Ураны аюулд нэрвэгдсэн Монгол малчдад Япон профессор туслана
Posted: 2013/10/03 Filed under: Дорноговь Улаанбадрах, Уран ба АЦС-ын аюул, Хүн ард, эрүүл мэнд | Tags: Арева, Хүний мөс, үнэт зүйлс Leave a comment“Асахи” сонины 2013 оны 10 сарын 2-ны дугаарт нэгэн нийтлэл гарчээ. Осакагийн их сургуулийн Монголч эрдэмтэн Имаока Рёоко ураны аюулд нэрвэгдэж зовсон Улаанбадрахын малчдыг дэмжих санааачилга өрнүүлсэн байна. Профессор Имаока жил бүр Монголд ирдэг, Монголд элэгтэй Япон эрдэмтэн бөгөөд өнгөрсөн зун ирэхдээ Улаанбадрахын малчдад цацраг хэмжигч багаж, зургийн аппарат бэлэглэсэн юм.
“Зовоx цагт нөхрийн чанар танигдана” гэж Монголчууд ярьдаг. Хаа холоос Япон эрдэмтэн хөдөөгийн малчдын эрүүл мэнд, аж амьдралд сэтгэл түгшиж, чадлаараа тусалж байх юм. Гэтэл Монголын эрх баригчдад зовж ядарсан ард иргэдээ гэх нинжин сэтгэл өчүүхэн ч алга. “Малчид өөрсдөө малаа хороосон” гэх билэггүй яриа тарааж, хохирсон иргэдийнхээ зовлонгоор даажигнаж, эгээтэй л “гажигтай төл гарсан нь ч малчдаас болсон” гэх нь холгүй суух ч гэж…
Монголчуудад үргэлж туслахаар шамддаг сайхан сэтгэлт Имаока багшдаа баярлалаа. Та Монгол хүмүүсийн төлөө их буян хийлээ. Эрх баригчид Имаока багшаас үлгэр аваасай.
Сайн үйл бүхэн дэлгэрэх болтугай !
“Асахи” сонин
2013 оны 10 сарын 2
Монголд ураны уурхайн ойролцоо нутагт эрэмдэг мал олширч байна. Малчдад зургийн аппарат илгээж, болсон явдлыг баримтжуулахад нь туслалцаа үзүүлэхийг Осакагийн Их сургуулийн дэд профессор уриалж байна
Монголын өмнө зүгт орших ураны уурхайн ойролцоо мал сүрэг огцом хорогдож, төл мал гажигтай төрөх явдал элбэгшжээ. Гол шалтгаан нь уран олборлоход ашигласан химийн бодисонд голын ус, газрын хөрс хордсонтой холбоотой гэх авч Монголын төр засаг энэ мэдээллийг үгүйсгэсээр байна. Read the rest of this entry »
МЭДЭГДЭЛ
Posted: 2013/10/01 Filed under: Anti Nuclear Movement Facebook, Газар нутаг, Гал Үндэстэн | Tags: Ноцтой Leave a commentЭх нутаг, газар шороо, байгаль орчноо хамгаалах тэмцэл нь гадаадын хөрөнгө оруулагчид гэж өргөмжлөгдсөн, хэмжээлшгүй их мөнгөтэй харийн уул уурхайн болон цөмийн компаниуд, тэдний гар хөл болсон цэвдэг сэтгэлтэй төрийн эрх мэдэлтнүүдийн эсрэг хүч тэнцвэргүй тулаан юм. Энэ бол эцэг өвгөдөөс уламжилж ирсэн, өсч төрсөн өлгий нутаг, амьдран суугаа уул усаа хайрлаж хамгаалсан жирийн иргэдийн эрүүл, амгалан амьдрахын төлөө хийж буй амь дүйсэн тэмцэл билээ.
Ийм тэмцлийн амин сүнс нь монгол үндэстний язгуур эрх ашиг, олон нийтийн тусын тулд, Монгол Улс, эх орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө амь амьдралаа золиослохоос ч буцахгүй гүн бат итгэл үнэмшил байдгийг Гал Үндэстэн Холбооны Ц. Мөнхбаяр болон түүний нөхөд нотлон харуулж чадсан юм.
