Э. Амарлингийн тухай


2011 оны 3 сар

 Монгол оронд минь олон жилийн туршид нийгэм, эдийн засаг хямарч, авилга, хууль есыг   завхруулах явдал эрс нэмэгдэж, гадна дотныхон ялгаагүй алт мөнгөнд донтож, нийгмийн эрхэм нандин зүйлс алдагдаж, ард түмэн нэлэнхүйдээ ядуурч, байгаль орчин асар ихээр эвдрэн сүйдэж буйд санаа зовдоггүй Монгол хүн байдаггүй болов уу.

           Энэ бүх зүйлийн учир шалтгаан хийгээд эдгээр зовлон бэрхшээлийг аль болох хялбар, эрсдэл багатай аргаар даван туулах талаар эргэцүүлэх, энэ талаарx үнэн зөв мэдээ баримт, мэдлэг туршлагатай хүмүүсийн санал бодoл, гадна дотны эх сурвалжтай мэдээг олон нийтэд хүргэхийн тулд энэ блогийг нээв.   

            Би аль нэг нам, улс төрийн хүчний гишүүн, дэмжигч бус, төрд алба хашиж үзээгүй (хаших ч үгүй гэсэн бодолтой),  татвар төлөгчдийн хөлсөөр санхүүждэггүй, төрөөс болон хувь хүн, пүүс компаниас татаас тэтгэмж авдаггүй, банкнаас зээл аваагүй, хувьдаа пүүс компани, сонин хэвлэл эзэмшдэггүй, бас мэргэжлийн сэтгүүлч биш —-зөвхөн Монголын төлөө гэж цохилох зүрхтэй жирийн л нэг иргэн билээ.

Амарлин  

Имэйл хаяг: amarlin06@gmail.com   

Тwitter дээр: Amarlin_

                                    

Жич:
Энэ блог дээрх мэдээллийг бусад хэвлэл мэдээллээр цацаж, нийтэд түгээн дэлгэрүүлэх тухай  хүсэлт ирүүлж байгаа хүмүүст хандаж хэлэх нь:

Би өөрөө сэтгүүлч биш, хэвлэл мэдээллийн байгууллагад ажилладаггүй. Зарим нэг сонин, тухайлбал, “Өдрийн Сонины” сурвалжлагч нартай холбоо барьж үзсэн ч  цөмийн хаягдлын хор хөнөөлийн тухай баримт нотолгоотой мэдээллийг нийтлэхээс татгалзсан. Дийлэнх сонин хэвлэл, мэдээллийн сайтууд улс төрчдийн эзэмшлийнх гэдэг нь тодорхой. Тэд өөрсдийн булхайтай үйлдлийг илрэхээс сэрэмжлэн, ард түмнийг харанхуйд байлгахыг хүсч байна. Иймд голомт.орг дээр тавигдсан мэдээллийг Монголын олон нийтэд хүргэхэд та бүгдийн тус дэм чухал гэдгийг ойлгоорой.  


31 Comments on “Э. Амарлингийн тухай”

  1. aniimaa says:

    Амарлин танд энэ өдрийн мэнд хургэе.Сэтгэл сэртхийлгэм эдгээр мэдээллийг уншиж суухад өөрийн эрхгүй самсаа минь шархирч бна.

    Ёстой нөгөө ниргэсэн хойно нь хашгирав гэч болж байх шиг бна даа.Яах вэ Монголчуудаа?
    Бид Японд туслалгуй яхав,гэхдээ нэгэн сонин зуйл бна аа, 7 сарын нэгэнд Монголчуудыгаа аврах гэж төр засаг ийм их хөл хөдөлгөөн, уй гашуу болж байл уу???!!!
    Гэтэл, 3 сарын 11-нд дээдсүүд бугд л “уйлж байх шиг” харагдах юм?! Ер нь Монголд төр байна уу үгүй юу? Тэд нэртэйгээр нь эмгэнэлийн хар хувцас өмсчихгүй яасан юм бол? Төрийн түшээд тэгэж их эмгэнэж байгаагаас узвэл “тийм” хэмжээний юм авчихсан байх, ард тумэнд лав тэгтлээ их мэдрэгдээгүй юм шиг?

    Манайхан ямар их сүржигнэж байна аа. Би одоогоор АНУ-д байна, хун болгон тэгэж уй гашуу болоод байхгүй л бна даа, дээр нь манай хэвлэл мэдээллийнхэн хэтрүүлээд байгаа юм биш уу? гэж л бодогдож сууна.

