Галаар наадах “цөмчид”: Цуврал–1
Posted: 2014/03/21 Filed under: Ичиж амьдаръя, Хүн ард, эрүүл мэнд 2 Comments2014 он гарсаар цөмийн технологийг шагшин магтагчид эрс идэвхжиж, “урангүй бол хөгжихгүй, АЦC-гүй бол утаанаас салахгүй” гэсэн сурталчилгаа хичтэй явж байна. Мэдээж ингэхдээ байгаль орчноо хамгаалагчид болон иргэний нийгмийнхнийг “Арева мэтийн цөмийн компаниудыг шантаажилж, мөнгө нэхдэг”, “Орос Хятадын тагнуулууд” хэмээн эрээ цээргүйгээр гүтгэж, ард иргэдийн сэтгэл зүйгээр тоглохоо ч тэд мартсангүй.
Аливаа улс үндэстэн хүнд хэцүү байдалд орж, алдаж онохын дэнсэнд дээр ирэхэд эх оронч иргэд, тэр тусмаа сэхээтнүүдийн үүрэг асар чухал. Монголын эс ширхэг болсон миний бие эх орон нэгт ард иргэдээ цөмийн галд “хуйхлагдахаас” анхааруулан сэрэмжлүүлэлгүй, амиа хичээн нуугдаж сууваас эх орон, эцэг эх, эрдэм мэдлэг, эрхэм нандин итгэл үнэмшлээсээ урваж, тэднийгээ гутаан доромжилсон хэрэг болох буй заа.
Иймд цацрагийн аюулын хор хөнөөлийг илчилсэн богино нийтлэлүүд бэлдэж, http://golomt.org дээр цувралаар хүргэж байхаар шийдлээ. Монгол хүн та үүнийг уншихдаа зөв бурууг мэргэн ухаандаа тунгаагтун.
Хүндэтгэсэн,
Доктор Э. Амарлин
АНУ
**** ***** *****
“Цөмийн технологийг анагаах ухаан, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарууд хэрэглэж байна. Энэ бол шилдэг, урдаа барих технологи, хөгжил дэвшлийн манлай мөн. Тийм учраас бид уранаа ухаж, АЦС барих ёстой” гэсэн утгатай мэдээ, ярилцлага гардаг болоод удаж байна. Харин би Н. Тэгшбаяр болон бусад цөмчдийн логикийг огт ойлгохгүй байгаа юм. Яаж сэтгэхээрээ эмнэлгийн рентген эсвэл томографын аппаратыг АЦС-тай зүйрлүүлдэг юм бол?

АЦС-ын дэргэд тэд чинь хүүхдийн тоглоом шүү дээ. Тэгшбаяр “мотоцикл жолоодож сурсан юм чинь олон улсын нисгэгч болж, Боинг онгоц жолоодмоор байна” гэж мунхаглах шийдчихсэн танхай гарыг санагдуулах юм. Танхай эр мотоцикл унаж яваад осол аваар хийвэл өөрөө л амь нас, эрүүл мэндээрээ хохирно. Харамсалтай, гэхдээ амьдрал үргэлжлэх болно. Харин танхай эрийн уршгаар Монгол улсын 3 сая иргэдийг суулгасан Боинг онгоц осолдвол яах вэ? Read the rest of this entry »
Anti Nuclear Demonstration in Mongolia 9-3-2014
Posted: 2014/03/11 Filed under: Anti Nuclear Movement Facebook, Иргэд , хөдөлгөөнүүд Leave a comment2014 оны 3 сарын 9 нд Фукушимагийн ослын өдрийг тохиолдуулан АЦС-ын түлш болох ураныг Монголд олборлохыг эсэргүүцсэн жагсаалыг” Голомт” Цөмийн эсрэг хөдөлгөөнөөс 3 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.
Энэхүү жагсаал:
Ураны хайгуул болон уурхайн төслүүдийг зогсоо!
Монголоос уран экспортлохыг эсэргүүцэж байна!
Цөмийн хөтөлбөрийг зогсоо!
NO EXPORT OF URANIUM!
STOP THE MONGOLIAN NUCLEAR PROGRAM!
