Чонотой нийлсэн нохой

Энэ нийтлэлийг бичиж ирүүлсэн журмын  нөхөр Л-д талархав.
Э. Амарлин

Богино эргэцүүлэл

***Xашир догь бурхинууд***

2009 онд Цөмийн энергийн тухай хууль батлагдаж Их тэнгэрийн аманд танилцуулж байв.

ochirbatП.Очирбат босож: “Нөхдөө уран гэдэг Монголынх нэг тусдаа, барууных нэг тусдаа өөр юм гэж байхгүй ээ ! Бид ураныг олборлох нь зүйтэй” гэв. Aлга ташилт нижгэнэж П.Очирбат сандалдаа эргэн суух зуураа “Oдоо би хэнээс ч юунаас ч айхгүй шүү, үгээ хэлнэ” гэхчлэн бувтнана…

N.Norov2_

Н. Норов:  ” Ураны уурхайгаас шавхалт хийсэн ус маань Улаанбаатар хотын крантны уснаас тунгалаг цэвэр байна” гэж мэдэгдэв. Хүмүүс бас л алга ташна.

Хэвлэлээр:

Б.Чадраа: “Цөмийн хог хаягдлыг нутаг дээрээ байрлуулах нь эдийн засгийн өндөр ач холбогдолтой. Хэрвээ манай улс цөмийн хог хаягдлыг нутаг дээрээ байршуулах аваас зуун жил цахилгаанаар хангах атомын цахилгаан станц үнэгүй бариад өгөх болно”.

Chadraa
“Цөмийн хог хаягдалтай улс орон олон бий. Японы 50 гаруй атомын цахилгаан станц тавь гаруй жил ажилласнаас үүдэн асар их хог бий болсон (19 мянган тн орчим). Үүнийг тодорхой хугацаанд говьд авч ирээд булж хадгалж болно.
Монгол шиг тохиромжтой газар дэлхийд ховор. Яагаад гэвэл 200-250 сая жилийн өмнө амьдарч байсан динозаврын яс хэвээрээ хадгалагдаж байдаг. Түүний оронд цементон бортготой эсвэл ямар нэгэн савтай зүйл хадгаллаа гэхэд 250 сая жил болоход яах ч үгүй байж л байх нь. Тийм газар дэлхийд байдаггүй байхгүй юу” гэв.

Өндөрлөг уулс далайд живж, тал байсан газар уул үүсч дэлхий ертөнц танигдахгүй болтлоо өөрчлөгдөж, олон арван мянган жил, сая жилийн хугацаа өнгөрсөн хойно ч ураны уурхайн цацраг идэвхт хог болон АЦС-ын цөмийн шаар нь аюултай хэвээрээ үлдэнэ гэдгийг өвгөн эрдэмтэн мартав гэж үү?

Ер нь хоёр нийгэм дамжаад ажил амьдралынхаа карьерийг алдахгүй яваа өвөгжүүр насны хүмүүсээс нэн болгоомжлох хэрэгтэй. Тунгалаг тамир романы Итгэлт Баян тэдний хажууд балчирдана. “Гарьд Магнай”-н Равсал Панзын сунгасан гар ч тэдний энэд хүрэхгүй богинодно. Тэд бол матаачид, хулчгарууд, амьд явах нь яаж амьдрахтай нь огтын хамаагүй хүн чанараа гээсэн этгээдүүд. Ямар ч нийгэм, цаг үед төр засгийн талд л дуугарч байхад “нээг их буруудахгүй шүү” гэсэн үндсэн зарчим инерцээрээ яваа өнхөрч буй дугуйнууд…

Тэтгэврийн насны эр байсхийгээд цэнхэр дэлгэцээр танайд зочлоод байвал төлбөртэй нэвтрүүлэгт тэтгэврээ өгөөд орж байна гэх юм уу эсвэл сэтгүүлчид маань эрдэмтэн мэргэдийнхээ үгийг сонсдог болж гэж битгий бодоорой. Энэ бол нам засгаас (эх орон, төр гэдэг ойлголтоос өөр НАМ ЗАСАГ) мөнгийг нь өгч, таныг заавал ингэж ойлгох ёстой гэж шахаж байгаа ЯТГАЛГА. Ярьж байгаа хүнийх нь амьдрах арга төдий зүйл юм шүү.

