2013-03-09 “Цөмийн циклийг эсэргүүцье” багт жагсаал
Posted: 2013/02/23 Filed under: Anti Nuclear Movement Facebook, Зарлалын самбар | Tags: Мэдүүштэй 6 Comments
Олон улсад энхийн ба цэргийн зорилгоор цөмийн технологи ашиглахыг таслан зогсоохыг уриалсан “гинжин хэлхээ” үйл ажиллагааг Франц, Канад, Япон, Энэтхэг зэрэг олон оронд нэгэн зэрэг зохион байгуулж байна. Голомт – Цөмийн Эсрэг Хөдөлгөөн (Анти Нуклеар Мүвмент) энэхүү үйл ажиллагаанд Монгол улсыг төлөөлөн оролцож “Цөмийн циклийг эсэргүүцье” энх тайванч багт жагсаалыг дараах уриатайгаар зохион байгуулж байна.
1. Ураны хайгуул болон олборлолтын төслүүдийг зогсоо!
2. Монголоос шар нунтаг экспортлохыг зогсоо!
3. Монголын цөмийн хөтөлбөрийг даруй зогсоо!
Юу: “Цөмийн циклийг эсэргүүцье” энх тайванч багт жагсаал
Хаана: УИД-ийн замын эсрэг талд, Битлзийн хөшөөний дэргэд
Хэзээ: 2013 оны 03 сарын 09-нд 13:30 цагаас
Жагсаал оролцогчдод цацрагийн тухай танилцуулга, материал, Голомт сонины эхний дугаарыг үнэгүй тараах ба эхний 100 хүнд Анти Нуклеар бүлгийн нэр бүхий бугуйвч, “V for Vendetta” маск өгнө.
Энэхүү үйл ажиллагаа нь эх оронч иргэдийн эсэргүүцэл, үзэл бодлоо илэрхийлэх зорилготой бөгөөд аливаа асуудлаар улс төржихгүй, аль нэг нам, улс төрийн хүчин, улс төрчийн нэр хүндэд халдах үйлдэл гаргахгүй.
Та халуун зай ууж дулаацангаа Монгол улсынхаа ирээдүйд сэтгэл түгшсэн эх орончдын яриаг сонсч, шинэ мэдээлэл аваарай!
ГОЛОМТ-Цөмийн Эсрэг Хөдөлгөөн
(Анти Нуклеар Мүвмент)
amarlin06@gmail.com
Demjij baina aa. Zaluus maani jaahan uhamsartai baij oroltoosoi bilee
Дэмжиж байна. Та бүхнийг ийм хариуцлагатай байгаад баярлаж байна.
Та бүхний ажилд чадах бүхнээрээ туслах болноо.Залуучууд бүгдээрээ- ирээдүй, хойч үед маань учирах аюулыг урдичлан мэдэж түүний хор уршигийг таниулах ажилд ухамсартайгаар идэвхтэй оролцоно гэдэгт найдаж байна.Нийгмийн ухамсартай идэвхтэй иргэд бол залуучууд.
дэмжиж бна.оролцоноо.
би танай холбоонд элсэх гэсийн яаж холбогдохуу
Хариулт:
Голомт-Цөмийн Эсрэг Хөдөлгөөн
anm.mongol@gmail.com
anm.mongol@gmail.com