Улаанбадрахчуудын гаргасан Уранд хордсон малын жагсаалт
Posted: 2013/06/11 Filed under: Дорноговь Улаанбадрах, Уран ба АЦС-ын аюул, Цөмийн хуйвалдаан | Tags: Арева, Ноцтой 1 Comment
2012 оны 5 дугаар сарын 25-ны байдлаар
Ц.Дорждэрэмийнд 2 нүд сохор,атанга хөлтэй ботго
Д.Мөнхсуурийнд үсгүй, улаан шалдан хурга
Д.Оргодолынд хөл нь атанга, босдоггүй хурга
Х.Пүрэвдоржийнд хүн шиг толгойтой, үсгүй шалдан хурга Read the rest of this entry »
“Голомт ЦЭХ” ТББ-ын тэргүүн Др.Г.Ариунболдын Дорноговь аймгийн Улаанбадрах, Зүүнбаян сумын малчидтай хийсэн ярилцлагууд/ 2013 оны 5 сар
Posted: 2013/06/09 Filed under: Дорноговь Улаанбадрах, Уран ба АЦС-ын аюул, Хүн ард, эрүүл мэнд | Tags: Арева, Ноцтой Leave a comment- Малчид: – Амь тэмцэж байна. Бүгдээрээ тэмцэцгээе !!!
- Mалчин Дашдондов –Бүх малын нүд, элэг уушиг, хөл их өвдөж байна
- Mалчин Энхбаатар – Дулаан уулыг тойрсон гамшигийг зогсооё!!!
- Кожеговь ХХК-д ажиллаад арьс нь шархалж, үс нь халцаржээ.
- Дорноговь. малчин Норсүрэнгийн яриа -2013.05.08
- Малчин Норсүрэн: Шинжээчид багаж эвдэрхий гэсэн шалтгаанаар цацрагийн хэмжилт хийгээгүй.
- Улаанбадрахын иргэн T.Төрмөнх: Биднийг золиосонд нь хаях юм уу? Аврах юм уу? Төр засаг л мэдэх байх.
- Сангийн далай багийн малчин Дэжидмаа: Ус их ховордож байна. Усны түвшин муудаж байна.
Улаанбадрахынхан дээр туршилт хийсээр байх гэж үү?
Posted: 2013/06/06 Filed under: Дорноговь Улаанбадрах, Уран ба АЦС-ын аюул, Цөмийн хуйвалдаан | Tags: Арева, Ноцтой, Хариуцлага, шударга ёс 10 CommentsФранцын Арева компанийнхний ураны хайгуул хийж, туршилтын журмаар 2,700 гаруй тонн шар нунтаг олборлосон Дорноговь аймгийн Улаанбадрах болон Зүүнбаян сумдад мал сүрэг, нэн ялангуяа төл мал нь олноороо үхэж зулбаж буйн учрыг олох гэсэн малчид аргаа бараад удаж байгаа билээ. Газар дээр нь очиж шинжилсэн Мал Эмнэлэг Үржлийн Газрын мэргэжилтнүүд 2013 оны 3 сард малын үхэл нь “цацрагийн болон хүнд металлын ужиг хордлогоос үүдэлтэй ” гэж (1) дүгнэсэн байдаг. Гэвч мал эмнэлгийн шийдвэрийг Засгийн Газраас нэн даруй хүчингүй болгосон төдийгүй “цацрагийн” гэж бичиж зүрхэлсэн ажилтнуудад нь Ерөнхий Сайд хатуухан банга хүртээсэн сурагтай. Read the rest of this entry »
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Аргалант багийн малчдаас ТВ 9 телевизийн Монгол Коммэнт нэвтрүүлгийнхэнд бичсэн захидал
Posted: 2013/05/30 Filed under: Цөмийн хаягдал, цөмийн аюул | Tags: Ноцтой Leave a comment
https://www.facebook.com/video/embed?video_id=662634647095490
Ураны хайгууль/олборлолтыг хуулиар хориглосон улс орнууд
Posted: 2013/05/26 Filed under: Уран ба АЦС-ын аюул, Цөмийн хаягдал, цөмийн аюул | Tags: Ноцтой Leave a comment
The James Bay Cree Nation enacts permanent uranium moratorium in James Bay territory
Grand Council of the Crees News
Waskaganish, Eeyou Istchee, (August 9, 2012) —The James Bay Cree Nation has declared a Permanent Moratorium on uranium exploration, uranium mining and uranium waste emplacement in Eeyou Istchee, the James Bay Cree territory. The permanent moratorium was enacted unanimously by the Annual Cree Nation General Assembly in Waskaganish. Read the rest of this entry »
Г.Ариунболд: Малчид эд хөрөнгө, эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирч байна
Posted: 2013/05/20 Filed under: Гал Үндэстэн, Дорноговь Улаанбадрах, Уран ба АЦС-ын аюул | Tags: Арева, Ноцтой Leave a comment
“Голомт” цөмийн хөдөлгөөний тэргүүн Г.Ариунболдтой Дорноговь аймгийн Улаанбадрах суманд өрнөөд байгаа асуудлаар ярилцлаа. Учир нь тус хөдөлгөөнийнхөн бусад иргэний хөдөлгөөнүүдтэй хамтарч Улаанбадрах суманд зургаа хоног ажиллаад ирсэн билээ.
