Түгшүүрт мэдээ: Уран олборлтоос болж Дорноговь цацрагт хорджээ

ТҮГШҮҮРТ МЭДЭЭОны өмнөөс л  Дорноговийн Улаанбадрах суманд үхэр мал үхэж, зулбасан тухай түгшүүрт мэдээ ирж эхэлсэн. Тус суманд дэлхий нийтэд харт мөртэй хэмээх алдаршсан Францын “Арева” гэгч компанийхан уран олборлохоор зэхэж, тэр бүү хэл 2000 тонн  ураны хүдэр туршилтын журмаар олборлосон тухай мэдээ жил гаруйн өмнө гарч байсан. Үхэр үхсэн тухай Цөмийн Энергийн Газарт мэдэгдэхэд хэдэн байцаагч очиж хэмжилт хийгээд “тайван амгалан байцгаа, үхэр уранаас болж үхээгүй” гэж дүгнээд буцав. Бас болоогүй, иргэнийхээ үүргээ гүйцэтгэж, бусдадаа зовнисон цөмийн эсрэг үзэлтнүүдийг ” хоосон дуулиан өдөөгчид” гэж хэвлэл мэдээллээр гоочлов.

Гэвч мал сүрэг нь учир битүүлэг шалтгаанаар хорогдсоор. Хөдөөгийн малчдад дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу. Дэмий ядахдаа аврал эрж, цөмийн эсрэг үзэлтнүүдэд хандана. Нөгөөдүүл нь ерөнхийлөгч, ерөнхий сайд, Дорноговь аймгаас сонгогдсон Я. Батсуурь гишүүн, Дорноговь аймгийн нутгийн зөвлөл бүлгүүдийн чихэнд хонх уяавч эрх мэдэлтнүүд таг сохор дүлий царайлж, баяр наадмаар амьсгална. Хотод авчирсан ус, хөрсний дээжинд шинжилгээ хийсэн лабораториуд нь дүлэгнэнэ. Тэр хооронд үхэр мал үхсээр, хорогдсон малын тоо 20 гарахад үхэрнүүд өөрсдөө “амиа хорложээ” гэдгээс өөр онош үгүй.

Ингэж ингэж  2013 оны 3 сарын 11-нд мал Эмнэлэг, Үржлийн Газраас хариу гарсныг доор сийрүүлье:

2012 оны 11 сарын 28-наас 2013 оны 1 сарын 31-ны хооронд Дорноговь аймгийн Зүүнбаян багийн малчин Д. Норсүрэнгийн үхэр сүргээс эмнэл зүйн тодорхой шинж тэмдэггүйгээр 19 тугал бэлчээрт үхсэн. Малчин Д. Норсүрэнгийн үхэр сүрэг байнаг бэлчдээрлэн явдаг  бээлчээр, уст цэгүүдээс хөрс,ургамал, усны дээж, мөн ураны хайгуулын хаягдлын цэг гэж нэрлэгддэг  зөөвчийн овоо, тал хонгорын шар дов зэрэг газарт байгаа хаягдлын цэгээс шаарын дээж удаа дараа авч цацарагийн болон хүнд элементийн агуулга тодорхойолох холбогдох шинжилгээг УМЭАЦТЛ-ийн цацрагийн лаборатори, Гэөлөгийн төв лабораторид хийж дээрх материаллууд цацраг болон хүн дметаллын бохирдолтой болохыг тогтоов. Үхсэн болон зориудаар задлан хийсэн тугалаас авсан эд, эрхтний эмгэг бие бүтцийн үлэмж ба бичил шинжилгээний үр дүнгээр цацрагийн болон хүнд метллын ужиг явцтай хордлого мөн гэсэн эцсийн онош, дүгнэлт гарсан болно.

http://11-11.mn/ticket/1303096183/
http://11-11.mn/ticket/1301137535

kk
Ингээд Цөмийн Энергийн Газрынхан ерөнхий сайд, Ареватай нийлээд А. Ундраа, О.Чулуунбат, Чадраа нарын үлдээсэн өв дээр үгсэн байж уран хоргүй, шар нунтаг ч хоргүй, яг л эм, хутга, онгоц, машин шиг, хил гааль дээр хүртэл цацрагтай шалгагч машин байдаг, эмнэлэгт ашигладаг, цацраг хоргүй гэж гуагачиж байсан ч үнэнийг нууж чадсангүй.