  2. otgoo says:

    Цөмийн хог хаягдлын талаар бүхий л талаас нь цаг зав гаргаж ийм мэдээлэл бэлтгэж хүмүүст хүргэсэн танд баярлалаа
    Амжилт хусье
    Отгоо

  3. nar says:

    Юуны өмнө Амарлинд чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа хэлье. Гэрээ гацаанд байгаа энэ цаг хугацаанд эсэргүүцэл илэрхийлж гэрээг дахин босохгүй болтол булшлахгүй бол нэгэнт гэрээ хийгдвэл төр төмөр нүүрээ харуулж булах ажлыг хийж, авилгач түшмэд мөнгөө халааслаад таарах байх. Амарлингийн нийтлэлийн дор хамт байгаагаа илэрхийлсэн, тэмцэлд нийлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн хүмүүс олон байвч өнөөдрийг хүртэл нэгдсэн зохион байгуулалттайгаар эсэргүүцлээ илэрхийлсэн нь үгүй. Facebook, Twitter ашиглаж олон нийтийн дэмжлэгийг авч хүчээ өргөтгөх нь зөв шийдэл харагдаж байна. Ийм их мөнгөний үнэрт бялуурсан ноход урт гараа сунгавал Энхбат хулгайлагдсан шиг асуудал болохыг ч үгүйсгэхгүй. Юуны өмнө мэдээллээр нэгдэх нь чухал байхаа, Саналаа бичиж үлдээгээрэй залуусаа

  4. A says:

    Баярлалаа Амарлин, өөр ийм утга агуулгатай блог-ууд бнуу ? гэснээс хүмүүст захиа бичэх болвол 2 дох ID-гаараа бич гэж зөвлөе, юмыг яаж мэдэхэв.

  5. hana says:

    Hi Амарлин танд баяр xүргэе. Ийм иx ажлыг цаг зав гаргаж бидэнд мэдээлж бгаад иx баярлаж бна. Өөр зөндөө монголчуудад энэ туxай мэдээлэx xэрэгтэй. Чи болж өгвөл мэдээнүүдээ xүмүүс иxэр ордог сайтууд дээр байрлуулбал ямр вэ? Танд амжилт xүсье. Бурxан биднийг ивээx болтугай

  6. A says:

    Facebook дээр груп бий юу ? энэ талаар ярилцах/эсэргүүцэх груп нээвэл яасийн !?

  7. Oyuna says:

    Амарлин танд амжилт хүсье. Болохгүй бүтэхгүй бүхнийг хараад,мэдрээд байх боловч бид яаж ч чадахгүй байгаа нь гачлантай.Бичээд ч, яриад ч юу ч өөрчлөгдөхгүй байна. Харин ч төрийн нэрээр хөлжсөн цөөхөн хэдхэн нөхөд улам баяжиж,гадныхны эрхшээлд улам бүр орж, бид хуурай цөл дээр гуйлгачин болж үлдэх цаг тун ойр байна даа. Яана даа.

  8. ganzorig says:

    Үр садгүй! Өвөг эцэггүй! Түүx намтаргүй! Эх нутаггүй! Минийх гэх бахархал, бардамнал байхгүй бол хэдэн халтар цаас хагас дутуу дипломоор юу хийх юм бэ???
    Энэ олон санаануудыг нэгтгэж чадах оюун санааны эх үүсвэр байвал бид бүгд ганцаардахгүй ээ. Мөнхөд гялалзах Алтан гадас хэрэгтэй байна.

  9. Чукааа says:

    Сайн байцгаана уу элэг нэгт монгол ахан дүүсээ. Үнэхээр хэдэн мянган дамжин өвөг дээдэс минь амь насаараа хамгаалж ирсэн эх нутгийг минь хэн нэгэн дур зоргоороо авирлан сүрүүлэх, бусниулах, ашиглахыг хүлээн зөвшөөрмөөргүй байдаг. Төрийн хүмүүсийн амны уншлага болгоод байдаг ҮНДСЭН ХУУЛЬд заасан тэр заалтын хэрэгжилтийг ард бид бодотоор хэрэгжүүлэхийг шаардах эрхтэй баймаар санагдаж байна. Газар нутаг, уул ус, хөрс шороотой холбоотой аливаа асуудлыг ард нийтээрээ хэлцэж санал бодлыг сонсдог, түүндээ орон нутгийн болох иргэдийн төлөөллийг заавал оролцуулдаг байх хэрэгтэй болов уу. Бидний, үр хүүхдүүд, ач зээ… тэртээ алсын монгол хүний оршин байх газар шороо шүү дээ …

  10. Almas says:

    Уг нь дэмжиж сайтын баннер энэ тэрийг түгээж байгаа боловч янз бүрийн бослогод уриалах, дэмжихийг хүсэх энэ тэр үйлдэл чинь огт таалагдаагүй. Тийм бичлэгүүдээ устгаад яг л хүмүүст зөвхөн бодит үнэн мэдээллийг аль болох түгээх тэр зүйлээ л хийвэл уг нь дэмжмээр байна даа…

    • Сайн байна уу?

      Юуны өмнө миний блогоор удаа дараа орж зочилдогт тань талархъя. Харин сүүлийн үед golomt.org-т гомдсон сэтгэгдлээ удаа дараа илэрхийлээд байгаа учраас хариу бичиж байна.

