Сэтгүүлч У. Оргилмаа хулгайч уу?
Posted: 2011/09/24 Filed under: Ичиж амьдаръя | Tags: Бодууштай, Хүний мөс 13 CommentsСэтгүүлч У. Оргилмаа хулгайч уу буюу Оргилмаа эгч ээ, ичиж амьдраач…
(Сэтгүүлчдийн ёс суртахууны тухай эрэгцүүлэхүй)
Миний бие цөмийн хаягдлын талаар судалж бичиж эхэлснээс хойш бараг 6 сар болж байна. Энэ хугацаанд орчуулсан, судалж бэлтгэсэн нийлээд 30 гаруй бичлэг бичиж өөрийн хөтөлдөг голомт.орг болон бусад мэдээллийн сайтууд дээр тавьжээ. Ингэлээ гээд би цалин урамшуулал авдаггүй, алдар нэр, албан тушаал ч горилдоггүй. Мэргэжлийн сэтгүүлч биш хэдий ч би энэ бүхнийг олон нийтэд үнэн зөв мэдээлэл хүргэхийн тулд хийдэг билээ.
Үнэндээ манай сэтгүүлчид цаг зав нь гардаггүй юм уу эсвэл гадаад хэлний мэдлэг дулимаг болоод тэр үү баримт судалгаатай нийтлэл бичих нь ховор. Тиймээс тэр орон зайг бага ч болов дүүргэж, бас мэргэжлийн сэтгүүлчдэд ч туслахын тулд би энэ бүхнийг хийдэг. Ийм ч учраас голомт.орг дээр тавьсан мэдээллээ хүмүүсээс харамладаггүй, авч ашиглаасай гэдэг. Ганцхан хүсдэг зүйл гэвэл эх сурвалжийг (golomt.org) дурьдаарай гэж тэдэнд захидаг.
Мэдээж, сэтгүүлчдийн дунд бас янз бүрийн хүн таарна. Зарим нь мэдээ материалаа голомт.орг-оос авснаа дурьдаж байхад зарим нь ашиглачихаад эх сурвалжаа дурьдахгүй. Хэлэхээр “Зууны Мэдээ” сонины сурвалжлагч Б. шиг “Би жаахан л хуулсан ш дээ” гэж гүрийнэ. Тэдэнд хүний хөдөлмөрөөс жаахан ч атугай ашигласан бол дор хаяж эх сурвалжаа дурьдах нь сэтгүүлчийн ёс зүйн асуудал гэдгийг тайлбарлавч ойлгохгүй. АНУ-д гэхэд л бусдын бүтээлээс дараалсан гурван (ГУРАВХАН!!!) үгийг эх сурвалж дурьдалгүйгээр хуулбарласан бол хулгай хийсэнд тооцдог аж .
Энэ талаар АНУ-ын Висконсин мужийн Их Сургуулийн цахим сайт дээр тодорхой бичжээ. http://www.english.uwosh.edu/shaffer/policies/plagiarism.htm
Харин саяхан бүр их сонин үйл явдал болж, ёстой нүд бүлтгийлгэв. Арав гаруй хоногийн өмнө буюу 9 сарын 5-нд бичсэн “Цуврал # 1: Цөмийн бизнест хэн хэн оролцож байна вэ?” гэдэг нийтлэлийг минь нийтлэгч У. Оргилмаа бараг л үг үсэг үлдээлгүй хуулаад “Улс төрийн тойм” сонинд өөрийн нэрээр гаргасныг news.mn “С. Баярын үлдээсэн өв буюу ураны хаягдал-1,2” гэсэн гарчигтайгаар нийтэлжээ.
http://politics.news.mn/content/80624.shtml
http://politics.news.mn/content/80775.shtml
Гэхдээ цөмийн хаягдлын тухай утга агуулгыг алдагдуулаад дан ганц С. Баяр гэгч хүний эсрэг чиглэсэн “хар” пиарын зэвсэг болгож ашигласан байх юм.
Тус нийтлэл нь миний оюуны өмч бөгөөд олон хоногийн хөдөлмөр билээ. Сэтгүүлч Оргилмаа 70 гаруй эх сурвалжийг судалж, орчуулж, дүгнэн шинжилж байж бичсэн 20 гаруй хуудас бүтээлийг минь жишим ч үгүй хулгайлчихаад, зохиогчийн эрх нь “Улс төрийн тойм” сониных гэсэн байна .
