Берлин дэх Монголын элчин сайдад илгээсэн ил захидал

Германы иргэн Айкэ Зайдэл ба түүний гэргий Сабинэ Халушка-Зайдел Берлин дэх Монголын элчин сайдад энэхүү ил захидлыг илгээв.

Энэ ил захидал нь Герман даяар тарсан бөгөөд Монголчуудтай анд нөхдийн харилцаатай Германчууд уг захидалын доор гарын үсгээ зурж Берлинд суугаа Монголын элчин сайдад илгээсээр байна.

Айкэ Зайдел нь олон жилийн турш Монголчуудын анд нөхөр болсон бa “Мөнх-Тэнгэр”гэдэг Монголын тухай мэдээллийн хуудас герман хэл дээр ажиллуулдаг юм.

Ил захидлыг нь герман  хэлээр түүний вебсайт дээрээс уншиж болно.

Offener_Brief

Ил захидал

Монгол улсын элчин сайд

Балдоржийн Даваадоржид

Диецгенштрассе 31

13156 Берлин хот

Эрхэм хүндэт элчин сайд танаа,

“Гал үндэстэн” холбооны гишүүн Ц. Мөнхбаяр болон бусад гишүүдэд тус бүр 21 жил 6 сарын хорих ял оноосон мэдээг бид  цочирдон хүлээж авлаа. Аль ч ардчилсан улс оронд ижил төстэй хэрэг үйлдэхэд ийм хатуу ял шийтгэл ногдуулж байсан удаа үгүй билээ.

2013 оны 9 сарын 16- ны үйл явдлын улмаас учирсан гарз хохирол үгүй, гэмтэж шархдсан хохирогч байхгүй. Байгаль хамгаалагчид буу шийдмээ бусдын эсрэг хэрэглэх зорилгоор авчраагүй гэдгээ ч  мэдэгдсэн. Бидэнд байгаа мэдээллээр буун дуу тэднийг баривчлагдсаны дараа гарчээ.

2013 оны 9 сарын 16 -ны тэдний үйлдэл нь  ээлжит бус чуулган зарласан Их Хуралын анхаарлыг татах гэсэн Монголын байгаль хамгаалагчдын сүүлчийн оролдлого байв.  2011 оны хавар ч мөн адил тэд хамгаалан тэмцэж буй асуудалдаа олон нийтийн анхаарлыг хандуулах гэсэндээ Төрийн Ордон руу нум сумаар харваж байсан. Монголчуудтай олон жилийн туршид дотно нөхөрлөж ирсэн Германчууд бид цаашид үйл явдал хэрхэн өрнөxийг туйлын анхааралтай ажиглах болно гэдгийг Элчин сайд та Монгол улсын Засгийн Газарт уламжилж өгнө үү?

9 сарын 16-ны үйлдэл нь “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулинд өөрчлөлт оруулвал байгаль орчинд  учирсан гарз хохирол дахин нэмэгдэх аюултай гэсэн тэдний зовнилоос үүдсэн.Энэ хууль бол Гал Үндэстэн Холбооныхны олон жилийн тэмцлийн үр дүн билээ. Тус хуулийг  батлахад өнөөдөр ялтан болж шийтгэгдсэн хүмүүс маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Ц. Мөнхбаяр бол „Ногоон – Нобел“ гэгдэх Голдманы байгаль хамгаалах ариун үйлсийн шагналтан.

Энэхүү хууль батлагдсанаар зарим уурхай хаагдсан. Гэвч олноор олгогдсон лицензийн тоо болон явуулж байгаа бодлогын чиг хандлага эсрэг байр суурийг харуулж байна. Үүний нэг тод жишээ нь Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дэвсгэр дээр УРАН олборлох тухай 2013 оны намар Францын төрийн эзэмшлийн Арева компанитай хийсэн гэрээ юм. Арева олон жилийн туршид туршилтын өрөмдлөг хийсний улмаас тус сумaнд жил ирэх тусам ургийн гажигтай төл гарах нь нэмэгдэж, мал сүрэг нь олноороо хордож үхсээр байхад тэр гэрээг үзэглэсэн. Төл малын гажигтай төрөх, мал хордох нь туршилтын өрөмдлөгийн үйл ажиллагаанаас үүдэн ялгарсан цацраг идэвхит болон бусад хорт бодисуудаас шалтгаалсан байх магадлал өндөр. Мөн Ховд аймгийн Мянгад суманд ургийн гажигтай хүүхдүүд төрж байгаа ч мөн цацраг идэвхит ба хорт бодисуудтай холбоотой байх хардлага төрүүлж байгаа.

Уран олборлох гэрээ ба байгаль хамгаалагчдад оноосон  энэ дуулиант ял нь Монгол улс уул уурхайн салбар дахь авилгалтай тэмцэж, байгаль орчнoo хамгаална гэсэн Монголын засгийн газрын мэдэгдлүүдтэй харшилж байна.

Монголчууд бол Чингис хааны үеэс чандлан сахиж ирсэн дэлхийн хамгийн анхны байгаль хамгаалах хуультай үндэстэн. Монголын байгаль орчин, тэнд амьдарч байгаа Монгол хүмүүс бол Монголын үнэлж баршгүй баялаг. Монголын үзэсгэлэнт байгалийг үзэж бахдахаар жил бүр мянга мянган гадаадын жуулчид Монголд очдог.  Гэвч Монгол улс цаашид одоогийн энэ чиг хандлагаар явбал үнэт баялгаа сүйтгэн устгах болно.  Байгаль орчин  сүйтгэвээс монголчууд гадаадаас ирэх жуулчдаа төдийгүй нүүдэлчин малчдын амьжиргааны гол үндэс бэлчээр нутгаа алдахад хүрнэ.

Тийм учир та өөрийн засгийн газартаа дараах хүсэлтүүдийг маань уламжилж өгнө үү:

• Байгаль орчны хамгаалагчдад ногдуулсан л шийтгэлийг шудрага ёс зарчмын дагуу дахин хянаж нягтлах

• “Урт нэртэй” хуулийг засч өөрчлөх биш харин амьдралд хэрэгжүүлэх

• Монгол улсад УРАН олборлолтыг зогсоож, Улаанбадрах сумын нутагт үйл ажиллага явуулж буй Арева компанийн ураны хайгуул, олборлолтын эрхийг хүчингүй болгох

• Уул уурхайн зөвшөөрөл олгохдоо орон нутгийн иргэдийн санал хүсэлтийг харгалзаж, тэднийг  оролцуулах

Хүндэтгэсэн,

Айке Зайдел

Сабине Халушка- Зайдел

Пьютиервег 33

21244 Бүххолц

Орчуулсан Б.Цолмон

Advertisements

One Comment on “Берлин дэх Монголын элчин сайдад илгээсэн ил захидал”

  1. Nara Trinkl says:

    Хүний хүн бидний ирэдүйн төлөө санаа зовж суухад Монголчууд бид ч ёстой малнууд юм даа. Бидний нүүр царай болсон тушмэдүүд бүүр малаасаа дор малнууд бн даа


Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s