Урангүй Монголын тѳгсгѳл буюу хараал идсэн бямба гариг

2013 оны 10 сарын 26-ны бямба гариг. Энэ өдөр Монгол улсын түүхэнд мөнхөд хараар дурсагдах болно. Чухам энэ өдөр Монголын төрийн өмчит “Мон-Атом” компани Францын “Арева”, Японы “Мицубиши” корпорациудтай уран олборлож боловсруулах цөмийн гэрээнд гарын үсэг зурав. Ингэснээр Монгол улсад цацрагт идэвхит бодис олборлож, боловсруулан тээвэрлэх нь тодорхой боллoо. Энэ өдөр Монгол улс Олон Улсын Атомын Энергийн Агентлагaac санаачилсан “цөмийн түлшний иж бүрэн үйлчилгээ” гэгчийг үзүүлэхэд бэлнээ зарлан тунхаглаж, ирээдүй хойчдоо хорт цацраг, гаж удамшлыг өвлүүлэхээр улайран дайрсан эмгэнэлт өдөр гэж дурсагдах болно.

 

Болсон явдлыг эргэн сөхвөл

Altankhuyag sanamj bichig2012 оны 6 сарын 19. УИХ-ын сонгууль болохоос хэдхэн хоногийн өмнө Н. Алтанхуяг тэргүүтэй АН-ын Д. Эрдэнэбат, Ч, Сайханбилэг, Ж. Батболд нарын нөхдүүд байгаль орчныг хамгаалан тэмцэгч иргэний нийгмийн төлөөлөгчидтэй уулзаж, Санамж Бичиг байгуулав.

 

Тус бичигт:

1) Монгол Улсын нутаг дэвсгэр дээр цөмийн хаягдал булшлахыг хатуу хориглох;

2) Атомын цахилгаан станц байгуулахаас татгалзах, цөмийн энергийн тухай хуулийг өөрчлөх;

3) Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг бүрэн хэрэгжүүлэх;

4) Байгаль орчны төрийн хяналт болон газрын нэгдсэн менежментийн бодлогыг байгаль орчны төрийн захиргааны төв байгууллагад төвлөрүүлэх асуудлыг төрийн бодлого боловсруулж, хэрэгжүүлэхдээ АН мөрдлөг болгон ажиллана гэсэн 4 заалт оруулсан байв.

Санамж Бичиг дэх заалтууд нь АН-ын 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан:

  • хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтанд сөрөг нөлөө үзүүлэх цацраг идэвхит болон химийн хорт бодисын хэрэглээг багасгаж, хяналтыг хүчтэй болгох;
  • гол мөрний урсац үрэлдэх эхийг тусгай хамгаалалтанд оруулах;
  • нар, салхи, ус зэрэг сэргээгдэх эрчим хүчийг түлхүү хөгжүүлж Азийн нэгдсэн сүлжээнд холбогдох;
  • Монгол улсын нутаг дэвсгэр дээр цөмийн хаягдал булшлахыг хатуу хориглоно гэсэн АН-аас ард түмэндээ өгсөн амлалтуудтай яв цав тохирч буйг анхаараарай.

Slide1

Slide6

2012 оны 7 сард АН үнэмлэхүй ялалт байгуулж, Н. Алтанхуяг ерөнхий сайдаар томилогдов.

2012 оны 9 сард Монгол улсын 2013 оны төсвийн хэлэлцүүлгээр Ерөнхий сайд Алтанхуягийн багц гэж учир битүүлэг зориулалт бүхий 50 гаруй тэрбумын асуудал яригдав.  Харин батлагдсан төсөвт Ерөнхий сайдын багц 73 тэрбум болтлоо “хөөсөpсөн” байдаг. Тус багцанд цөмийн эрчим хүч үйлдвэрлэх станц сонгох, мэргэжилтэн сургах, цөмийн хаягдал булшлах байгууламж байгуулах, тээвэрлэх зэрэг заалтууд багтсан. Түүнчлэн, ард олонд цөмийн эрчим хүчний “ашиг тусыг” ойлгуулах, байгаль орчинд үзүүлдэг “эерэг” үр өгөөжийг нь тайлбарлах зорилготой сурталчилгааны тусгай хөтөлбөр ч суулгажээ.