Та бүхнийг чилээхгүйн тулд багахан хэсгийг энд жишээ татая. Энэ 9 сарын 6-нд сонин.мн дээр тавигдсан миний нийтлэлд ингэж байгаа:
2007 оны 11 сард Санжаагийн Баяр ерөнхий сайдаар томилогдсноор, yраны асуудал урьд хожид байгаагүй өргөн далайцтайгаар өрнөжээ. Шинэ ерөнхий сайд уран олборлох, АЦС барих асуудлыг асар ихээр чухалчлах болсныг түүний хийсэн олон тооны айлчлал, байгуулсан гэрээ хэлэлцээр, уулзсан албан тушаалтнууд, хэлсэн үг, гаргасан тогтоолууд гэрчилнэ.
ОХУ-д Элчингээр сууж байсан С. Баярыг оросуудад элэгтэй гэж хүмүүс ярьдаг. Үнэхээр ч 2008 оны 2 сард буюу ерөнхий сайд болоод удаагүй байхдаа тэрбээр ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн Нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэж байсан В.А.Соболевтай уулзаж, уул уурхайн салбарт нягт хамтрах бодолтойгоо илэрхийлж байв (10). Хурандаа генерал В. А. Соболев дараагийн өдөр Монгол улсын ерөнхийлөгчтэй уулзсан бөгөөд Н. Энхбаяр ураны орд газруудыг олборлох, атомын энергийг ашиглах зэрэг асуудлаар хоёр улс гэрээ хэлэлцээр хийх нь чухал гэдгийг онцлон тэмдэглэж байжээ (10). Чухамхүү 8 жил төрийн эрх барихдаа В. Путинтэй байгуулсан АЦС-ын гэрээг ажил хэрэг болгоx гэж яараагүй Н. Энхбаярт хэн ингэж нөлөөлж чадсан бэ гэдэг сонирхолтой юм.
Ерөнхий сайд С. Баяр 2008 оны 4 сард ОХУ-д албан ёсны айлчлал хийхдээ уран олборлох асуудлаар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ (11,12). Гэрээнд гарын үсэг зуралцсан ОХУ-ын “Росатом” улсын корпорацийн тэргүүн С.Кириенко баярлаж, Монголд АЦС барьж туслахад бэлэн гэж амaлж байв (13). С. Баяр xарин Москвагаас шууд Австри орж, Вена дахь Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн ерөнхий захирал Мохамед Эль Барадейтэй уулзсан байна. Албан ёсны мэдээгээр бол С. Баяр уран олборлох, боловсруулах, цөмийн эрчим хүчийг ашиглах тухай хууль боловсруулахад туслалцаа үзүүлэх, мөн ирээдүйд бага, дунд оврын АЦС байгуулах талаар мэргэжлийн зөвлөгөө хүссэн ажээ(14).
Тэгвэл У. Оргилмаагийн бичсэн зүйлийг харья:
2007 оны арваннэгдүгээр сард Санжаагийн Баяр Ерөнхий сайдаар томилогдсоноор, yраны асуудал урьд хожид байгаагүй өргөн далайцтайгаар өрнөжээ. Шинэ Ерөнхий сайд уран олборлох, АЦС барих асуудлыг чухалчлах болсныг түүний хийсэн олон тооны айлчлал, байгуулсан гэрээ хэлэлцээр, уулзсан албан тушаалтнууд, хэлсэн үг, гаргасан тогтоолууд гэрчилнэ. ОХУ-д Элчингээр сууж байсан С.Баярыг оросуудад элэгтэй гэж хүмүүс ярьдаг. Үнэхээр ч 2008 оны хоёр дугаар сард буюу Ерөнхий сайд болоод удаагүй байхдаа тэрбээр ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн Нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэж байсан В.А.Соболевтай уулзаж, уул уурхайн салбарт нягт хамтрах бодолтойгоо илэрхийлж байв. Хурандаа генерал В. А. Соболев дараагийн өдөр нь Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзсан бөгөөд тухайн үед Ерөнхийлөгч Н. Энхбаяр ураны орд газруудыг олборлох, атомын энергийг ашиглах зэрэг асуудлаар хоёр улс гэрээ хэлэлцээр хийх нь чухал гэдгийг онцлон тэмдэглэсэн байдаг. Уг нь Н.Энхбаяр олон жил эрх мэдэлтэй байхдаа В.Путинтэй байгуулсан атомын цахилгаан станц /АЦС/-ын гэрээг ажил хэрэг болгоx гэж яараагүйсэн. Гэнэт ийн яаравчлахад нь хэн, яаж нөлөөлсөн нь сонирхолтой л юм.
