Сэрэмжлүүлэг № 6: Хонины мах уу хархны мах уу?

2012 оны 1 сараас эхлэн golomt.org блог хүнсний аюулгүй байдалтай холбоотой мэдээллүүдийг судалж, орчуулан тавьж эхэлснийг уншигч та бүхэн санаж байгаа буй заа. Хуурамч өндөг, жимс, хогноос шүүсэн тос, хортой мах, үсээр хийсэн жан цуу гээд ноцтой сэдэв хөндсөн бичлэгүүдийг маань тавьж, олны хүртээл болгосон сайтуудaд дахин талархъя. Бид голомт.орг блог дээрх мэдээллийг ашиглаж буй сэтгүүлчид болон сайтуудаас зөвхөн golomt.org гэдэг эх сурвалжийг дурьдахыг хүсдэг. Дийлэнх сайтууд бидний хүсэлтэнд соёлтой ханддаг ч Ноён ТВ, тэдний сайт зэрэг нь сэтгүүлч Оргилмаагийн замаар будаа тээж, хөгөө тарьж байсан түүхтэй.  

2013 оны 5 сараас эхлэн бид Сэрэмжлүүлэг сэдвээр дахин цуврал нийтлэл бэлдэж тавих болно. Иймд мэдээллийг олон нийтэд түгээхэд  хамтран ажиллахыг  урьж байна. Голомт.орг нь төлбөр мөнгө шаарддаггүй, ганцхүү golomt.org–оос мэдээллийг авсан гэж дурьдахыг хүсдэгээ дахин сануулъя. Чухал мэдээ, баталгаат эх сурвалж, чанартай сайн орчуулгатай бичлэг ашигласны хариу үнэ тийм их өндөр байна гэж үү?

Амарлин

Өмнөх жилийн сэрэмжлүүлгүүд:

1.    Сэрэмжлүүлэг № 1: Хүнсний аюулгүй байдал — хортой сүү, самар, тос https://golomt.org/2012/01/02/warning1/

2.    Сэрэмжлүүлэг № 2: “Хүнс” нэртэй хорноос болгоомжилье https://golomt.org/2012/01/17/warning2/

3.    Сэрэмжлүүлэг № 3: Цөмийн молиго “үмхсэн” Монголчууд https://golomt.org/2012/01/18/warning3/

4.    Сэрэмжлүүлэг № 4: Монгол хүн мал шиг үхэхэд ойрхон байна https://golomt.org/2012/01/30/warning4/

5.    Сэрэмжлүүлэг № 5: Цацрагийн аюул хаалга тогшихуй… https://golomt.org/2012/07/03/warning5/

XXX   XXX  XXX

Сэрэмжлүүлэг № 6: Хонины мах уу хархны мах уу?

2013 оны 5 сарын 3.

Real v fake mutton 1

Аль нь хархны мах вэ? Таних уу?

Хятадын цагдаагийнхан харх, үнэгний махыг хонины мах гэж хуурч зардаг гэмт хэрэгтнүүдийн сүлжээг илрүүлжээ. Тус улсын Нийгмийг Аюулаас Хамгаалаx Яамны мэдээнээс үзвэл сүүлийн 3 сарын хугацаанд нийтдээ 380 хэрэг мөрдөж, 904 хүн баривчилснаас гадна хууль бус үйл ажиллагаа явуулж байсан 1721 үйлдвэр, махны цех, дэлгүүрийн үйл ажиллагааг зогсоожээ.  

Тухайлбал, Шанхай ба далайн эргийн Вуши хотуудад  үнэг, бүлга, харх зэрэг амьтны эрүүл мэндийн шинжилгээгүй мах худалдаж аваад, нитрат гэх мэт химийн бодис, амтлагч, улаан будаг хольж, хонины мах хэмээн зардаг хэрэгт холбогдуулан 63 хүнийг баривчилжээ. Хуурамч хонины мах Шанхай хот, Жиансу мужийн хүнсний захуудаар зарагдаж байжээ. Урьдчилсан байдлаар үзэхэд гэмт этгээдүүд 1.6 сая ам. долларын ашиг олсон аж. Хятад шувууны ханиад даамжирсны  улмаас тахиа нугасны мах худалдан авах нь багассаны дээр түрүүчийн сард Шанхай орчимд халдварт өвчнөөр 20-иод мянган   гахай үхсэн зэргээс үүдэн хонины махны эрэлт хэрэгцээ нэмэгдсэн бололтой.

    China_Dead_Pigs.JPEG-024d4
 
Меламинтай сүүнээс авахуулаад үйлдвэрийн будгаар өндөг хийсэн хүнсний аюулгүй асуудалтай холбоотой шуугиан олноор гарсаар байгаа хэдий ч Хятад улс хүнсний хангамжийн баталгаат байдлаа хангаж чадахгүй хэвээр байна. Хятадын хүнсний үйлдвэрлэл улам томорч, технологийн хэрэглээ нэмэгдэх тусам төрийн хяналт зохицуулалтыг аргалж, худалдан авагчдыг хуурах гэмт этгээдүүдийн арга улам нарийсч байгаа ажээ.

Хятадын төрөөс махны салбарт болж буй жигшүүрт хэргүүдээс дурьдсаны дотор Өвөр  үхрийн хуурамч борц хийж, химийн амтлагч бодис хольсон, нян бялхсан хөлдүү мах 23 тонныг нөөцөлсөн Өвөр Монголын компани оржээ.  Мөн Хятадын баруун өмнөд зүгийн  Гуйжу (Guizhou) мужид хориотой химийн бодисонд сойсон 8.8 тонн тахианы гуяа илрүүлжээ. Дээрх хэргүүдийн улмаас хүний амь эрсдэх явдал гарсаар байна. Тухайлбал, энэ оны 2 сард Шаанши мужид химийн бодис хольсон хонины махан шорлог идсэн хүн амь насаа алдсан байна.

Өнгөрсөн Баасан гаригт тус улсын Дээд Шүүхээс баталгаагүй хүнс борлуулагчдад  ногдуулах шийтгэлийг чангатгах журмыг баталжээ. Үүнд химийн бодис хольсон хоол хүнс,  өвчнөөр болон тодорхойгүй шалтгаанаар үхсэн малын мах нийлүүлэгчдийг хатуу шийтгэхээр зааж,  бохирын цооногноос хаягдал тос шүүж, гуанз ресторанд хэрэглэж буй явдлыг зогсооно гэж мэдэгдсэн байна. Түүнчлэн өвчнөөр үхсэн гахай, нугасны мах зарахын зэрэгцээ гахайнд нядлахынхаа өмнө ус тарьж, жинг нь нэмэгдүүлдэг арга газар авсан талаар Хятадын Нийгмийг Аюулаас Хамгаалан  Яамнаас мэдээлжээ.

2010-2012 онуудад Хятадын Дээд Шүүх  хоол хүнстэй холбоотой 1533 хэрэг шийдэж, 2088 хүнд шийтгэл ногдуулжээ. Ийм төрлийн хэрэг сүүлийн жилүүдэд эрс өсч буй бөгөөд 2010 онд 80 хэрэг шүүж байсан бол 2012 онд 861 болж нэмэгджээ.

golomt.org

Эх сурвалж:

Ассошиэйтид Пресс, Нью Иорк таймс сонины мэдээнээс авав.



Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s