      Арав гаруй хоногийн өмнө намайг Гал Үндэстэн холбоог дэмжихийг уриалсныг та буруушааж, “бослого хөдөлгөөнийг дэмжлээ, хүчирхийлэл хүчирхийлэлийг бий болгоно, уг нь тавьсан зүйл таалагдаад дэмжээд сайт дээрээ холбоосыг оруулж байсан юм. Харин ийм дэмжиж байгаа нь харин таалагдсангүй тул холбоосыг арилгалаа” гэсэн сэтгэгдэл үлдээж байсан. Өнөөдөр харин “[Боcлого хөдөлгөөнд дуудсан] бичлэгүүдээ устгаж, хүмүүст зөвхөн бодит үнэн мэдээллийг аль болох түгээх тэр зүйлээ л хийвэл уг нь дэмжмээр байна” гэжээ…

      Таныг би хэн болохыг мэдэхгүй. Ямар ч байсан golomt.org руу дахин дахин орж, Монгол улсын аюулгүй байдал, нутаг дэвсгэр, газар шорооны бүрэн бүтэн байдалтай холбоотой мэдээллүүдийг уншдаг болохоор таныг эх орныхоо төлөө гэсэн сэтгэлтэй нэгэн байх гэж итгэж байна. Магадгүй та ардаа 10 мянган залуусыг нэгтгэсэн асар хүчтэй залуусын хөдөлгөөний тэргүүлэгч байж мэднэ. Эсвэл над шиг блог хөтөлдөг жирийн нэгэн нийгмийн идэвх зүтгэлтэй хүн ч байж болно. Аль нь ч байсан миний хариулт ижилхэн.

      1. Голомт.орг бол миний блог, миний орон зай. Хэн нэгэнд таалагдан зусардах гэсэндээ эсвэл хэн нэгний захиалгаар энэ бүхнийг хийгээгүй. Энд хувь хүн би өөрийн итгэж үнэмшдэг, хайрлаж хүндэлдэг эсвэл дургүйцдэг, эвгүйцдэг, зэвүүцдэг, сэрэмжилдэг зүйлүүдийнхээ талаар бичиж байгаа. Угаасаа блогууд дийлэнхдээ л иймэрхүү байдаг. Хувь хүн өөрийгөө илэрхийлэх, өөрийнхөө үзэл бодол, мэдлэг чадвар, арга туршалага, аж амьдралаас бусадтай хуваалцах гэсэндээ л хийдэг зүйл.

      Тийм болохоор хэн нэгний блог-т орж ирээд тийм юм бичихээ боль тэгвэл дэмжинэ, тэгвэл надад таалагдана гэж тулгах нь хэр зүйтэй, хэр ёс суртахуунтай асуудал вэ?

      Тийм бичлэгүүдийг арилгасан ч миний итгэл үнэмшил өөрчлөгдөхгүй шүү дээ. Нөгөөтэйгүүр, танд, О. Чулуунбатад, А. Ундраад, Г. Занданшатарт, Б. Чадраад, Р. Бадамдамдинд таалагдахын тулд бичсэн зүйлээ арилгаад байвал хэд үлдэх бол?

      2. Миний итгэл үнэмшил гэвэл Гал Үндэстэн (хуучнаар бол Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн) Монгол орныхоо байгаль орчныг хадгалж үлдэх, газар шороог минь хайр найргүй онгичин цөлмөж буй харийнхныг зогсоох гэсэн хөдөлгөөн. Тэд хэнийг ч шууд бослого үймээнд дуудаагүй. Харин шаардлага тавьж хүргүүлэхээс эхлэн үе шаттай тэмцэл явуулж буй эх орончид.
      Та сэтгэгдэлдээ бичсэн байсан л даа

      Бид өөр аргаар л тэмцэх хэрэгтэй гэж бодож байна. Яаж гэдгийг нь мэдэхгүй байна. Лав л энэ аргаар бол биш гэж бодож байна. Ямар нэгэн байдлаар хааш ч дайрч давшлахгүй хотоос гадна жагсаал хийж бусдын анхаарлыг татах, тэр урт нэртэй хуулийг дэмжиж батлуулах талаас юм хийвэл ямар бол?” гэжээ.

