/ion/wirkungen/uranmunition.html

Click to access stth_schwangerschaft.pdf

Орчуулан бэлтгэсэн Ц. Хүслэн, Мигаа Могод


Ураныг хэрхэн олборлож баяжуулдаг вэ?


Дорноговь, Улаанбадрах, Арева

Дорноговь, Улаанбадрах, Арева

• 1-р үе шат: Сорьцын өрөмдлөг

Эхний шатанд ураны сорьцыг тодорхойлохын тул хяналтын өрөмдлөг хийж, дээж авна. Ураны хүдрийг газар дор уусган олборлоход нэг орд газарт 500-гаад удаа өрөмдөх явдал гардаг. Ингэж өрөмдөхөд химийн бодисонд ууссан уран гүний усыг бохирдуулж, орчин тойронд цацраг идэвхит бодис алдагдах эрсдэлтэй. Read the rest of this entry »


Атомын цахилгаан станцаас татгалзаж байна


AKW

Европын Xолбоо:

Бельги:

2015-2025 онд 7 АЦС-аа бүгдийг нь зогсооно.

Болгар:

Дунай мөрний эрэг дээр Беленад АЦС барих ажил зогссон. Энэ станцыг аль 1980-аад оноос барьж эхэлсэн ч анхны төлөвлөсөн  4 Read the rest of this entry »


Цөмийн зэвсэг дэлгэрүүлэхийн эсрэг олон улсын эмч нарын байгууллагын мэдэгдэл


ippnw
Цөмийн зэвсэг дэлгэрүүлэхийн эсрэг олон улсын эмч нарын байгууллагаас” (www.ippnw.org) “Чернобылийн 27 жил- Фукушимагийн 2 жил” гарчигтай мэдэгдэл Германы Зуйд-Дойчэ сонины бүтэн нүүрт гарчээ. Уг мэдэгдэлд 2328 эмч нар гарын үсгээ зуржээ.

Чернобылийн ослын 27 жил

Цөмийн ослоос 4 жилийн дараа хүүхэд томчуудын дунд бамбай булчирхайн болон цусны хорт хавдар өргөн тархсан. Чернобылийн цацрагийн хордолтын улмаас 1,6 сая хүн амиа алдсан. 800 мянган ликвидатор буюу ослын дараахан Чернобылийн АЦС дээр ажиллаж, ослыг цэвэрлэсэн ажилчдаас 125 мянга нь бас нас нөгчсөн. Хэдэн зуун мянган хүн цацрагт хордож, өвчилсөн.  Хүн амын дунд нялхсын эндэгдэл ихсэж, цаг хугацаа өнгөрөх тусам  гаж төрөлт элбэгшиж байна. Read the rest of this entry »


Түгшүүрт мэдээ: Уран олборлтоос болж Дорноговь цацрагт хорджээ


ТҮГШҮҮРТ МЭДЭЭОны өмнөөс л  Дорноговийн Улаанбадрах суманд үхэр мал үхэж, зулбасан тухай түгшүүрт мэдээ ирж эхэлсэн. Тус суманд дэлхий нийтэд харт мөртэй хэмээх алдаршсан Францын “Арева” гэгч компанийхан уран олборлохоор зэхэж, тэр бүү хэл 2000 тонн  ураны хүдэр туршилтын журмаар олборлосон тухай мэдээ жил гаруйн өмнө гарч байсан. Үхэр үхсэн тухай Цөмийн Энергийн Газарт мэдэгдэхэд хэдэн байцаагч очиж хэмжилт хийгээд “тайван амгалан байцгаа, үхэр уранаас болж үхээгүй” гэж дүгнээд буцав. Бас болоогүй, иргэнийхээ үүргээ гүйцэтгэж, бусдадаа зовнисон цөмийн эсрэг үзэлтнүүдийг ” хоосон дуулиан өдөөгчид” гэж хэвлэл мэдээллээр гоочлов.

