Фукушимагийн 1-р АЦС-ыг барьсан инженер “Цөмийн эрчим хүч бол найдваргүй зүйл” гэж Тайваньчуудад анхааруулжээ
Posted: 2014/01/23 Filed under: Атомын цахилгаан станц | Tags: Мэдүүштэй 1 CommentКо Шу Линг
Киодо сонин ба Ассошиэйтид Пресс
2014 оны 1 сарын 16

2013 оны 12 сарын 22. Цөмийн эсрэг тэмцэгчид Токиод болсон эсэргүүцлийн цуглаан дээр. Парламентийн ордны гадна мянга гаруй хүн цугларч цөмийн эрчим хүчнээс татгалзаж, 2011 оны Фукушимагийн гамшгийн дараа хаасан АЦС-уудыг дахин ажиллуулахгүй байхыг шаардаж байна. Жагсагчдын зүүсэн плакат нь “Цөм хэрэггүй”, “АЦС бүү ажиллуул” гэжээ.
(Ассошиэйтид Пресс Агентлагийн зураг)
Тайвань, Тайпей —Фукушимагийн 1-р АЦС-ын 4-р реакторыг барилцсан Япон инженер АЦС нь угийн найдваргүй зүйл гээд Тайвань улсыг цөмийн эрчим хүчнээс татгалзаж, сэргээгдэх эрчим хүч ашиглахыг уриалжээ.
Мицухико Танака нь Японы улс төрчдийн Тайванд хийж буй 6 хоногийн ажлын айлчлалын хүрээнд бусад төлөөлөгчдийн хамтаар өнгөрсөн Мягмар гаригт Тайпейд хүрэлцэн очсон байна. Тэрбээр Лхагва гаригт зохион байгуулсан хэвлэлийн бага хурал дээр 1986 онд тохиолдсон Чернобылийн гамшиг түүний цөмийн эрчим хүчийг үзэх үзэл бодлыг өөрчилсөн гэж ярьжээ.
“Цөмийн осол хэзээ нэгт гарах нь тодорхой, тэр бол ердөө цаг хугацааны асуудал” гэж тэрбээр хэлжээ.
Танака 1974 онд Хитачи компанид ажиллаж байхдаа 4-р реакторыг байгуулалцсан бөгөөд сүүлд 1977 онд мэргэжлээ сольж зохиолч болжээ. Тэрбээр 4-р реактор нь үйлдвэрийн согогтой байсныг илрүүлсэн болон мэдээллийг нуун дарагдуулсан тухай бодит түүхийг өгүүлсэн номоо 1990 онд хэвлүүлжээ.
Танака 1988 онд Японы Гадаад Худалдааны Яаманд реакторын гэмтэл согогыг нуун дарагдуулсан тухай мэдүүлсэн ч Японы засгийн газар тус хэргийг судлахаас татгалзаж, Хитачи компани Танакагийн үгийг үгүйсгэжээ.
Тэр цагаас хойш хэдэн арван жилийн дараа буюу 2011 оны 3 сард Номхон Далайн эрэг орчимд 9 магнитудийн хүчтэй газар хөдөлж, аварга цунами үүсч улмаар цахилгааны хангамж тасалдаж. хөргөөх систем ажиллагаанаас гарснаар гурван ч реакторын цөм хайлж, цөмийн гамшиг тохиолдохдоо дарагдуулсан үйлдвэрийн согог гэмтэл бүгдийг илчлэнэ гэж Танака зүүдлээ ч үгүй явжээ.
Гамшиг болох үеэр 4-р реакторыг урсгал засвар хийхээр зогсоосон байсан ч ойр хавийнх нь байгууламжууд дотор устөрөгчийн дэлбэрч, гал гарснаар 4-р реактор бас шатсан байдаг.
Хэвлэлийн хурал дээр Японы Төлөөлөгчдийн тэнхимийн гишүүн Таро Коно Танакагийн хамтаар цөмийн эрчим хүчийг эсэргүүцэж буйгаа илэрхийлэв.
Коно Тайваний засгийн газарт хандаж, мэдээллийг олон нийтэд нээлттэй болгохыг уриалсан ба Тайваний арал дээрх 3 АЦС-ыг эзэмшдэг Тайваний эрчим хүчний компанийнхан аль нэг АЦС дээр очиж, үйл ажиллагаатай нь танилцахыг Японы улс төрчдөд зөвшөөрөөгүйд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэв.
Коно нь өөрийн эцэг Японы Ерөнхий сайд асан Иохей Коногийн ижлээр, 2009 онд Либерал Ардчилсан намын даргын сонгуульд өрсөлдсөн ч ялагдсан юм ( эрх баригч намын тэргүүн нь Япон улсын Ерөнхий сайдын үүргийг хавсран гүйцэтгэдэг). Коно сонгуулийн үеэр нөхөд нь түүнийг цөмийн эрчим хүчийг эсэргүүцэхээ боль гэж ятгаж байсан гэж ярьжээ.
“Тайвань улс биднийг алдааг бүү давтаасай гэж би хүсч байна,” гэж Коно анхааруулсан байна.
Фукушимагийн цөмийн хайлалтын улмаас олон мянган япончууд орон гэрээсээ дүрвэж, Японы олон нийт Коно, Танака нарын ижлээр цөмийн эрчим хүчийг эсэргүүцэх болсон юм. Японы ерөнхий сайд асан Наото Кан өнгөрсөн оны 9-р сард Тайваньд айлчлахдаа атомын цахилгаан станцуудыг хааж, цөмийн эрчим хүчнээс татгалзахыг уриалж байжээ.
Япон улсын ерөнхий сайд асан Жуничиро Койзуми болон Морихири Хосокава нар ч мөн ижил одоогийн Ерөнхий Сайд Шинзо Абэ цөмийн эрчим хүч дэмжиж буйг шүүмжлэгчдийн эгнээнд нэгджээ. Койзумигийн дэмжлэгтэйгээр ноён Хосокава Токио хотын захирагчид өрсөлдөж байгаа ажээ.
Эх сурвалж:
http://www.ecnmag.com/news/2014/01/nuclear-power-unpredictable-fukushima-engineer-warns-taiwan
Reblogged this on luvsanjamts and commented:
АЦС барьсан хүн нь найдваргүй гэж уриалаад байхад манай энэ төр засаг уу???