УИХ-ын гишүүн С. Ганбаатар ураны асуудалд онцлон анхаарахаа амлав
Posted: 2014/06/27 Filed under: ТУЗ-ийн тэргүүн Л. Мөнхтөр, Эрх баригчид | Tags: Лос Анжелесийн Монголчууд Leave a commentМэдээг бэлтгэсэн Л. Мөнхтөр
УИХ-ын гишүүн Сайнхүүгийн Ганбаатар 2014 оны 06 сард АНУ-ын Калифорни мужаар зочлохдоо Лос Анжелес, Сан Франциско хотуудад амьдран суугаа монголчуудтайгаа уулзаж ярилцав. Лос Анжелес хотод болсон уулзалтыг Лос Анжелесийн Монголчуудын Холбоо (ЛАМХ)-ноос зохион байгуулж, тус Холбооны дэд тэргүүн Т.Лхагва нээж үг хэлэв. Нийт 22 хүн оролцсон тус уулзалт санал бодлоо чөлөөтэй солилцох нэгэн орой болж өнгөрөв. Read the rest of this entry »
Цөмийн Африк буюу “цэвэр” гэгддэг эрчим хүчний бохир нууцaac
Posted: 2014/06/24 Filed under: Видео, Нигер/ Конго-- Африк | Tags: Мэдүүштэй Leave a commentКино найруулагч М. Колфенбах 2 жилийн турш Африк тивийн ул орнуудаар аялж “Цөмийн Африк” гэдэг онц сонирхолтой баримтат кино хийснийг Голомт-ЦЭХ-өөс орчуулж та бүхэндээ хүргэж байна.
Энэхүү баримтат кинонд Африк тивийн ураны ордуудыг тойрсон зөрчилдөөн, Мали улс руу цомрон орсон Францын түрэмгийлэл, Танзанийн дархан цаазат газарт уран олборлохоор шунан дайрч буй бусармаг үйлдэл хийгээд өнгө мөнгөнд автсан Африкийн эрх баригчид Франц улсын, тэр тусмаа Арева компаний ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавьж байгаа нь Африк тивийн хувь заяанд хэрхэн нөлөөлж байгааг баримтаар үзүүлжээ. Мөн Африкийн ядуу буурай улс орнуудын эрчим хүчийг хангахын тулд цөмийн эрчим хүч ашиглах төлөвлөгөөг шамдуулан шахаж буй улс төрчдийн яриа нь Монголын Цөмийн Энергийн Газрынхныг санагдуулна. Бид аргагүй л Африкийн араас явж байгаа юм байна гэдэг сэтгэгдэл төрлөө.
“Цөмийн Африк” киног монгол хэл рүү орчуулж, хянасан идэвхтэн орчуулагч Цоомоо, Ганаа, Оно, Амарлин нартаа талархал илэрхийлье!
Голомт-Цөмийн Эсрэг Хөдөлгөөн
http://www.zuragt.mn/?date=2014-06-29
Манай Фэйсбүүкийн хуудас: Anti Nuclear Movement Mongolia golomt.org page
Posted: 2014/06/17 Filed under: Anti Nuclear Movement Facebook, Бидний тухай Leave a comment2011 оны 6 сараас эхлэн үйл ажиллaгаа явуулж ирсэн “Голомт-Цөмийн Эсрэг Хөдөлгөөн” ТББ-аас эрхлэдэг Монгол улсад заналхийлж буй цөмийн аюулын тухай мэдээлэл солилцох хуудас.
URL: https://www.facebook.com/nuclearfreemongolia
Шинэ зууны сүүлчийн Монгол малчин
Posted: 2014/06/16 Filed under: Газар нутаг | Tags: Ноцтой 8 Comments
Монгол орон Монголоороо оршихуйн үндэс нь нүүдэлчин соёл мину,
Монгол хүн Монголоороо үлдэхүйн үндэс нь малчин удам мину!
