Баян орны ядуу иргэд


Та бүхэнд Германы Süddeutsche Zeitung сонины 2015 оны 1 сарын 2-ний дугаарт хэвлэгдсэн Себастиан Шөпп-ийн “Баян орны ядуу иргэд” нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Armut_im_Reichtum(Себастиан Шөпп)

 Гадаа хүйтэнд хүмүүс дагжин чичирч байхад дотор халаагуур чинээндээ тултал xaлж, пүн хийсэн дулаахан байна. Европод яг энэ мөчид хүмүүс шинэ ухаалаг утсаараа эсвэл зул сарын баяраар бэлгэнд авсан өөр бусад зүйлээрээ тоглож cyyна. Эрчим хүчний үнэ буурч, түрийвчинд үлдэх мөнгөний хэмжээ нь ихэссэн болохоор бэлэг нь урьд урьдынхаасаа илүү том, тансаг байсан байх л даа. Дэлхийн нэг өнцөгт худалдан авахын баяр хөөрийг авчирч байгаа зүйл нь дэлхийн нөгөө өнцөгт бүхэл бүтэн улсын нийгмийн тогтолцоог ганхахад хүргэж байна. Венесуэл улс түүхий эдийн үнэ унаснаас болж төлбөрийн чадваргүй болох вий, дээр нь газрын тосны борлуулалт дээр суурилагдсан нийгмийн загвар нь нуран унах вий хэмээн түгшиж байна.

Энэ хоёр зүйл бол хоорондоо салшгүй холбоотой юм. Өндөр хөгжилтэй орнуудын эрчим хүчний хэрэгцээг хангахын тулд дэлхийн бөмбөрцгийн Өмнөд хэсэгт оршдог ихэнх улс орнууд Умардын орнуудад зөвхөн түүхий эд, байгалийн баялагаа нийлүүлдэг тогтолцоо бий болсон. Тэд зөвхөн газрын тосоор хязгаарлагдахгүй Умардын баян улс орнуудын хэрэгцээт зүйл болох Гондурасын кавендиш гадил жимснээс өгсүүлээд гар утас үйлдвэрлэхэд хэрэглэгддэг Конгогийн колтан, цаашлаад Нью-Йорк, Франкфуртын санхүүгийн биржийнхнийг хөөpлийн байдалд оруулдаг цагаан нунтгийн түүхий эд болох Боливийн кока навч хүртэл хэрэгцээтэй гэсэн бүх зүйлийг нийлүүлдэг. Read the rest of this entry »

Advertisements

Монгол улс ба Айчигийн зорилт


Биологийн олон янз байдлын тухай олон улсын конвенцид манай улс 1993 онд элсэн орж, улмаар 1996 онд Монгол улсын Засгийн газар “Биологийн төрөл зүйлийг хамгаалах үйл ажиллагааны үндсэн хөтөлбөр“-ийг баталжээ.

Энэхүү биологийн төрөл зүйлийг хамгаалах, түүний зөв зохистой ашиглалтыг зохицуулах олон улсын конвенцийн 12 -р хурал 2014 оны 10 сарын 6-17-ны хооронд Солонгосын Пёнчан хотноо болж Монголын талаас Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны ажилтан Доржгүрхэмийн Батболд, Ойдовын Энхтуяа зэрэг хүмүүс оролцжээ.

tailan

Мөн энэхүү конвенцийн Монгол дахь хэрэгжилтийн тавдугаар тайланг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас тайлагнажээ.

http://www.cbd.int/doc/world/mn/mn-nr-05-mn.pdf

Тус конвенцийн гишүүн орнууд биологийн төрөл зүйлийг хамгаалахын тулд „Айчигийн зорилт“- ыг биелүүлэх үүрэгтэй. Read the rest of this entry »


ОДОО БИШ БОЛ ХЭЗЭЭ?!