Slide3

Altak-2

slide 4 

Slide5

2012 оны 10 сараас Н. Алтанхуяг Цөмийн Энергийн Газрын дарга Н. Тэгшбаярын хамт шар нунтагаар “гангарч”, улмаар Арева группын захирал франц эрхэм xүхрийн хүчлээр ураныг уусган олборлох аргa бол огт аюулгүй хэмээн сурталчилж, ярилцлага өгөв.

 shar nuntag shar l yum daa tegshbayaraa2012 оны хавраас Аревагийн туршилтын журмаар уран олборлож буй Улаанбадрах суманд төл мал мэр сэр үхэж, гажигтай төл төрж эхэлсэн бол 2012 оны 12 сард малчин Норсүрэн гуайн 19 тугал үхсэнээр ураны асуудал анхаарлын төвд оров.  Цаашид асуудал улам хурцдаж, 2013 оны хавар Улаанбадрах сумын малчин айл бүрт гажигтай мал төрж, тугал, ботго, ишиг хурга зэрэг бага мал учир битүүлгээр хорогдов. Гэвч цөмийн магтан дуулагчид  Улаанбадрахын асуудал бол “хэдхэн тугалны асуудал” хэмээн үнэнийг нуусаар өнөөдрийг хүргэсэн билээ.

.

Slide2

2013 оны 3 сар. Мал Эмнэлэг, Үржлийн Газрынхан Норсүрэн гуайн тугал үхсэн шалтгааныг наpийвчлан судлаад  халдварт өвчнөөс болоогүй, харин цацраг болон хүнд металлын ужиг хордлогоос болж тугал хорогджээ гэж дүгнэв. Тухайлбал, 11-11 Төвийн цахим хуyдсан дээр тавьсан бичлэг дээр: “…холбогдох шинжилгээг УМАЭАЦТЛ-ийн цацрагийн лаборатори, Геологийн төв лабораторид хийж, дээж материалууд цацраг болон хүнд металлын бохирдолтой болохыг тогтоов. Үхсэн болон зориудаар задлан хийсэн тугалаас авсан эд, эрхтний эмгэг бие бүтцийн үлэмж ба бичил шинжилгээний үр дүнгээр цацрагийн болон хүнд металлын ужиг явцтай хордлого гэсэн эцсийн онош, дүгнэлт гарсан болно”  гэжээ.

.

2013 оны 4 сар. Гэвч удалгүй Н. Алтанхуягийн шахалтын улмаас Мал Эмнэлгийнхэн дүгнэлтээсээ буцав. Ерөнхий сайдын томилсон, Цөмийн Энергийн Газрынхнаас(ЦЭГ) голдуу бүрдсэн ажлын хэсэг Улаанбадрахад очиж судлаад учрыг нь тогтоож чадаагүй ч уранаас болоогүй гэдэг хачирхалтай дүгнэлттэй буцав. ЦЭГ нь ураны хайгуул, олборлолтын лиценз олгодог газар. Ажлын хэсгийн дүгнэлтийг хараат бус гэж дүгнэхэд хэцүү.

..

Уранаас болоогүй гэж мэлзсээр байхад тэдний Улаанбадрахаас авчирсан малын цус, дотор эрхтнээс дээжинд хийсэн биохими, гематологийн  шинжилгээгээр цусанд нь цагаан бөөм олширсон гэсэн хариу гарчээ. Энэ тухай Ийгл ТВ-ийн бэлтгэсэн эрэн сурвалжлах нэвтрүүлгийн 17:23-аас үзээрэй. Уг нь цацраг туяа гэгч зүйл цусны улаан бөөмийг задалдаг тул цагаан бөөм олширч, цусны хорт хавдар үүсгэдэг гэдгийг Цөмийн Энергийн Газрынхaн эрхбиш мэдэх хүмүүс баймаар. .