Хэдхэн сарын ѳмнѳ юмдаа түвдийн малчдын тухай нэгэн нийтлэл уншсан юм. Хятадын засгийн газар түвдийн тэгш сайхан ѳндѳрлѳгийн байгалийн үзэсгэлэнд гэнэт санаа зовнисон юм байх. Дэлхийн тоонот нутагт нэг л ѳдѳр бэлчээрийн даац нь хэтэрсэн гэнэ дээ. Олон мянган жил тэр л газраа, тийм л янзаараа амьдарсаар ирсэн түвд малчдын удам бэлчээр талхлаад хаяж л дээ. Тэгээд яах юу байхав, хѳѳрхий хэдэн малчдыг мал, нутаг хоёроос нь салган, арай л ѳлсѳѳд үхчихээргүй хэд гурван цаасны тэтгэлэг сардаа ѳгѳѳд уулын бэлд хаа ч юм нэгэн хятад тосгонд шилжүүлэн суулгажээ гэж уншсан юм. Нүүдлийн соёлоосоо хагацсан жирийн түвд малчин хэн ч биш болоо биз. Тэр тусмаа хятад сууринд. Хүний олноор шилжин ирж үндэстний цѳѳнхийг нутаг дээр нь уусгах нэгэн арга байхад соёл иргэншлээс нь холдуулж нутаг уснаас нь салган уусгах бас нэгэн арга байдаг ажээ. Одоо яая гэхэв дээ, түвд ч ямар манай Монгол шиг тусгаар тогтносон улс биш. Тэгээд ч бусдын зовлон маньд ямар хамаатай гээд тэгсгээд хоосон санаа алдсан болоод л мартаж орхисон юмсан. Гэтэл түвдийн тэр л гай зовлон бидэнд ч бас хамаатай болох юм гэж хэн мэдлээ. Тодруулбал, газрын тухай хуульд нэмэлт ѳѳрчлѳлт оруулах тѳсѳл гэгчийг УИХ-аар ѳнѳѳ маргаашгүй хэлэлцүүлэхээр зүтгүүлж байгаа юм байна. Миний бие физикч болохоос намч, тѳрч, сэтгүүлч, судлаач биш. Гэхдээ энэхүү тѳсѳл Монголчууд бидэнд ямар гай зовлон авчирч болохыг иргэн хүнийхээ хувьд санаа зовнин тунгаан бодсоноо дор чадан ядан эвлүүлэхийг хичээв.
Буурай үндэстнүүд уран олборлолт, цөмийн хаягдлыг эсэргүүцэж байна
Posted: 2014/06/12 Filed under: Уран ба АЦС-ын аюул Leave a comment2013 оны 10 сард Монголчууд Францын засгийн газар, Арева корпорацитай гэрээ хэлэлцээр байгуулснаар Монгол улс уранaa олборлож, цаашид шар нунтаг хэлбэрээр экспортлохоор тохиролцоод байна. Уран олборлож баяжуулахдаа нэг хувь ч хүрэхгүй хэсгийг нь шар нунтаг болгон ялгаж АЦС-д ашигладаг бол үлдсэн хэсэг буюу 99,9 хувь нь хог хаягдал болж гэмгүй иргэдийг хордуулдаг.
Дэлхий дахинд уран олборлосон түүхээс үзэхэд хамгийн ядуу буурай, мэдлэг боловсрол тааруу, эрхээ хамгаалах чадвар сул, эсэргүүцэн тэмцэх дуу хоолой нь сул, олон нийтээс тусгаарлагдсан эсвэл бусдын дарамт нөлөөнд амьдардаг ард иргэдийн нутаг дээр уран олборлож иржээ. АНУ-ын Навахо омгийн индианчууд, Канадад Дэнээ омгийн индианчууд, Австралийн аборигенчууд, Өвөрмонголчууд, Намиб, Конго, Танзани, Нигерийн ядуус гээд бодоод үзээрэй. Их гүрнүүд тэдний газар нутаг дээр нь хамгийн хямд, хамгийн аюултай аргаар уран олборлож, нөхөн сэргээлтийг хайш яйшхан хийгээд эсвэл огт хийлгүйгээр хэдэн зуун мянган жилийн настай цацрагт хог хаягдлаа ил задгай хаяж ирсэн.