2014 оны 3 сарын 09: Цөмийн циклийг эсэргүүцье! тайван жагсаал
Posted: 2014/03/08 Filed under: Anti Nuclear Movement Facebook, Иргэд , хөдөлгөөнүүд | Tags: Мэдүүштэй 2 CommentsГоломт-Цөмийн Эсрэг Хөдөлгөөн ТББ-аас Фукушимагийн АЦС-ын ослын гурван жилийн ойг тохиолдуулан 3 сарын 9-ний 12 цагаас Сүхбаатарын талбай дээр “Цөмийн циклийг эсэргүүцье!” тайван жагсаал зохион байгуулж байна.
Энх тайванч, Багт жагсаал нь дараах уриатай:
1. Ураны хайгуул болон уурхайн төслүүдийг зогсоо!
2. Монголоос уран экспортлохыг зогсоо!
3. Цөмийн хөтөлбөрийг зогсоо!
Эсэргүүцэл:
1. Бидэнд эрүүл газар шороо, цэвэр ус мөнгөнөөс илүү чухал!
2. Дорноговийн Улаанбадрах, Сүхбаатарын Онгон сумдад уран олборлож буйн улмаас мал сүрэг, байгаль орчныг хордуулж байгааг бид эрс буруушааж байна!
2. Бусдын ашигласан цөмийн хог шаарыг “Монголоос гаралтай ашигласан түлш” гэсэн нэрээр бид буцааж авахгүй!
3. Бид асар их эрсдэлтэй, цэвэр усны өндөр зарцуулалттай атомын цахилгаан станц барьж эх орондоо цөмийн шаар үйлдвэрлэхийг эсэргүүцэж байна!
Уг цуглаан дээр цацрагийн тухай танилцуулга, тараах материал өгөх ба цуглаанд ирсэн хүн бүрд “V for Vendetta” гэсэн маск тарааж өгч жагсана. Мөн xандив цуглуулах арга хэмжээ явагдана.
Жагсаалд оролцохыг хүсэгчид энэ хуудсыг байнга шалгаж, жагсаалын тухай шинэ мэдээ мэдээлэл авч байхыг хүсье!
https://www.facebook.com/events/622573864464867/
https://www.facebook.com/nuclearfreemongolia
Та бүхнийг өөрсдийн үр хүүхэд, хойч үе, эх орныхоо төлөө жагсаалд ирж оролцохыг уриалж байна.
Голомт – Цөмийн эсрэг хөдөлгөөн
Берлин дэх Монголын элчин сайдад илгээсэн ил захидал
Posted: 2014/03/04 Filed under: Цөмийн хаягдал, цөмийн аюул 1 CommentГерманы иргэн Айкэ Зайдэл ба түүний гэргий Сабинэ Халушка-Зайдел Берлин дэх Монголын элчин сайдад энэхүү ил захидлыг илгээв.
Энэ ил захидал нь Герман даяар тарсан бөгөөд Монголчуудтай анд нөхдийн харилцаатай Германчууд уг захидалын доор гарын үсгээ зурж Берлинд суугаа Монголын элчин сайдад илгээсээр байна.
Айкэ Зайдел нь олон жилийн турш Монголчуудын анд нөхөр болсон бa “Мөнх-Тэнгэр”гэдэг Монголын тухай мэдээллийн хуудас герман хэл дээр ажиллуулдаг юм.
Ил захидлыг нь герман хэлээр түүний вебсайт дээрээс уншиж болно.
Муухай Монгол хүн
Posted: 2014/02/28 Filed under: Иргэд , хөдөлгөөнүүд, Ичиж амьдаръя | Tags: Бодууштай 8 CommentsӨнөөдөр чиний өмнөх аягатай хоолыг биш бусдынхыг булааж байхад чи мэдсэн ч мэдээгүй царайлан тайван айван амьдарч байна уу? Өнөөдөр чиний ах дүү биш, харин Улаанбадрахын малчдын мал сүрэг нь хорогдож, гажигтай төл төрж, эрүүл мэнд нь дордож, толгойтой үс нь халцарч, биеэр нь юм туурч (тэрнийг нь “удамшлын хамуу” гэдэг гэнэ шүү, анагаах ухаанд ч байхгүй цоо шинэ онош!), эцэг өвгөдөөс уламжилж ирсэн нутаг орондоо амьдран суух аргагүй болж харийнханд хөөгдөж туугдан, элдэв тохуурхал доромжлолыг амсч суугаа болохоор чиний ам үдээстэй, чих бөглөөстэй, нүд аниастай байна уу?
