Базелийн тунхаг

2010 оны 8-р сарын 26-нд Швейцарийн Базел хотноо “Онгон байгаль ба хордсон иргэд – Уугуул нутгийнхан, тэдний эрүүл мэнд ба ураны уурхай“ сэдэвт бага хурал зохион байгуулагдаж, Канад, АНУ, Энэтхэг, Намиб, Австрали зэрэг уран олборлогч орнуудын элч төлөөлөгчид оролцжээ. Хурлын төлөөлөгчид тус тусын улс орон дахь уран олборлолтын тулгамдсан асуудлуудыг авч хэлэлцээд, эцэст нь Базелийн Тунхаг гэдэг баримт бичиг гаргасан юм. Дэлхий дахинаа уран олборлолтыг хориглохыг уриалсан тус тунхаг бичигт ингэж бичжээ.

urankonferenz1

Оршил үг

Уран олборлож, шар нунтаг үйлдвэрлэх нь хүрээлэн буй байгаль орчин, амьд бие организмд онц хортой төдийгүй хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж, энх тайвнаар зэрэгцэн орших, цөмийн зэвсгээс ангижрах дэлхий нийтийн үйлсэд ноцтой саад учруулдаг гэдгийг энд хуран цугларагсад санал нэгтэйгээр баталж байна.

Уран олборлолт, цөмийн түлшний циклээс хараат эрчим хүч үйлдвэрлэх технологи нь хүн төрөлхтний өнөөгийн амьдрал ба хожмын ирээдүйд хөнөөл учруулах аюултай учир тул тус технологиос нэгмөсөн татгалзах шаардлагатайг төлөөлөгчид хүлээн зөвшөөрч байна.

Түүүнчлэн, дор дурьдсан жишээ бүрээс цацарч буй үхлийн аюул заналхийллийг эрх баригчид үгүйсгэн шүүмжилж, будлиантуулан бүрхэгдүүлэхээр элдэв арга саам хэрэглэхээр хичээнэ гэдгийг энд хүрэлцэн ирэгсэд ойлгож байгаа билээ.

Базелийн Тунхаг

Таван тивийн нутгийн уугуул иргэдийн төлөөлөгчдөөс бүрдсэн хуралд оролцогчид нь 1992 оны 9 сард болсон Дэлхийн Ураны Шүүх Хурлаас анхлан боловсруулж, 1994 оны 9 сард НҮБ-ын Хүний Эрхийн Комиссоос баталсан E/CN.4/Sub.2/AC.4/1994/7 дугаартай Салзбүргийн Тунхагийг дахин батламжилж байна. Дэлхий даяар цацрагийн бохирдол аажмаар тархаж буй өнөө үед хуралдаанд цугларагсад 1992 оноос хойш цөмийн салбарт гарсан шинэ өөрчлөлтүүдийн талаар ийнхүү танилцуулж байна:

1. Ураныг газрын гүнд уусган олборлох аргыг байгаль орчинд хор хөнөөлгүй орчин үеийн шилдэг арга мэтээр танилцуулж байна. Гэтэл үнэндээ ураны хүдрийг химийн бодисоор уусгах явцад үүссдэг хорт нэгдлүүд нь хөрсөн дор үлддэг тул гүний усыг хордуулах эрсдэлтэй.

2. Уламжлалт аргаар уран олборлосны үр дүнд манай гаригийн тив болгонд ихээхэн хэмжээний цацраг идэвхит хаягдал хуримтлагдаж, асар уудам нутаг дэвсгэрийг хүн малтай нь хордуулж байна. Уурхайг ашиглаж дууссаад байгаль орчныг нөхөн сэргээх нь уул уурхайн компаниудын хүлээх ёстой үүрэг хариуцлага мөн. Нөхөн сэргээлтийг орчин үеийн хамгийн шилдэг арга технологийн дагуу хийж гүйцэтгэх ёстой.

3. Цацрагийн тархалт хүний нийгмийн зохиосон хил хязгаарт захирагддаггүй. Гэвч өнөөдөр уран олборлолтын лицензийг нутгийн уугуул иргэд болон индианчуудын амьдардаг нутгийн хилд шахаж олгосоор байна.Цацраг идэвхжлийн тархалт нь газар өмчлөх болон түрээсийн бичгээс хамаарахгүй.