Ерөнхий сайд С. Баяр 2008 оны дөрөвдүгээр сард ОХУ-д албан ёсны айлчлал хийхдээ уран олборлох асуудлаар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. Гэрээнд гарын үсэг зуралцсан ОХУ-ын “РосАтом” улсын корпорацийн тэргүүн С.Кириенко баярлаж, Монголд атомын цахилгаан станц барьж өгч туслахад бэлэн гэж амлаж байсан билээ. С.Баяр xарин Москвагаас шууд Австри орж, Вена дахь Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (ОУАУА)-ийн ерөнхий захирал Мохамед Эль Барадейтэй уулзсан. Албан ёсны мэдээгээр бол С. Баяр уран олборлох, боловсруулах, цөмийн эрчим хүчийг ашиглах тухай хууль боловсруулахад туслалцаа үзүүлэх, мөн ирээдүйд бага, дунд оврын АЦС байгуулах талаар мэргэжлийн зөвлөгөө хүссэн ажээ.
Гэх мэтчилэнгээр У. Оргилмаа цааш нь ч бас “халуун будаа идсээр” дуусгажээ. Чухам хаана нь У. Оргилмаагийн оюуны өмч байгааг зааж өгч туслах хүн байна уу?
Ядаж нийтлэлийнхээ нэрийг Оргилмаа өөрөө өгсөн байх гэж бодвол бас л үгүй ажээ. “С. Баярын үлдээсэн өв буюу ураны хаягдал” гэж У. Оргилмаа нэрлэж. Гэтэл миний бичсэн нийтлэл дотор иш татсан Баабарын өгүүлэл “С.Баярын үлдээсэн “мөр” буюу В.Живовын өгүүлсэн “найрамдал” гэдэг ажээ.
http://www.baabar.mn/content/1687.shtml
Оргилмаа таны насыг бодоод сэтгүүүлчийн этик, ёс суртахууны талаар танд лекц уншихыг түр азная. Харин “плагиат” буюу бусдын хөдөлмөрийг хулгайлах нь бусдыг судлах, иш татахаас юугаараа ялгаатайг тайлбарлаж өгье. Бусдын санаа, бичсэн үг, бүтээлийг эзнийх нь нэр эсвэл авсан эх сурвалжаа дурьдалгүйгээр зээлдвэл тэр нь “плагиат” буюу хулгай болдог дэлхий нийтэд тогтсон жаягтай байдаг.
Яавал “плагиат” хийхгүй байх вэ гэж үү? Маш амархан–эх сурвалжаа тодорхой дурьдчих. Тэгээд тэр баримт мэдээн дээр суурилан өөрийн дүн шинжилгээ, дүгнэлтээ хий. Өөрийн үгээр бич, тайлбарла. Тэглээ гээд таныг мунхаг тэнэгийг чинь хэн ч гайхахгүй, харин ч бусдын хөдөлмөрийг үнэлдэг, соёлтой, ёс суртахуунтай сэтгүүлч гэж л бодоцгооно.
Оргилмаа та миний бүтээлийг “copy & paste” хийчихсэн байна— та миний оюуны өмчийг надаас хулгайлжээ. Xөрш айлынхаа бор халзан иргийг хотондоо хулгайлж авчраад, им тамга шинээр тавьчихаад “Mинийх юмаа, бүр хурга байхаас нь өвөртөлж унтаж өсгөсөн юм” гэж хээв нэг ярьж суугаа цайчихсан хулгайчтай ижилхэн байна. (Уг нь бол тэр хөрш айл “Aваарай, идээрэй, зөвхөн манай хонийг идсэн гэдгээ л хэлчихээрэй” гээд хаалгаа онгорхой орхиод явсан юм шүү дээ).
Мал хулгайлсан хүн баригдвал хариуцлага хүлээнэ. Аягүйдвэл бүр “хэцүү” нэртэй газрын хаалга ч татаж магад. Тэгвэл бусдын бүтээлийг, бусдын хөдөлмөрийг хулгайлсан хулгайч яадаг бол? Бас хэдэн мянган уншигчдаа хуурсан сэтгүүлч ямар хариуцлага хүлээх вэ? Таны өмнөөс ичсэндээ зарим уншигчдын нүүр улайж байна гэнэ шүү.
..
Оргилмаа та цөцгийтэй талхаа зооглож сууна уу…
…
Бичсэн Амарлин
..
Ёо! Нээрээ арай ч дээ!!! Хэлэх ч үг алга! Уншихад хуртэл хулгайчийн өмнөөс нүүр халууцах юмаа!!! Улс төрчид нь татвар төлөгчдийн мөнгийг хулгайлна, удирдаж байгаа хүмүүс нь иргэдийнхээ амьд явах, аюулгүй амидрах эрхийг нь хулгайлна. Урагшгүй сэтгүүлчид нь хүний бичсэнийг хулгайлна! Хулгайчдаар дүүрсэн хөөрхий Монгол болжээ!!!
Хэхэ хедеений хеесен мантуу :))
Иимэрхvv гарууд зендее байгаа ш дээ. Жишээ нь еерийнхее vзэл бодолыг тулгадаг ТВ8-ийн хэдэн халтар сурвалжлагчид байна. “Дуудлагын” ч гэх шиг менгений телее юv ч гэж бурaхад бэлэн нехдийг бэлддэг сургуулиуд боливол таарна.