Саяхны олон улсын мэдээнд Австралийн аборигенууд, Канадын индианчууд хүртэл уран олборлолт, цацраг идэвхит хог хаягдлыг эсэргүүцэн тэмцэж байгаа тухай мэдээ гарчээ. Харин Монголчууд л уран хортойд итгэж ядан, бэртэгчин зангаараа Улаанбадрахынхны зовлонгоор доог тохуу хийж суух гэж… Монголчууд минь, ядаж 84 настай абориген эмээгийн түвшинд сэтгээч дээ…
Э. Амарлин
ОДОО БИШ БОЛ ХЭЗЭЭ?!
Posted: 2014/04/26 Filed under: Anti Nuclear Movement Facebook, Цөмийн хаягдал, цөмийн аюул 4 Comments
2014 оны 4 сарын 14-нөөс 17-ны өдрүүдэд Цөмийн Энергийн Газрын дарга Н. Тэгшбаяр “цэргүүдтэйгээ” АНУ-ын Техас мужийн Коллеж Стэйшн гэдэг хотод “айлчилсан.” Түүнийг дагалдан ЦЭГ-ын Цөмийн Технологийн Газрын дарга Мавагийн Чадраабал, Цөмийн Хяналтын Хэлтсийн дарга Баатарын Батгэрэл, ЦЭГ-ын хуулийн ахлах ажилтан Баттулгын Биндэръя болон Ерөнхий Сайдын зөвлөх, кино зохиолч Альений Арман нар Техас мужийн Атомын Цахилгаан Станцын үйл ажиллагааг үзэж танилцахаар ирсэн юм. Read the rest of this entry »
Селен гэдэг бодис хаанаас гэнэт гарч ирээд хүн мал, ус бэлчээр хордуулаад байгаа юм бэ?
Posted: 2014/04/26 Filed under: Цөмийн хаягдал, цөмийн аюул 1 CommentЕрөнхий сайдын томилсон ажлын хэсгээс Улаанбадрах суманд зэс, селенийн хэмжээ өндөр байгааг илрүүлсэн ч мал олноороо үхэж, ургийн гажиг, зулбалт, малын дотор эрхтэний хордолтын шалтгааныг тайлбарлаж чадаагүй.
Тэгвэл Дорноговь,Сүхбаатарын ураны ордууд нь геологийн талаасаа “Roll Front” гэх ангилалд багтдаг бөгөөд ийм ордны ураны хүдэр нь Ferroselit (FeSe2), Cелен (Se) зэрэг селений нэгдлүүдтэй хамт байдаг.
Ulaanbadrakh – Ostern 2014 /Rundbrief
Posted: 2014/04/23 Filed under: Цөмийн хаягдал, цөмийн аюул Leave a commentТажикистан ба Монгол –ураны уурхайг тойрсон гачлант хувь заяа
Posted: 2014/04/22 Filed under: Цөмийн хаягдал, цөмийн аюул Leave a commentХуучин социалист нийгмийн үед нь Тажикистаны хэд хэдэн нутагт уран олборлож байсан түүхтэй. Харин ЗХУ задран унасны дараа Тажикистан улс нийт 450 сая тонн ураны уурхайн хог хаягдалтай хоцорсноос 54 сая тонн цацраг идэвхит овоолго шороо нь ил задгай үлджээ. НҮБ-ын шинжээчдийн үзэж буйгаар тус улсын нутаг дэвсгэр дээр буй ураны хүдрийн хог хаягдал (тэйлинг) нь зөвхөн Тажикистанд төдийгүй хил залгаа Узбекистан, Казахстан улсуудад заналхийлж байгаа аж.
Тажикистаны хойт хэсэгт Согдын мужид байрладаг Табашар, Дэгмай гэдэг 2 том ураны уурхайнууд нь 180 га талбай эзэлдэг. Социализмын үед 20 мянган оршин суугчтай Табашар хотхоныг (шинэ нэр нь Истиклоп) газрын зураг дээр тэмдэглэдэггүй, нууцалж иржээ. Чухам эндээс олборлосон уранаар Зөвлөлтийн эрдэмтэнд анхны атомын бөмбөгийг бүтээсэн гэдэг. Read the rest of this entry »
ЦЭГ-ынхан АНУ–д доншуулчилж байна. Тэд буруу замаар будаа тээсэн, харин буцахдаа юу авчрах бол?