..

Байдал ийм байхад Н. Алтанхуяг, “Норсүрэнгийн мал юунаас болж үхсэнийг мэдэхгүй, ямартаа ч уранаас болоогүй, цаашид судлах шаардлагатай, селени, сурьма, зэснээс болсон байх магадлалтай” гэдэг бөөрөнхий үгээр хуурсаар 6 сарын нүүр үзэж байна. Олон арван жил, магад зуун жилийн туршид зэс селенитэй Улаанбадрахад амьдарсаар ирсэн ч урьд өмнө нь ийм олон гажигтай төл мал, гэнэтийн нууцлаг үхэл хорогдол үзээгүй малчид өнөөдөр яагаад зовлонд унав?

..

2013 оны 5 сар. Цөмийн эсрэг “Голомт” хѳдѳлгѳѳнийхөн Гал Үндэстэн Холбооныхны хамтаар Зөөвч Овоогоос холгүй Аревагийн хаягдал шороон овоо орчимд хүлцэх дээд хэмжээнээс 9 дахин өндөр цацрагтайг олж тогтоов. Түүнчлэн тус суманд илэрч буй малын гажиг өвчлөлүүд, үхсэн малын мах хөхөө өвлөөр илжирсэн, чоно нохой идэхгүй байгаа зэрэг болон сумын ард иргэдийн дунд илэрч буй өвчний шинж тэмдгүүд нь уран олборлолтын үед ялгардаг цацрагт радон хийний хордлоготой төстэй байна гэдэг дүгнэлтэнд хүрчээ.

.

uran-hemjilt

2013 оны 6 сар. “Голомт” цѳмийн эсрэг хѳдѳлгѳѳнийхөн Улаанбадрахад эргэн очиж говийн салхи босоход цацрагийн хэмжээ улам ихсэж байгааг үзүүлсэн видео бичлэг хийж баталгаажуулав. Аревагийн хайгуул, туршилтын олборлолт хийж буй ойрмогхон газраас цацрагт радон хий болон цацрагт радиум зэрэг нь салхинд туугдаагүй гэх баталгаа алга.

..

baabarped

..

2013 оны 7 сар. Баабар нийтлэл бичиж, эх орныхоо төлөө зүтгэж яваа иргэний нийгмийн төлөөлөгчдийг “хулхи эх орончид”, “шантаажлагчид”, “мэдлэг боловсролгүй” гэх зэргээр гүтгэн гүжирдэв. Энэ нь Н. Алтанхуягийн ерөнхий сайдын багцанд тусгагдсан цөмийн эрчим хүчийг ашиг тустай хэмээн сурталчилж, олон нийтийн тархийг угаах үйл ажиллагааны эхлэл байв. Улаанбадрах сумын малчид уран олборлолтыг эсэргүүцэж, ураны  уурхайг хаахыг шаардсаныхаа хариуд “мөнгө нэхэгчид”, “малаа өөрсдөө хороогчид” хэмээн цоллуулав. Харин малчид хэрхэн яаж тийм олон янзын гажиг төл гаргаж чадсаныг Баабар тайлбарласангүй.

.

2013 оны 8 сар. Н. Алтанхуягийн засгийн газар Монголын эдийн засгийг асар хүнд байдалд оруулав. Монгол улсын гадаад өр урьд хожид хэзээ ч үзэгдээгүй хэмжээнд хүрч, Чингис бондын төлбөр, төгрөгийн ханшны уналт, гадны хөрөнгө оруулалтын бууралт зэрэг давхар цохилтууд ирэв. Засгийн газар нэмж өр зээл тавих, эрдэс баялгаа үтэр түргэн наймаалахаас  өөр олигтой шийдэлд хүрсэнгүй.  Ураныг цаашид хэрхэхийг ард түмнээсээ асууж шийдвэрлэнэ гэж ярьсаар ирсэн Н. Алтанхуяг ум хумгүй ураны бизнeс хийж эхлэв. Удсан ч үгүй гадны уул уурхайн хөрөнгө оруулалт буурч, төгрөгийн ханш суларсанд “урт нэртэй” хуулийг буруутгасан цуу яриа түгэв.