Таны бичсэн өгүүллүүдийг уншаад танаар бахархах сэтгэл төрдөг. Үнэхээр судалсан хөдөлмөрлөсөн гэдэг нь тод харагдаж, унших бүрт мэдрэгддэг. Энэ увайгүй сэтгүүлч Оргилмаа гээчийн зургийг тавьсанд баярлалаа. Энэ хүнийг дахиж хаана ч хэзээ ч харсан алдахгүй танихаар юм бна. Үнэхээр боловсролтой л хүн юм бол бушуухан алдаагаа засах алхам хийгээсэй.
Анх тэр Оргилмаагийн бичсэнийг уншаад шууд өөрөөс чинь хулгайлсан байна гэж танисан. Монголд үнэн юм гэж үнэхээр алга. Шүүхэд өгөөд оюуны эрхээ хамгаалуулбал болдоггүй юм болов уу. Арай хэтэрч байна.
заа да Амарлинг Ураны бизнесээс Канад америкчүүдийг хөөж гаргах гэсэн Оросын талын хүн энэ тэр гэсэн сэтгэгдэл хаая интернэт дээр тааралдах юм. Тэхлээр хаягдал Монголд хаяхнээ гээд бичээд байсан Майничи Шимбүн энэ тэр бүгд Оросын тагнуул болж таарлаа. За тэр яахав. Гэхдээ баабар.мн дээр гардаг сэтгүүлч copy-paste хийгээд тавина гэдэг чинь шүүх энэ тэр болгож Амарлинг гэрэлд цохиулах зорилогтой болов уу даа. Хичнээн манай сэтгүүлчид мэргэжлийн түвшин доогуур гэлээ гээд copy-paste хийгээд хэвлэчих бүдүүн зүрхтэй хун ховор л баймаар юм.
kkkk харсаар бхад чинь copy paste хийгээд тавьчихсан бгаа биз дээ эрхэм Anonymous
хогийн ичихгүй хулгайч хүүхэн бэ
Энэ хүүхэн буруу юм хийх нь хийжээ. Харин одоо албан ёсоор уучлалт гуйж л өөрийгөө авах ганц зам байна. Эс бөгөөс энэ хүүхний бичсэнийг үүнээс хойш хэн ч тоож уншихгүй, унэмшихгүй. Алдаа хийлээ гэхэд уучлалт гуйж бас чаддаг байх хэрэгтэй. Сэтгүүлч мэргэжилтэй энэ хүн мэдэх байлгүй дээ.
Хүн чанар, хүний жудаг гэж юм манай монголчуудад ер байхаа байжээ. Өөрсдийгөө боловсруулаагүй туухий гэдгийг мэдэхийн дээдээр мэддэг мөртөө алдар нэр ашиг сонирхолд бурэн автчихсан нөхдүүдийн нэг л дээ. Энэ Оргилмаа гэж хүүхэн. Бичсэн нийтлэлүүд нь дан захиалгийн анга аястай жаахан ур муутай л гүжир гүтгэлэг амтагддаг юм. Сэтгүүл зүй гэдгийг РЕКЭТ гэж манай сэтгүүлчид сүүлийн үед ойлгодог болсон юм билээ. Хэцүүхэн ч байнаа даа. Боловсон зан хүнлэг сэтгэл эднээс хайна гэдэг маань хүнээс байхгүй юмыг нэхэхтэй ижил юм аа даа…
Оргилмаад
Чи тэнэг юм уу? Эсвэл албаар ингээд байгаа юм уу? /20011 оны 48 цаг кино наадмын даалгаварын үг/ Гэж хэлмээр санагдчихлаа.
залруулга хийж ахиж сонин дээрээ тавиад эх сурвалж дурдалгуй орхисон хүлцэл өчвөл болчих байх алив тэр бүүбурийн цахим хуудсанд орж тэр хүүхнийг жаал шарлааяа
Orgilmaa bol unendee archaagui buduuleg huuhen gedeg ni oilgomjtoi. Bichsen zuilsiig ni 2 , 3 unshaad l unshihaa bolison. Bas 2 , 3 udaa twitter deer heden ug solij uzej baisan. Yooyo serguulchiin chadvar zeregiig odoo yarihaa bolyo zugeerl hunii huvid unen tavitsan avgai baina lee dee.
Nas nambandaa bai l daa humuusiig chin olon jil oims ileeseniih buuritai suuritai baih boluu geed aznaad bichisen niitlel bolgonii eee l dee geed unguruudug bailaa tegtel ugui ym baina davarsaar davarsaar davgiin oron gedeg dee setguulch nariin neriig gutaasan orgilmaa