Бидний тухай: Голомт-ЦЭХ ТББ

GolomtAнти Nuclear Мovement Mongolia (Голомт–Цөмийн Эсрэг Хөдөлгөөн) бүлэг нь дэлхийн олон улсад тархан суугаа Монголчуудыгаа цөмийн аюулыг эсрэг нэгтгэх зорилготойгоор 2011 оны 6 сард  байгуулагдсан. Улмаар 2013 оны 3 сарын 15-нд Голомт-ЦЭХ ТББ нэрээр Хууль Зүйн Яаманд албан ёсоор бүртгэгдсэн. Голомт хөдөлгөөний хамгийн анхны үүсгэн санаачлагчид нь Э. Амарлин, Б. Ганзориг,  Д. Дэлгэр, Ч. Нямбаяр нар юм.

Бид бол эх орондоо yран олборлоx, баяжуулаx, цөмийн түлшний үйлдвэрлэл эрхлэх, АЦС барьж ашиглах, цөмийн түлшний хаягдал хадгалах, булшлах, үйлдвэрлэн бий болгохын эсрэг үзэлтэй иргэдийн нэгдэл. Бусад Фэйсбукийн санаачлагуудаас ялгаатай нь гэвэл АНМ Монгол нь итгэл үнэмшил нэгтэй хүмүүсийг уулзуулж, тэдний дуу хоолойг олон нийтэд хүргэх, цөмийн аюулыг энгийн замаар эсэргүүцэх идэвхтэй үйл ажиллагааг элдэв улс төржсөн санаачлагаас ангид явуулахыг дэмжинэ.

Өнөөдөр ч Монгол эх оронд минь заналхийлж буй цөмийн аюул арилаагүй. Тиймээс уран, атом, цөмийн хор хөнөөлийн тyxай илүү ихийг сурч мэдэх сонирхолтой төдийгүй цөмийн аюулын эсрэг дуугаа өргөж, түүний хор хөнөөлийг олон нийтэд сурталчлан таниулах их үйлсэд оролцох чин хүсэлтэй эх орончдыг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг авах Фэйсбүкийн хуудaс:
https://www.facebook.com/nuclearfreemongolia

Фэйсбүкийн бүлгийн нэр:
https://www.facebook.com/groups/antinuclearmongolia/

Манай хандивын дансны дугаар–Монголд:
Хадгаламж Банк 10570034959 (Т. Минжүүр)

Гадаадад:
PayPal :    munkhtur2004@yahoo.coм


One Comment on “Бидний тухай: Голомт-ЦЭХ ТББ”

  1. bayaraa says:

    шинээр мэдээ нтр оруулахдаа он сар өдрийг нь гаргадаг болвол яадын бол.

    ХАРИУ:

    Сайн байна уу?

    Манай бичлэгүүдийн дээд талд Posted гэдэг дээр он сар өдөр нь гардаг. Мөн мэдээг тавигдсан он сараар нь шүүж уншихыг хүсвэл баруун тал дахь Архивлагдсан бичлэгүүд гэдэг цэсийг дараад дуртай он сараа сонгож болно.


Сэтгэгдэл үлдээх