УЛААНБААТАР-УЛААНБАДРАХ: ХАМТДАА ТЭМЦЭЦГЭЭЕ!
Posted: 2014/01/07 Filed under: Дорноговь Улаанбадрах Leave a commentОгторгуйн түнэрт гэрэлтэх дэлгэцээр гагц урсах зам л хөвөрч, эртний хүн гал манах адил суунам. Гэхдээ аян зам ямагт амирлангуй сэтгэгдлийг төрүүлдэг. Тамын тогооноос холдон тагтын диваажин руу дэвшиж ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг. Ямар сайхан юм болов гэхэд хэлэх үг төдийлөн олдохгүй. Гэвч аялсан л болохоор дурсамжтай.
Арева Нигер дэх уурхайчдаа харсаар байгаад үхүүлэх гэж үү?
Posted: 2014/01/05 Filed under: Нигер/ Конго-- Африк, Уран ба АЦС-ын аюул 2 Comments2013 оны 3 сарын 13
Сурвалжлагч: Эммануэль Хаддад
Нигерийн хэдэн зуун уурхайчид амьдралынхаа 20-30 жилийг Арева корпорацийн ураны уурхайд өнгөрүүлж буйн ач буянаар өнөөдөр Францчууд гэрэл цахилгаантай, тохилог дулаан амьдарч байна. Нигерийн уранаар хийсэн түлшээр Францын 58 цөмийн реакторыг цэнэглэдэг. Харин энэ бүгдийн цаана цацрагт нэрвэгдсэн уурхайчид хэрхэн шаналж, өвчин эмгэг тусаж, амь насаа алдаж буйг анзаарч мэдэх хүн алга. Хэдий болтол Францын цөмийн салбарынхан нүдэн балай, чихэн дүлий царайлах юм бэ?
Нигерт явагдаж буй уран олборлолт нь манай гариг дээрх хамгийн аюулгүй үйл ажиллагаа мөн үү? 1970-аад оноос өнөөг хүртэл Францын Арева корпорацийн эзэмшдэг ураны 2 уурхайд 2600 хүн хөдөлмөрлөсөөр иржээ. Гэвч хагас зуун жил өнгөрөхөд Нигерийн хойт хэсэгт байрлах Арлит, Акукан гэдэг 2 уурхайн ажилчдын дунд мэргэжлээс шалтгаалсан өвчний тохиолдол ердөө долоохон удаа гарсан гэж Нигер улсын Нийгмийн Xаламжийн Төвд бүртгэгджээ. Мэргэжлийн өвчин туссан 7 хүний 5 нь Францын цагаачид байсан гэж Нигерийн нийслэл Найами дахь Нийгмийн Халамжийн Төвийн ажилтан Усман Закари ярив. Нөгөө 2 өвчтөн нь насанд хүрээгүй Нигер хүүхдүүд байсан гэнэ. Аревагийн уурхайн ажилчдын 98% нь нутгийн иргэдээс бүрддэг. Тэгэхээр тэд үнэхээр гайхалтай эрүүл хүмүүс байх нь! Read the rest of this entry »
Австрали улс ураны үйлдвэрлэлдээ цэг тавих цаг ирэв үү?
Posted: 2014/01/02 Filed under: Цөмийн хаягдал, цөмийн аюул Leave a comment2013-12-19
Австралийн уран баяжуулах (шар нунтаг ялгах) үйлдвэрлэл хүнд байдалд байна. Энэ салбарын зовлонгоос нэгмөсөн ангижирвал дээр бус уу?
