Усанд Селени ихэссэнд Ураны олборлолт буруугүй юу ???

shar nuntag shar l yum daa tegshbayaraaЦөмийн урвалын томъёоноос хагас дутуу харсанаа “Эрдмийн оргил” гэж андуурдаг, Технологи гэж юу болох тухай огт төсөөлөлгүй мөртлөө Уран олборлоно, Атомын цахилгаан станц ашиглана гэж хөөрцөглөдөг Эрдэмгүй эрдэмтэд, Сэтгэлгүй улс төрчид Монголын Төр, Засгийн эрхийг барьсаар удаж байна.

Энэ бол “Нялхас шүдэнзээр зугаацаж гэрээ шатаах” тоглоом Монгол улсын хэмжээнд явагдаж байна гэсэн үг юм. Энэ бол хариуцлагагүйн оргил.

Үүний үр дүн нь Гадаадаас авсан төрийн зээлийн өрийн оргил, иргэдийн авсан автомашин, орон сууцны өрийн оргил. Жилээс жилд улам өндөржсөөр байгаа энэ мэт “Муугийн оргилууд” бол Монголд нүүрлээд байгаа Гамшигийн илрэл юм.

Монголын “Хариуцлагагүйн оргилууд”-ыг манлайлан давшиж эзлэгчдийн нэгэн гэдгээ Ерөнхий сайд Н.Алтанхуяг олон удаа нотолсон билээ. Энд “Гүтгэгчдийн оргил”, “Төөрөлдүүлэгчдийн оргил”-ыг маш амжилттай эзэлсэнийг нь цохон дурдъя.

selenium

Шинэчлэлийн ЗГ-ын байгууллагууд нь “Тугал Селений ужиг хордлогоор хорогдсон болохыг лабораторийн шинжилгээгээр тогтоов” гэсэн дүгнэлт гаргаснаараа “Малын үхлийн шалтгаан нь уран биш” гэсэн ойлголтыг өгч байгаа боловч харин “Селени нь яагаад, хаанаас гараад ирсэн юм бэ гэдгийг мэдэхгүй” гэж байгаа юм.

ЦЭГ-ын дарга Н.Тэгшбаяр “Ямар учраас селени хэмээх бодис малыг үхэлд хүргэх хэмжээнд очив гэдгийг мэргэжлийн байгууллагууд нь шалгаж судлах ёстой” гэж ярьж байгаагаараа “ЦЭГ бол ард түмний төлөө ажилладаг байгууллага биш” гэж үздэгээ нотолжээ.

http://www.youtube.com/watch?v=qtzsYEWr8Do#t=51

Энэ асуултанд ЕС Н.Алтанхуяг хариулахдаа “Таван төгрөг хүнээс аваад, эх оронч царай гаргаад, ингэж Монгол улсыг үймүүлээд баймааргүй байна” гэж мэдэгдсэнээрээ ямар ч нотолгоогүйгээр Иргэний байгууллагуудыг маш ноцтойгоор гүтгэжээ.

Гол асуултанд “Үүнийг нэмэлт судалгаа явуулж байж тогтооно” гэж нэг биш удаа хариулж байсан боловч энэ зорилгоор юу ч хийлгүйгээр Арева-Монгол компанид хордуулагч үйл ажиллагаагаа сэргээн явуулахыг зөвшөөрсөн байгаа юм. Түүний энэхүү “Худалчийн оргил”-д гарсан үйлдэл нь “Түүнд Монголын ард түмний эрх ашиг, амь нас чухал биш” болсоныг илтгэж байна гэхээс өөрөөр үнэлэх хувилбар даанч алга ажээ.

http://www.youtube.com/watch?v=_EvycsDL5SQ#t=140

Хэрэв Ерөнхий сайд Н.Алтанхуяг, түүний албат Н.Тэгшбаяр нарт жаахан ч гэсэн ҮНЭН-ийг эрхэмлэх эрмэлзэл байгаа бол “Америкийн Геологийн алба 2009 онд Техас мужийн уран олборлох 76 цооног орчмыг судалсны дүнд “Уран олборлож буй газрын усан дахь селени хэмжээ асар ихээр нэмэгдсэн” гэж тайландаа бичсэн байгааг олж харах цаг хугацаа хангалттай байлаа.

http://forbes.kz/process/resources/gonka_za_uranom

Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Н.Тэгшбаяр нар ийм ч мэдээлэлгүй байдаг бол тэдний мэдлэггүй үйлдэл нь “ТЭНЭГЛЭЛ” болох нь мэдээж юм. Хэрэв үүнийг мэдсээр байж “Малын үхэлд Уран буруугүй” гэж байгаа бол тэд нар ард түмэндээ ДАЙСАН болсоны нотолгоо биз ээ.

Ард түмний эсэргүүцлийг үл ойшоож, 2013.10.26-нд Франц-Япон-Монгол улсын засгийн газрууд Монголд Уран олборлох хамтарсан үйл ажиллагааны гэрээг үзэглэсэн нь өнөөгийн Шинэчлэлийн Засгийн Газар нь ард түмэндээ ХАМГИЙН АЮУЛТАЙ ДАЙСАН болсон байгааг нь нотолсон хэрэг биш гэж үү ??? !!!

Монголын ард түмний эрх ашгаас урвасан Төр, Засгийг яах ёстой вэ ???

Stop_uranium_mining


One Comment on “Усанд Селени ихэссэнд Ураны олборлолт буруугүй юу ???”

  1. San says:

    Энэ Тэгшбаяр гэдэг нөхөрөөс дунд сургуулийн хэмжээний шалгалт авах хэрэгтэй. Ер нь өөрөө ураны талаар мэддэг юм уу. Иргэний хөдөлгөөнийхөнийг мэргэжилгүй тэнэгээр нь дуудсан хүн л байх юм.


Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s