.

2013 оны 9 сарын 16. Гал Үндэстэн Холбооныхон урт нэртэй хуулийн хэрэгжилтийн асуудлаар уулзаж ярилцахаар эрх мэдэлтнүүдэд олон арван удаа хандаж байжээ. Тэдний заримаас нь дурьдвал, 2012 оны 9 сараас хойш Eрөнхий сайд Н. Алтанхуягт 4 удаа, УИХ-ын дарга З. Энхболдод 4 удаа, ХЗ-н сайд Х. Тэмүүжинд 1 удаа, БОНХ-ийн сайд С. Оюунд 1 удаа, 2009 оны 10 сарын 16-аас өдийг хүртэл ерөнхийлөгч Ц. Элбэгдоржид 10 гаруй удаа хандсан боловч хариу авч үзээгүй аж. Цөхөрч бачимдсан тэмцэгчид байгаль орчноо хамгаалахын төлөө яахаас ч үл буцна гэдгээ харуулахаар буутай цуглаан зохион байгуулсан нь буруутаж, 9 хүн хоригдов. Түүнчлэн 9 сарын 15-17 өдрүүдэд Монгол улсад айлчлахаар төлөвлөж байсан Францын Гадаад хэргийн сайдын айлчлал хойшлогдсон тухай товч мэдээ цацагдаад өнгөрөв.

.

munkhbayar green ter2013 оны 10 сар. Эх орончдыг барьж хорьсон цагаас эхлэн иргэний нийгмийнхнийг бүхэлд нь нугачин дарах, тэдний дуу хоолойг боомилох ажил улам эрчимжив. Сүхбаатарын талбай дээр жагсаал цуглаан хийхийг хориглов. Баабарын хэвлэлийн үйлдвэрт 3 жил ажиллахдаа  “Британника” толь бичгийн хэл найруулгыг засч, шанд нь Алтан Гадасаар шагнуулсан Б. Батбаяр гэгч “Үндэстний Тойм”  сэтгүүлд “Ногоон Террор” гэсэн гүжирдлэгийн нийтлэл бичив. Стратеги судлаач Ц. Баяртхүү гэгч нөхөр эх сурвалжуудыг улаан цайм мушгин гуйвуулж бичихдээ байгаль орчинд асар хортой занар олборлолтыг шагшиж, Гал Үндэстэн, цөмийн эсрэг хөдөлгөөнийхнийг Орос, Хятадын тагнуулууд хэмээн гүтгэв. Хөлсний сэтгэгдэл бичигчид цахим ертөнцөөр иргэний нийгмийхнийг элдэвлэн вааглах нь хэрээс хэтрэв. Харин Монгол улсын ерөнхийлөгч Ц. Элбэгдорж  НҮБ-ын хуралдаан дээр иргэний нийгмийн оролцоог шагшин магтаж, дэмжихээ илэрхийлэх мэтээр мэдэн будилсаар.

..

2013 оны 10 сарын 22-26. Eрөнхий сайд Н. Алтанхуяг Хятад улсад айлчлахдаа аюултай бодис Хятадын нутгаар дамжуулан тээвэрлэх тал дээр хамтран ажиллахаар тохиролцсон тухай Японы сонингууд мэдээлжээ .

2013 оны 10 сарын 28. “Мон-Атом” компанийн дэд захирал Л. Ганбаатар гэгч “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагандаа “Монгол улс уранаа боловсруулж гаргана,  эргүүлж хаягдлыг нь авна, уран гаргасан улс орон тэгдэг журамтай” гэж ихэд мэдэмхийрэн ярьжээ.

Slide7..

