“Уран хоргүй” гэж уран үгээр уянгалуулагч ЦЭГ-ын дарга Н.Тэгшбаяр буюу рецидив залилагч
Posted: 2013/01/10 Filed under: Ичиж амьдаръя, Цөмийн хаягдал, цөмийн аюул, Цөмийн хуйвалдаан, Эрх баригчид | Tags: AH, Авилга гэмт хэрэг, Ноцтой, Хариуцлага, Хүний мөс, шударга ёс 12 Comments 1978 онд төрсөн. МУИС-ын Физикийн ангийг 1999 онд төгссөн, эхнэр, 3 хүүхэдтэй энэ залууг “Босоо Загал” компанийн захирал, “Зөв сонголт-Зөв нийгэм” ТББ-ийн тэргүүн, Ардчилсан Залуучуудын холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн, төрсөн нутаг Увс аймгийн Өмнөговь сумынхаа Намир, Орлого голыг хамгаалах хөдөлгөөний зохицуулагч, сүүлд нь 2010 оны сүүлчээс “МонАтом” төрийн өмчит компанийн дэд захирал, ба саяхнаас Цөмийн Энергийн Газрын даргаар томилогдсон ерөнхий сайд Алтанхуягийн нутгийн дүү гэж хүмүүс мэднэ (1,2,3).
Эх орон, эзэн Чингис, байгаль орчин, үр хөндөлт гээд аль ч сэдвээр уянгалуулдаг Тэгшбаяр бусдыг уран үгээрээ урхиддаг жинхэнэ “хуурамба” гэгч ажээ. Намтартаа өөрийгөө хамгийн түрүүнд “авхаалжтай” гэж тодорхойлсон Тэгшбаяр худал хэлээгүй гэнэ (1). Тэгшбаярын хутгасан “бантангаас” цөөн хэдийг дурьдвал: МУИС-д 2001-2006 онуудад суралцаж магистр хамгаалсан гэx боловч магистрын цол нь ч будлиантай аж. Mагистрийн дипломын ажлаа бусдаар бичүүлчихээд үнэ хөлсийг нь өгөлгүй “луу унжсан” гэдгийг нь МУИС-ийн багш нар нь хүртэл мэддэг aж (6). Н. Тэгшбаяр нь хүнээс мөнгө авч бултдаг, хамтран бизнес хийсэн нөхөддөө ханилгаа муутай төдийгүй Солонгосын виз гаргана, Ирландын сургуулийн урилга авч өгнө гэх мэт аргаар иргэдийн мөнгийг удаа дараа луйвардаж байсан рецидив шинжтэй этгээд байх юм (2, 5,7,8). Hийтлэлийн дор бичсэн сэтгэгдэлд мөнгөө алдаад арга ядсан хүмүүс Тэгшбаярыг шүүхэд өгнө хэмээн заналхийлсэн байх ч тааралдав (4).
Үнэхээр олны яриа ортой, сэтгэгдэл ч үнэн байх ажээ. Гадаадад сургуульд явуулж өгнө гэсэн Н. Тэгшбаярын үгэнд итгэж, 2000 еврогоо түүнд өгөөд алдсан охины ээж шүүхээр орж мөнгөө төлүүлэх болсон тухай 2011 оны 3 сарын 11-ний Чингэлтэй дүүргийн шүүхийн шийдвэр энд байна (5).
Түүнчлэн Н. Тэгшбаяр нь иргэн Г. Сэрэлмаагаас Солонгосын виз гаргаж өгнө гэж авсан мөнгөө буцааж өгөхгүй байсны улмаас Чингэлтэй дүүргийн шүүхэд хандсан хэргийн тухай мэдээлэл ч интернэтэд байна (6,7).
Мөн иргэн Л. Сарантуягаас виз гаргана гэж авсан мөнгөө эргүүлж өгөхийг 2012 оны 1 сарын 18-нд Чингэлтэй дүүргийн шүүхээс тогтоожээ (8).
Цаана нь дахиад хичнээн хүн хуурснаа Н. Тэгшбаяр л мэдэх буй заа.
“Хүн гүтгэx хуультай” гэж сануулах дуртай Тэгшбаярт Чингэлтэй дүүргийн шүүхийн гурван ч удаагийн шийдвэрийг сануулчихья.
Рецидив хэрэгтэй луйварчинд уранaa, стратегийн ордуудтайгаа атгуулсан Монгол улс мандан бадрах болов уу?
