Фукушимагийн хор хөнөөл ургамал, амьтанд илэрч байна

Цацрагийн хордлого: Хэдий болтол нүдэн, балай чихэн дүлий царайлах юм бэ?

..

Японд цацраг идэвхийн хор хөнөөл хаа сайгүй мэдрэгдэж эхэлжээ. Fukushima Diary буюу Фукушимагийн Өдрийн тэмдэглэл гэдэг блог хөтлөгч Мочизукигийн блогоос доорхи хэдэн зургийг авлаа. Японд өдөр ирэх тусам гаж хөгжилтэй мутант ургамал элбэгших болсныг дороос үзээрэй.

Эх сурвалж: http://fukushima-diary.com/2011/10/news-do-you-still-ignore-the-fact/

This slideshow requires JavaScript.

БУСАД ОРНУУДАД илэрсэн нь :

2011 оны 6 сарын эхээр Канадын Альберта мужид аварга гаж биетэй багваахай цэцэг ургасан байхыг авсан сонирхогчийн видео бичлэг.

АМЬТАНД илэрсэн нь :

Цацрагийн нөлөө мал амьтанд ч бас нөлөөж, гажиг хөгжлийг үүсгэж байна. Хэдхэн сарын өмнө Фукушимагийн ойролцоо чихгүй туулай төрлөө гэж мэдээлж байсан.

..

Одоо тэгвэл чихгүй туулай улам олширч байгаа ажээ. Саяхан Хятадад  ийм туулай төржээ.

Боснид болон Булангийн дайнд HATO ядуурсан ураны бөмбөг ашигласны дараагаар цацрагт хордсон гаж хөгжилтэй хүүхдүүд олноор төрж байсан. Фукушимагийн дараа ямар хүүхдүүд төрөх вэ?

Монголын ирээдүй xойч үеийн төлөө

УРАН ОЛБОРЛОХ, АЦС АШИГЛАХ, ЦӨМИЙН ХАЯГДАЛ БУЛШЛАХЫГ  тууштай эсэргүүцъе! 

………..

Хорт цацраг бидэнд хэрэггүй. Бид аюулгүй цэвэр орчин, cэргээгдэх эрчим хүчийг сонгож байна!


2 Comments on “Фукушимагийн хор хөнөөл ургамал, амьтанд илэрч байна”

  1. mnhh says:

    ямар аймаар юм бэ

  2. Khishigee says:

    Сайн байна уу
    ядуурсан уран гэж ямар хэлний яг ямар үгийг ингэж орчуулав?

    Хариу:

    Ядуурсан уран (depleted uranium) гэдэг нь АЦС-ын түлш болох ураны баяжмал U235 үйлдвэрлэх явцад ялгардаг цацрагт изотопын агууламж багатай дайвар бүтээгдэхүүн юм.

    Байгалийн уранд 2 төрлийн изотоп байдаг: үүнд Уран-238 (U238) нь 99.3%, Уран-235 буюу U235 нь дөнгөж 0.7% орчим. Цөмийн түлш үйлдвэрлэхэд U235 изотопын агууламжийн нэмэгдүүлж 3-5 % болгох шаардлагай. Ингэхийн тулд байгалийн ураны изотопыг ялгаж,багахан хэмжээний баяжмал гаргаж авдаг. Тухайлбал, 1000 кг байгалийн ураныг баяжуулахад 85 кг баяжуулсан уран, 915 кг ядуурсан уран гардаг баримжаа байна.

    Ядуурсан уран дахь цацрагт изотопын агууламж бага тул АЦС-д ашиглах боломжгүй ч аюултай хэвээр үлдэнэ. Ядуурсан уранаар зэвсэг үйлдвэрлэж Иран, Иракийн дайн, Косовод хэрэглэж байсны уршгаар асар олон энгийн номхон иргэд, бас Америкийн болон Европ цэргүүд тахир дутуу болж, yр хүүхэд нь гажигтай төрсөн. Ядуурсан ураны зэвсэгт халдлагад өртсөн Иракийн Fallujah хотод асар олон гажиг хүүхэд төрж дэлхий нийтийг цочирдуулж байна.

    Depleted uranium, Fallujah, Depleted Uranium US war veterans гээд хайлт хийхээд үзээрэй.


Сэтгэгдэл үлдээх