Н. Алтанхуягийн ярьсан үлгэр дуусахад…


AltanhiyagГэгээлэг бүхнийг харлуулж, эх орон, газар нутгаа хайрлан хамгаалах нандин  үзлийг гутаан доромжилж, мөнгийг бурханчлан тахиж, ард түмнийг Орос Хятадын тагнуулаар айлгаж тархийг нь угаангаа өнгөтэй өөдтэй бүхнийг нь луйвардан завшдаг өнөөгийн гажигтай тогтолцоонд үнэ худал хоёрыг ялгарахад бэрх болжээ. Түнэр харанхуй энэ нийгэмд зүг чигээ баримжаалахдаа та өөрийн оюун ухаан, зүрх сэтгэлдээ найдахаас аргагүй. Энэ нийтлэлийг уншиж суугаа Монгол хүн танаас сайтар эргэцүүлж бодохыг хичээнгүйлэн гуйя. Та зүрх сэтгэлээ дахиад нэг чагнаарай. Яаравчлаарай. Үлгэр дууссан шүү, биднийг булшлахаар тэд айсуй…

ЖИЛИЙН ӨМНӨ

2012 оны 6 сарын 19-нд буюу УИХ-ын сонгууль болохоос хэдхэн хоногийн өмнө АН-ын дарга Н. Алтанхуяг, Ч. Read the rest of this entry »


“Уран хоргүй” гэж уран үгээр уянгалуулагч ЦЭГ-ын дарга Н.Тэгшбаяр буюу рецидив залилагч


shar nuntag shar l yum daa tegshbayaraa            1978 онд төрсөн. МУИС-ын Физикийн ангийг 1999 онд төгссөн, эхнэр, 3 хүүхэдтэй энэ залууг “Босоо Загал” компанийн захирал, “Зөв сонголт-Зөв нийгэм” ТББ-ийн тэргүүн, Ардчилсан Залуучуудын холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн, төрсөн нутаг Увс аймгийн Өмнөговь сумынхаа Намир, Орлого голыг хамгаалах хөдөлгөөний зохицуулагч, сүүлд нь  2010 оны сүүлчээс “МонАтом” төрийн өмчит компанийн дэд захирал, ба саяхнаас Цөмийн Энергийн Газрын даргаар томилогдсон ерөнхий сайд Алтанхуягийн нутгийн дүү гэж  хүмүүс мэднэ (1,2,3).

Эх орон, эзэн Чингис, байгаль орчин, үр хөндөлт гээд аль ч сэдвээр уянгалуулдаг Тэгшбаяр бусдыг уран үгээрээ урхиддаг  жинхэнэ “хуурамба” гэгч ажээ.  Read the rest of this entry »


Яруу найрагч О. Дашбалбар: “Элбэг нэртэй хүн тѳр баривал тѳр самуурдаг…”


Mиний бие аль ч улс тѳрийн нам, эвсэлд харъяалагддаггүй ба тэдэнд ѳгѳх ѳглѳг, авах авлага ч байхгүй ээ. Харь оронд мэргэжил эзэмшиж, тэндээ ажиллаж амьдарч байгаа эгэл жирийн л Монгол иргэн. Хэдийгээр гадаадад олон жилийг элээж байгаа ч эх нутаг, элгэн түмнээ цаг мѳч бүхэнд зүрхэндээ тээж явдаг нэгэн билээ. Монгол эх орон, ард иргэдэд минь тулгараад байгаа сэтгэл зовоосон зарим нэг асуудлаар эрхэм таньтай санал бодлоо илэн далангүй хуваалцах гэсэн чин хүсэл минь энэ нэгэн нийтлэлийг чадан ядан эвлүүлэхэд хүргэлээ.

Зүрх сэтгэл минь шаналж, унтах нойр минь үргэн одохын учир юун.  Яруу найрагч О. Дашбалбар агсан амьд ахуй цагтаа “Элбэг нэртэй хүн тѳр удирдахад тѳр самуурдаг” гэж зурагтаар барин тавин хэлэхэд хачирхаж бас гайхаж билээ. Read the rest of this entry »


Цѳмийн Энергийн Газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчтэй Цѳмийн Эсрэг Хѳдѳлгѳѳний гишүүний хийсэн эчнээ мэтгэлцээн


Цѳмийн Энергийн Газрын түр хамаарагч Н. Тэгшбаярын ѳдрийн сонины сурвалжлагч Б. Цэцэгдэлгэрт ѳгсѳн нэгэн ярилцлагын талаар ѳѳрийн эрэгцүүллийг энд сийрүүлэв. Ярилцлагын эхийг (эх сурвалж: ѳдрийн сонин ) дараах холбоосуудаар орж үзнэ үү:
http://nea.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=244:2012-10-29-03-36-19&catid=1:latest-news
http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1213681
Н. Тэгшбаяр (H.T.) : “Манай төсвийн багц таван тэрбум төгрөг ч хүрэхгүй. Инээдтэй төсөвтэй газар шүү дээ. Гэтэл Америкийн энэ чиглэлийн судалгааны лабораториудын нэг жилийн төсөв л гэхэд хэдэн тэрбум ам.доллар байдаг.”
Read the rest of this entry »