Read the rest of this entry »


Монголын физикч эрдэмтэн цөмийн аюулын эсрэг тэмцэнэ


Ariunbold zuragОлны танил болсон Анти Нуклеар Мүвмент буюу “Голомт- Цөмийн аюулын Эсрэг Xөдөлгөөн ” (Голомт-ЦЭХ)-ийг Монголдoo болон гадаадад суугаа эх оронч, оюунлаг иргэд түүчээлдэг. Tэдний нэг, цөмийн аюулыг эсэргүүцэгч активист Гомбожавын Ариунболдыг та бүхэнд танилцуулъя.

Read the rest of this entry »


Базелийн тунхаг


2010 оны 8-р сарын 26-нд Швейцарийн Базел хотноо “Онгон байгаль ба хордсон иргэд – Уугуул нутгийнхан, тэдний эрүүл мэнд ба ураны уурхай“ сэдэвт бага хурал зохион байгуулагдаж, Канад, АНУ, Энэтхэг, Намиб, Австрали зэрэг уран олборлогч орнуудын элч төлөөлөгчид оролцжээ. Хурлын төлөөлөгчид тус тусын улс орон дахь уран олборлолтын тулгамдсан асуудлуудыг авч хэлэлцээд, эцэст нь Базелийн Тунхаг гэдэг баримт бичиг гаргасан юм. Дэлхий дахинаа уран олборлолтыг хориглохыг уриалсан тус тунхаг бичигт ингэж бичжээ.

urankonferenz1

Оршил үг

Уран олборлож, шар нунтаг үйлдвэрлэх нь хүрээлэн буй байгаль орчин, амьд бие организмд онц хортой төдийгүй хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж, энх тайвнаар зэрэгцэн орших, цөмийн зэвсгээс ангижрах дэлхий нийтийн үйлсэд ноцтой саад учруулдаг гэдгийг энд хуран цугларагсад санал нэгтэйгээр баталж байна. Read the rest of this entry »


3-09: Mongolian Anti-Nuclear Activists Will Protest (News in English, German, French & Japanese)


3-11 tv

Ulaanbaatar, Mongolia. The “Golomt”Anti-Nuclear Movement (ANM) will hold a public event on Saturday, March 9, to commemorate the 2nd anniversary of the Fukushima accident. That day anti-nuclear activists in France, Germany, Japan and other world countries will form a human chain to call for the nuclear phase out. The “Golomt” movement activists will demonstrate their solidarity and support for the global anti-nuclear movement and will organize a protest under the slogan “NO! to Nuclear Fuel Cycle.”

Read the rest of this entry »


2013-03-09 “Цөмийн циклийг эсэргүүцье” багт жагсаал


no nuclear
Олон улсад энхийн ба цэргийн зорилгоор цөмийн технологи ашиглахыг таслан зогсоохыг уриалсан “гинжин хэлхээ” үйл ажиллагааг Франц, Канад, Япон, Энэтхэг зэрэг олон оронд нэгэн зэрэг зохион байгуулж байна. Голомт – Цөмийн Эсрэг Хөдөлгөөн (Анти Нуклеар Мүвмент) энэхүү үйл ажиллагаанд Монгол улсыг төлөөлөн оролцож “Цөмийн циклийг эсэргүүцье” энх тайванч багт жагсаалыг дараах уриатайгаар зохион байгуулж байна.

Read the rest of this entry »


Монгол сургуулийн “дэлхийн жишиг”


Otgonbayar sign

2012-04-13 гэрээнд Гарын үсэг зурж буй нь. Cambridge Assessment Группын тэргүүн Саймон Лебус, Ё. Отгонбаяр

Та бүхэнд боловсролын чухал асуудлаар эргэцүүлсэн судлаач П.Мягмарын шинэ нийтлэлийг танилцуулж байна. Нийтлэл ирүүлсэнд баярлалаа.  