Улаанбадрахын дараа Сүхбаатарын Онгон сум, Шилийн Богд, Ховдын Мянгадын Халзанбүргэдэй гээд үргэлжлэнээ. Гэхдээ хэзээ нэг цагт чиний ч ээлж ирж таарна. Тэр цагт харин харамсч уйлаад ч хожимдсон байх вий.
**** **** ****
Муухай Монгол хүний хамгийн адгийн аймшигтай араншингийн хажууд бол соёлгүй бүдүүлэг, залхуу хойрго, сагсуу ойворгон, хор найруулж хов хутгадаг зан юу ч биш. Хамгийн аймшигтай нь нөгөө ГҮНДҮҮГҮЙ Монгол араншин буюу хэнэггүй тоомсоргүй зан. Яг үнэндээ тэр ГҮНДҮҮГҮЙ гэх үгний ард амин хувиа хичээсэн, бэртэгчин, арчаагүй дорой, аймхай хулчгар, хүнийрхүү хөгийн зан нуугдаж байдаг . Үгүй гэж мэлзэх гээд байвал танд дараах баримтыг дурдая л даа. Та эрхбиш нэгийг бодох биз.
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын хорооны гишүүдэд хүргэх ил захидал
Posted: 2014/02/26 Filed under: Anti Nuclear Movement Facebook, Хүн ард, эрүүл мэнд | Tags: Авилга гэмт хэрэг, Ноцтой Leave a comment*Хувийг УИХ-ын АБГБ-ын байнгын хорооны даргад гардуулсан.
** Файлаар эндээс татах ((pdf-ийн зураг дээр дарна уу) 
2014-02-19
УИХ-ын гишүүн таны энэ өдрийн амрыг эрье.
Өнгөрсөн оны 10 сард Францын засгийн газар, Арева корпорацитай гэрээ хэлэлцээр байгуулснаар өнөөдөр Монгол улс уранaa олборлож, цаашид шар нунтаг хэлбэрээр экспортлоход ойрхон очлоо. Цөмийн Энергийн Газрынхан болон Аревагийн зардлаар гадаадад аялж, цалин тэтгэлэг авсан ашиг сонирхлын зөрчилтэй хэсэг бүлэг хүмүүс уран олборлож экспорлохыг хөгжлийн тулгуур ганц гарц, Арева бол хөгжингүй орны тэргүүний технологитой компани хэмээн магтан дуулж, хамаг бузар булхайг нь нуун далдалж байна. Чухам унэндээ Арева корпораци олон улсад ямар нэр хүндтэй вэ, бусад орнуудад уран олборлосон түүх нь юу билээ? Урaныг хүхрийн хүчлээр уусгах технологи аюулгүй билүү? Уран олборлолт ашигтай юу, үр дагавар нь юу билээ? зэрэг олон асуултад хариулт өгөх бодитой, үнэн зөв мэдээлэл дутагдаж байна. Read the rest of this entry »
Чонотой нийлсэн нохой
Posted: 2014/02/13 Filed under: Ичиж амьдаръя, Цөмийн хуйвалдаан | Tags: Бодууштай 6 CommentsЭнэ нийтлэлийг бичиж ирүүлсэн журмын нөхөр Л-д талархав.
Э. Амарлин
Богино эргэцүүлэл
***Xашир догь бурхинууд***
2009 онд Цөмийн энергийн тухай хууль батлагдаж Их тэнгэрийн аманд танилцуулж байв.
П.Очирбат босож: “Нөхдөө уран гэдэг Монголынх нэг тусдаа, барууных нэг тусдаа өөр юм гэж байхгүй ээ ! Бид ураныг олборлох нь зүйтэй” гэв. Aлга ташилт нижгэнэж П.Очирбат сандалдаа эргэн суух зуураа “Oдоо би хэнээс ч юунаас ч айхгүй шүү, үгээ хэлнэ” гэхчлэн бувтнана…
Н. Норов: ” Ураны уурхайгаас шавхалт хийсэн ус маань Улаанбаатар хотын крантны уснаас тунгалаг цэвэр байна” гэж мэдэгдэв. Хүмүүс бас л алга ташна.
Их Хурлын гишүүдийг уриалж байна
Posted: 2014/02/05 Filed under: Газар нутаг, Уран ба АЦС-ын аюул, Хүн ард, эрүүл мэнд | Tags: Мэдүүштэй 1 CommentЭрхэм хүндэт Их Хурлын гишүүн танд энэ өдрийн мэндийг хүргэе!
