Цөмийн зэвсэг дэлгэрүүлэхийн эсрэг олон улсын эмч нарын байгууллагын мэдэгдэл

ippnw
Цөмийн зэвсэг дэлгэрүүлэхийн эсрэг олон улсын эмч нарын байгууллагаас” (www.ippnw.org) “Чернобылийн 27 жил- Фукушимагийн 2 жил” гарчигтай мэдэгдэл Германы Зуйд-Дойчэ сонины бүтэн нүүрт гарчээ. Уг мэдэгдэлд 2328 эмч нар гарын үсгээ зуржээ.

Чернобылийн ослын 27 жил

Цөмийн ослоос 4 жилийн дараа хүүхэд томчуудын дунд бамбай булчирхайн болон цусны хорт хавдар өргөн тархсан. Чернобылийн цацрагийн хордолтын улмаас 1,6 сая хүн амиа алдсан. 800 мянган ликвидатор буюу ослын дараахан Чернобылийн АЦС дээр ажиллаж, ослыг цэвэрлэсэн ажилчдаас 125 мянга нь бас нас нөгчсөн. Хэдэн зуун мянган хүн цацрагт хордож, өвчилсөн.  Хүн амын дунд нялхсын эндэгдэл ихсэж, цаг хугацаа өнгөрөх тусам  гаж төрөлт элбэгшиж байна.

Фукушимагийн ослын 2 жил

Фукушима мужийн хүүхдүүдийн 35 хувь нь бамбай булчирхайн ( уйланхай, зангилаа, хавдар) өөрчлөлттэй болсон.  Урьд өмнө эдгээр өвчлөл нь тухайн орон нутагт маш ховор өвчинд ордог байсан.

Фукушимад 2014-2015 оноос бамбайн хорт хавдар, түүнээс тодорхой хугацааны дараа цусны хорт хавдар элбэгших болно.

Нярайн эндэгдэл 2011 оны 12 сараас элбэгшиж, төрөлтийн тоо мэдэгдэхүйц багассан.

Фукушимагийн ослын дараа дэлхий даяар 430 АЦС ажиллаж байна. Эдгээр нь атомын цахилгаан станцууд нь цөмийн зэвсэг дэлгэрүүлэх үүд хаалга юм. Дараагийн цөмийн осол бол зөвхөн цаг хугацааны асуудал. Хүн ардыг цөмийн ослоос хамгаалах арга, боломж байхгүй. Цацрагийн хордолтыг эмчлэх эм тариа, эмчилгээ гэж байxгүй. Цацрагт хордоxоос сэргийлж, зайлсхийж л болно. Өөр арга байхгүй.

Фукушимагийн гамшиг Германы ард иргэдийг эргэцүүлж бодоход хүргэсэн. Ингэснээр Герман улс 8 АЦС-аа нэн даруй зогсоосон. Одоо үлдсэн 9 станцыг яаралтай зогсоох шаардлагатай.

http://www.news.ippnw.de/commonFiles/pdfs/Anzeigen/IPPNW_fukukushima_anzeige_sz.pdf

One Comment on “Цөмийн зэвсэг дэлгэрүүлэхийн эсрэг олон улсын эмч нарын байгууллагын мэдэгдэл”

  1. delgermaa says:

    Хүссэн хүсээгүй улс гурэн атомын эрчим хучнээс ТАТГАЛЗАХАД хурч байна, Германд гэхэд суулийн 50 жилд хураагдсан120 000 тонн цацрагт хог хаягдлаа ХААНАА ЭЦСИЙН байдлаар БАТАЛГААТАЙ (аюулгуй) байршуулахаа шийдвэрлэж чадахгүй байна!!!!

    Фукушимагийн хавьцаа газрын бүх хөрсийг хуулж цэвэрлэгээ хийж байна, уг ЦАЦРАГТ ХОГ ХААНА хадгалахыг ХЭН Ч мэдэхгүй!!!!


Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s