      Төсөөлөөд үзье л дээ– Улаанбаатараас мянган хүн гараад Налайхын тэнд жагсвал хэн анхаарах вэ, хэнд нөлөөлөх вэ? Хорт хочит Боб Оюу Толгойгоо ухсаар л байх болно. Саарал Ордны эрхмүүд ч хуралдсаар л байна. Арга ядахад тийшээ очих сэтгүүлч сурвалжлагч ч олдохгүй. Учир нь дийлэнх мэдээллийн хэрэгсэл улс төрч эзэнтэй болсон тул. Эзэнгүйчүүдэд нь унаа тэрэгнээс эхлээд асуудал мундахгүй байж таарна. Аз таараад тэр жагсаалыг тоосон дүр үзүүлсэн ч хууль тогтоомж, энэ тэрийг боловсруулах, батлах, хэрэгжүүлэх гэсээр байтал хэдэн жилийн нүүр болох бол доо? Мартуулах чигтээ л явна. Харийн компаниудын хувьд Монголын баялгийг эзгүйчлэн ухаж байгаа ганц ч өдөр гэсэн үнэтэй нь ойлгомжтой.

      Ингэхээр шууд уул уурхайн компаниудтай тулж харьцах, шаардлага хүргүүлэх, болохгүй тохиолдолд тэндийг хүчээр хаалгахаар ажиллаж эхэлж байгаа нь зөв гэж миний хувьд итгэдэг. Хэрэв хүлээж авахгүй бол дараагийн шатанд орно гэж Гал Үндэстэн хэлсэн. Үнэндээ ч Монголын газар нутгийг тор татаж хашиж аваад, буутай харуулаар мануулчихаад ухаж байгаа харийнхан олон. Тийш нэвтрэх боломж Монголчуудад байхгүй. Тэдний гадаа очих хичнээн ч жагсаад, зогсоод, өлсөөд, хашгираад нэмэргүй.

      3. “Хүчирхийлэл хүчирхийллийг бий болгодог” гэж та бичсэн байсан. Тэр үнэн. Гэвч сайн бодвол Монголчууд бид аль эртнээс хүчирхийлэлд өртчихсөн мөртлөө тэвчээд суугаа юм биш үү. Гал Үндэстэн холбоо бол зөвхөн хариу тусгал нь. Харин ч Монгол хүний аажуу тайван ухаанаар хөдөлж, бэлэг дэмбэрэл, зан үйлээ бодож хөдөлдөгт нь би талархдаг. Тэд саяхны нийтлэлд Хүрз жоотуугаа бариад ч болов харийнхныг зогсооно гэж бичсэн байсан.
      http://sonin.mn/?p=137670

      Танд Налайхын тэнд жагсахаас өөр санаа оноо байна уу?

      4. Гал Үндэстэн хөдөлгөөнийхөн хөдөө орон нутгуудаар явж, асар урт замыг туулдаг. Тэдэн шиг чин сэтгэлээрээ аж амьдралаа хойш тавиад эх орныхоо төлөө хариу нэхэлгүй зүтгэж буй хүмүүсийг би л лав Монголд олж хараагүй. Тийм ч учраас тэдэнд хандив өргөхийг би уриалсан. Танд харин дэмжчихмээр санагддаг өөр ямар холбоо хөдөлгөөн байна даа? Та Гал Үндэстэнийхний тухай сөрөг ойлголттой явдгийг сонсоод таныг тэдэнтэй уулзаж, ярилцсан уу? Чухам ямар учраас ийм шийдвэр гаргах болсныг асууж лавласан уу? Тэдний хийсэн санаачилсан зүйлүүдийн талаар хэнээс хаанаас мэдээлэл авдаг тухайгаа бас давхар бодоосой гэж хүсье.

      5. Та цаашид golomt.org-ийг дэмжих эсэхийг би мэдэхгүй. Гэхдээ ямар ч байсан Монгол улс цөмийн хаягдлын талбар болж болзошгүй ноцтой цаг үе ирчихээд байхад Mонголчууд бид нэг ч хүн хойш суулгүй, эсэргүүцэх нь чухал. Тиймээс голомт.орг-ийг дэмжсэн дэмжээгүй та Монгол хүн болохоор цөмийн хаягдлын эсрэг дуу хоолойгоо өргөх л хэрэгтэй. Одоохондоо голомт.орг шиг цөмийн хаягдал, АЦС-ын талаар нарийн судалгаа хийж, олон эх сурвалжаас авсан мэдээлэл өгдөг сайт. блог алга. Тийм болохоор танд энэ талаар судалж бичиж, өөрийн блог сайт дээрээ нийтлэж байх боломж нээлттэй байна. Харин өөрөө хийхгүй бас бусдад мэдээлэл хүргэх боломжийг ашиглахгүй бол та бид 2 биш бүх Mонголчууд хохирох болно.

      Эцэст нь хэлэхэд бидний амьдрал тийм төгс төгөлдөр биш шүү дээ. Та бид өдөр тутмын амьдралдаа байнга л сонголт хийж, зарим нэг зүйлсээ байнга золиослон амьдардаггүй гэж үү? Үнэтэй үхрийн мах авах уу арай хямд ч, эрүүл мэндэд төдийлэн таагүй хонины махаа сонгох уу? Хотын утаанд амьдрах уу эсвэл агаар нь эрүүл ч дээд бүтэц тааруу, хүн ам цөөтэй хөдөөд аж төрөх үү? Хүүхдээ хажуугийнхаа сургуульд өгөх үү эсвэл сургалт сайн ч төлбөр өндөртэй хувийн сургуульд явуулах уу?

