Токиод хүүхдийн тоглоомын талбайд асар өндөр цацрагийн голомт илэрч, цэцэрлэгт хүрээлэнд хөл хорьжээ


The Japan Tmes.

Киодо, Жижи. 2015 оны 4 сарын 24

n-toshimaradiation-a-20150425-870x522Токиогийн Икебуро хорооллын цэцэрлэгт хүрээлэнд асар өндөр түвшний цацрагийн голомт илэрсэн тухай Тошима дүүргийн захиргаа мэдээлжээ. Тус цэцэрлэгт хүрээлэнд цацраг идэвхтэй хог хаягдал булсан байж магадгүй хэмээн сэжиглэж байна. Дүүргийн захиргаанаас Икебуро дахь галт тэрэгний Шимойтабаши буудлын дэргэд байрлах Ikebukuro Honcho Densha no Mieru Koen цэцэрлэгт хүрээлэнд орохыг хориглож, хөл хорьжээ.

2015 оны 4 сарын 23-ны байдлаар хүүхдийн тоглоомын талбайн ойролцоо цагт 480 микрозивертийн цацрагийн голомт олджээ. Энэ нь бүтэн жилд зөвшөөрөгдсөн цацрагийн хэмжээ болох 1 миллизиверт (1000 микрозиверт)-ийн тэн хагас нь юм. Харин Япон улсын стандартаар цацрагийн зөвшөөрөгдөх хэмжээ цагт 0.23 микрозивертээс илүүгүй байх ёстой юм байна.

“Цэцэрлэгт хүрээлэнгийн бусад хэсэгт цацрагийн түвшин хэвийн байгаа, зөвхөн тодорхой хэсэгт цацраг өндөр гарч байгаа зэргээс үзэхэд тэр хавьд цацраг идэвхтэй хог материал булсан байж болзошгүй” гэж Тошима дүүргийн захирагч Юкио Такано албан ёсны мэдэгдэлдээ дурьджээ.

Дүүргийн захиргаанаас хүүхдийн тоглоомын талбайг хашаалж, хорт хаягдлыг илрүүлэн, талбайг аюулгүй болгохoop арга хэмжээ авч байна. Түүнчлэн дүүргийн эрүүл мэндийн төв дээр 4 сарын 24-нээс эхлэн иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө өгөхөөp болжээ.

Тус цэцэрлэгийн дэргэд амьдардаг 62 настай эмэгтэй гэрийнх нь ойролцоо цацрагийн голомт илэрсэнд сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлж “Миний хүүхдүүд цэцэрлэгт хүрээлэнд өдөр бүр тоглодог, дүүргийн захиргаанаас энэ асуудалд хариу өгнө гэж найдаж байна гэхдээ одоохондоо сонсож дуулсан юм алга” гэж хэлжээ.

4 сарын 20-нд оршин суугчдaac ирсэн мэдээллийн дагуу Тошима дүүргийн захиргаа 2 хоногийн дараа Икебуро цэцэрлэгт хүрээлэнд  шалгалт хийж тоглоомын талбай дахь цагт 2.53 микрозивертийн цацрагтай голомтыг илрүүлжээ. Улмаар тэд Япон улсын Цөмийн Зохицуулах Албаны мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч дахин хэмжилт хийж цагт 480 микрозивертийн цацрагтай голомтыг oлсoн байна.

Тошима дүүргийн захиргааны харъяа тус цэцэрлэгт хүрээлэн нь 2013 оны 3 сард байгуулагдсан. Түүнээс өмнө тэнд Токио хотын захиргааны хог ачдаг машинуудын зогсоол байсан гэнэ.

Цэцэрлэгт хүрээлэн байгуулахдаа газрын хөрсний өнгөн хэсгийг хуулж шинэчилсэн гэж Тошима дүүргийн захиргааны ажилтан мэдэгдсэн байна.