Өнөөдөр уран олборлож буй Австрали, Нигер, Казахстан аль ч улс орон цөмийн хаягдлаа эргүүлж авдаггүй. Авах ч ёс байхгүй.  Харин авилгалд идэгдсэн төрийн ачааг нуруундаа үүрч, эцэж туйлдсан ядуу ардыг золиослох их гүрний бодлого гэж байдаг. Цөмийн гүрнүүд ашигласан цөмийн түлш гэгч аюулт хаягдлаа хийх газраа олохгүй байсан тэртээх 2003 онд Олон Улсын Атомын Энергийн Газрын (ОУАЭГ) захирал Эль Барадей гэгч ашигласан цөмийн түлшийг нэг улс оронд хадгалах нэгдсэн менежменттэй болох арга санаачилсан.

2010 оны 12 сард ОУАЭГ-аас “олон улсын цөмийн түлшний банк” байгуулахыг албан ёсоор дэмжиж, АНУ-ын тэрбумтан Воррен Баффет 40 сая доллар, АНУ 50 сая, Кувейт 10 сая, Европын Холбоо 32 сая, Арабын Нэгдсэн Эмират 10 сая, Норвег улс 5 сая тус тус хандивлахaap амлав. Улмаар IFNEC гэдэг тусгай бүтцийн нэрэн дор АНУ, ОУАЭГ-аас олон зуун сая долларын хөрөнгө амласан ч өнөөг хүртэл “түлш хангагч” болж, эх орондоо цөмийн хаягдал булшлах сонирхолтой ураны нөөцтэй улс орон гараагүй. Ганцхан Монгол л…

 

Эцэслэн дүгнэх нь:

2012 оны 6 сард Н. Алтанхуягийн өгсөн амлалтуудын биелэлтийг эргэж нэг дүгнэе:

1) Өнөөдөр Монгол улсын нутаг дэвсгэр дээр цөмийн хаягдал булшлах ажил улам эрчимжсээр байна. Энэ байдлаараа 10-15 жилийн дараа Монголд гадны АЦС-уудын ашигласан цөмийн түлш орж ирэх болж байна.

..

2) Ерөнхий сайдын багцанд заагдсанчлан Монголд атомын цахилгаан станц байгуулахад бэлтгэж ажил явагдаж байна. Үүнийг Монгол улсын 2013 оны төсвийн танилцуулгын 90-10 хуудаснаас  тодорхой үзэж болно. Цөмийн энергийн хуулинд өөрчлөлт оруулах тухай огт яригдалгүй мартагдав.

..

3) “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийг бүрэн хэрэгжүүлэх нь байтугай санаачлан боловсруулагчдийг нь хорьж, 10-15 жилийн ял тулгаснаар энэ хууль лөөлөө болох нь тодорхой болов.

..

4) Байгаль орчны хяналт, менежментийн талаар яриад ч нэмэргүй биз дээ. Өчигдөрхөн буюу 10 сарын 29-нд Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн сайд, Кэмбрижийн их сургуульд эрдэс судлалаар докторын зэрэг хамгаалсан С. Оюун “Уран олборлох нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй. Шар нунтаг ч хоргүй” гэж мэдэгдсэн нь дэлхий дахинд тэнэгээрээ гайхагдах анхны Ногоон намын дарга болов. АН-ын УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр дэх заалтууд ч гэсэн түрхэн  зуур хошгируулах  хуурамч амлалтууд төдий байсан нь ч илэрхий.

“Голомт” цѳмийн эсрэг хѳдѳлгѳѳнийхний 2.7 жилийн туршид баримт нотолгоотойгоор ярьж бичиж эрх мэдэлтнүүдийн худал хуурамчийг ард түмэндээ сэрэмжлүүлж, цѳмийн лоббичдын эсрэг тууштай тэмцсээр ирсэн. Монголд болж буй эдгээр үйл явдлууд бидний тэмцэл зѳв шударга байсныг бэлхнээ гэрчилж байна. Монгол хүн та сайтар эрэгцүүлж бодоорой. Ард түмнийг Орос Хятадаар айлгангаа ардуур нь сэмхэн цөмийн хэлэлцээр хэн хийв? Монголын ирээдүйд хорт цацрагаар заналхийлэнгээ гэмгүй хоргүй гэж мэдэн будилж  тарxи угаагчид нь  чухам хэн бэ?