Нийтлэлч: Дэйв Свийни
2013 оны 12 дугаар сарын 7-ны үүрээр Какаду үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах Рэйнжэр ураны уурхайн хүдэр уусган баяжуулах шингэнтэй ёмкость саванд (цистернд) цууралт үүсчээ. Улмаар тэр хавийн ард иргэдийг нүүлгэн шилжүүлсэн ба цистерн цуурч, уусмал сад тавихад хамгаалалтын систем ажилласангүй. Нэг сая литр онц хүчиллэг ураны уусмал газрын хэвгий даган урсахдаа Австралийн Энержи Ресурсиз компанийн нэр хүндийг ч бас хамт урсган авч одлоо. Read the rest of this entry »
“Түмний нүд” (The Public Eye) ичгүүрт шагналыг Арева компани хүртсэн нь
Posted: 2013/12/11 Filed under: Цөмийн хаягдал, цөмийн аюул 1 Comment-Авилгал, хүний эрх зөрчсөн, байгаль орчин хортойгоор сүйтгэсэн дэлхийн хамгийн шившигтэй, хариуцлагагүй компанид олгодог энэхүү шагналыг Арева корпораци 2008 онд Нигер улсад явуулсан үйл ажиллагаагаараа хүртжээ. Энэхүү шагналыг гардуулах ёслолын үйл ажиллагаан дээр Нигерийн байгаль орчны ТББ-ын тэргүүн Алмоустафа Алхасаны хэлсэн үгийг та бүхэнд хүргэe. Read the rest of this entry »
Ураны олборолтоос болж мал үхсэн нь шинжлэх ухааны үндэслэлтэй батлагдсан
Posted: 2013/12/11 Filed under: Цөмийн хаягдал, цөмийн аюул Leave a commentЦөмийн аюулын эсрэг” хөдөлгөөний ахмад гишүүн, цахилгааны инженер Т. Минжүүртэй ярилцлаа.
-Ураны асуудал төр засгийн хэмжээнд дахин яригдаж эхэллээ. Өөрөөр хэлбэл ураныг ашиглах улмаар атомын эх үүсвэрээр ирээдүйн эрчим хүчний хэрэгцээгээ хангах санаа илэрхий цухалзаад байна. Read the rest of this entry »
Фукушимагийн АЦС-ын цэвэрлэгээнд Якуза нар орон гэргүй хүмүүсийг хүчээр илгээдэг… тэднийг цацрагийн өндөр тун авмагц ажлаас нь халдаг
Posted: 2013/12/11 Filed under: Цөмийн хаягдал, цөмийн аюул Leave a comment• Фукушимагийн осолдсон АЦС-ыг цэвэрлэх ажлыг гүйцэтгэх хүн хүч олохын тулд Японы эрх баригчид аргаа барж байна
• Улмаар ажил гүйцэтгэгч гэрээт компаниуд гэмт хэргийн бүлэглүүдэд хандсан гэсэн яриа гарчээ
• Зүсээ хувиргасан нэгэн сурвалжлагч АЦС-ыг цэвэрлэх ажлын гүнд нууцаар нэвтэрч чаджээ
• Тэрбээр АЦС-ыг цэвэрлэгээнд ард иргэдийг хүчээр ажиллуулдаг тухай “баттай баримт” олсон гэж мэдээлжээ
Фукушимагийн цацраг АНУ-ын баруун эрэг хүртэл хордуулж байгаа тухай 28 баримт
Posted: 2013/12/11 Filed under: Цөмийн хаягдал, цөмийн аюул 5 CommentsАНУ-ын „The Truth”гэх интернэт хуудсаар Хойд Америкийн баруун эрэг бүхэлдээ Фукушимагаас алдагдсан цацрагт хордож байгаа тухай мэдээллүүдийг цуглуулан нийтлэжээ. Өдөр бүр Фукушимагаас 300 Тонн цацрагт бодис Номхон далайд цутгаж байна. Ийнхүү Фукушимагаас алдагдаж байгаа цацраг цаашид газар аван тархаж, ингэснээрээ бидний хүнс хоолны эргэлтэд хүртэл нэвтэрч байна гэсэн үг юм.
Түүний хэлснээр Фукушимагийн осолдсон реакторыг застал 40 жил хэрэгтэй гэнэ. Энэ хугацаанд маш олон хүмүүс цацрагаар хордож хорт хавдраар өвчлөх болно. Энэ бол төрөлхтний хувьд урд өмнө үзэж байгаагүй цөмийн хор уршгийн тухай асуудал юм.
Цөмийн эрчим хүчний, уул уурхайн компаниуд нүүдэлчдийн эсрэг дайн зарлажээ
Posted: 2013/12/01 Filed under: Цөмийн хаягдал, цөмийн аюул 1 CommentГерманы “Анализ ба шүүмж” сонины нийтлэгч Айкэ Зайделийн “Цөмийн эрчим хүчний, уул уурхайн компаниуд нүүдэлчдийн эсрэг дайн зарлажээ” нийтлэлийг “Голомт-ЦЭХ” ТББ-ын орчуулгын бүлгэмээс монгол хэл рүү хөрвүүлэн таньд хүргэж байна. Айкэ Зайдел нь “Мөнх Тэнгэр” хэмээх Монголын тухай мэдээллийн хуудас Герман хэл дээр ажиллуулдаг. Мөн энэхүү нийтлэл нь “Анализ ба шүүмж” сонины 2013 оны 11-р сарын дугаарт хэвлэгджээ.
