ГАЛ ҮНДЭСТЭНДЭЭ ТУСЛАЯ!

ГАЛ ҮНДЭСТЭНДЭЭ ТУСЛАЯ!

Хандивын аяныг эхлүүлж байна, уриалж байна!

gal undesten logoГал Үндэстэн Холбооны нөхөд Монгол Улс, үндэстний язгуур эрх ашиг, тусгаар тогтнолын үндсийн үндэс болсон газар шороо, нутаг ус, байгаль дэлхийгээ, нүүдлийн соёл иргэншлийн үнэт зүйлсийг тээгч бэлчээрийн мал аж ахуйн үндэс болсон нутаг бэлчээр, гол усаа цэвэр ариунаар нь хойч үедээ үлдээхийн төлөө өөрсдийн сэтгэл зүрх, оюун санаагаа зориулж, эд хөрөнгө, цаг зав, ажил төрөл, амин зуулгаа огоорон эрүүл мэнд, амь насаа золиослон тэмцсээр ирлээ.

Өнөөдөр тэд тайван замаар, хүч үл хэрэглэх зарчмаар тэмцэж ирсэн боловч тэдний тавьсан зөв шударга шаардлагыг хүлээж аваагүй, улс үндэстнийхээ эрх ашгийн эсрэг ажилладаг дүлий төр засагт сануулга өгч, зэвсэг агссаныхаа төлөө “зандалчин, алан хядагч” нэр зүүж, хилсээр ял үүрэх болчихоод байна.

“Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэж үг бий. Тэд бидэнтэй л адилхан ар гэртэй, хань ижилтэй, үр хүүхэдтэй улс. Ар гэрт нь ямархан хүнд байгааг та бүхэн төсөөлөөд нэг үзэгтүн. Тэдэнд хоригдсон хүнээ эргэх, өмгөөлөгч олох, хөлслөх, ажил төрлөө зохицуулах гээд олон ажил ундарч, хүнд сурталтныг царайчлах, элдэв хавчлага дарамтад учрах зэрэг түмэн бэрхшээл тулгарч байгаа нь дамжиггүй. Бид энэ үед нь тэдэнд бага ч болов сэтгэлийн дэм өгч, мөнгөн хандив өргөх, хууль эрх зүйн үйлчилгээ авах, эрхээ хамгааалахад нь туслах зэргээр өөрсдийн сэтгэл, чадал, боломжоороо гар сунгацгаая!

“Өгъе гэвэл ганцаасаа”, “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусалсан нь дээр” гэж ардын маань сургааль бийг санацгаая! Хандивыг долоо, долоон хоногоор тасалбар болгон багцалж, Монголд байгаа Гал Үндэстэн Холбооны гишүүн, итгэмжлэгдсэн хүнд хандивлагчдын нэрстэй хамт хүлээлгэн өгнө. Дэмжиж байгаа хүн бүр идэвхитэй оролцно уу.

Гадаадад:

Хандивыг дэлхийн хаанаас ч хол ойр, өглөө оройг үл харгалзан PayPal: munkhtur2004@yahoo.com дансаар шуурхай хүлээн авах ба цугларсан хандивыг хандивлагчийн тух, аюулгүй байдлыг харгалзан, хүссэн нэрээр нь байнга мэдээлнэ. 

Монголд:

Хуучнаар Хадгаламж банк, одоо Төрийн Банк нэртэй болсон. Данс эзэмшигч: Т. Минжүүр Дансны дугаар: 10570034959 Зориулалт: ГҮХ-нд хандив гэж бичнэ үү.

Хүндэтгэсэн:

Мөнхтөр Лувсанжамбаа

Голомт-ЦЭХ ТББ

paypal-logo-150x150


2 Comments on “ГАЛ ҮНДЭСТЭНДЭЭ ТУСЛАЯ!”

  1. sssss says:

    Би ч орлоггүй хүн. Гэхдээ ганц зоосоо ч гэсэн өгнөө хөө. Олигтойхон юм өгөөсэй дээ. Энэ орлоготой хүмүүс

  2. uka says:

    энэ төрийн ордон руу нум сумаар харвасан гээд байсан мөн уу???


Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s