-Иргэний хөдөлгөөнүүд Улаанбадрах суманд ажиллаад ирлээ. Явсан зорилго юу байв?
-“Гал үндэстэн”, “Ногоон хас”, “Ногоон хас”, “Монгол Улсын аюулгүй байдлын төлөө зүтгэе” зэрэг хэд хэдэн иргэний хөдөлгөөний төлөөлөл хамтарч Улаанбадрах сумын байгаа байдалтай танилцаад ирлээ. Read the rest of this entry »
Г.Ариунболд: “КОЖЕГОВЬ”-ийн үйл ажиллагаанаас болж мал үхсэн нь нотлогдвол засгийн газар хариуцлага хүлээнэ гэсэн
Posted: 2013/05/17 Filed under: Дорноговь Улаанбадрах, Уран ба АЦС-ын аюул, Цөмийн хуйвалдаан | Tags: Арева, Ноцтой 2 Comments“Үнэн” сонины 2013-5-17-ны дугаар
Хэд хоногийн өмнө Дорноговь аймагт иргэний хөдөлгөөнийхөн ажиллаад ирсэн. Энэ талаар “Голомт” цөмийн эсрэг төрийн бус байгууллагын тэргүүн Г.Ариунболдтой ярилцлаа.
-Иргэний хөдөлгөөнийнхөн Улаанбадрах суманд ажиллаад ирлээ. Явсан зорилго юу байв?
-“Гал үндэстэн”, “Ногоон хас”, “Монгол Улсын аюулгүй байдлын төлөө зүтгэе” зэрэг хэд хэдэн иргэний хөдөлгөөн хамтарч Дорноговь аймгийн Улаанбадрах сумын байдалтай танилцаад ирлээ. Энэ үйл ажиллагааны зорилго нь тодорхой. Малчин Д.Норсүрэнгийн 20 гаруй тугал үхсэн шалтгааныг тодруулахаар саяхан Засгийн газраас ажлын хэсэг байгуулж дүгнэлт гаргалаа. Энэ дүгнэлтийг бид эсэргүүцэж байгаа. Төсвөөс 98 сая төгрөг гаргаж ажиллачихаад эцсийн үр дүнг гаргаж чадахгүй, цаашид үргэлжлүүлэн шалгах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргалаа. Улаанбадрах сумын иргэд тухайн асуудлыг юу гэж бодож байгаа болон малчдын үгийг сонсох зорилготой. Мөн цаашид тэмцэх зүйлүүд дээр хамтарч тэмцэхээ мэдэгдсэн байгаа.
Read the rest of this entry »
Ураны хайгуул, олборлолтын ул мөрөөр …
Posted: 2013/05/14 Filed under: Цөмийн хаягдал, цөмийн аюул | Tags: Авилга гэмт хэрэг, Ноцтой, Хариуцлага, шударга ёс, Хүний мөс 5 CommentsДорноговь аймгийн Улаанбадрах суманд Францын Аревагийн охин компани “Кожеговь XXK” ураны туршилтын олборлолт хийж, шар нунтаг гарган авахаар үйл ажиллагаа явуулж байгаа.
Сүүлийн хоёр гуравхан жилд Кожеговь компаний уран олборлох үйл ажиллагааны улмаас нутгийн малчдын мал хуй үхэж үрэгдсэн байх болзошгүй гэсэн таамаглал гарсаар байна. Үүнтэй холбоотой хэд хэдэн ажлын хэсэг судалгаа шинжилгээ хийж мал чухам юунаас болж хордсон талаар ѳѳрсдийнхѳѳ дүгнэлтийг гаргасан.