Сүүлийн үед Засгийн Газар болон зарим улс төрчид Монгол улс уранаа олборлож төсвөө бүрдүүлж, ашиг олно гэх мэтчилэн ярьж, эхнээс нь ажил хэрэг болгож эхлээд байна. Гэвч орлого зарлага аль алиныг нь тооцож байж ашиг гардаг учиртай. Уран олборлоход хүрээлэн буй байгаль орчин болон ард иргэд, тэдний эрүүл мэнд, амь нас, амьжиргаанд учрах хор хохирлыг тооцохгүйгээр ашиг орлогоо бодвол гэнэн хэрэг болно. Read the rest of this entry »
Ц.Мөнхбаяр нарыг цагаатга!
Posted: 2014/01/29 Filed under: Гал Үндэстэн, Иргэд , хөдөлгөөнүүд | Tags: Ноцтой 2 CommentsБайгаль орчин, эх орныхоо төлөө тууштай тэмцэж ирсэн Ц.Мөнхбаяр, Г.Болдбаатар, Д.Төмөрбаатар, Ж.Ганболд нарт 21,6 жил буюу маш хатуу хүнд ял оноосон нь хилс, хэлмэгдүүлсэн, нэн харгис үйлдэл боллоо.
Дэлхий даяар танигдсан, байгаль орчныхоо төлөө амь амьдрал бүхнээ хайрлалгүй тэмцэгч Ц.Мөнхбаяр нарын нөхөд Монгол улсын язгуур эрх ашиг, ард иргэдийн амь бие, эд хөрөнгөд 2013 оны 9-р сарын 16-ны тэр нэгэн өдөр ямар ч хохирлыг учруулаагүй билээ. Гэтэл эх оронч үзэл бодол, үйл ажиллагаатай энэ хүмүүст хүний амь насыг бүрэлгэснээс ч илүү хэмжээний, цаазаар авахтай дүйцэх түвшний дээд зэргийн ял оноосон нь зүй бус байна. Read the rest of this entry »
Ц.МӨНХБАЯР ба ТҮҮНИЙ НӨХӨД
Posted: 2014/01/26 Filed under: Газар нутаг | Tags: Бодууштай Leave a comment
2014 оны 1 сарын 25. Ц. Мөнхбаяр болон түүний нөхдийг шударга бусаар шүүж, 21.6 жил ногдуулсныг эсэргүүцсэн уриалгад гарын үсэг цуглуулав. Гал Үндэстэн, хохирогчдын ар гэрийнхэн, иргэд, ТББ-ууд Нарантуул худалдааны төв дээр ажиллаж, өнөөдөр 1000 гаруй иргэдийн гарын үсэг цуглуулжээ.
Нүүдэлчин монголчууд эх болсон байгаль дэлхийтэйгээ хүйн холбоотой. Сүрлэг уулсын бэлийг эмжин урсах, үелэн тогтсон элсэн манхадын хормойд шурган урсах, энгүй талын дов толгодын дундуур сүлжин урсах гол ус гэгч чандмана эрдэнэ. Энэ л их урсацыг даган байгаль дэлхий үзэсгэлэн төгөлдрөө гайхуулж, тэртээ талд адуу мал багшран билчиж, энэхэн хөндийд хүмүүний сэтгэл уужран жаргадаг. Монгол хүнийг морьгүйгээр төсөөлөхгүйн адил, гол усгүйгээр нүүдэлчин амьдралыг ч төсөөлөх аргагүй. Байгаль дэлхийгээ дээдлэн шүтэж, усны тунгалаг, өвсний сорыг дагаж нүүдэллэн амьдардаг байсан монголчууд бид өдгөө байгал дэлхийгээсээ холдож эхэлжээ. Байгал дэлхийгээсээ холдох хэрээрээ зөвхөн нүүдэлчин монголчуудад л байдаг ёс жудаг, зан заншил, хүний эрхэм чанараасаа ч холдож буй мэт. Read the rest of this entry »
Фукушимагийн 1-р АЦС-ыг барьсан инженер “Цөмийн эрчим хүч бол найдваргүй зүйл” гэж Тайваньчуудад анхааруулжээ
Posted: 2014/01/23 Filed under: Атомын цахилгаан станц | Tags: Мэдүүштэй 1 CommentКо Шу Линг
Киодо сонин ба Ассошиэйтид Пресс
2014 оны 1 сарын 16

2013 оны 12 сарын 22. Цөмийн эсрэг тэмцэгчид Токиод болсон эсэргүүцлийн цуглаан дээр. Парламентийн ордны гадна мянга гаруй хүн цугларч цөмийн эрчим хүчнээс татгалзаж, 2011 оны Фукушимагийн гамшгийн дараа хаасан АЦС-уудыг дахин ажиллуулахгүй байхыг шаардаж байна. Жагсагчдын зүүсэн плакат нь “Цөм хэрэггүй”, “АЦС бүү ажиллуул” гэжээ.