ГОЛДМАНЫ ШАГНАЛТАН МОНГОЛД ГАДААДЫН УУЛ УУРХАЙН КОМПАНИ РУУ БУУДЖЭЭ
Posted: 2013/10/01 Filed under: Газар нутаг, Гал Үндэстэн, Иргэд , хөдөлгөөнүүд | Tags: Ноцтой 2 CommentsХӨРӨНГӨТНИЙ НИЙГМИЙН ҮНЭН НҮҮР ЦАРАЙ:
ГОЛДМАНЫ ШАГНАЛТАН МОНГОЛД ГАДААДЫН УУЛ УУРХАЙН КОМПАНИ РУУ БУУДЖЭЭ
Өрнөдийнхний ов заль буюу нүүдэлчид мөхөж буй нь
Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу?
Наото Кан: Хамгийн найдвартай АЦС бол АЦС огт барихгүй байхыг хэлнэ.
Posted: 2013/07/27 Filed under: Атомын цахилгаан станц, Видео, Цөмийн хаягдал, цөмийн аюул | Tags: Бодууштай, Фукушима Дайичи АЦС 4 CommentsФукушимад атомын цахилгаан станц (АЦС) осолдож, Монголд улсад цөмийн хаягдал булшлах тухай шуугиан гарснаас хойш даруй 2 жил өнгөрчээ. Анхландаа дуугаа хураан нурмайж байсан цөмийн бизнесчид сүүлийн үед дуу нь чангарч, хэвлэлээр АЦС-ын гайхамшгийг шагшин магтаж, Монголчуудыг үхлийн эргүүлэг рүү татаж оруулахаар чармайлдах болжээ. Асар их мөнгөтэй цөмийн салбарын амин асуудал нь сая жилийн туршид үхлийн цацрагаар шарах цөмийн хаягдлын асуудал. Монголчууд бид уран олборлож, АЦС барьснаар хүний өөрийн гэлтгүй цөмийн хаягдлын агуулах болж хувирах аюултай гэдгийг Голомт -Цөмийн Эсрэг Хөдөлгөөнийхэн (AHM) анхааруулж бичсээр, баримтаар нотолсоор ирснийг голомт.орг дээрээс дэлгэрэнгүй уншиж болно. Өнөөдөр та бүхэнд Фукушимагийн цөмийн ослын үед Японы Ерөнхий Сайд байсан Наото Каны 2013 оны 3 сарын 11-нд хэлсэн үгийг хүргэж байна. Тэрбээр “хамгийн найдвартай хамгийн найдвартай атомын цахилгаан станц бол огтooc атомын цахилгаан станц барихгүй байх явдал “гэж дүгнэсэн нь эрхбиш нэгийг бодогдуулах буй заа.
Хүндэтгэсэн,
Амарлин
Хелен Калдикоттын Сангаас үзүүлж байна
Эмч нар Нийгмийн Хариуцлагын төлөө ТББ-тай хамтран бүтээв
2013 оны 3 сарын 11
Фукушимагийн цөмийн гамшгийн тухай Ерөнхий сайдын дурсамжаас
Төлөөлөгчдийн Тэнхимийн гишүүн, Япон улсын Ерөнхий сайд асан Наото Кан

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Наото Кан гэдэг. 2011 онд Фукушимагийн гамшиг тохиолдоход би Япон улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан. Надад Хелен Калдикотын Сангаас зохион байгуулж буй симпозиумын урилга ирүүлсэн боловч харамсалтай нь би тус хуралд өөрийн биеэр оролцох боломжгүй боллоо. Оронд нь би ослын үеийн үйл явдлыг дурсан өгүүлсэн видео бэлдсэнээ та нарт илгээж байна. Read the rest of this entry »
Улаанбадрахад хорогдсон мал хөхөө өвлөөр илжирсэн нь учиртай юу?
Posted: 2013/07/10 Filed under: Дорноговь Улаанбадрах, Уран ба АЦС-ын аюул | Tags: Арева, Ноцтой 4 CommentsДорноговийн Улаанбадрах суманд мал сүрэг олноор хорогдож, үхсэн мал нь өвлийн хүйтэнд илжирч, бас Улаанбадрах сумынхан хүүхэд шуухадгүй хөхүүлж ханиадаг эдгэрдэггүй өвчин тусаад олон сарын нүүр үзлээ. Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид өргөх бичиг бариад ч малчдын зовлонг тоож үзсэн хүн алга. Цөмийн Энергийн Газрынхнаар толгойлуулсан ажлын хэсгийнхэн очиж судлаад “Тайван амгалан байцгаа, уран, цацраг, Аревагаас огт болоогүй, юунаас болсныг гадаадад судалж мэднэ” гээд явснаас хойш малчдын горьдлого тасарсан.
