Атомын цахилгаан станцаас татгалзаж байна

AKW

Европын Xолбоо:

Бельги:

2015-2025 онд 7 АЦС-аа бүгдийг нь зогсооно.

Болгар:

Дунай мөрний эрэг дээр Беленад АЦС барих ажил зогссон. Энэ станцыг аль 1980-аад оноос барьж эхэлсэн ч анхны төлөвлөсөн  4 тэрбум еврогийн өртөг зардал нь явцын дунд өссөөр 10 тэрбум хүрчээ. Улмаар АЦС барих төсөлд оролцож байсан  RWE (Германы цөмийн корпораци) болон санхүүжүүлж байсан банкууд төслийг орхисон. Aнхнаасаа л АЦС барих төсөл маш асуудалтай эхэлсэн. Беленда дахь АЦС-ыг авилгалын асуудлаас гадна АЦС барихыг эсэргүүцэгч идэвхтэн амиа алдсан зэрэг шуугиан хүрээлдэг. Гэвч Оросууд анх байгуулсан гэрээний дагуу АЦС барихад бэлэн гэдгээ илэрхийлээд, гэрээний заалтаа зөрчсөн Болгарын засгийн газраас 10 тэрбум еврогийн төлбөр шаардаж байгаа аж.

Герман улс

Хамгийн шуурхай ажилласан улсын нэг. Фукушимагийн ослын маргааш нь гэхэд 8 АЦС-аа унтраагаад бусдыг нь шалгалтанд оруулсан ба ажмаар үлдсэн АЦС-уудаа зогсоосоор 2022 онд гэхэд АЦС-гүй болох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Дашрамд хэлэхэд Германы АЦС-ууд нь  аюулгүй байдлын хамгийн өндөр түвшинд ажилладагаараа нэртэй аж.

Их Британи:

Их Британий төр засгaac АЦС барих бодлого явуулж байгаа ч атомын концернүүд өөрсдөө АЦС ажиллуулах нь эдийн засгийн ашигтай эсэхийг эргэн харж, эргэлзэх болжээ.

Финлянд:

Fennovoima гэдэг АЦС  барихаар төлөвлөсөн ч хөрөнгө оруулагчидтай тохиролцоонд хүрч чадаагүй. АЦС барих төслийн томоохон хөрөнгө оруулагчдын нэг нь болох “E-On” корпораци эзэмшиж буй 34 хувиа зарж төслөөс гарах болсноо мэдэгдээд байгаа. Тус төсөлд 70 орчим жижиг хөрөнгө оруулагчид оролцож байгаа хэдий ч АЦС барихад шаардагдах 4-6 тэрбум евротой тэнцэх хөрөнгийг босгож чадалгүй гацжээ.

Атомын салбарын ирээдүй бүрхэг байгааг хамгийн түрүүнд мэдэрсэн E-On“ корпораци болон  эрчим хүчний бусад корпорациуд сэргээгдэх эрчим хүчний зах зээл рүү хүчтэй түрэн орж ирж байгаа ажээ.

Франц:

2025 он гэхэд цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлээ 50 хувиар бууруулахаар ажиллаж байна.

Голланд:

Borssele II  гэдэг АЦС барих төсөл бий ч хөрөнгө оруулагчид нь нүүр буруулах болсны улмаас тус төслийг 3 жилээр хойшлуулаад байгаа. Цөмийн эрчим хүчний салбарын томоохон тоглогчид болох  Германы RWE ба Францын EDF корпорацууд шинээр АЦС барихад хөрөнгө оруулахгүй гэж мэдэгдсэн.

Итали:

Цөмийн эрчим хүчний асуудлыг амжилттай, ардчилсан аргаар шийдсэн анхны улс. Италичууд  Чернобылийн ослын дараахан буюу 1987 онд бүх ард түмний санал асуулга явуулж, АЦС-гүй орон байхаар шийдсэн. 2011 онд Фукушимагийн ослоос 3 сарын дараа мөн ард түмний санал асуулга явуулахад 90 гаруй хувийн саналаар АЦС-ын асуудалд бүр мөсөн цэг тавьж, хэзээ ч цөмийнэ рчим хүч ашиглахгүй гэж зарласан.

Латви:

Литвийн АЦС-д хөрөнгө оруулж хамтрах санаатай байсан ч парламентийн гишүүдийн олонхийн дэмжлэгийг олж чадаагүй.

Литв:

2012 оны 10 сард АЦС барих эсэх талаар бүх ард түмний санал асуулга явуулахад ард түмэн нь АЦС барихыг зөвшөөрөөгүй.

Австри

Австричууд цөмийн эрчим хүч, АЦС-аас олон жилийн өмнө ангижирсан төдийгүй АЦС-д үйлдвэрлэсэн эрчим хүчний импортод хориг тавьжээ.