Эх сурвалж:

The Japan Tmes. http://www.japantimes.co.jp/news/2015/04/24/national/tokyo-park-closed-unusually-high-radiation-level-detected-buried-substance-suspected/#.VUOPGvA-XSh


ТА ХЭМЭЭН ДУУДАЖ, ЭРГЭН ДУРСАХЫН УЧИР


Энхбаярын Доржсүрэнгийн гэгээн дурсгалд

july 1 picture

Зургаан жилийн ѳмнѳх энэ л ѳдѳр Монголын манант саарал нийгэмд тѳр нь таван хүнээ буудаж хороосон аймшигт явдал гарсан. Булхайцсан, турхирсан, тушаасан, буудсан этгээдүүд бүгд л нэртэй устай, намтай хѳдѳлгѳѳнтэй, цагаан цамц, зангиа госчоом болсон цатгалан баагийнууд байсан. Гэвч тэдний ганцад нь ч  “миний буруу, намайг шоронд хий!” гэж эр хүн шиг хэлэх зориг зүрх байгаагүй нь бас үнэн.  Уг нь тэгж хэлнэ гэдэг хүсч тэмүүлээд байгаа хүмүүнлэг, ардчилсан нийгмийн ёсоо байг гэхэд үгүй ядаж хүн ёсны хэлтэрхийн илрэл байх байсан биш үү?!  7 сарын 1-ний тэр хар өдөр алтан амиа харамсалтайгаар алдсан залуус, тэдний дунд хорин хэдхэн насандаа амь үрэгдсэн Энхбаярын Доржсүрэн хүү таныг энэ л ѳдѳр дахин эмгэнэн дурсч, гүнээ мэхийн хүндэтгэхийн хамт хүний гэх үнэр ч үлдээгүй муусайн ямбатнуудын ѳмнѳѳс уучлал эрэн сѳгдѳж байна бид.  Read the rest of this entry »


Галаар наадах “цөмчид”: Цуврал–1


2014 он гарсаар цөмийн технологийг шагшин магтагчид эрс идэвхжиж, “урангүй бол хөгжихгүй, АЦC-гүй бол утаанаас салахгүй” гэсэн сурталчилгаа хичтэй явж байна. Мэдээж ингэхдээ байгаль орчноо хамгаалагчид болон иргэний нийгмийнхнийг “Арева мэтийн цөмийн компаниудыг шантаажилж, мөнгө нэхдэг”, “Орос Хятадын тагнуулууд” хэмээн эрээ цээргүйгээр гүтгэж, ард иргэдийн сэтгэл зүйгээр тоглохоо ч тэд мартсангүй.

Аливаа улс үндэстэн хүнд хэцүү байдалд орж, алдаж онохын дэнсэнд дээр ирэхэд эх оронч иргэд, тэр тусмаа сэхээтнүүдийн үүрэг асар чухал. Монголын эс ширхэг болсон миний бие эх орон нэгт ард иргэдээ цөмийн галд “хуйхлагдахаас” анхааруулан сэрэмжлүүлэлгүй, амиа хичээн нуугдаж сууваас эх орон, эцэг эх, эрдэм мэдлэг, эрхэм нандин итгэл үнэмшлээсээ урваж, тэднийгээ гутаан доромжилсон хэрэг болох буй заа.

Иймд цацрагийн аюулын хор хөнөөлийг илчилсэн богино нийтлэлүүд бэлдэж,  http://golomt.org дээр цувралаар хүргэж байхаар шийдлээ. Монгол хүн та үүнийг уншихдаа зөв бурууг мэргэн ухаандаа тунгаагтун.

Хүндэтгэсэн,

Доктор Э. Амарлин

АНУ

http://golomt.org

  ****     *****    *****

“Цөмийн технологийг анагаах ухаан, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарууд хэрэглэж байна. Энэ бол шилдэг, урдаа барих технологи, хөгжил дэвшлийн манлай мөн. Тийм учраас бид уранаа ухаж, АЦС барих ёстой” гэсэн утгатай мэдээ, ярилцлага гардаг болоод удаж байна. Харин би Н. Тэгшбаяр болон бусад цөмчдийн логикийг огт ойлгохгүй байгаа юм. Яаж сэтгэхээрээ эмнэлгийн рентген эсвэл томографын аппаратыг АЦС-тай зүйрлүүлдэг юм бол?