      Чимээгүй суух уу эсвэл эсэргүү Гал Үндэстэнг дэмждэг ч бас үнэн мэдээ мэдээлэл бичдэг golomt.org-ийг дэмжих үү?
      Сонголт таныx.

  11. jess says:

    амжилт хүсье!! цаг зав гаргаж ийм мэдээлэл бэлтгэж бгаад чинь талархахгүй байхын арга алга. Би Environmental Policy-ийн чиглэлэр гадаадад сурсан юм. Миний сурч мэдсэнээр атомийн цахилгаан станц Монгол шиг цөөхөн хүн амтай улсад дэндүү томдоно. Өөр бусад маш олон эрчим хүчний газар бгаа шүү дэ. Дээгүүр буй заваан юмнууд болох Чулуунбат, Алтангэрэл гишуун, Чадраа гэж хүмүүс их мөнгө авсан болоод л ийм юм ярьж хийж яваа нь ойлгомжтой шүү дээ. Мэдээж урьдчилгаа аваад л ийм хэрэг тарьж яваа. Бас мэдээж цаана нь Сү.Батболд, Баярцогт эд нар байгаа нь ойлгомжтой л санагдаж бна.

  12. Almas says:

    Ok. Цаг гарган хариу бичсэнд баярлалаа. Таны бодлыг ойлголоо амжилт хүсье. Зүгээр л би бодлоо хэлсэн юм аа. Цаашид илүү хийхийг хийгээрэй! 🙂

  13. saraa says:

    Атомын цахилгаан станц, цөмийн хаягдалын талаар хэтэрхий дэвэргээд байх юм. Аль ч улсад гэсэн хэт дэвэргэж ярьдаг хэсэг хүмүүс байх юм. Зүүн аймагт малын өвчин гарахад л төвийн баруун талын махыг гадагш авахаа больдог шиг, Мөнгөн ус цианидын хийрхэл шиг. Манай монгол цөмийн станц ч, цөмийн түлшээ баяжуулах ч юм уу атомоор оролдвол Бага зэргийн юм болоход л Гадаадад Монгол цөмөөр бохирдоод очиход аюултай болох юм шиг, дотоодод хүн бүхэн баахан сүржигнэсэн шинэ том дарамтанд орох юм шиг байна. Атомоор одоохондоо оролдохоо боливол яасан юм бэ?. А.Ундраа маш сайн эрдэмтэн шүү дээ. Байр сууурь нь ч улс төржөөгүй-мөнгөний биш, мэргэжилтний- эрдмийн хүнийх байдаг. Түүнийг хэтэрхий гоочлоод байх шиг байна шүү

    • zochin says:

      Сайн эрдэмтэн хун улс төрийн тоглоомд орох ёсгүй. Нагац ах нь М. Энхболд учраас ийм байхгүй албан тушаал бий болгож эрх дарх эдэлж байна. Сайн эрдэмтэн ч биш Норт Каролина PhD төгсөж Станфордод 1 жилийн грант авсан төдий хүн билээ. Би бол Ундрааг эрдэмтэн хунийх нь хувьд хувь хүнийх хувьд ч би үнэлэхээ больсон. Миегомбо гэж хуний эхнэр нь цэвэр хятад хүн, Ундраа бол эхийн талаар Энхболдтой хамаатан учир хужаа хүн гэсэн үг.

  14. suuri says:

    Монголын төлөө илүү ихийг хийгээрэй, дэмжиж бна. Одоохондооо би Японд сурдаг иймэрхүү мэдэээ үзэхлээр шууд л харимаар санагдах юм. Очоод юу ч чадахгүй ч гэсэн эзэнгүй хөдөөдөө очоод Монгол нутгийн өчүүхэн ч гэсэн хэсгийг хамгаалж сууя даа гэж бодох юм. Энэ Монголоо худалдсан юмнуудыг харахлаар хөдөө биш хотод ирж юм хийсэн нь Монголын төлөө юм шиг санагдах юм яавал ч дээр юм дээ. за юу ч гэсэн сургуулиа төгсчөөд Монголдооо харьж юм хийгхуй бол. Уул нь гадаадад бгаа монголчууд бүгд харьвал Монгол хөгжих байх гэж бодох юм даа. Энэ сайтийн админ чи бол жинхэнэ Монголын төлөө юм хийж бгаа хүн шүү. Би ч бас Гал Үндэстэн холбоог дэмждэг шүү

    • Bata says:

      Гал үндэстнүүдийн зарим нь зѳв санаагаар ажлаа эхлүүлсэн байж болох боловч бусдыг айлган сүрдүүлж дарамталж мѳнгѳ авсантай нь би эвлэрч чадахгүй. Тэгсэнд орвол Энхбаяр шиг ѳлсгѳлѳн зарлаад хэвтэж байсан нь шулуун бѳгѳѳд соëлтой. Ер нь хэн нэгэн хүний зѳв санааг бусад нь шүүрч аваад ямар ч байдлаар туйлшруулж болно гэдгийг бодож үзвэл илүүдэхгүй шүү. За тэгээд олуулаа нийлчихээрээ ер нь яадаг бил ээ, мэдээж ш дээ. Цагдаагийн мэдээллийг сайтаас үзэж болно. Жилийн ѳмнѳх мэдээлэл.