Амарлин 

Коммунизмаас ардчилалд дөнгөж шилжээд буй Монголд туслах хандивлагчдын уулзалт 1991 онд Токиод болох үеэр монголчууд нэгэн зүйл тусламжийг хичээнгүйлэн гуйжээ. Тэр нь 70 жилийн явцад хэлбэржин тогтсон Зөвлөлт маягийн боловсролоо шинэчилж авах байв. Нэг дани судлаачын дурссанаар, энэ ажлыг зөвхөн 5 жилийн дотор амжуулна гэж тухайн үед монголчууд төсөөлж байжээ. Харин, үүнийг яаж амжуулж хийх вэ гэдгийн хувьд тэдэнд бэлэн жор байв. Энэ жорын дагуу, юуны өмнө боловсролоо “олон улсын чиг хандлага, жишигт нийцүүлнэ” гэх зорилт тавьсан ба ингэхдээ бодлого нь гадаад орны юмыг өөрийн санаанд нийцүүлэн авч, засаж хувиргахад чиглэсэн ажээ. Судлаачдын нэрлэснээр энэ нь боловсролыг “монголчилж” буй хэрэг байв.

Read the rest of this entry »


ХАТАН ЗОРИГТОНД баяр хүргэе!


Award           Анти Нуклеар Хөдөлгөөний ахмад гишүүн Т. Минжүүр гуайдаа анхны “ХАТАН ЗОРИГТОН” алдрын эзэн болсонд хөдөлгөөнийхөө нийт гишүүдийн өмнөөс чин сэтгэлийн талархал дэвшүүлье!

Эрчим хүчний тэргүүний мэргэжилтэн, тулхтай инженер хүний хувьд Монгол Улсын эрчим хүчний өнөөгийн байдал, хэрэгцээ, хэрэглээ, цаашдын зөв сайн хөгжил, шинэчлэлийн талаар үнэтэй санал, зөвлөмж гарган олон нийт, мэргэжлийн хүрээнийхэнд болон төр засгийн байгууллагад хүргэж, цөмийн хаягдал булшлахын хор холбогдол, цөмийн эрчим хүч, уран олборлолтын уршиг хөнөөлийг илчлэн олон нийтэд үнэн зөв ойлголт өгөхөд өөрийн үнэт цагаа зориулж, эх орон нь эрэлхэг хөвүүд охидоо дуудсан энэ цагт үгээн хэлж, залуусаа уриалан тууштай тэмцэж ирснийг бид мэднэ.
Т.Минжүүр гуай шиг олон олон эр зоригтнууд эх орныхоо сайн сайхан, эрүүл аюулгүй оршихуйн төлөө тэмцэх болтугай. Read the rest of this entry »


Голомт.орг-ын 2012 оны тайлан


WordPress.com-ынхон ГОЛОМТ.ОРГ блогын 2012 оны тайланг бэлдсэнийг сонирхон үзээрэй


Товч:

2012 оны Канны Кино Наадамд нийт 4,329 кино оролцжээ. Харин ГОЛОМТ.ОРГ -д 2012 онд нийт 55 мянган удаа хандсан аж. Хэрэв хандалт бүрийг нэг кинотой зүйрлэвэл тус блог нь 13 Кино Фестивальтай дүйцэхүйц ажээ.

Click here to see the complete report.


“Уран хоргүй” гэж уран үгээр уянгалуулагч ЦЭГ-ын дарга Н.Тэгшбаяр буюу рецидив залилагч


shar nuntag shar l yum daa tegshbayaraa            1978 онд төрсөн. МУИС-ын Физикийн ангийг 1999 онд төгссөн, эхнэр, 3 хүүхэдтэй энэ залууг “Босоо Загал” компанийн захирал, “Зөв сонголт-Зөв нийгэм” ТББ-ийн тэргүүн, Ардчилсан Залуучуудын холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн, төрсөн нутаг Увс аймгийн Өмнөговь сумынхаа Намир, Орлого голыг хамгаалах хөдөлгөөний зохицуулагч, сүүлд нь  2010 оны сүүлчээс “МонАтом” төрийн өмчит компанийн дэд захирал, ба саяхнаас Цөмийн Энергийн Газрын даргаар томилогдсон ерөнхий сайд Алтанхуягийн нутгийн дүү гэж  хүмүүс мэднэ (1,2,3).

Эх орон, эзэн Чингис, байгаль орчин, үр хөндөлт гээд аль ч сэдвээр уянгалуулдаг Тэгшбаяр бусдыг уран үгээрээ урхиддаг  жинхэнэ “хуурамба” гэгч ажээ.  Read the rest of this entry »