Tegshbayar

АЦС-ын дэргэд тэд чинь хүүхдийн тоглоом шүү дээ. Тэгшбаяр “мотоцикл жолоодож сурсан юм чинь олон улсын нисгэгч болж, Боинг онгоц жолоодмоор байна” гэж мунхаглах шийдчихсэн танхай гарыг санагдуулах юм. Танхай эр мотоцикл унаж яваад осол аваар хийвэл өөрөө л амь нас, эрүүл мэндээрээ хохирно. Харамсалтай, гэхдээ амьдрал үргэлжлэх болно. Харин танхай эрийн уршгаар Монгол улсын 3 сая иргэдийг суулгасан Боинг онгоц осолдвол яах вэ? Read the rest of this entry »


УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын хорооны гишүүдэд хүргэх ил захидал


gadaadbodlogyn

*Хувийг УИХ-ын АБГБ-ын байнгын хорооны даргад гардуулсан.

** Файлаар эндээс татах ((pdf-ийн зураг дээр дарна уу)  PDF

2014-02-19

УИХ-ын гишүүн таны энэ өдрийн амрыг эрье.

Өнгөрсөн оны 10 сард Францын засгийн газар, Арева корпорацитай гэрээ хэлэлцээр байгуулснаар өнөөдөр Монгол улс уранaa олборлож, цаашид шар нунтаг хэлбэрээр экспортлоход ойрхон очлоо. Цөмийн Энергийн Газрынхан болон Аревагийн зардлаар гадаадад аялж, цалин тэтгэлэг авсан ашиг сонирхлын зөрчилтэй хэсэг бүлэг хүмүүс  уран олборлож экспорлохыг хөгжлийн тулгуур ганц гарц, Арева бол хөгжингүй орны тэргүүний технологитой компани хэмээн магтан дуулж, хамаг бузар булхайг нь нуун далдалж байна. Чухам унэндээ Арева корпораци олон улсад ямар нэр хүндтэй вэ, бусад орнуудад уран олборлосон түүх нь юу билээ? Урaныг хүхрийн хүчлээр уусгах технологи аюулгүй билүү? Уран олборлолт ашигтай юу, үр дагавар нь юу билээ? зэрэг олон асуултад хариулт өгөх бодитой, үнэн зөв мэдээлэл дутагдаж байна. Read the rest of this entry »


Их Хурлын гишүүдийг уриалж байна


UIH

Эрхэм хүндэт Их Хурлын гишүүн танд энэ өдрийн мэндийг хүргэе!

Сүүлийн үед Засгийн Газар болон зарим улс төрчид Монгол улс уранаа олборлож төсвөө бүрдүүлж, ашиг олно гэх мэтчилэн ярьж, эхнээс нь ажил хэрэг болгож эхлээд байна. Гэвч орлого зарлага аль алиныг нь тооцож байж ашиг гардаг учиртай. Уран олборлоход хүрээлэн буй байгаль орчин болон ард иргэд, тэдний эрүүл мэнд, амь нас, амьжиргаанд учрах хор хохирлыг тооцохгүйгээр ашиг орлогоо бодвол гэнэн хэрэг болно. Read the rest of this entry »


Бохирын цооногоос тос шүүсэн гэмт хэрэгтэнд тэнсэн алах ял хангалттай юу?


Хүнсний тосны хулгайгаар үйлдвэрлэгчдийг илрүүлсэн цагдаагийн ажилтан хүнсний тосыг шалгаж байгаа нь. 2010 оны 8 сар. Бээжин хот.

Хүнсний тосны хулгайгаар үйлдвэрлэгчдийг илрүүлсэн цагдаагийн ажилтан хүнсний тосыг шалгаж байгаа нь. 2010 оны 8 сар. Бээжин хот.

2014 оны 1 сарын 8


Бохирын цооногоос шүүсэн тос хүнсэндээ хэрэглэнэ гэдэг хамгийн ой гутам жигшүүртэй явдал гэдэг нь тодорхой. Гэвч бохирын цооног шуудуу, хогийн савнаас хаягдал тосыг нь шүүж аваад, цэвэр саванд савлаж борлуулах замаар мөнгө олох мэргэн аргыг Хятадын бизнес эрхлэгчид олж нээжээ.  Read the rest of this entry »


Ураны аюулд нэрвэгдсэн Монгол малчдад Япон профессор туслана


“Асахи” сонины 2013 оны 10 сарын 2-ны дугаарт нэгэн нийтлэл гарчээ. Осакагийн их сургуулийн Монголч эрдэмтэн Имаока Рёоко ураны аюулд нэрвэгдэж зовсон Улаанбадрахын малчдыг дэмжих  санааачилга өрнүүлсэн байна. Профессор Имаока жил бүр Монголд ирдэг, Монголд элэгтэй Япон эрдэмтэн бөгөөд өнгөрсөн зун ирэхдээ Улаанбадрахын малчдад цацраг хэмжигч багаж, зургийн аппарат бэлэглэсэн юм.