..

 Ард түмнийхээ эрх ашгаас урвасан, тѳрд шургалсан гэмт этгээдүүдийг Монголын түүх мартах учиргүй. Xэзээ нэгэн цагт шударга шүүхээр яллагдах л болно.

..

“Голомт” цѳмийн эсрэг хѳдѳлгѳѳнийхний тэмцлийг хэн ч, юу ч зогсоож сааруулж чадахгүй. Хорт цацрагийн аюулгүй Монголын ирээдүйн тѳлѳѳ мятрашгүй тэмцэхээ ард түмэндээ андгайлая.

 

Доктор Г. Ариунболд

Доктор Э. Амарлин

Advertisements

16 Comments on “Урангүй Монголын тѳгсгѳл буюу хараал идсэн бямба гариг”

  1. ayanga says:

    Амарлин таныг бүрэн дэмжиж байна. Яаж энэ бүхнийг зогсоох вэ, бид ямар өнөө маргаашаа бодсон арчаагүй болоо вэ

    ХАРИУ:

    Энэ талаар бодож, сэтгэл зовниж, бидэнд итгэж туслахыг хүсч байгаад баярлалаа. Манай Голомт цөмийн эсрэг бүлгийн гол зорилго бол Монгол эх орондоо тус дэм болох, байгаль орчныг хамгаалж, ард иргэдийн эрүүл энх амьдрах байдлыг хангахад чиглэгддэг.

    Өнөөдөр хүн бүрийн хүчин зүтгэл, оролцоо чухал болоод байна. Бидэнд эх орноо гэсэн сэтгэлтэй олон олон залуусын хүч чадал дутагдсаар ирсэн. Тиймээс Голомт бүлгийг дэмжигчдийн Клуб байгуулж ажиллахыг санал болгож байна. Ингэвэл бидний үйл ажиллагаанд оролцох, туслах боломжтой болно. Бидэнтэй amarlin06@gmail.com мэйлээр холбогдож болно.

    Тун удахгүй Клубын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй бичнээ.

    Хүндэтгэсэн,
    Амарлин

  2. dawaa says:

    одоо нээрээ яаж тэмцэх вэ нэг хэсэг нь зохион байгуулаад нийлээд л тэмцмээр бна

  3. M says:

    Иргэд бидний хийж чадах, хамтдаа тэмцэх ямар боломж байна вэ? Хэрхэн нэгдэж эх орноо цацраг идэвхит бодисын булш болхоос сэргийлэх вэ? Та бүхэнтэй хэрхэн нэгдэх вэ?

    ХАРИУ:

    Дэмжиж бичсэнд баярлалаа. Манай Голомт цөмийн эсрэг бүлгийн гол зорилго бол Монгол эх орондоо тус дэм болох, байгаль орчныг хамгаалж, ард иргэдийн эрүүл энх амьдрах байдлыг хангахад чиглэгддэг. Та бүхний дэмжлэг өнөөдөр юу юунаас их чухал болж байна. Тиймээс дэмжигчдийн Клуб байгуулж ажиллахыг хүсч байна. Кино мэрдээлэл орчуулах, мэдээлэл түгээх, үйл ажиллагаа явуулах бэлтгэл ажилд туслах, бусадтай холбоо тогтоох гээд олон ажилд оролцох боломжтой. Бидэнтэй amarlin06@gmail.com мэйлээр холбогдож болно.

    Тун удахгүй Клубын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй бичнээ.

    Хүндэтгэсэн,
    Амарлин

  4. saaksdddd says:

    Үнэхээд хөдлөхгүй бол болох оо байж ээ.