Тухайлбал нутгийн малчин Норсүрэн гуайн 22 тугал бяруу үхсэнийг шалгуулахаар ерѳнхий сайд Алтанхуяг Read the rest of this entry »
Монголын шилдэг сэхээтнүүдийн нэг цөмийн эсрэг үзэлтэй
Posted: 2013/05/07 Filed under: Anti Nuclear Movement Facebook, Иргэд , хөдөлгөөнүүд, Цөмийн хаягдал, цөмийн аюул | Tags: Монголдоо буй Монголчууд, Мэдүүштэй 5 CommentsЧех улсын Палацкийн их сургуулийн доктор (2000), АНУ-ын Техасын A&M их сургуулийн доктор (2011), “Голомт-Цөмийн эсрэг хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн, МУИС-ийн дэд профессор, эрдэмтэн Гомбожавын Ариунболдын De Facto нэвтрүүлэгт өгсөн ярилцлагыг сонирхоно уу?
Сэрэмжлүүлэг № 6: Хонины мах уу хархны мах уу?
Posted: 2013/05/04 Filed under: Хүн ард, эрүүл мэнд, Хүнсний аюулгүй байдал | Tags: Ноцтой Leave a comment2012 оны 1 сараас эхлэн golomt.org блог хүнсний аюулгүй байдалтай холбоотой мэдээллүүдийг судалж, орчуулан тавьж эхэлснийг уншигч та бүхэн санаж байгаа буй заа. Хуурамч өндөг, жимс, хогноос шүүсэн тос, хортой мах, үсээр хийсэн жан цуу гээд ноцтой сэдэв хөндсөн бичлэгүүдийг маань тавьж, олны хүртээл болгосон сайтуудaд дахин талархъя. Бид голомт.орг блог дээрх мэдээллийг ашиглаж буй сэтгүүлчид болон сайтуудаас зөвхөн golomt.org гэдэг эх сурвалжийг дурьдахыг хүсдэг. Дийлэнх сайтууд бидний хүсэлтэнд соёлтой ханддаг ч Ноён ТВ, тэдний сайт зэрэг нь сэтгүүлч Оргилмаагийн замаар будаа тээж, хөгөө тарьж байсан түүхтэй.
2013 оны 5 сараас эхлэн бид Сэрэмжлүүлэг сэдвээр дахин цуврал нийтлэл бэлдэж тавих Read the rest of this entry »
Дорноговийн Зүүнбаянгаас дахин түгшүүрт мэдээ ирлээ.
Posted: 2013/04/23 Filed under: Дорноговь Улаанбадрах, Уран ба АЦС-ын аюул, Хүн ард, эрүүл мэнд, Цөмийн хуйвалдаан | Tags: Арева, Ноцтой 1 Comment
Мал эмнэлэг үржлийн газрын шинжилгээний дүн. ( 2013-3-11)
Posted: 2013/04/15 Filed under: Дорноговь Улаанбадрах, Уран ба АЦС-ын аюул | Tags: Арева, Ноцтой 1 CommentДорноговь аймгийн Зүүнбаян багийн малчин Д.Норсүрэнгийн үхэр сүргээс тугал үхэж хорогдсон шалтгаан дүгнэлтээс…
Тал хонгорын шар дов дахь шаврын цэгд(байршил: N 44°13′.379″ E 109°39′.403″) Inspector 1000 радиологийн зөөврийн багажаар хэд хэдэн удаа хэмжилт хийж үзэхэд багажны заалт 1,01 мкзв/цаг зааж байсан нь биологийн зөвшөөрөгдсөн жилийн стандарт дунджаас 7 дахин их байна. Хаягдал шаварт цацрагийн хэмжээ стандарт дунджаас кали-40 1 дахин, уран-238 бараг 30 дахин их өндөр агуулгатай байв. Энэхүү шинжилгээг УМЭАЦТЛ, Геологийн төв лаборторийн албан ёсны дүн болон Цацрагын хяналтын албан бус дүнгээр баталгаажсан болно.