“Зовоx цагт нөхрийн чанар танигдана” гэж Монголчууд ярьдаг.  Хаа холоос Япон эрдэмтэн хөдөөгийн малчдын эрүүл мэнд, аж амьдралд сэтгэл түгшиж, чадлаараа тусалж байх юм. Гэтэл  Монголын эрх баригчдад зовж ядарсан ард иргэдээ гэх нинжин сэтгэл өчүүхэн ч алга. “Малчид өөрсдөө малаа хороосон” гэх билэггүй яриа тарааж, хохирсон иргэдийнхээ зовлонгоор даажигнаж, эгээтэй л “гажигтай төл гарсан нь ч малчдаас болсон” гэх нь холгүй суух ч гэж…  

Монголчуудад үргэлж туслахаар шамддаг сайхан сэтгэлт Имаока багшдаа баярлалаа.  Та Монгол хүмүүсийн төлөө их буян хийлээ. Эрх баригчид Имаока багшаас үлгэр аваасай.

Сайн үйл бүхэн дэлгэрэх болтугай ! 

“Асахи” сонин

2013 оны 10 сарын 2

Imaoko

Монголд ураны уурхайн ойролцоо нутагт эрэмдэг мал олширч байна. Малчдад  зургийн аппарат илгээж, болсон явдлыг баримтжуулахад нь туслалцаа үзүүлэхийг Осакагийн Их сургуулийн дэд профессор уриалж байна

Монголын өмнө зүгт орших ураны уурхайн ойролцоо мал сүрэг огцом хорогдож, төл мал гажигтай төрөх явдал элбэгшжээ. Гол шалтгаан нь уран олборлоход ашигласан химийн бодисонд голын ус, газрын хөрс хордсонтой холбоотой гэх авч Монголын төр засаг энэ мэдээллийг үгүйсгэсээр байна. Read the rest of this entry »


“Голомт ЦЭХ” ТББ-ын тэргүүн Др.Г.Ариунболдын Дорноговь аймгийн Улаанбадрах, Зүүнбаян сумын малчидтай хийсэн ярилцлагууд/ 2013 оны 5 сар



Сэрэмжлүүлэг № 6: Хонины мах уу хархны мах уу?


2012 оны 1 сараас эхлэн golomt.org блог хүнсний аюулгүй байдалтай холбоотой мэдээллүүдийг судалж, орчуулан тавьж эхэлснийг уншигч та бүхэн санаж байгаа буй заа. Хуурамч өндөг, жимс, хогноос шүүсэн тос, хортой мах, үсээр хийсэн жан цуу гээд ноцтой сэдэв хөндсөн бичлэгүүдийг маань тавьж, олны хүртээл болгосон сайтуудaд дахин талархъя. Бид голомт.орг блог дээрх мэдээллийг ашиглаж буй сэтгүүлчид болон сайтуудаас зөвхөн golomt.org гэдэг эх сурвалжийг дурьдахыг хүсдэг. Дийлэнх сайтууд бидний хүсэлтэнд соёлтой ханддаг ч Ноён ТВ, тэдний сайт зэрэг нь сэтгүүлч Оргилмаагийн замаар будаа тээж, хөгөө тарьж байсан түүхтэй.  

2013 оны 5 сараас эхлэн бид Сэрэмжлүүлэг сэдвээр дахин цуврал нийтлэл бэлдэж тавих Read the rest of this entry »


Дорноговийн Зүүнбаянгаас дахин түгшүүрт мэдээ ирлээ.


hudag

 


Ураны цацрагаас мал хордсон нь тогтоогдож, малчдыг яаралтай нүүлгэх шийдвэр гарчээ.