***Яахаас ч буцахгүй баасны ялаанууд***

ChukО.Чулуунбат: “би бол цөмийн шаар, цөмийн хог хаягдал гэж нэрлэмээргүй байна. Цөмийн АШИГЛАСАН түлш л дээ. бид түүнийг Монголдоо дахин боловсруулах технологийн үйлдвэрлэлтэй болчих юм бол бид нар энэ шат руу ч гэсэн ороход дургүйцээд байх юм байхгүй. Монголын хувьд эдийн засгийн хувьд ч ашигтай улс төрийн хувьд ч ашигтай ийм л бизнес болно гэж бодож байна. Улаанбаатарын утаа, ил жорлонгоос цөмийн хаягдал арав дахин бага хортой байдаг” гэжээ.

undraa3Дэлхийд анх цөмийн циклийг эх орондоо хэрэгжүүлэхээр санаачилсан автор А.Ундраа.
Стэнфордод эх орныхоо эсрэг ажиллахаар хөтөлбөрчлөгдөж ховсдуулсан эс бол худалдагдсан монгол эмэгтэй. “Уран, цөм бол хутга шиг аюулгүй энгийн зүйл, гэхдээ хутгаар хүн алдаг гэж байгаа…”
Хөөх Ундраа, хутга өөрөө 15 сая жил оршиж бас сая сая хүнийг хөнөөх аюултайсан билүү ?

Баабар ажлын өрөөндөө тамхи уугиулж суугаад,  хаалганы голд наасан “Tамхи татахыг хориглоно” гэсэн бичиг рүү инээвхийлнэ. Мань эр босоод зогсохоороо өндрөөрөө тэр цаасны хирийн юм л даа. Тал бичээч Да.Жаргалсайхан, “Сонгдо” Б.Болдсайхан мэтийн цөмийн магтуу дуучид бол Рабаабын хажууд жулдана. Baabar.mn•Toimsetguul.mn eagle.mn мэтийн сэтгүүл, ТВ-ээр эх орончдыг цаазын тавцанд хавсайдан хүргэх ажлаараа ахицтай бас нэр хүндтэй яваа нэгэн.

baabarЭнэ хүн бол “Хаан нүцгэн байна” нийтлэлээсээ хойш өөрөөсөө урваж чадсан сайн эр. Oдоо толгой ялгүй гилжийлгэж тамхины утаанд хорссон нүдээ онийлгоод “Цөмийн шаар булшлах нь олон арван хуулиар хориотой” гэж ХУДЛАА бичиж суугаа нь энэ. H. Тэгшбаяр тэргүүтэй энэ хүмүүсийн толгой дээр санамсаргүй барилгаас тоосго унаж түмэн магадгүй юм.

***Асуулт***

Арева өнгөрсөн жил 4 тэрбум орчим долларын алдагдалтай ажилласан. Oлон оронд төслөө хаасан Монголд яагаад хаасангүй вэ ?
Монголын тогтоогдоод байгаа ураны нөөц Японы нэг АЦС-ын жилийн хэрэгцээг хангахтай үгүйтэй байхад яагаад Мицүбиши хөрөнгө оруулж Монголын засгийн газар баталгаажуулав?
Зүүн хойд Азийн алс хол өндөрлөгт орших Монгол яагаад Европын холбооны аюулгүйн зөвлөлийн гишүүн орон болов ?
Монгол уран олборлож цацрагийн хог хаягдал бий болгоё, АЦС барьж цөмийн шаарыг эх орондоо үйлдвэрлэе –цөмийн шаарыг хаана булах вэ ?

  • Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Модотын уурхайд
  • Хэнтий аймгийн Бор-Өндөр, Дархан сумд, Дархан ууланд, Бор-Өндөрийн уурхайд
  • Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Тэргэтийн талд
  • Төв аймгийн Баянжаргалан сум Баян-эрхэт ууланд
  • Дорнод аймгийн Баяндун, Дашбалбар, Гурванзагал, Сэргэлэн сумдын нутагт, Мардайд
  • Өмнөговь аймгийн Ханбогд сумын Оюутолгойн далд уурхайд

Зарсан ураныхаа цөмийн шаарыг буцааж авна гэсэн гэрээ хийсэн нь зөв үү ? Tавантолгойн нүүрсийг зараад үнсийг нь буцааж авна гэхтэй ижил биш үү ?

За эх орноо хөгжүүлье — АЦС-ыг хаана барих вэ ?

  • Говь-Алтай аймгийн Тайшрын Усан Цахилгаан Станц дээр
  • Ховд аймгийн Чоно харайхын гол дээр
  • Сэлэнгэ аймгийн Сэлэнгэ Eрөө голын бэлчир дээр
  • Дорнод аймагт Хэрлэн голын хөвөөнд

Цөмийн шаар хэдэн жилийн дараа хагас задралд орж хэдэн жилийн дараа бүрэн аюулгүй болдог вэ ?