  5. TS.Enkhtsetseg. says:

    Энэ бол монгол улсад бодит аймшиг нүүрлэсэнийг харуулж бна. МОНГОЛ улс цөмийн хаягдалын сав болж эхэллээ. МОНГОЛ хун – Эрүүл амьдрах боломжгүй боллоо.

  6. Bolor says:

    Үнэхээр аймшигтай ямар ухаан муутай хүмүүс ийм зүйлийг хийж бна. Ард тумэн санал хүсэлтээ гаргах хэрэгтэй. Хэлэх үг ч олдохгүй эмгэнэлтэй юмаа.

  7. delgermaa says:

    Амарлин болон тууний нөхдөд маш их талархаж бна, нөхдөө ДЭМЖЭЭРЭЙ!!!!!

  8. Санаа зовогч says:

    Ингэхэд Засгийн газрыг шүүхэд өгч болохгүй юм уу? Мөн Цөмийн хог хаягдал ямар ч аюулгүй гэж мэдэгдээд байгаа төрийн албан хаагчидыг шүүхэд өгье

  9. undaraaa says:

    танайх фэйсбүүктэй юу энэний эсрэг тэмцэх хумуус их бх шиг бна бух нийтээрээ тэмцийлдаа жагсаал хийе л даа

  10. EL says:

    Танайх facebook нээчихээч. тэгвэл хамтрах, нэгдэх олон олон залуус байгаа шүү.

    Хариулт:

    Манай бүлэг ФБ дээр 2011 оны 6 сараас хойш ажиллаж байгаа.

    ФБ хуудас: Anti Nuclear Movement Mongolia page
    https://www.facebook.com/nuclearfreemongolia?ref=hl

    ФБ бүлэг: Anti Nuclear Movement Mongolia (www.golomt.org)

    https://www.facebook.com/groups/antinuclearmongolia/

  11. eh oronch says:

    Энэ Элбэгдорж, Алтанхуяг , Сайханбилэг, Сү.Батболд, Баяр, Зоригт, Баярцогт мэтийн хүмүүс Mонголыг сөнөөж өөрсдөө баяжих тийм л замыг хуйвалдаж нээсэн энэ бугдэд сонгогч нар л буруутай хужаагийн эрлийз луйварчид гэж заралсаар байтал сайн хун гээд сонгож л байдаг.

  12. Тамир says:

    Би Монгол хүн бас та бүгдтэй адил Монгол эх орныхоо төлөө санаа зовниж суугаа жирийн л залуу байна. Та бүгдтэй дуу хоолойгоо нэгтгэхийг хүсч байна.

  13. Ariuka says:

    Хэн нэгний түрийвчийг дуургэх гэж монгол хордох есгүй муу авилгалд идэгдсэн новшнуудаа. Та Монгол Хун л Бол ууний эсрэг босон ёстой. Тэр ерөнхий сайд та ард иргэдээ эрүүл монголоо бодооч. Бух монголчууд үүний эсрэг бат зогсоорой. Миний Сайхан эх орон Үүрд Мандан бадрах болтугай. хурай хурай хурай.

  14. Ч Баяртогтох says:

    монголчууд аа бүгд нэгдэж тэмцэхгүй бол бүр эх орон ирээдүй маань үгүй болох нь бүгд нэгдэн тэмцэе

  15. bulag says:

    тос дотроосоо өтдөг гэдэг энэ буюу. төр засгийг тэргүүлж байгаа монгол төрхтэй, харь дотортой хохимойнууд үйл лай нь өөрсөд дээр нь бууна гэдгийг мэддэггүй юмуу даа. бусад харь гүрний мөнгөнөөс өөр зүйл бодохоо байсан бизнесмэнүүд нэг дэлхий дээр амьдарч, нэг агаараар амьсгалж буйгаа мэдэхгүй биш л баймаар юм. эсвэл нүдээ аньчихвал намайг харах хүнгүй гэж боддог юуу


Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s