Үхсэн болон эмгэг анатомийн зориудын задлалт хийсэн тугал, хүнсний зориулалтаар нядалсан адууны эд, эрхтэнд бий болсон эмгэг бие бүтцийн үлэмж ба бичил эмгэг өөрчлөлт нь гол төлөв цуллаг эрхтэн болох уушиг, бөөр, зүрх, элэг, дэлүү, тархи, нугас, тунгалагийн зангилаа, ясны эдүүдэд үүссэн бөгөөд энэ нь цацрагийн болон хүнд элементийн ужиг явцтай хордлогын үед илэрдэг эмгэг өөрчлөлттэй дүйж байна. Тухайлбал цахилгаан соронзон цацраг, тухайлбал альфа, ветта, гамма цацраг, хар тугалга, стронций, уран, тори, зэс, цайр, мангаан, кобальт зэрэг хүнд элементээр хордсон үед эд, эрхтэнд цэгэн болон голомтолсон цус харвалт, судасны үрэвсэл бий болсноос цус тогтонгишил үүсэх, эсийн төвшинд үхжил, сөнөрөл, эсийн бөөмийн хромосомын бөөгнөрөл(pyknotic), задрал(karyorrhexus), эс хөөх, хоосовч үүсэх(vacuolated cellular swelling), олон бөөмт аварга эс, дутуу боловсорсон үүсгэвэр фибробластууд, лимфоцит, моноцит, макрофаг эсүүдийн олширолт, тэгээрийн гэмтэл тод ажиглагдаж байгаа нь үүнийг гэрчилж байна. Судлаачдын судалгаа, туршилтын дүнгээс үзэхэд уран, тори, ради, радон нь гамма цацраг ялгаруулахаас гадна байнга альфа, бетта цацраг ялгаруулдаг бөгөөд эдгээр нь мал, амьтны эд, эсийн төвшинд эргэлт, буцалтгүй эмгэг өөрчлөлт үүсгэх аюултай болохыг тогтоосон байна.
Ураны хайгуул хийх явцад бүй болсон хаягдал шаврыг харуул, хамгаалалтгүй ил задгай орхисноос малчин Д.Норсүрэнгийн тугалнууд цацрагийн болон хүнд металлын ужиг явцтай хордлого авч тэдгээрээс 20 гаруй тугал үхэж хорогдсонд Кожеговь компань буруутай болох нь дээр дурьдсан шинжилгээ судалгааны үр дүн, малчид, мал аж ахуйн мэргэжилтнүүдийн мэдүүлгээс тодорхой байна. Иймд малчин Д.Норсүрэнд учирсан хохирлыг Кожеговь компаниар нөхөн төлүүлэхийг холбогдох хууль, хяналтын байгууллагаар шийдвэрлүүлэх нь зүйтэй.
- Ураныг эсэргүүцэж Дорноговьчууд жагсах гэж байна
- Ураны цацрагаас мал хордсон нь тогтоогдож, малчдыг яаралтай нүүлгэх шийдвэр гарчээ.
- “Кожеговь”-ийг өмөөрч болно, Гэхдээ…
- “Ичгүүргүй нүд” Монголыг онилжээ
- Уранаас болж мал үхсэнийг шат шатандаа хүлээн зөвшөөрчихсөн юм биш үү
“Голомт ЦЭХ” ТББ-ын тэргүүн, лазерийн физикч, доктор Г.Ариунболдтой ураны асуудлаар / Нийгмийн толь сонин
Posted: 2013/04/02 Filed under: Уран ба АЦС-ын аюул, Цөмийн хуйвалдаан Leave a commentБоловсролын шинэчлэл, PR, мухардал
Posted: 2013/03/27 Filed under: Боловсрол мэдлэг | Tags: Бодууштай, Туйлшрал Leave a comment2013 оны 3 дугаар сар 20
Судлаач П.Мягмар
Нэг зун аавынхаа нутагт зочиллоо. Энэ бол сүрлэг Бага Богд уулаас зүүн хойш Өшгөгийн нуруу хэмээх өнөтэй нутаг юм аа. Сүүлийн жилүүдэд ойр орчмын газар шороо нь уул уурхайд өртөх болсноос энд нутагтай миний хамаатан айл түгшүүр тээх болсон юм. Гэтэл энэ удаа тэд бас нэг бэрх юмтай тулгарчээ. Тэднийх 7 настай хүүтэй. Хүү түрүү жил 6 настайдаа сумын төвд сургуульд явах байсан авч эцэг, эх нь түвдсэнгүй. Хүү гэрээсээ холдоход дэндүү балчир, дээр нь бусад гэр бүлийн зүдгүүрийг сонсоод ингэхэд хүрчээ. Харин дараа удаа эх нь хүүгээ даган сумын төв орж, аав нь малаа харж үлдэхээс өөр аргагүй гэнэ. Боловсролын дайрлага миний хамаатны гэр бүлийг тойроогүй нь энэ ажээ. Read the rest of this entry »