Эхлээд асуудлаа шийдвэрлэж, асуултанд хариулаад дараа нь ажлаа хийцгээе.

Чонотой нийлсэн нохой хотонд илүү аюултай байдаг ! битгий мартаарай

***    ***  ***

нэр бүхий хүмүүсийн танилцуулга:
-П.Очирбат (Монгол улсын анхны ерөнхийлөгч Техникийн ухааны дэд эрдэмтэн, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор [Sc.D], профессор)
-Н. Норов (МУИС-ийн Цөмийн судалгааны төвийн багш, профессор)
-Б.Чадраа (Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, Цөмийн физикч, ШУА-д ЭША, хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, захирал, ШУА-ын дэд ерөнхийлөгч, ерөнхийлөгчөөр ажиллаж байсан доктор, профессор цолтой)
-А.Ундраа (Гадаад харилцааны яамны тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд асан, физикийн ухааны доктор, Ph.D)


6 Comments on “Чонотой нийлсэн нохой”

  1. 123 says:

    КККК. админ нь ямар үлгэр шиг юм бичдийн бэ. Ямар ч мэдлэггүй хүний сэтгэхүйгээр бичxийн

    • Beam says:

      Элдэв хачиргүй яг бодит байгаагаар нь л шууд дамжуулсан байна.Энэ хүний яаж бичих нь хамаагүй, юуны тухай бичиж байгаа нь л чухал.Өөрөө харин санаагаа бичиж чадахгүй, нэрээ нуусан хулчгар вэ.

  2. Beam says:

    Энд АНУд 12жилийн сургуулийн Химийн сурах Бичигт Ураны түлшний хаягдал нь хичнээн хайрцагт битүүмжлээд ч мянган жил дотор хорт цацраг нь 50 хувиа ялгаруулж хүн байгаль газрын хөрсийг хордуулж, эд эсийг үхжүүлж, хорт хавдар бий болгодог, мөн эхийн хэвлийд хор нь нэвтэрч хромосомын гажилт үр хүүхдэд нь суулгаж тахир дутуу, биеийн дархлаагүй хүүхэд төрдөг гэж эрдэмтэд бичсэн байна.Мөн Америкт 20р сувгаар гардаг Японы NHK мэдээгээр Японы нэртэй Их сургуулийн Химийн ухааны профессор Японы битүүмжилж Номхон дөлгөөн далайд хийхээр зэхсэн ураны хаягдал ч хорт цацрагаа алдах өндөр үзүүлэлттэй гэж ярьж байна. Манай улс төрчид эх нутаг,дэлхийгээр дэнчин тавихаа зогсоовол яасан юм бэ?

  3. Arar says:

    энэ нэг Жагсаж шуумжэлж мэдэмхийрэхээс уур юмгуй хэдэн нөхдууд одоо болимоор юм а. та нараар дутахгуй олон популист эх орончид Монголоор дуурэн байна. та хэдийн нэг нийтлэг тал буд олигтой ажил хийдэггүй нэг бол ажилгуй худлаа хий цэцэрхсэн гарууд. дээр н байгаа хэд н албан тушаал, хоус жийп аваад л чимээгүй болно. доор н байгаа хэдэн тариха угаалгацан оютан залуучууд хуний нохойд баридаг мод болцоноо ч ойлгохгуй эх ороноо цээжээрээ хамгаалж байна гээд л яваад байдаг. тэртээ тэргүй ийм ийм олон ажилгуй эх орончид бхад цөмийн хаягдал Монголд хаяна гэсэн ойлголт байхгуй. Манайхан нээрээ эрүүл орчинд амидармаар байна, ажилийн байр бий болгоод өгөөч, хэт халамжаас болж Монгол улс баларлаа гэж нэг ч хун жагсахгүй байгаа н гайхалтай. та нар зугээр л эзэмшсэн мэргжил юм у хийж байгаа ажилаа л хамгийн сайн тувшин хийгээд татвараа төлөөд амидар л да. тэр чин эх орноо хайрлаж байгаа хэрэг. Эсвэл хамгийн сайн хийж чаддаг юм чин жагсах юм у

    ХАРИУЛТ:

    Чи нэг юм ойлгосонгүй,. Эх оронч гэдэг мэргэжил биш, ажил биш, насны онцлог биш, хүн бүрийн, иргэн бүрийн зүрх сэтгэлээс уяатай дуудлага юм шүү дээ. Жийп авах гэж, хауз авах гэж эх оронч болдог гэж бодож явдаг бол чиний тархи толгой ялзраад, өт авгалдайндаа баригдсан бололтой. Цэвэрлүүлвэл яасан юм бэ?