  15. sar says:

    энэ төрийн тушээдүүд нээрээ монгол хүмүүс мөн уу тэнэг л биш бол ийм юм хэн ч хийхгүй л баймаарсан арай дэндүүма

  16. зочин says:

    Үнэхээр их зүйл судалж бичсэн нь мэдрэгдэж байна баярлалаа. gogo.mn дээрх мэдээллээс дамжиж орж уншлаа. Энэ мэдээ мэдээллүүдийн монголын хүн болгон мэдээсэй гэж хүсэж байна. Гэхдээ монголчуудын хэдэн хувь нь интернэт-д орж байгаа билээ тэдний хэд нь энэ мэдээллийг олж харах бол гэж бодохоор их л цөөхөн байх гэж бодогдож байна. Ер нь тэр болгон бүгдийг нь дуустал уншаад суух хүн ч цөөн байгаа байх.
    Ямар нэг юмыг дүрсжүүлвэл илүү олон хүнд хүрдэг.
    2,3 жилийн өмнө усгүй болвол хүн төрөлхтөн ямар байдалд орох талаарх танилцуулга нэлээд хүчтэй тарж маш олон хүнд хүрч байсан. Тэрэн шиг цөмийн хаягдлийн хор хохиролын талаар тиймэрхүү ирээдүйг харуулсан зураг голчилсон танилцуулга эсвэл богино хэмжээний кино (магадгүй зардал их орох байх), хөдөлтөөнт дүрс 3D,2D дээр сайн ажилладаг хэн нэгэн байвал хамтдаа санаагаа нийлүүлээд хийвэл илүү олон хүнд хүрэх байх. Өмнөхөөсөө илүү олон хүнд үнэнийг хүргэж чадах ч дахиад л интернэтээр тарах учираас хангалттай санагдахгүй байна.
    Иймээс нэгхэн хуудсанд үнэнийг зургаар харуулах арга байна. Маш тодорхой байдлаар санаагаа илэрхийлж чадвал хэвлээд тарааж болно. Мэдээж дээр нь кино болон зурагт хуудас илүү их мэдээллийг хаанаас авах талаар оруулна. Ингэвэл ард түмний 20-30 хувь нь мэдэж чадна. Харин үлдсэн хүмүүст тэр 20% нь амаараа тараана. Ийм л санаа байна даа хамтрахад бэлэн.

  17. anxaa says:

    Амжилт хүсье.

  18. tuya says:

    Канадаас мэндчилж бна. Юуний өмнө амжилт хусээд дэмжиж бгага илэрхийлье. Энэ мэдээлэлийн талаар залуу.ком, гого.мн гээд сайт-үүдаас уншиж байсан боловч ийм блог байгаа Фасебоок дээр хэртэл груп нээгдсэнийг мэдээгүй явсан бна. Би хэтэрхий орой мэджээ. энэ чухал үед монголчууд маань буруу алхам хийхгуй гэж найдаж л сууя. Над мэтийн энгийн ард иргэд өдөр тутмын амьдралаа гээд иймэрхүү зуйлээс хоцрогдох явдал их бх юм. Нэг юмыг унэхээр ойлгохгуй юмаа тэр Монголыг төлөөлж дэлхий улс орнуудтай гэрээ хэлэлцээ хийдэг эрх мэдэлтэн хумуус юуны төлөө яах гэж Монголыг ийм байдалд оруулах гэд бгааг ойлгохгүй юм. Тэртээ тэргүй Монголоос хэдэн үеэрээ идэх мөнгөө олчихсон ххүмүүс үр хүүxдээ ирээдүй хойч уеэ бодож болдоггуй юм бхдаа. Миний бодлоор эх орон гэсэн сэтгэл бхад бух юм их амархан бх юм шиг….эсвэл ард иргэд бид тэдгээр хумуусийг дэгсдүүлээд бн уу? За ямар ч байсан сэтгэлээсээ дэмжиж бгаа шүү. Монгол улс минь мандан бадраг…

  19. sunjee says:

    дээр бичсэх мэдээллүүдийг уншиж үзлээ хэцүү л санагдаж байна. гэхдээ нэг асуух юм байна аа энэ материалуудыг хаанаас яг ямар хэлнээс орчуулж байгаа юм бэ? тэгээд энэ бүгдийг хийгээд бэлтгээд суух энэ их цаг хаана байдаг юм бэ? зүгээр сонирхлоороо энэ бүгдийг хийдэг гэж үү? тантай яаж холбоо барих вэ?