Словак:

Jaslovske Bohunice гэдэг газар  барьж байгаа цөмийн реакторын ашиглалтанд орох хугацаа сунгагдсаар байгаа бөгөөд 2025 оноос нааш ашиглалтанд орохгүй гэж мэдэгдсэн. Учир шалтгаан нь хөрөнгө оруулагч олдохгүй байгаа гэнэ.

 Румын:

Анх 2015-16 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөж байсан Черновода АЦС-аа 2019 оноос наашгүй гэж мэдэгджээ.

Швед:

Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлсэн Швед улс эрчим хүчний илүүдэлд орох хандлагатай байгаа. Ваттенфалл гэдэг төрийн өмчит цөмийн компани нь шинээр АЦС барихгүй гэдгээ мэдэгдсэн.

Швейцар:

Фукушимагийн осол гарснаас 4 сарын дараа Швейцарын парламентаас бөх АЦС-уудаа унтраана гэж мэдэгджээ.

Чех, Испани, Франц зэрэг бусад олон орнуудад АЦС барих ажлын явц удааширч, зогсож байгаа нь Фукушимагийн осолтой холбоотой юм. Энэ ослоос хойш ихэнх хөрөнгө оруулагчид цөмийн төслүүдэд хөрөнгө оруулахгүй стратегийн шалтгаантай болсон.

Испани:

Испаничууд хугацаа нь дуусч байгаа хуучин цөмийн реакторынхаа (АЦС) зөвшөөрлийг дахин сунгахгүйг гэдгээ мэдэгдсэн. Тиймээс АЦС 2013 оны 7 сард зогсох ажээ. Фукушимагийн дараа Европын цөмийн реакторуудад аюулгүй байдлыг баталгаажуулах зорилготой Стресс-Тест хийж, олон АЦС-уудад өндөр өртөгтэй засвар хийх шаардлага тавсан нь цөмийн реакторуудаа зогсооход  нөлөөлжээ.

Хойт Америк 

АНУ:

АНУ-ын цөмийн реактор бүтээгч Женерал Электрик гэгч том компани газрын гүний хийг хямдаар олборлож байгаа тул АЦС-уудад хийн эрчим хүчтэй өрсөлдөх ирээдүй алга гэж мэдэгдсэн.

Канад улс

Хуучин АЦС-aa зогсоож, шинээр АЦС барих төслүүдээ цуцласан.

Латин Америк

Чили улс:

Газар хөдлөлтийн эрсдэлээс сэргийлж шинээр АЦС барихгүй, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх бодлого барихаа мэдэгдсэн.

Ази:

Филиппин:

Батаанд барьсан цорын ганц АЦС нь хэзээ ч ажиллаагүй.

Тайвань:

Тайваны засгийн газар цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлээ аажмаар бууруулахаа мэдэгдсэн.

Хятад улс:

Одоо 16 АЦС ажиллаж байгаа, 26 реактор баригдаж байна. Гэвч АЦС-ууд нь нийлээд  Хятадын эрчим хүчний 2 хүрэхгүй хувийг үйлдвэрлэж байгаа аж. Засгийн газраас АЦС-ууд дээр хийсэн шалгалтын дүнгээр олон улсын аюулгүй байдлын стандартад хүрэхийн тулд 2015 хүртэл 80 тэр бум юань (9,7 тэрбум евро) гийн хөрөнгө оруулалт хийх шаардлагатай гэж мэдэгдсэн. Иймд Хятад улс АЦС-аас илүү сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийх болсон тул  шинэ АЦСын зөвшөөрөл олгох эсэх нь тодорхойгүй байна. 

Энэтхэг:

Энэтхэгийн АЦС Куданкулам-1 ард иргэдийн хурц эсэргүүцэлтэй тулгарснаар Энэтхэгийн цөмийн хөтөлбөр явц муутай болсон.

Япон:

Шинээр АЦС барихгүй гэж шийдсэн. Одоогоор Японд зөвхөн 2 АЦС ажиллаж байгаа, бусад станцууд нь Олон улсын цөмийн энергийн газраас “long term shutdown” буюу урт хугацаагаар хаах статус хүртсэн тул ойрын  жилүүдэд ажиллахгүй. Япон улс нар, салхины эрчим хүч руу түлхүү орох бодлого барьж байна.

Кувейт:

Цөмийн эрчим хүчний сэргэн мандалт гэж цөмийн лоббичдийн нэрлэээд байсан шинээр 4 АЦС барих төлөвлөгөө нь бүрмөсөн балран нурсан.


3 Comments on “Атомын цахилгаан станцаас татгалзаж байна”

  1. 888 says:

    Сайхан мэдээлэл байна. Та бүхэн ч гэсэн болгоожтой байхгүй бол цаадуул чинь улайраад юу ч хийхэд бэлэн байна шүү.

  2. Peace says:

    Монгол: 4 4 жилээр засаг солигдоx хэрэээр АЦС улам бурхэг болно

  3. delgermaa says:

    ЭНЭ БҮХ ЦАЦРАГТ ХОГ ХАЯАГДЛАА хаанаа!!! яаж хаях юм бол????


Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s