4. Хүн төрөлхтөн дэлхийн нөөц баялгийг нийтээрээ хувааж хүртэх хариуцлагаа ухамсарлаж амьдрах үүрэгтэй. Нийтийн нөөц баялагт цэвэр агаар, цэвэр ус, цэвэр хөрс зэрэг багтана. Нутгийн уугуул иргэд хөгжингүй орны төлөөлөгчидтэй уулзах бүртээ хариуцлагын талаар сануулж байдаг. Ураны урвал задрал, ядуурсан урантай зэвсгийн хэрэглээ, цөмийн хаягдал булшлах зэрэг нь нийтийн нөөц баялгийн бүрэн бүтэн байдалд байнгын аюул заналхийлэл учруулж байна.

5. Дархалсан болон тахилгатай газар нутаг: Эрхэмлэх сэтгэл алдагдваас амьдрал ч мөхөх аюултай. Ариун нандин зүйл огт үгүй бол нийтийн нөөц баялгийг сүйтгэхэд саад үгүй. Нутгийн уугуул иргэдийн ертөнцийг үзэх үзлийн үндэс суурь нь газар устайгаа холбогдсон хүйн холбоо, амьд бүхнийг хүндлэх ёсон билээ. Нутгийн иргэдийн тахин шүтдэг газар нутгийг дархлан хамгаалах нь зөвхөн хууль журмыг хэрэгжүүлэх явдал төдий биш юм. Нутгийн иргэдийн ёс зүйн үзэл баримтлал нь эдийн засаг, үйлдвэрлэлийн ба байгаль орчны тогтвортой оршихуйн үндэс баталгаа болдог талаар эргэцүүлэхийг хөгжингүй орны үйлдвэрлэгчдэд уриалж байна.

6. Уран үйлдвэрлэсний улмаас гарах өртөг зардалд байгаль орчны нөхөн сэргээлтийн зардал, хохирогсдод олгох нөхөн төлбөр, эрсдэлд өртсөн хүн ард болон тэдний хойч үеийнхний эрүүл мэндийн зардал орж байна.

7. Уурхайчдын хамгаалал: Уран олборлох, шар нунтаг боловсруулах үйлдвэрлэлд хөдөлмөрлөж буй ажилчдын асуудлыг чухалчлан үзэх нь уран олборлолтын эсрэг тэмцэгчдийн нэг үүрэг юм. Уурхайчдын ажлын байрны хамгаалал, мэргэжлийн шалтгаанаар хөдөлмөрийн чадавхиа алдах, эрүүл мэндийн үйлчилгээ авах эрхийн төлөө ураны уурхай шинээр нээхийг эсэргүүцдэгтэйгийн ижлээр шаргуу тэмцэж, шахалт үзүүлэх хэрэгтэй.

8. Цөмийн эрчим хүчийг ард түмнээр хүлээн зөвшөөрүүлэхийн тулд цөмийн салбарынхан өргөн хүрээний ухуулга сурталчилгаа явуулж, санхүүжүүлдэг. Иймд бүх түвшний боловсролын болон олон нийтийн сувгаар үнэн бодитой мэдээлэл өгч, шаардлагатай үед буруу зөрүү мэдээллийг няцааж, залруулж байх нь туйлын чухал. Цөмийн эрчим хүч бол байгаль орчинд ээлтэй, цаг уурын дулаарлаас аврах арга зам биш. Тогтвортой ураны уурхай, уран олборлолт гэж байдаггүй. Уурхайчдын аюулгүй байдлын хамгааллыг орхигдуулж, уран олборлолт өндөрлөсний дараахь нөхөн сэргээх зардал, хохирлын нөхөн төлбөрөөс зайлсхийдгийн хүчинд цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл нь шилдэг арга технологи мэт дүр үзүүлдэг.

Der_Tod_der_aus_der_Erde_ko

Click to access Der_Tod_der_aus_der_Erde_kommt_DE_web_A4.pdf



Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s