Улаанбадрахад хорогдсон мал хөхөө өвлөөр илжирсэн нь учиртай юу?

Дорноговийн Улаанбадрах суманд мал сүрэг олноор хорогдож, үхсэн мал нь өвлийн хүйтэнд илжирч, бас Улаанбадрах сумынхан хүүхэд шуухадгүй хөхүүлж ханиадаг эдгэрдэггүй өвчин тусаад олон сарын нүүр үзлээ. Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид өргөх бичиг бариад ч малчдын зовлонг тоож үзсэн хүн алга. Цөмийн Энергийн Газрынхнаар толгойлуулсан ажлын хэсгийнхэн очиж судлаад “Тайван амгалан байцгаа, уран, цацраг, Аревагаас огт болоогүй, юунаас болсныг гадаадад судалж мэднэ” гээд явснаас хойш малчдын горьдлого тасарсан.  

Голомт-Цөмийн Эсрэг Хөдөлгөөнийнхөн Дорноговьд учирсан гамшгийн талаар судалж, харийнхны өмнөөс золиослогдож буй Монгол малчдын тухай мэдээллийг түргэн шуурхай түгээх, цацрагийн чимээгүй аюулын талаар нийтийг сэрэмжлүүлэхээр ажиллаж ирсэн.  Түрүүчийн нийтлэлдээ бид чухам ямар учраас малын элэг уушиг харлаж толботдог талаар тайлбарласан.  Тэгвэл өвлийн хүйтэнд үхсэн мал үмхийрдэг, нохой шувуу тоож хөнддөггүй,  бас хүн ард ханиадагийн учрыг эндээс уншаарай.

Ураныг газрын гүнд уусган олборлох аргын тайлбар

Газрын гүн рүү  өрөмдөж гаргасан цооногоор ураны чулуулаг руу хүхрийн хүчил устай хамт шахаад хэдэн сар болгодог. Газрын гүнд хүхрийн хүчил нь ураны задралын 3 дахь элемент болох Ради -тай урвалд орж  Радийн сульфат гэдэг нэгдлийг үүсгэнэ. Улмаар уран агуулсан химийн бодистой шавар шавхайгаа газрын гадаргуу дээр соруулан гаргаж ирж  ураныг нь салгаж авна. Уран нь уусамтгай тул уусмалдаа үлдэж харин уусдаггүй радийн сульфат үлдэгдэл шаварт тунаж үлддэг. Хүхрийн хүчил шахдагийн гол учир нь хэрэгтэй ураныг хэрэггүй бөгөөд хортой Радигаас салгаж авахад оршдог байна.Тэрхүү үлдэгдэл шаварыг ил цөөрөмд хийж, ууршуулдаг. Цөөрөм хатаж ууршсаны дараа Ради болон түүний задралын элементүүд болох цацраг идэвхит Радон, Полони  салхиар тархаж, байгаль орчныг цацрагаар бохирдуулдаг. Ураны задралаар үүсэх Ради, Радон, Полони зэрэг элементүүд нь харьцангуй хурдан задардаг бөгөөд задралын явцдаа  уранаасаа илүү маш хүчтэй цацрагаар шардаг ажээ. (Жишээлбэл 1 грамм Ради 1 секундэнд 37 тэр бум удаа задардаг байна. Задрал болгон цацраг ялгаруулна.) Ураны уурхай хаагдсанаас хойш ч гэсэн байгаль орчны цацрагийн бохирдлын асуудал байсаар байх болно.(Эх сурвалж: Prof. Dr. Henning von Philipsborn Universität Regensburg Fakultät für Physik “Radon, Vorfahren und Nachkommen”, хуудас 12 )Radiumsulfat

)

 

Дорноговь, Улаанбадрах, Арева

Дорноговь, Улаанбадрах, Арева

Уран олборлолтын хаягдлын цөөрмөөс агаарт дэгдэх цацраг идэвхит Радон хий салхиар хийсч өргөн уудам нутгийг хордуулдаг. Радон хийг амьсгалахад хамгийн түрүүнд ам, хамар, хоолойн эмзэг салст гэмтэнэ. Бактери, вирус, мөөгөнцөр зэрэг бичил биетүүд нь энгийн бүтэцтэй байдаг тул маш өндөр тунгийн цацрагт ч тэсвэртэй байдаг. Энэхүү тэсвэртэй бактери, мөөгөнцөрүүд нь гэмтсэн салстаар нэвтрэн  бие эрхтэн, цусанд орж үрждэг. Ингэж дотроосоо бактери, мөөгөнцөрт идүүлж, дотроосоо илжирсэн амьтаны махыг хээрийн үнэрч амьтад иддэггүй. Уран олборлож буй нутгийн ойролцоо оpшин суугчдад амьсгал давхцах, ханиах, ам хамраас цагаан хөөс цаxрах зэрэг шинж тэмдэг илэрсэн нөхцөлд антибиотик болон цацрагийг биеээс гадагшлуулах үйлчилгээтэй хелатин агуулсан эм бэлдмэлийг яаралтай  хэрэглэж, хөл хорио тогтоох зэрэг арга хэмжээ авч ард иргэдийн амь насыг авран хамгаалах шаардалагатай.