    • Сайн байна уу? голомт.орг-ийг үзэж, уншдагт талархья. Ингээд таны эргэлзсэн асуудалд хариулахыг хичээе.

      Би бол аль нэг нам, улс төрийн хүчний харьяалалгүй жирийн нэгэн Монгол иргэн гэдгээ эрт зарласан. Эх орон минь хорт хаягдлаа хаяхаар шамдаж буйн эсрэг өөрийн дуу хоолойг чадах чинээгээрээ өргөж байгаа нэгэн бүсгүй. Гадаадад байгаа миний чадах ажил гэвэл мэдээ мэдээллийг судалж, дүгнэж, орчуулаад, олон нийтэд чадах чинээгээрээ хүргэх явдал. Тиймээс ч голомт.орг блогийг нээж хөтлөх болсон. Цөмийн бизнест оролцогсдыг АН, МАН-гүй нэр цохох болсонд хорссон мушгин гуйвуулагчид намайг орос, хужаагийн тагнуул, бүр Н. Энхбаярын гар хөл ч гэж нэрлэх нь сонсогддог.

      Эх сурвалжийн хувьд бол би бичсэн дийлэнх зүйлийнхээ ард хаанаас авснаа бичдэг (жи: Цуврал 1: цөмийн хаягдлын бизнест хэн хэн оролцож байна вэ? бичлэгийг үзээрэй). Төрийн нууц болсон мэдээ сэлт энэ тэрийг хөнддөггүй, нэт дээр ил тод байгаа мэдээллийг баталгаажуулж, дүн шинжилгээ хийдэг.

      Намайг дэмжиж, миний бичсэн зүйлийг уншдаг хүмүүс ч заримдаа надаас асуудаг : Яагаад энэ асуудалд ийм их цаг зав зарцуулаад байгаа юм бэ гэж. Харамсалтай нь асуултны цаана өнөөх л хардах сэрдэх өнгө аяс, айдас хүйдэс нуугдаж байдаг. Тэд энэ их ажлыг ямар ч цалин хөлсгүйгээр дан ганц сэтгэлийн хүчээр хийнэ гэдэгт минь эргэлзсээр байдаг. Мэдээж, бусдын л ижил миний өдөр 24 цагтай, бусдын л ижил би өөрийн гэсэн ажил амьдралтай, жаргал зовлонтой. Гэвч асууж буй хүмүүсээс ялгаатай нь гэвэл эх орон минь сүйрлийн ирмэг дээр тулчихаад байхад хувиа бодож, хойшоо суухыг зүрх сэтгэлээсээ тэвчиж чадашгүй нь.

      Өнөөдөр хүн бүрт өөрийн гэсэн чухал асуудал байдаг ч эх оронгүй болчихвол эдгээр асуудал чухал хэвээр байна гэж үү?

      Tа өөрөөсөө асуугаарай, яагаад гудманд суугаа гуйлгачин хүүхэд рүү зарим нь огт хяламхийхгүй өнгөрөхөд нөгөөх нь 1000 төгрөг сарвайж байдаг вэ? Яагаад өвдөж ядарч байгаа нэгнийгээ хараад зарим нь байгаа бүхнээрэ туслахыг хичээж байхад нөгөөх нь жишим ч үгүй тавлаж суудаг вэ? Хүн болгон ижилгүй. Та өөрийн жишгээр бусдыг бүү хэмжээрэй.

      Эх орноо гэсэн өчүүхэн сэтгэл таны зүрхэнд байгаа бол энд тавьсан мэдээллийг өргөн олны хүртээл болгоход туслаарай. Хүнийрхүү хандаж хүлээж суувал хожим бид харамсаад баршгүй их гарз хохиролд учрах болно.

      Би маргаашийн Монголын төлөө өөрийн цаг зав, эрч хүч, сэтгэл зүрхээ зориулж байна.

      Харин та?

      Амарлин
      amarlin06@gmail.com

  20. To: Born2bmgl says:

    Yaaraltai holbogdooch, Guijiina. Uursdiihuu web emaileesee bichvel sain shuu. Mash yaaraltai !!!

  21. O. Tumen-Ulzii says:

    Сайн байцгаана уу.

    Би анх удаа энэ блогоор орж та бухний хэвлэж нийтэлсэн, санал бодлоо солилцсоныг уншаад сэтгэл их хөдөлж бн. Цаг гарган энэ бухнийг хийж бга Амарлин танд болон таны ард хамтран тусалж бдг хүмүүст чин сэтгэлээсээ талархал илэрхийлж, агуу их амжилт хүсье.