2013-3-25 ны “Үнэн” сонинд гарсан нийтлэлийг танд бүрэн эхээр нь хүргэж байна.

unen

March 25th, 2013

Хагас жил гаруй хугацаанд уран олборлолтоос мал хордож үхсэн, үхээгүй хэмээн муур хулгана болж тоглогсдын эцсийн дүгнэлт гарч, цацраг идэвхт бодисоор мал хордсон болохыг нийслэлийн Мал эмнэлэг үржлийн газар энэ сарын 18-нд олон нийтэд дэлгэсэн билээ. Үүний мөрөөр манай сонины сурвалжлах баг Дорноговь аймгийн Улаанбадрах, Сайншанд сумын Зүүнбаян багт очиж цацраг идэвхт ураны хайгуулын лицензтэй “Кожеговь” ХХК-ийн хайгуулын анги болон зүй бусаар малаа хорогдуулсан малчидтай уулзлаа. Read the rest of this entry »


Ураныг хэрхэн олборлож баяжуулдаг вэ?


Дорноговь, Улаанбадрах, Арева

Дорноговь, Улаанбадрах, Арева

• 1-р үе шат: Сорьцын өрөмдлөг

Эхний шатанд ураны сорьцыг тодорхойлохын тул хяналтын өрөмдлөг хийж, дээж авна. Ураны хүдрийг газар дор уусган олборлоход нэг орд газарт 500-гаад удаа өрөмдөх явдал гардаг. Ингэж өрөмдөхөд химийн бодисонд ууссан уран гүний усыг бохирдуулж, орчин тойронд цацраг идэвхит бодис алдагдах эрсдэлтэй. Read the rest of this entry »


Төрийн толгойд гарсан “тагнуулyyд”


Бид багадаа “Хаврын арван долоон учрал”, “Илд бамбай”, “Ганс Клосс” гээд л атаат дайснуудынхаа дунд нэвтэрсэн баатарлаг тагнуулчдын тухай киног шимтэн үздэг байлаа. Тагнуулч гэхээр нууцаар зураг авч, мэдээ дамжуулсан, мөрөө буруулж, зүсээ хувилгасан ер бусын хүмүүс байх.  Манай талын тагнуулчид бусдыг хууран мэхэлж, алж талcан ч баатарлаг үйлс гэж бахдана. Харин дайсны талынхыг болохоор атгаг санааг нь гайхаж, хорлон сүйтгэгч, алуурчин гэж цоллодог байлаа. Кинонд манайх, дайсных гэж ялгаж ядах юмгүй тодорхой байдагсан. Тэгвэл өнөөдөр тагнуул гэж хэнийг хэлэх вэ?

Read the rest of this entry »


Анхаар! Хажууд тань үхэл уугиулсан ураны уурхай !


Монгол улс шар нунтаг олборлох тухай шинэчлэлийн засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон. Өнөөдөр Монголын эрх баригчид шар нунтаг огт аюулгүй, талхан дээрээ тавиад идсэн ч зүгээр гэж мэтгэж, уран олборлохоор шамдаж байна Харин хүн төрөлхтөний туулж амьдарсан түүх, шинжлэх ухааны судалгаанууд уран хортой, аюултай гэдгийг баталсан.

Уран зөвхөн байгальдаа гар хүрээгүй байхдаа л аюулгүй байдаг. Харин ураныг хөндөж ухсан цагаас эхлэн цацраг болон хорт радон хий ойр орчин, хүн малыг зуу зуун жилээр хордуулдаг.

УИХ-ын зарим гишүүд ирэх оны төсвөөс уран олборлох асуудлыг хасуулж чадсан ч аюул ганцхан жилээр л хойшиллоо.  Уран олборлох ажил удахгүй урьд урьдныхаас илүү эрчимжих болно. Түүнчлэн нэгэнт ухаж олборлоод эхэлсэн харийн компаниуд зогсохгүй урагшилсаар байх нь мэдээж.

Монгол хүн таны амь нас, эрүүл мэнд, ирээдүйд ноцтой аюул нүүрлэж буйг Голомт-Анти Нуклеар Мүвментийнхэн дахин сануулахын сацуу Цөмийн Энергийн Газраас ирүүлсэн ураны лицензийн мэдээллийг дэлгэж байна.

Aнхаар! Хажууд тань үхэл уугиулсан ураны уурхай !

Ураны лицензийн мэдээллийг энд дарж PDF-p үзнэ үү

Read the rest of this entry »