Голомт-Цөмийн Эсрэг Хөдөлгөөнийнхөн Дорноговьд учирсан гамшгийн талаар судалж, харийнхны өмнөөс золиослогдож буй Монгол малчдын тухай мэдээллийг түргэн шуурхай түгээх, цацрагийн чимээгүй аюулын талаар нийтийг сэрэмжлүүлэхээр ажиллаж ирсэн. Түрүүчийн нийтлэлдээ бид чухам ямар учраас малын элэг уушиг харлаж толботдог талаар тайлбарласан. Тэгвэл өвлийн хүйтэнд үхсэн мал үмхийрдэг, нохой шувуу тоож хөнддөггүй, бас хүн ард ханиадагийн учрыг эндээс уншаарай.
Ураныг газрын гүнд уусган олборлох аргын тайлбар
Газрын гүн рүү өрөмдөж гаргасан цооногоор ураны чулуулаг руу хүхрийн хүчил устай хамт шахаад хэдэн сар болгодог. Газрын гүнд хүхрийн хүчил нь ураны задралын 3 дахь элемент болох Ради -тай урвалд орж Радийн сульфат гэдэг нэгдлийг үүсгэнэ. Улмаар уран агуулсан химийн бодистой шавар шавхайгаа газрын гадаргуу дээр соруулан гаргаж ирж ураныг нь салгаж авна. Уран нь уусамтгай тул уусмалдаа үлдэж харин уусдаггүй радийн сульфат үлдэгдэл шаварт тунаж үлддэг. Хүхрийн хүчил шахдагийн гол учир нь хэрэгтэй ураныг хэрэггүй бөгөөд хортой Радигаас салгаж авахад оршдог байна.Тэрхүү үлдэгдэл шаварыг ил цөөрөмд хийж, ууршуулдаг. Цөөрөм хатаж ууршсаны дараа Ради болон түүний задралын элементүүд болох цацраг идэвхит Радон, Полони салхиар тархаж, байгаль орчныг цацрагаар бохирдуулдаг. Ураны задралаар үүсэх Ради, Радон, Полони зэрэг элементүүд нь харьцангуй хурдан задардаг бөгөөд задралын явцдаа уранаасаа илүү маш хүчтэй цацрагаар шардаг ажээ. (Жишээлбэл 1 грамм Ради 1 секундэнд 37 тэр бум удаа задардаг байна. Задрал болгон цацраг ялгаруулна.) Ураны уурхай хаагдсанаас хойш ч гэсэн байгаль орчны цацрагийн бохирдлын асуудал байсаар байх болно.(Эх сурвалж: Prof. Dr. Henning von Philipsborn Universität Regensburg Fakultät für Physik “Radon, Vorfahren und Nachkommen”, хуудас 12 )
)
Ураны аюулд нэрвэгдсэн Улаанбадрахын тэмдэглэл
Posted: 2013/06/21 Filed under: Гал Үндэстэн, Дорноговь Улаанбадрах, Уран ба АЦС-ын аюул | Tags: Арева, Ноцтой 9 CommentsДорноговь аймгийн Улаанбадрах суманд ажилласан тэмдэглэл
Францын “Арева” корпорацийн охин компани Кожеговь компаниас ураны хайгуул хийж, туршилтын журмаар ураны шар нунтаг гаргаж буй Дорноговь аймгийн Улаанбадрах суманд “Голомт-ЦЭХ”, “Гал Үндэстэн Xолбоо”, Хохирогчдын эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, “Эх oрныхоо аюулгүй байдлын тѳлѳѳ зүтгэе” ТББ-уудын төлөөлөгчид 2013 оны 5 сард очиж ажилласан аян замын тэмдэглэлийг та бүхэнд танилцуулж байна. Биднийг Дорноговь аймагт аялах замын зардал, унаа машин, бензин, хүнс зэргийг авахад зориулан мөнгө хандивласан Анти Нуклеар Мүвмент Фэйсбүкийн бүлгийнхэндээ болон бидний үйлсийг дэмжигчидэд баярлалаа. Улаанбадрахын тухай дэлгэрэнгүй мэдээллийг бидний хөтөлдөг http://golomt.org блогоос сонирхоно уу?
Улаанбадрахынхан дээр туршилт хийсээр байх гэж үү?