Posted: 2014/04/16 Filed under: Ичиж амьдаръя, Цөмийн хаягдал, цөмийн аюул, Эрх баригчид 1 Comment2014 оны 4 сарын 15-17-ны өдрүүдэд ЦЭГ-ын дарга Н. Тэгшбаяр цэргүүдийнхээ хамтаар АНУ-ын Техас мужийн Коллеж Стэйшн гэдэг хотхонд айлчилж байна. Н. Тэгшбаярыг дагалдан ЦЭГ-ын Цөмийн технологийн газрын дарга Мавагийн Чадраабал, Цөмийн хяналтын хэлтсийн дарга Баатарын Батгэрэл, ЦЭГ-ын хуулийн ахлах ажилтан Баттулгын Биндэръя болон Ерөнхий Сайдын зөвлөх, кино зохиолч Альений Арман нар явжээ.
Тэд ажлын зорилгоо “цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглахад хамтран ажиллах тухай АНУ-Монголын харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу байгуулагдаж буй цөмийн шинжээчдийн 3 дахь уулзалтанд оролцох” гэж дэгжин нэрлэж буй ч үнэндээ Техас мужийн АЦС-ын үйл ажиллагааг үзэж танилцах юм байна. Read the rest of this entry »
Арева компанийн ойролцоо нутагладаг малчдын 2014 оны хаврын мал төллөлтийн байдал
Posted: 2014/04/15 Filed under: Дорноговь Улаанбадрах Leave a commentМонгол улсад заналхийлж буй цацрагийн аюулын эсрэг тэмцэгч төрийн бус байгууллагууд нэгдэж “УРАНГҮЙ МОНГОЛ” хөдөлгөөнийг байгуулсан юм. Тус хөдөлгөөнийхөн 2014 оны 4 сарын 2-4 өдрүүдэд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын малчдын хүсэлтээр очиж мал төллөлтийн байдалтай танилцсан байна.
Энэ үеэр зарим иргэд, малчидтай хийсэн ярилцлагын дүрс бичлэгүүд ба зургуудийг эндээс үзнэ үү:
Уран үхэлд хүргэж байна. Мал амьтан бэлчээр дээрээ үхэж байхад Арева өрөмдсөөр л …
Posted: 2014/04/14 Filed under: "Арева" цөмийн корпораци, Дорноговь Улаанбадрах Leave a commentГерман хэл дээр Монголын тухай “Мөнх-Тэнгэр” мэдээллийн хуудсын нийтлэгч Айкэ Зайделийн Монголын уран олборлолтын тухай бичсэн 2 дахь нийтлэлийг та бүхэнд орчуулан хүргэж байна. Түүний нийтлэл нь Германы экологи, ардчилал, нийгмийн сэдвээр голлон бичдэг дараах сонин хэвлэл, порталууд дээр нийтлэгдээд байна.
http://umweltfairaendern.de/2014/03/uran-toetet-franzoesischer-atomkonzern-areva-in-der-mongolei/
http://www.robinwood.de/
https://www.akweb.de/
Xэдэн жилийн өмнөөс Францын төрийн өмчит Арева концерн Монголын зүүн өмнөд хэсэг болох Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт туршилтын өрөмдлөг хийж, ураны ордуудыг судалж тогтоосон бөгөөд 2013 оны намар Монгол улсын засгийн газартай уран олборлохоор тохиролцсон.