Цацрагт амьтан организм бүр харилцан адилгүй тэсвэртэй буюу эмзэг байдаг байна. Ямаа, гахай, хүн цацрагт хамгийн эмзэг байхад бактери, нэг эст амьтан, вирус хамгийн тэсвэртэй байдаг байна.

Цацрагт амьтан организм бүр харилцан адилгүй тэсвэртэй буюу эмзэг байдаг байна. Ямаа, гахай, хүн цацрагт хамгийн эмзэг байхад бактери, нэг эст амьтан, вирус хамгийн тэсвэртэй байдаг байна.

Уран олборлох дээрх аргыг Францын Арева компаниас  Монгол, Казахстан, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс, Намиб, Конго, Нигер, Бразил улсуудад голчлон хэрэглэдэг.  Тухайн нутаг орны байгаль газар зүйн онцлог, салхины хурд, хүчээс шалтгаалан цацраг идэвхит бодис нь 70 км дээш зайнд хүртэл салхиар туугдан тарах боломжтой байдаг ажээ.

Radon

Орчуулан бэлтгэсэн Голомт ЦЭХ


4 Comments on “Улаанбадрахад хорогдсон мал хөхөө өвлөөр илжирсэн нь учиртай юу?”

  1. xxxx says:

    Алтанхуяг энэ тэр бол наадахыг чинь ойлгохгүй ээ. Өрөвдөлтэй амьтан шүү дээ.

  2. Dorj says:

    Ингэж ураныг нь ялгаж экспортлоод, хортой, цацраг идэвхит үлдэгдэл нь монголын нутагт үлдэх нь хэний эрх ашигт нийцэх вэ?

  3. Bi 21 r zuund amidarch baina says:

    Энд байгаа ураныг тэгээд Арева гарлаа гэхэд зүгээр орхилоо юу. Хятад Орос гэж 2 том гүрэн хажуудаа байгаа ураныг байгаль орчинд хөнөөлтэй юм булаастай байж байг гэж бодно гэж үү. Страт?гийн чухал ач холбогдолтой ураныг уул нь 3-дагч оронтой хамтран асуудлыг шийдвэл зүгээр мэт. Ер нь тэгээд монголчууд бид хэдий болтол хөгжлөөс хоцорч аргал хоргол нүүрс гэж явах вэ гэдгээ бас бодох л хэрэгтэй байх.

    ХАРИУЛТ

    Атомын цахилгаан станц барьж цөмийн энерги ашиглая, хэдий болтол аргалаа түлээд зулын гэрэлд номоо унших вэ гэх мэтчилэнгээр өдөөн хатгадаг нь цөмчидийн шилдэг арга. Даанч дэндүү хуучирсан арга.

    Бодит байдал тийм биш гэдгийг түүхэндээ цөмийн эрчим ашиглаагүй ч аргал түлж, өөхөн тосоор дэн барьдаг заншлаа аль дээр мартсан Монголчуудын жишээ гэрчлэх биш үү? Та яагаад дор хаяж нүүрсний цахилгаан станцуудаа мартав?

    Нөгөөтэйгүүр, Монголчууд бидэнд асар аюултай цөмийн эрчим хүчнээс өөр олон янзын сонголт бий. Дэлхий нийтээрээ сонирхож буй нар, салхи, ус, газрын гүний гээд эрчим хүчний шинэлэг бөгөөд шавхагдашгүй эх сурвалжуудыг судалж ашиглахыг уриалахын оронд нөгөө л аргал хомоолоо яриад суудаг нь цөмчдийн арга нь барагдаж, сэтгэхүй нь хуучирсны өөр нэг нотолгоо билээ.

    21-р зуунд амьдарч байгаа нэртэй ч 20-р зууныхаа сэтгэлгээнээс салаагүй цөмчид улсын хөгжлийг тодорхойлохгүй. Үнэндээ тэдний энэ “хөгжил дэвшил” хэмээx хуурамч уриалганы цаана хэдхэн ногооноор эх орноо худалдаж, цөмийн хаягдлын булш болгох атгаг, хувиа хичээсэн өчүүхэн санаа нуугдаж байгаа билээ.

    Амарлин

    • Dorj says:

      зарим хумуус хөгжил суйрэл хоёроо ялгамаар байна шуу….


Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s