2013 оны хавар Монголын малчид болон уул уурхайн компаниудын хоорондох зөрчил улам хурцдав. Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 319 өрхийн малчид уран олборлолтыг эсэргүүцэж, гажигтай төрсөн малынхаа зургуудыг олон нийтэд дэлгэв. Учир нь Францын цөмийн концерн Аревагийн Монгол дахь охин компани Дорноговьд туршилтын аргаар уран олборлож буй нутагт олон зуун хонь ямаа хорогдож, төл мал гажигтай гарах болжээ. Read the rest of this entry »
“Цөмийн түлшний иж бүрэн үйлчилгээ” АНУ-Япон-Монгол 3 улсын гэрээний тухай гадаадын хэвлэлүүдээс
Posted: 2013/11/26 Filed under: Цөмийн хаягдал, цөмийн аюул Leave a comment2011 оны хавар Монгол улсад гадны орнуудын цөмийн хаягдал булшлахаар эрх мэдэлтнүүд нууцаар хуйвалдаж байна гэсэн мэдээлэл дэлхийн дахинд тархсан. Тэгвэл энэ талаар гадны хэвлэлүүдэд хэрхэн бичиж байсныг танилцуулья.
Рандзоне – Герман хэл дээрх oнлайн сэтгүүл. 2011-5-11
…
Монгол улс: Цөмийн хаягдлын “булш”
2011.05.10 Клаус Валлманн
Дэлхий дахинд хуримтлагдаад байгаа 300 мянган тонн орчим АЦС-ын хог хаягдлыг хэрхэх тухай асуудал ноцтой хэмжээнд тавигдах болсон өнөө үед Япон болон АНУ-ын “монополь” засгийн газрууд цөмийн хог хаягдлаа Монголд булшлахаар тус улсын эрх баригчидтай яриа хэлэлцээр хийж байна. Эдгээр улсууд нь Монголд АЦС болон цөмийн түлшний үйлдвэр байгуулж, мөн тус улсад илрээд байгаа их хэмжээний ураны нөөцийг олборлож, ашиглахад туслана гэж амлажээ. Read the rest of this entry »
ГАЛ ҮНДЭСТЭНДЭЭ ТУСЛАЯ! хандивын аяны эхний үеийн тайлан
Posted: 2013/11/15 Filed under: Гал Үндэстэн | Tags: Авилга гэмт хэрэг, Ичиж амьдаръя, Эрх баригчид 4 CommentsГоломт-Цөмийн Эсрэг Xөдөлгөөн ТББ-ын гишүүд Урт нэртэй хуулийг өөрчлөн цуцлахыг эсэргүүцсэн акц зохион байгуулсны улмаар шоронд хоригдож буй Гал Үндэстэн Холбооныхон болон тэдний ар гэрийнхэнд тусламж үзүүлэхээр ГАЛ ҮНДЭСТЭНДЭЭ ТУСЛАЯ! хандивын аяныг өрнүүлсэн юм.
Өнөөдөр та бүхэнд хандивын аяны эхний үеийн тайланг хүргэж байна.
Гал Үндэстэн Холбооны эх орончдыг суллах хүртэл тэднийг сэтгэл санаагаар дэмжиж, ар гэрийнхэнд нь тусалж, газар шороо, нутаг усаа хамгаалах үйл ажиллагааг дэмжицгээе! Эрхэм таныг цаашид ч боломжoopoo хандив, туслалцаа үзүүлэхийг уриалж байна!