Тэгвэл хэдэн жилийн өмнөөс буюу Аревагийн үйл ажиллагаатай давхцан тус нутгийн малчдын мал сүрэг, үүнд ямаа, хонь, тэмээ нь өвчилж, гаж төл гаргах эсвэл амьгүй зулбасга төрүүлэх болжээ. Нэн ялангуяa Аревагийн туршилтын өрөмдлөгийн талбайн салхин дор амьдардаг айл өрхүүд болон тэр хавьд мал сүргээ бэлчээдэг малчид энэ гамшигт илүү ихээр нэрвэгдсэн аж. Гаж хөгжилтэй болон амьгүй төлийн тоо жил ирэх тусам улам нэмэгдсээр байгаа нь ураны өрөмдлөгтэй холбоотой гэдэг нь малчдад ойлгомжтой болжээ. Read the rest of this entry »
“Цөмийн аюулын эсрэг хамтдаа” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан
Posted: 2014/04/10 Filed under: Цөмийн хаягдал, цөмийн аюул 1 Comment
Жил бүрийн 4 сарын 26-ны өдрийг Чернобылийн АЦС-ын гамшиг тохиолдсон өдөр хэмээн дэлхий нийтээрээ дурсдаг. Энэ өдрийг угтан Голомт Цөмийн Эсрэг Хөдөлгөөнөөс “Цөмийн аюулын эсрэг хамтдаа” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан зарлаж байна.
Эх орон ирээдүй хойчдоо зовниж, сэтгэлээ чилээж буй ахмад настнууд, үр хүүхдээ эрүүл энх өсгөх хүсэлтэй залуу гэр бүлүүд, соргог мэдрэмжтэй оюутан залуус, өөрийнхөө ойлголт дотоод ертөнцийг дэлгэн харуулах хүсэлтэй сурагчид гээд Монгол улсын бүх иргэдийг эссэ бичлэгийн уралдаанд оролцохыг урьж байна. Уралдаанд ирүүлсэн бүтээлийг байр эзлүүлэн өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана.
Бичлэгийн сэдэв: Уран олборлолт, АЦС, цацрагийн хор хөнөөл
Шагналын сан: 600 мянган төгрөг
Бүтээлд тавигдах шаардлага:
1) Голомт Цөмийн Эсрэг Хөдөлгөөнөөс орчуулсан шинжлэх ухаан, танин мэдэхүйн бүрэн хэмжээний 10 баримтат киног үзээд, тэдгээрээс санаа авч Монгол улсад уран олборлох, атомын цахилгаан станц байгуулж, цөмийн эрчим хүч ашиглах талаар үзэл бодлоо ойлгомжтой, бүтээлч аргаар илэрхийлсэн байх
2) Эссэг компьютер дээр алдаагүй шивсэн байна
3) Холбогдох нэр хаягаа тодорхой бичсэн байна
4) Бүтээлийг зөвхөн электрон шуудангаар хүлээн авна
Бүтээлийг хүлээн авах эцсийн хугацаа : 2014 оны 04 сарын 26
Хүлээн авах хаяг: anm.mongol@gmail.com
Жич: Уралдаанд ирүүлсэн бүтээлийг сонин хэвлэл, мэдээллийн сайтад нийтлэж олны хүртээл болгоно.
Голомт ЦЭХ-өөс орчуулсан кинонуудыг доорхи хаягаар орж үзнэ үү:
http://www.youtube.com/user/TMinjuur/videos
http://www.youtube.com/user/Almas/videos
http://www.youtube.com/user/tenuunmgl/videos
http://www.youtube.com/user/UnenMedleg/videos
http://www.youtube.com/user/migaamogod/videos
Нэмэлт мэдээлэл авах эх сурвалжууд:
https://golomt.org/
http://uranium.blogmn.net/
https://www.facebook.com/nuclearfreemongolia
Н.Ариунжаргал: Манай хотонд 40 гаруй амьгүй, үсгүй төл гарсан
Posted: 2014/03/26 Filed under: Дорноговь Улаанбадрах Leave a commentНийтэлсэн: 2014-03-21 09:54:53
Дорноговь аймгийн Улаанбадрах, Зүүнбаян сумын нутагт үсгүй, амьгүй төл олон гарч байгаа талаарх мэдээлэл тархах болсон. Энэ тухай Зүүнбаян сумын V багийн мапчин Н.Ариунжаргалаас тодрууллаа.
-Танай хотонд амьгүй төл гарч байгаа гэж сонслоо. Хэдэн ишиг амьгүй гарсан бэ?