 

MT1

Коллеж Стэйшн хотод

 

2014 оны 4 сарын 14-нөөс 17-ны өдрүүдэд Цөмийн Энергийн Газрын дарга Н. Тэгшбаяр “цэргүүдтэйгээ” АНУ-ын Техас мужийн Коллеж Стэйшн гэдэг хотод “айлчилсан.” Түүнийг дагалдан ЦЭГ-ын Цөмийн Технологийн Газрын дарга Мавагийн Чадраабал, Цөмийн Хяналтын Хэлтсийн дарга Баатарын Батгэрэл, ЦЭГ-ын хуулийн ахлах ажилтан Баттулгын Биндэръя болон Ерөнхий Сайдын зөвлөх, кино зохиолч Альений Арман нар Техас мужийн Атомын Цахилгаан Станцын үйл ажиллагааг үзэж танилцахаар ирсэн юм. Read the rest of this entry »


Селен гэдэг бодис хаанаас гэнэт гарч ирээд хүн мал, ус бэлчээр хордуулаад байгаа юм бэ?


Ерөнхий сайдын томилсон ажлын хэсгээс Улаанбадрах суманд зэс, селенийн хэмжээ өндөр байгааг илрүүлсэн ч мал олноороо үхэж, ургийн гажиг, зулбалт, малын дотор эрхтэний хордолтын шалтгааныг тайлбарлаж чадаагүй.
Тэгвэл Дорноговь,Сүхбаатарын ураны ордууд нь геологийн талаасаа “Roll Front” гэх ангилалд багтдаг бөгөөд ийм ордны ураны хүдэр нь Ferroselit (FeSe2), Cелен (Se) зэрэг селений нэгдлүүдтэй хамт байдаг.

roll-front2

Read the rest of this entry »


Ulaanbadrakh – Ostern 2014 /Rundbrief


rundbrief


Арева компанийн ойролцоо нутагладаг малчдын 2014 оны хаврын мал төллөлтийн байдал


Монгол улсад заналхийлж буй цацрагийн аюулын эсрэг тэмцэгч төрийн бус байгууллагууд нэгдэж “УРАНГҮЙ МОНГОЛ” хөдөлгөөнийг байгуулсан юм. Тус хөдөлгөөнийхөн 2014 оны 4 сарын 2-4 өдрүүдэд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын малчдын хүсэлтээр очиж мал төллөлтийн байдалтай танилцсан байна.

Энэ үеэр зарим иргэд, малчидтай хийсэн ярилцлагын дүрс бичлэгүүд ба зургуудийг эндээс үзнэ үү:

Read the rest of this entry »


Уран үхэлд хүргэж байна. Мал амьтан бэлчээр дээрээ үхэж байхад Арева өрөмдсөөр л …


Герман хэл дээр Монголын тухай “Мөнх-Тэнгэр” мэдээллийн хуудсын нийтлэгч Айкэ Зайделийн Монголын уран олборлолтын тухай бичсэн 2 дахь нийтлэлийг та бүхэнд орчуулан хүргэж байна.  Түүний нийтлэл нь Германы экологи, ардчилал, нийгмийн сэдвээр голлон бичдэг дараах сонин хэвлэл, порталууд дээр нийтлэгдээд байна.

http://umweltfairaendern.de/2014/03/uran-toetet-franzoesischer-atomkonzern-areva-in-der-mongolei/
http://www.robinwood.de/
https://www.akweb.de/

 

header

Xэдэн жилийн өмнөөс Францын төрийн өмчит Арева концерн Монголын зүүн өмнөд хэсэг болох Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт туршилтын өрөмдлөг хийж, ураны ордуудыг судалж тогтоосон бөгөөд 2013 оны намар Монгол улсын засгийн газартай уран олборлохоор тохиролцсон.

Тэгвэл хэдэн жилийн өмнөөс буюу Аревагийн үйл ажиллагаатай давхцан тус нутгийн малчдын мал сүрэг, үүнд ямаа, хонь, тэмээ нь өвчилж, гаж төл гаргах эсвэл амьгүй зулбасга төрүүлэх болжээ. Нэн ялангуяa Аревагийн туршилтын өрөмдлөгийн талбайн салхин дор амьдардаг айл өрхүүд болон тэр хавьд мал сүргээ бэлчээдэг малчид энэ гамшигт илүү ихээр нэрвэгдсэн аж. Гаж хөгжилтэй болон амьгүй төлийн тоо жил ирэх тусам улам нэмэгдсээр байгаа нь ураны өрөмдлөгтэй холбоотой гэдэг нь малчдад ойлгомжтой болжээ. Read the rest of this entry »