Уран олборлох хортой, аюултай, ашиггүй гэдгийг дэлхий даяараа хүлээн зөвшөөрсөн. Цөмийн дайны эсрэг тэмцэгч олон улсын эмч нарын  байгууллагаас 2010 онд гаргaсан Базелийн Тунхаг гэгч баримт бичгээс үзвэл:

1. Ураныг Австралийн аборигенүүд, Канад Америкийн индианчууд, Африкийн Нигер зэрэг дорой буурай хүмүүсийн газар нутагт олборлодог. Монголд ч бас Дорноговийн Улаанбадрах суманд хөдөөгийн малчдын эрүүл орчинд амьдрах , үр удмаа хамгаалах эрхийг зөрчин байж уурхай ажиллуулж байна.

2. Цөмийн салбарынхны хор хөнөөлгүй, байгальд ээлтэй мэтээр танилцуулдаг хүхрийн хүчлээр уусгах арга нь гүний усыг хордуулах аюултай. Өнөөдөр Дорноговь аймгийн Улаанбадрах сумаар тогтохгүй, Хөвсгөл сум, замын Үүдийн олон худагт цацраг идэвхит стронций, болон хорт селений илрээд байна.

3. “Аpева” компанийхан Монголын ураныг олборлож дуусаад явахад Монголчууд бид сэргэшгүй хордсон байгаль, бэлчээр нутаг, гол устай үлдэх болно. Өнөөдөр тэр нутагт амьдарч буй ард иргэдийн эрүүүл мэндийн хохирлыг хэн барагдуулах вэ? Хэрэв 3, 5, 10 жилийн дараа хорт хавдар тусвал эмчилгээний зардлыг хэн төлөх вэ? “Уран хоргүй” гэж донгодогчид төлөх үү? 10 жилийн дараа гажиг хүүхдүүд төрвөл тэдний эрүүл мэнд, эмчилгээний зардлыг та хариуцах уу Алтанхуяг сайд аа?

Уран олборлох ашигтай гэж үү? Хаа нэгтээ Арабын Эмиратад эсвэл Парист гэрэл цахилгаантай, тохилог дулаан амьдрахын төлөө Монголчууд бид золиослогдох уу?

Уран олборлолтыг эрс эсэргүүцье! Монгол эх орноос минь цөмийн гай гамшиг үүрд хол байг!


5 Comments on “Түгшүүрт мэдээ: Уран олборлтоос болж Дорноговь цацрагт хорджээ”

  1. miigaa says:

    үнэхээр сэтгэл зовниж бн. Энэ уран шар бодис гээч хорт бодисуудыг дэмжээд байгаа дуракууд шуудхан хэлэхэд эх орноосоо зайлаасаа үхээсээ

  2. M says:

    Элбэгдорж гэдэг хүн арай дэндэж байна шүү.

  3. Ленски says:

    тэр хар дэсгэр дээр байгаа зургийн доод талын линк дээр дарахаар щууд үзэж болохоор оруулаад өгөхгүй биз

  4. 123 says:

    Доод зурагны дээр нь http://11-11.mn/ticket/1301137535 хаяг байна шүү.

  5. doshbat says:

    өнгөрсөөн Монголд ямар ч хяналт байхгүй болоод удаж байна. ёстой дуртай нь дургиж дунд чөмгөөрөө жиргэж байна ш дээ. ард түмэн бол зүгээр л утсан хүүхэлдэй.. жингэр хуцаж байна жингийн цуваа явж байна гэдэг л болсон ш дээ


Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s