Амарлин
Жич тайлбар:
1) Энэ нийтлэл нь хэн нэгнийг гүтгэн доромжлох зорилгогүй, үнэн бодит баримт — интернэтэд тавьсан шүүхийн 3 удаагийн шийдвэр, сонины нийтлэлд үндэслэсэн болно.
2) Нэр хүндээ хүн чанартайгаа хамт аль эрт оршуулчихсан хүмүүс “миний нэр хүндийг гутаалаа” гэж гомдоллох нь элбэг. Бусдыг буруутгахын өмнө нэр хүнд үлдсэн эсэхийг шалгууштай.
Эх сурвалжууд:
1) Тэгшбаяр намтар. http://namir.boss.mn/list.php?news=49.
2) Ерөнхий прокурорын тодруулсан шинэ “ван” Н.Тэгшбаяр. 2012 оны 5 сарын 16. М. Бүүвэй.http://politics.time.mn/content/12527.shtml
3) Намир-Орлого голыг хамгаалах хөдөлгөөний зохицуулагч Н.Тэгшбаяр: Хориод хүн баривчилчихаад 200 хүн ч авчирч чадна шүү гэж цагдаа нар сүрдүүлсэн байна . 2010 оны 7 сарын 29. http://news.niigem.mn/content/7819.shtml
4) Н.Тэгшбаяр: Би Чингис хааны түүхийн музей байгуулна. 2011 оны 11 сарын 29. Монголын Мэдээ. С.Ууганбаяр. http://news.gogo.mn/r/79770
5) Чингэлтэй дүүргийн шүүхийн шийдвэр. 2011 оны 3 сарын 11.
http://www.chingeltei.court.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=1201:2011-09-27-12-12-30&catid=61:-2011-&Itemid=61
6) Ураны бодлого атгах Н.Тэгшбаяр. Н. Гэрэл. Өдрийн Шуудан сонин. http://www.info.mn/news/print/16346.htm;jsessionid=4A2617B08C63D35CDA57863E8E99396F
7) Чингэлтэй дүүргийн шүүх. Шүүгч Цэвээндоржийн Алтанцэцэг. 2011-03-11. Дугаар 0336. Хэргийн индекс 018/2011/0097/И. Монгол улсын шүүхийн шийдвэрийн цахим сан. http://www.shuukh.mn/irgenanhan/10979/view
8) Чингэлтэй дүүргийн шүүх. Шүүгч Эрдэнэжаргалын Ариунаа. 2012-01-18. Дугаар 136. Хэргийн индекс 018/2012/1679/И. Монгол улсын шүүхийн шийдвэрийн цахим сан.
http://shuukh.mn/irgenanhan/28145/view
Босоо загал ХХК, Зөв сонголт-Зөв нийгэм ТББ-д холбогдох иргэний хэргийн тухай
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
2011 оны 03 дугаар Дугаар 341 Улаанбаатар хот
сарын 11-ний өдөр
Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч Д.Даваасүрэн би
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 75/51-20 тоотод оршин суух Хазаадай овогт Шаравын Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу 12 в байрны 505 тоотод байрлах Босоо загал ХХК, Зөв сонголт-Зөв нийгэм ТББ-д холбогдох
Гэрээнээс татгалзснаас үүссэн үр дагавар 3286000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний охин Б.Бүрэнжаргал нь 2010 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Босоо загал ХХК, “Зөв сонголт-Зөв нийгэм” ТББ-ийн тэргүүн Н.Тэгшбаяртай хамтран ажиллах гэрээ байгуулж Ирланд дахь “Coalway Cultural institute” коллеж-д суралцахаар 2000 евро урьдчилгаанд төлсөн. Гэрээнд зааснаар 2010 оны 12 дугаар сарын 15 гэхэд тус коллежоос урилга ирүүлээгүй, эсвэл виз гараагүй тохиолдолд 2000 еврог 7-14 хоногийн дотор 100% буцаан олгох ёстой юм. Гэвч 12 дугаар сарын 15 болоход урилга ирээгүй виз гараагүй учир урьдчилгаанд өгсөн 2000 еврог буцаан авах гэсэн боловч тус ТББ-ын тэргүүн Н.Тэгшбаяр зугатаасаар өдий хүрсэн. Иймд миний бие охин Б.Бүрэнжаргалын итгэмжлэлийн дагуу 2000 евро буюу /шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкны нэг еврогийн төгрөгт хөрвөх ханш 1643 төгрөгөөр үндэслэн тооцож/ 3286000 төгрөг нэхэмжилснийг Босоо загал ХХК, Зөв сонголт-Зөв нийгэм ТББ-ийн тэргүүн Н.Тэгшбаяр хүлээн зөвшөөрч төлбөрийг 2011 оны 07 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулахаар бид хугацаан дээр тохирч эвлэрлийн гэрээ байгуулсан тул бидний эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Босоо загал ХХК, Зөв сонголт-Зөв нийгэм ТББ-ийн тэргүүн Н.