    Би бас та нарын нэгэн адил дотроо эх орныхоо өнөөгийн байдалд эмзэглэдэг нэгэн. Надад ямар нэгэн нам, улс төржих сонирхол огт байдаггуй. Энэ хорвоод хүний төрлийг олж төрсөн, тэр тусмаа Монгол хөрсөн дээр мэндэлсэндээ дотроо их бахархдаг. Уртдаа гэхэд 100 наслахын хооронд зөвхөн хооллож, ундалж, өмсөж зүүхээс гадна амьдралдаа нэг ч гэсэн үр бүтээлтэй юм хийх юмсан гэсэн сэтгэлээр амьдралд ханддаг. Энд сэтгэгдэлээ үлдээж бга хүмүүс ч бас надтай нэг завины хүмүүс бх шиг бн. Бидний ард ч мөн эгэл жирийн ард түмний маань олонх нь өнөөдөр эх орныхоо газар шорооны төлөө амьсгалж бга. Ингэх ч учиртай.

    Монголчууд бидэнд байгаль хорвоо баялгийг харамгүй хайрласан бн. Ялангуяа гадаадад бгаа бид ихэнх бусад үндэстнээс арай илүү сэтгэж, арай илүү ухаанаар амьдралд хандаад бх шиг харагдах юм.

    Бидэнд хөгжлийн олон гарц бга. Үүнд хурэхийн тулд бид өөрсдөө хичээх хэрэгтэй бн. Бид хамтдаа дуу хоолойгоо, үйлдэлтэйгээ нэгтгэж чадвал энэ одоогийн учир нь олдохгуй бга төр засаг, байгаль орчиноо цэгцлэх боломж илэрхий болно. Үүний нэг илэрхийлэл танай блог бн. Үнэхээр дэмжиж бн. Энэ эрчээрээ цаашид улам ихийг хийж бүтээгээрэй.
    Facebook, Twitter-р илүү ойр харьцаж байвал зүгээр санагдаж бн.

  22. Bayarkhuu says:

    Энэ блогоор анх удаа орж байна, Сонгууль болох гээд олон хүмүүсийн танилцуулга, ухуулах хуудсуудыг айлуудаар тарааж байна. Тэдний хэн нь хэн вэ гэдгийг сайн мэдэхгүй болохоор найдвартай, баттай эх сурвалжаас мэдээлэл хайсан юм. Чиний бичсэн цөмийн хаягдлын талаарх цувралаас уншиж, ашигласан эх сурвалжуудаас заримыг нь харлаа, Маш дэлгэрэнгүй бөгөөд үйл явдлын дарааллыг тодорхой зааж сайхан ойлгомжтой бичсэн байна. Цаг хугацаа зарцуулж, гол нь үнэн бодит мэдээллийг олон түмэндээ хүргэж байгаа Амарлиндаа баярлалаа,

    Ялангуяа одоо сонгууль болох гэж байгаа үед хэн нь хэн бэ гэдгийг ойлгоход их хэрэгтэй зүйлүүд байна. Үүнээс хойш энэ блогоор орж байнаа. Миний ойлгосоноор миний дүү гадаадад байдаг юм байна мэдээж их л зав муутай байдаг байх. Гэсэнч монголд амьдарч байгаа биднээсээ илүү мэдээлэл цуглуулаад ийм сайхан бүрэн хэмжээний мэдээллийг бидэнд хүргэж байгаад их баярлаж байна. Ажил, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсье,

    Bayarkhuu

  23. EG2N says:

    Сайн байна уу, энэ нэгэн сайхан өдрийн мэндийг хүргэе! Асуух асуулт байна л даа? 2012 оны байдлаар Монгол улсад цөмийн хог хаягдал булшлах асуудал ямаршуухан түвшинд явагдаж байгаа юм бол? Энэ талаар ямар нэгэн нийтлэл, мэдээ мэдээлэл, баримт нотолгоотой тийм зуйл байхгүй байгаа юм уу?

  24. S.Enkhbaatar says:

    Цөмийн бизнест хэн хэн оролцож байна вэ? энэ бичлэг чинь youtube дээр алга байна.. Олддоггүй ээ. линк олж өгөөч6 Миний цахим шуудан: jaagii_1979@yahoo.com asap

  25. S.Enkhbaatar says:

    Хүүе андуурсан байна “Фукушима ба Чернобылийн балгас” linkee явуулаарай

  26. S.Enkhbaatar says:

    Тэгээд энэ цэнхэр зураас ямар утгатай вэ

  27. S.Enkhbaatar says:

    Youtube дээр tag маш буруу ашиглаж байна. Нэрээр хайгаад олдохгүй, эсвэл хэт их мэдээлэл гарч ирэх tag сонгохоо болиоч. Би л хувьдаа “УРАН” гэсэн орчуулгын бичлэгийг чинь олох боломж бараг алга. tag гэдэг маш чухал шүү. Та бүхэндээ амжилт хүсье!


Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s