Амарлин
Facebook: Anti Nuclear Movement page
Н. Алтанхуягийн ярьсан үлгэр дуусахад…
Posted: 2013/11/13 Filed under: Цөмийн хуйвалдаан | Tags: AH, Авилга гэмт хэрэг, Хариуцлага, шударга ёс 7 Comments
Гэгээлэг бүхнийг харлуулж, эх орон, газар нутгаа хайрлан хамгаалах нандин үзлийг гутаан доромжилж, мөнгийг бурханчлан тахиж, ард түмнийг Орос Хятадын тагнуулаар айлгаж тархийг нь угаангаа өнгөтэй өөдтэй бүхнийг нь луйвардан завшдаг өнөөгийн гажигтай тогтолцоонд үнэ худал хоёрыг ялгарахад бэрх болжээ. Түнэр харанхуй энэ нийгэмд зүг чигээ баримжаалахдаа та өөрийн оюун ухаан, зүрх сэтгэлдээ найдахаас аргагүй. Энэ нийтлэлийг уншиж суугаа Монгол хүн танаас сайтар эргэцүүлж бодохыг хичээнгүйлэн гуйя. Та зүрх сэтгэлээ дахиад нэг чагнаарай. Яаравчлаарай. Үлгэр дууссан шүү, биднийг булшлахаар тэд айсуй…
ЖИЛИЙН ӨМНӨ
2012 оны 6 сарын 19-нд буюу УИХ-ын сонгууль болохоос хэдхэн хоногийн өмнө АН-ын дарга Н. Алтанхуяг, Ч. Read the rest of this entry »
ГАЛ ҮНДЭСТЭНДЭЭ ТУСЛАЯ!
Posted: 2013/11/11 Filed under: Гал Үндэстэн, Зарлалын самбар | Tags: Хариуцлага, Эх орончид, шударга ёс 2 Comments
Гал Үндэстэн Холбооны нөхөд Монгол Улс, үндэстний язгуур эрх ашиг, тусгаар тогтнолын үндсийн үндэс болсон газар шороо, нутаг ус, байгаль дэлхийгээ, нүүдлийн соёл иргэншлийн үнэт зүйлсийг тээгч бэлчээрийн мал аж ахуйн үндэс болсон нутаг бэлчээр, гол усаа цэвэр ариунаар нь хойч үедээ үлдээхийн төлөө өөрсдийн сэтгэл зүрх, оюун санаагаа зориулж, эд хөрөнгө, цаг зав, ажил төрөл, амин зуулгаа огоорон эрүүл мэнд, амь насаа золиослон тэмцсээр ирлээ. Read the rest of this entry »
Урангүй Монголын тѳгсгѳл буюу хараал идсэн бямба гариг
Posted: 2013/10/31 Filed under: Цөмийн хуйвалдаан | Tags: Ноцтой, Эрх баригчид 16 Comments2013 оны 10 сарын 26-ны бямба гариг. Энэ өдөр Монгол улсын түүхэнд мөнхөд хараар дурсагдах болно. Чухам энэ өдөр Монголын төрийн өмчит “Мон-Атом” компани Францын “Арева”, Японы “Мицубиши” корпорациудтай уран олборлож боловсруулах цөмийн гэрээнд гарын үсэг зурав. Ингэснээр Монгол улсад цацрагт идэвхит бодис олборлож, боловсруулан тээвэрлэх нь тодорхой боллoо. Энэ өдөр Монгол улс Олон Улсын Атомын Энергийн Агентлагaac санаачилсан “цөмийн түлшний иж бүрэн үйлчилгээ” гэгчийг үзүүлэхэд бэлнээ зарлан тунхаглаж, ирээдүй хойчдоо хорт цацраг, гаж удамшлыг өвлүүлэхээр улайран дайрсан эмгэнэлт өдөр гэж дурсагдах болно.
Усанд Селени ихэссэнд Ураны олборлолт буруугүй юу ???
Posted: 2013/10/28 Filed under: Дорноговь Улаанбадрах, Уран ба АЦС-ын аюул | Tags: Уран олборлолт, Эрүүл мэнд 1 Comment
Цөмийн урвалын томъёоноос хагас дутуу харсанаа “Эрдмийн оргил” гэж андуурдаг, Технологи гэж юу болох тухай огт төсөөлөлгүй мөртлөө Уран олборлоно, Атомын цахилгаан станц ашиглана гэж хөөрцөглөдөг Эрдэмгүй эрдэмтэд, Сэтгэлгүй улс төрчид Монголын Төр, Засгийн эрхийг барьсаар удаж байна.
Энэ бол “Нялхас шүдэнзээр зугаацаж гэрээ шатаах” тоглоом Монгол улсын хэмжээнд явагдаж байна гэсэн үг юм. Энэ бол хариуцлагагүйн оргил.