Тэгшбаяр шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Ш.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлийн шаардлага 3286000 төгрөгийг манай тал 2011 оны 07 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулахаар бид хугацаан дээр тохирч эвлэрлийн гэрээ байгуулсан тул эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Б.Бүрэнжаргал нь 2010 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Босоо загал ХХК, Зөв сонголт-Зөв нийгэм ТББ-тай Ирланд дахь “Coalway Cultural institute” коллеж-д суралцахаар хамтран ажиллах гэрээ байгуулж 2000 евро урьдчилгаанд төлсөн боловч урилга ирээгүйгээс гэрээнээс татгалзаж урьдчилгаанд төлсөн 2000 евро буюу 3286000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Ш.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлийн шаардлага 3286000 төгрөгийг хариуцагч Босоо загал ХХК, Зөв сонголт-Зөв нийгэм ТББ-ийн тэргүүн Н.Тэгшбаяр 2011 оны 07 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулахаар талууд хугацаан дээр тохирч эвлэрлийн гэрээ байгуулсан нь зохигчдын тайлбар, тэдний хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Эвлэрлийн гэрээ нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Ш.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй Босоо загал ХХК, Зөв сонголт-Зөв нийгэм ТББ-д холбогдох гэрээнээс татгалзснаас үүссэн үр дагавар 3286000 төгрөг гаргуулах тухай хэргийн хариуцагч төлбөрийг 2011 оны 07 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулахаар талууд хугацаан дээр тохирч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Эрдэнэчимэгийн улсын тэмдгийн хураамжид төлсөн 67000 төгрөгний тал хувь болох 33500 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 33500 төгрөг, хариуцагч Босоо загал ХХК, Зөв сонголт-Зөв нийгэм ТББ-аас 33500 төгрөгийг тус тус гаргуулж Ш.Эрдэнэчимэгт олгосугай.
3.Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ДАВААСҮРЭН
За за. Тэгвэл Монгол цөмийн сүйрэлд өртөх нь гарцаагүй боллоо. Оддоо ч худлаа хошгируулж байгаад цөмийн хагдалыг булж өгөх байхдаа. Ийм хулхи хүнээр ийм аюултай салбар удирдуулж байгаа Алтанхуяг огцорвол таарна.
Тэгшбаяр харин шударга сайн залуу , тэр унэн юм ярисаан. нэг унэн юм хэле , энэ ситэ-нд байгаа бх мэдээлэл бугд худлаа гэдгийг харин хэлчие.Тэгш-баяр ажлийн амжит хусэе
IP: 182.160.34.170
Даваасэрээтэр гэгчид ГОЛОМТЫН ХАРИУ:
Олон удаа залилан хийж, бусдыг мөнгийг луйвардсан гэдгийг нь шүүх тогтоогоод, нотолчихоод байхад “Тэгшбаяр шударга сайн залуу” гээд бичээд байгаа хүн эсвэл тархи толгой нь эрүүл саруул биш байх эсвэл Tэгшбаяр өөрөө байх даа. Эвий гэж.
“Golomt”
Арай ч дээ! Бидний байж байгаа царайг!
Ийм чухал салбарыг мөнгөний сонирхолтой ,заллингийн үйлд мэрэгшсэн хүнээр толгойлуулах шийдвэр маш буруу байна.Зайлшгүй ,мэдлэггүйгээс, хариуцлаггүйгээс ирээдүйд гарах хохирлыг хэн хариуцах вэ?Тэр үед та нараас тоосны ширхэг ч байхгүй.Ийм асуудлыг урьдчилан харж, чухал салбарт хариуцлагтай хандах нь чухал.Үндэстний , олон нийтийн аюулгүй байдалд хамааралтай асуудалд нутаг ус, танил тал, ах дүүс, найз нөхөдийн өнцгөөс хандах нь маш буруу бол уу. Ерөнхий сайд та энэ хүн алдаа гаргавал хариуцлагыг нь үүрч, албан тушаалаасаа чөлөөлөгдөх зориг танд байгаа юу гэж асуумаар санагдаж байна. Урьдчилан сэргийлэх зайлшгүй зүйл гэж байдаг. Хугацаа байгаа дээр адаагаа засвал танд л өлзийтэй байх бол уу.