(Ассошиэйтид Пресс Агентлагийн зураг)
Тайвань, Тайпей —Фукушимагийн 1-р АЦС-ын 4-р реакторыг барилцсан Япон инженер АЦС нь угийн найдваргүй зүйл гээд Тайвань улсыг цөмийн эрчим хүчнээс татгалзаж, сэргээгдэх эрчим хүч ашиглахыг уриалжээ. Read the rest of this entry »
Хошгируулаад л, хошгироод л байх уу?
Posted: 2014/01/13 Filed under: "Цоорхой" хууль, Ичиж амьдаръя, Цөмийн хаягдал, цөмийн аюул 1 CommentEрөнхийлөгч Ц. Элбэгдорж саяхан Фэйсбүкийнхээ статусыг шинэчлэв. Тэрбээр Монголд цөмийн хаягдал булшлахгүй гэж сүр дуулиантайгаар зарлав. “Би энэ талаар зарлиг гаргасан, НҮБ-ийн индрээс ч байр сууриа илэрхийлсэн, Монголд цөмийн хаягдал булшлахыг хуулиар хориглосон, ерөөсөө би Львовт сурч байхдаа Чернобылийн аюулыг нүдээр үзэж мэдэрсэн хүн” гэж ирээд л Чернобылийн цэвэрлэгээнд оролцсон машин техникийн зураг тавьж хүртэл үзүүлэв. Тэр дорхноо л “баярлалаа”, “сэтгэл амарлаа”, “одоо л тайван нойртой хонох нь”, “манай ерөнхийлөгч мундаг” гэхчилэн уярсан хүмүүсийн магтаалын үгс хөврөв. Eрөнхийлөгчийн үгэнд эргэлзэж, итгэхгүй байна гэж бичсэн цөөн хүмүүсийн тоонд бид оров. Read the rest of this entry »
Бохирын цооногоос тос шүүсэн гэмт хэрэгтэнд тэнсэн алах ял хангалттай юу?
Posted: 2014/01/09 Filed under: Хүн ард, эрүүл мэнд, Хүнсний аюулгүй байдал, Эрүүл мэнд Leave a comment
Хүнсний тосны хулгайгаар үйлдвэрлэгчдийг илрүүлсэн цагдаагийн ажилтан хүнсний тосыг шалгаж байгаа нь. 2010 оны 8 сар. Бээжин хот.
2014 оны 1 сарын 8
Бохирын цооногоос шүүсэн тос хүнсэндээ хэрэглэнэ гэдэг хамгийн ой гутам жигшүүртэй явдал гэдэг нь тодорхой. Гэвч бохирын цооног шуудуу, хогийн савнаас хаягдал тосыг нь шүүж аваад, цэвэр саванд савлаж борлуулах замаар мөнгө олох мэргэн аргыг Хятадын бизнес эрхлэгчид олж нээжээ. Read the rest of this entry »
Голомт.орг —2013 оны тайлан
Posted: 2014/01/08 Filed under: Цөмийн хаягдал, цөмийн аюул Leave a commentThe WordPress.com stats helper monkeys prepared a 2013 annual report for this blog.
2013 оны товч тайлан:
Луврын Музeйд жилд 8.5 сая хүн зочилдог. Харин голомт.орг блогийг 2013 онд 140 мянган хүн үзжээ. Хэрэв голомт.орг-ийг Луврын музей дэх нэг үзүүлэн гэж бодвол 140 мянган хүн үзэхэд бүтэн 6 өдөр зарцуулах юм байна. Read the rest of this entry »