Posted: 2013/06/06 Filed under: Дорноговь Улаанбадрах, Уран ба АЦС-ын аюул, Цөмийн хуйвалдаан | Tags: Арева, Ноцтой, Хариуцлага, шударга ёс 10 CommentsФранцын Арева компанийнхний ураны хайгуул хийж, туршилтын журмаар 2,700 гаруй тонн шар нунтаг олборлосон Дорноговь аймгийн Улаанбадрах болон Зүүнбаян сумдад мал сүрэг, нэн ялангуяа төл мал нь олноороо үхэж зулбаж буйн учрыг олох гэсэн малчид аргаа бараад удаж байгаа билээ. Газар дээр нь очиж шинжилсэн Мал Эмнэлэг Үржлийн Газрын мэргэжилтнүүд 2013 оны 3 сард малын үхэл нь “цацрагийн болон хүнд металлын ужиг хордлогоос үүдэлтэй ” гэж (1) дүгнэсэн байдаг. Гэвч мал эмнэлгийн шийдвэрийг Засгийн Газраас нэн даруй хүчингүй болгосон төдийгүй “цацрагийн” гэж бичиж зүрхэлсэн ажилтнуудад нь Ерөнхий Сайд хатуухан банга хүртээсэн сурагтай. Read the rest of this entry »
Сэрэмжлүүлэг № 6: Хонины мах уу хархны мах уу?
Posted: 2013/05/04 Filed under: Хүн ард, эрүүл мэнд, Хүнсний аюулгүй байдал | Tags: Ноцтой Leave a comment2012 оны 1 сараас эхлэн golomt.org блог хүнсний аюулгүй байдалтай холбоотой мэдээллүүдийг судалж, орчуулан тавьж эхэлснийг уншигч та бүхэн санаж байгаа буй заа. Хуурамч өндөг, жимс, хогноос шүүсэн тос, хортой мах, үсээр хийсэн жан цуу гээд ноцтой сэдэв хөндсөн бичлэгүүдийг маань тавьж, олны хүртээл болгосон сайтуудaд дахин талархъя. Бид голомт.орг блог дээрх мэдээллийг ашиглаж буй сэтгүүлчид болон сайтуудаас зөвхөн golomt.org гэдэг эх сурвалжийг дурьдахыг хүсдэг. Дийлэнх сайтууд бидний хүсэлтэнд соёлтой ханддаг ч Ноён ТВ, тэдний сайт зэрэг нь сэтгүүлч Оргилмаагийн замаар будаа тээж, хөгөө тарьж байсан түүхтэй.
2013 оны 5 сараас эхлэн бид Сэрэмжлүүлэг сэдвээр дахин цуврал нийтлэл бэлдэж тавих Read the rest of this entry »
Боловсролын шинэчлэл, PR, мухардал
Posted: 2013/03/27 Filed under: Боловсрол мэдлэг | Tags: Бодууштай, Туйлшрал Leave a comment2013 оны 3 дугаар сар 20
Судлаач П.Мягмар
Нэг зун аавынхаа нутагт зочиллоо. Энэ бол сүрлэг Бага Богд уулаас зүүн хойш Өшгөгийн нуруу хэмээх өнөтэй нутаг юм аа. Сүүлийн жилүүдэд ойр орчмын газар шороо нь уул уурхайд өртөх болсноос энд нутагтай миний хамаатан айл түгшүүр тээх болсон юм. Гэтэл энэ удаа тэд бас нэг бэрх юмтай тулгарчээ. Тэднийх 7 настай хүүтэй. Хүү түрүү жил 6 настайдаа сумын төвд сургуульд явах байсан авч эцэг, эх нь түвдсэнгүй. Хүү гэрээсээ холдоход дэндүү балчир, дээр нь бусад гэр бүлийн зүдгүүрийг сонсоод ингэхэд хүрчээ. Харин дараа удаа эх нь хүүгээ даган сумын төв орж, аав нь малаа харж үлдэхээс өөр аргагүй гэнэ. Боловсролын дайрлага миний хамаатны гэр бүлийг тойроогүй нь энэ ажээ. Read the rest of this entry »
Түгшүүрт мэдээ: Уран олборлтоос болж Дорноговь цацрагт хорджээ
Posted: 2013/03/12 Filed under: Дорноговь Улаанбадрах, Уран ба АЦС-ын аюул | Tags: Арева, Ноцтой, Хүний мөс 5 Comments
Оны өмнөөс л Дорноговийн Улаанбадрах суманд үхэр мал үхэж, зулбасан тухай түгшүүрт мэдээ ирж эхэлсэн. Тус суманд дэлхий нийтэд харт мөртэй хэмээх алдаршсан Францын “Арева” гэгч компанийхан уран олборлохоор зэхэж, тэр бүү хэл 2000 тонн ураны хүдэр туршилтын журмаар олборлосон тухай мэдээ жил гаруйн өмнө гарч байсан. Үхэр үхсэн тухай Цөмийн Энергийн Газарт мэдэгдэхэд хэдэн байцаагч очиж хэмжилт хийгээд “тайван амгалан байцгаа, үхэр уранаас болж үхээгүй” гэж дүгнээд буцав. Бас болоогүй, иргэнийхээ үүргээ гүйцэтгэж, бусдадаа зовнисон цөмийн эсрэг үзэлтнүүдийг ” хоосон дуулиан өдөөгчид” гэж хэвлэл мэдээллээр гоочлов.