    Бид бүгд ажлаа хийгээд, татвараа төлөөд явж байгаа иргэд. Xарин бидний татварын мөнгийг зувчуулж, миний өссөн төрсөн нутгийг хордуулж, үр хүүхдийг минь дааж давшгүй өр ширэнд оруулж, нутаг орноо зарж, хордуулж, хүн тогтохын аргагүй болж байгааг зүгээр хараад сууж чадахгүй. Үүний эсрэг ярина, хэлнэ, тэмцэнэ. Шаардлагатай гэж үзвэл жагсана. Tархи нь өтсөн долдойнуудаар яав ч заалгахгүй.

    Ер нь ч дэлхий нийтээр ард түмэн дуу хоолойгоо илэрхийлэх шилдэг арга нь жагсах юм шүү. Тэднийг хэн ч татвараа төлдөггүй хүмүүс жагсаж байна гэж хэлж байхыг үзээгүй сонсоогүүй юм байна. Мэдэхгүй бол одоо мэдэж ав, нүдээ нээ, ядаж олон улсын мэдээ унш.

    Доктор Э. Амарлин (PhD)

    • arar says:

      Юу ч хэлхэв дэ. Монголд ажил хийдэг хүн маш бага байна да. Төрийн албан хаагч гээд олон арван худлаа ажил хийсэн нэртэй нөхдүүд, тэмцэгчид эх орончид гээд бүхэл бүтэн арми байна эхнээсээ улсын их хуралд гараад суучихсан одоо цатаглан болхоор чимээгүй хороо найруулаад л сууж байна. Миний хэлэх гээд байгаа юм Монгол маань 3 сая хүнтэй гэхэд арай дэндүү их эх орончид, шүүмжлэгчид, цээжээ балбасан боловсрол байхгүй батцаануудаар дүүрлээ. ажил хийж байгаа хүн маш бага байна. тэмцмээр байвал ядан оюутан дөнгөж төгссөн хүүхдүүдийн толгойг эргүүлхээ болиочдээ л гэж хэлэх гээд байна. Хэний тархи өтсөн эсэх нь харин тусдаа асуудал шүү. Монголд нүдээ аниад чулуу шидхэд нэг докторын толгойг хага цохиж байгаа. Нийгэмдээ тус болох гээд дам бусаар хорлоод байгаа хүмүүсийг дагаад ажил хийхгүй хоосон цэцэрхсэн батцаанууд их болж байгаад харамсаж байна.

  4. Улам-Өсөх says:

    Монголын тогтоогдоод байгаа ураны нөөц Японы нэг АЦС-ын жилийн хэрэгцээг хангахтай үгүйтэй байхад яагаад Мицүбиши хөрөнгө оруулж Монголын засгийн газар баталгаажуулав? Энэ асуултанд тань хариу болгож бичихэд зөвхөн Дорноговийн Улаанбадрах суманд нээгдээд буй ордын батлагдсан нөөц 70000 тн бөгөөд Б.Чадраа гуайн хэлснээр “Цөмийн хог хаягдалтай улс орон олон бий. Японы 50 гаруй атомын цахилгаан станц тавь гаруй жил ажилласнаас үүдэн асар их хог бий болсон (19 мянган тн орчим). Үүнээс үзэхэд энэ ордын нөөц гэхэд л тавьсан асуултыг тань няцааж байна.Мөн нэмж 1 зүйлийг хэлэхэд манай улсын нийт нүүрсний цахилгаан станцуудын хэрэглээ жилдээ 5 сая гаруй тонн ба 1кг уран = 3000 тонн нүүрстэй тэнцэх эрчим хүч гаргадаг тул Монгол улсын одоогийн үйлдвэрлэж буй эрчим хүчийг дан ганц уранаар хангая гэж үзвэл жилдээ 1.6 тонн уран хангалттай байх тооцоо гарч байх юм.Гэхдээ энэ бол жишээ. Миний хувьд бол атомын цахилгаан станц манай улсад хэрэггүй ,шаардлагагүй гэж бодож явдаг хүний нэг.Харин түүхий эдээ гадагш борлуулж, хэрэглэсэн хаягдлаа буцааж авахгүй байх талаар гэрээ зөв ,сайн хийж чадвал болохгүй зүйлгүй гэж бодож байна.


Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s