Монголын физикч эрдэмтэн “Голомт-ЦЭХ” ТББ-ыг тэргүүлнэ

Олны танил болсон Анти Нуклеар Мүвмент буюу “Голомт- Цөмийн Эсрэг Xөдөлгөөн ” (Голомт-ЦЭХ)-ийг Монголдoo болон гадаадад суугаа эх оронч, оюунлаг иргэд түүчээлдэг. Tэдний нэг, цөмийн аюулыг эсэргүүцэгч активист Гомбожавын Ариунболдыг та бүхэнд танилцуулъя.

“Голомт” хѳдѳлгѳѳний Удирдах Зөвлөлийн гишүүн Г. Ариунболд нь 2000 онд Чехийн Палацкийн их сургуульд онолын физикээр, 2011 онд АНУ-ын Техас мужийн А&M их сургуульд хэрэглээний физикийн чиглэлээр докторын зэрэг (PhD) тус тус хамгаалсан. Тэрбээр Макс Планкийн Институт, Техас, Аризонагийн их сургуулиудад ажиллаж байсан туршлагатай лазерийн физикч. Шилдэг мэдлэг боловсрол эзэмшиж, эх орноосоо хол ажиллаж амьдарсан ч Монгол хүний мөн чанараа гээгээгүй түүний дэлгэрэнгүй ярилцлагыг энэ линкээр орж үзнэ үү. http://www.orloo.info/writers/galbadrah/11364-03.

Монголын эрэлхэг хөвгүүдийн эх орноо хайрлах халуун сэтгэл, уужим ухаан, мохошгүй эр зоригийг бахархаад баршгүй.

Монголчуудаа эх орныхоо тѳлѳѳ цѳмийн аюулын эсрэг нэгдэцгээе! Цѳмийн аюулгүй Монгол улс мандан бадраг!

Голомт-Цөмийн эсрэг хөдөлгөөнийхөн
********

“Голомт – Цөмийн Эсрэг Xөдөлгөөн ” нь Монгол улсад заналхийлж буй цөмийн аюулын эсрэг тэмцэгч нийгмийн хөдөлгөөн билээ. “Голомт” бол нам, улс төрчид, бизнесийн хүрээллээс хараат бус, эрх мэдэл, албан тушаалын хэнээрхэлээс ангид зөвхөн улс эх орныхоо эрх ашгийг дээдэлж, Монголын ирээдүй хойч үеийн тѳлѳѳ түгшиж явдаг иргэдийн сайн дурын нэгдэл. Манай хөдөлгөөн цөмийн нууц хуйвалдааныг илчилж, олон нийтэд үнэн зөв мэдээлэл хүргэх, сэрэмжлүүлэх үйлсээ 2011 оны 4 сараас эхэлсэн.