Монголын физикч эрдэмтэн цөмийн аюулын эсрэг тэмцэнэ
Posted: 2013/03/04 Filed under: Anti Nuclear Movement Facebook, Бидний тухай | Tags: үнэт зүйлс 2 Comments
Олны танил болсон Анти Нуклеар Мүвмент буюу “Голомт- Цөмийн аюулын Эсрэг Xөдөлгөөн ” (Голомт-ЦЭХ)-ийг Монголдoo болон гадаадад суугаа эх оронч, оюунлаг иргэд түүчээлдэг. Tэдний нэг, цөмийн аюулыг эсэргүүцэгч активист Гомбожавын Ариунболдыг та бүхэнд танилцуулъя.
3-09: Mongolian Anti-Nuclear Activists Will Protest (News in English, German, French & Japanese)
Posted: 2013/03/02 Filed under: Anti Nuclear Movement Facebook, Зарлалын самбар, Цөмийн хаягдал, цөмийн аюул | Tags: Мэдүүштэй Leave a commentUlaanbaatar, Mongolia. The “Golomt”Anti-Nuclear Movement (ANM) will hold a public event on Saturday, March 9, to commemorate the 2nd anniversary of the Fukushima accident. That day anti-nuclear activists in France, Germany, Japan and other world countries will form a human chain to call for the nuclear phase out. The “Golomt” movement activists will demonstrate their solidarity and support for the global anti-nuclear movement and will organize a protest under the slogan “NO! to Nuclear Fuel Cycle.”
2013-03-09 “Цөмийн циклийг эсэргүүцье” багт жагсаал
Posted: 2013/02/23 Filed under: Anti Nuclear Movement Facebook, Зарлалын самбар | Tags: Мэдүүштэй 6 Comments
Олон улсад энхийн ба цэргийн зорилгоор цөмийн технологи ашиглахыг таслан зогсоохыг уриалсан “гинжин хэлхээ” үйл ажиллагааг Франц, Канад, Япон, Энэтхэг зэрэг олон оронд нэгэн зэрэг зохион байгуулж байна. Голомт – Цөмийн Эсрэг Хөдөлгөөн (Анти Нуклеар Мүвмент) энэхүү үйл ажиллагаанд Монгол улсыг төлөөлөн оролцож “Цөмийн циклийг эсэргүүцье” энх тайванч багт жагсаалыг дараах уриатайгаар зохион байгуулж байна.
Монгол сургуулийн “дэлхийн жишиг”
Posted: 2013/02/21 Filed under: Боловсрол мэдлэг | Tags: Бодууштай, Монголдоо буй Монголчууд, Туйлшрал 4 Comments
2012-04-13 гэрээнд Гарын үсэг зурж буй нь. Cambridge Assessment Группын тэргүүн Саймон Лебус, Ё. Отгонбаяр
Та бүхэнд боловсролын чухал асуудлаар эргэцүүлсэн судлаач П.Мягмарын шинэ нийтлэлийг танилцуулж байна. Нийтлэл ирүүлсэнд баярлалаа.
Амарлин
Коммунизмаас ардчилалд дөнгөж шилжээд буй Монголд туслах хандивлагчдын уулзалт 1991 онд Токиод болох үеэр монголчууд нэгэн зүйл тусламжийг хичээнгүйлэн гуйжээ. Тэр нь 70 жилийн явцад хэлбэржин тогтсон Зөвлөлт маягийн боловсролоо шинэчилж авах байв. Нэг дани судлаачын дурссанаар, энэ ажлыг зөвхөн 5 жилийн дотор амжуулна гэж тухайн үед монголчууд төсөөлж байжээ. Харин, үүнийг яаж амжуулж хийх вэ гэдгийн хувьд тэдэнд бэлэн жор байв. Энэ жорын дагуу, юуны өмнө боловсролоо “олон улсын чиг хандлага, жишигт нийцүүлнэ” гэх зорилт тавьсан ба ингэхдээ бодлого нь гадаад орны юмыг өөрийн санаанд нийцүүлэн авч, засаж хувиргахад чиглэсэн ажээ. Судлаачдын нэрлэснээр энэ нь боловсролыг “монголчилж” буй хэрэг байв.