Өө зазаза фб найз байсан хүн байна шд шууд блок шаахаас лалар гэж.
Мөнгөө алдчихаад зүгээр хараад суухын оронд юм хийгээчээ. Луйварчинг нь мэдсээр байж, хуульгүй МОНГОЛ-д таарсан хариуг нь барьж сурья МОНГОЛ ах дүү хохирогчид оо…..Зөвлөгөө 1-д хаа таарсан газар нь Кислород нүүр рүү нь цацах ,2-д Машины банканд нь кока-кола хийх ,тормоснийх нь шингэний шалаанкийг нь таслах. 3-д гэрийг нь шатаах ,ах дүү хамаатан садан эцэг эхэд нь өдөр болгон дуулгах гэх мэт . Өөр шинэ санаа мэдэх хохирч ,гомдсон хүмүүс байвал санаа бодлоо бичээрэй .Энэ бүх зөвлөгөө зөвхөн зальт муу хүмүүсээс өш хонзонгоо авахад л зориулагдсан ба энгийн сайн хүмүүсийн эсрэг ашиглахыг хориглоно.
Зайлуул ийм эрд итгэж суудаг ерөнхий сайд хүн таних чадваргүй байжээ. Явж явж ураг төрөлүүдээсээ олж ирж төрийн ажил хийлгэсэн гэж ард түмэн ойлгоно.
Тэгшбаяр чинь физикийн магистрийн дипломоо хүнээр бичүүлчихээд унших ч үгүй хамгаалалтанд орж юу ч мэдэхгүй дэмий балайрч явсан хүн шүү дээ. Дипломын ажлаа бичсэн хүндээ ганц 100 доллар л өгсөн юм шүү. Цөмийн физикийн салбарт дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн олон монгол эрдэмтэд бий. Даанч дээ , монголчууд аа. Ийм хүнээр цөмийн энергийн салбарыг толгойлуулах ч гэж дээ.
oo tiimuu kkk
Тэгшбаяраа уран хоргүй юм бол өөрийнхөө гэрт хэсгийг аваачаад тавьчих. Тэгээд та нар эрүүл үлдэх юм бол бид итгэе!
энэ site-ийг устгавал таарна.Даанч унэн юм юу ч алга.Тэр жаргалсайхан байхаа худлаа юм яриж хоолоо олж иддэг өчүүхэн хумуус энэ
site-ийг money-гаар хийжээ
IP: 182.160.34.170
ГОЛОМТЫН ХАРИУ:
Иш, Даваасэрээтэр минь, үнэхээр ойд төөрсөн сармагчин мэт болтлоо хөгжил дэвшлээс ч хоцорч, бас баруун зүүнээ олохгүй болтлоо төөрчээ чи. 1рт, энэ бол үнэгүй сайт (wordpress блог) болохоор санхүүжүүлэх шаардалага байхгүй. 2-рт, тэр Жаргалсайхан гэдэг чинь чиний өмөөрөөд байгаа мөнгө луйвардаж Шүүхээр олон удаа орсон Цөмийн Энергийн Газрын дарга H. Тэгшбаярын хэвлэл мэдээллийн ажилтан ш дээ. Цөмийн эрчим хүч, цөмийн хаягдлыг магтан дуулах үүрэгтэй хүн тэр чинь. Юун манай блогийг санхүүжүүлэх. ККК…Ер нь сурамгай хүн хэлэмгий гэдэг, мөнгө яриад байгаагаараа өөрөө нөгөө хөлсний сэтгэгдэлчин мөн бололтой.
ОЛОН УДАА ЭНЭ ТЭГШБАЯРААС АСУУЖ БАЙГАА ЮМ.НЭЭХ ХОЛ ЯВАХ ШААРДЛАГАГҮЙ ШҮҮ ДЭЭ.ТЭР УЛААНБАДРАХ СУМЫНХАА АСУУДАЛЫГ Л БҮРЭН ГҮЙЦЭД ҮНЭН ЗӨВ ОНОШЛООД ЭЦСИЙН ШИЙДВЭРИЙГ ГАРГААД ХОР ХӨНӨӨЛИЙГ АРИЛГАЧИХ .ТЭРНИЙ ДАРАА ТЭР ЦӨМИЙН ЭНЕРГИЙГ ШИНЭ ТЕХНИК ТЕХНОЛОГИО АШИГЛААД УРАНАА ИДНЭ ҮҮ УУНА УУ ӨӨРӨӨ МЭД.