2014 оны 3 сарын 09: Цөмийн циклийг эсэргүүцье! тайван жагсаал

Demonstration

Голомт-Цөмийн Эсрэг Хөдөлгөөн ТББ-аас Фукушимагийн АЦС-ын ослын гурван жилийн ойг тохиолдуулан 3 сарын 9-ний 12 цагаас Сүхбаатарын талбай дээр “Цөмийн циклийг эсэргүүцье!” тайван жагсаал зохион байгуулж байна.

Энх тайванч, Багт жагсаал нь дараах уриатай:

1. Ураны хайгуул болон уурхайн төслүүдийг зогсоо!
2. Монголоос уран экспортлохыг зогсоо!
3. Цөмийн хөтөлбөрийг зогсоо!

Эсэргүүцэл:
1. Бидэнд эрүүл газар шороо, цэвэр ус мөнгөнөөс илүү чухал!
2. Дорноговийн Улаанбадрах, Сүхбаатарын Онгон сумдад уран олборлож буйн улмаас мал сүрэг, байгаль орчныг хордуулж байгааг бид эрс буруушааж байна!
2. Бусдын ашигласан цөмийн хог шаарыг “Монголоос гаралтай ашигласан түлш” гэсэн нэрээр бид буцааж авахгүй!
3. Бид асар их эрсдэлтэй, цэвэр усны өндөр зарцуулалттай атомын цахилгаан станц барьж эх орондоо цөмийн шаар үйлдвэрлэхийг эсэргүүцэж байна!

Уг цуглаан дээр цацрагийн тухай танилцуулга, тараах материал өгөх ба цуглаанд ирсэн хүн бүрд “V for Vendetta” гэсэн маск тарааж өгч жагсана. Мөн xандив цуглуулах арга хэмжээ явагдана.

Жагсаалд оролцохыг хүсэгчид энэ хуудсыг байнга шалгаж, жагсаалын тухай шинэ мэдээ мэдээлэл авч байхыг хүсье!

https://www.facebook.com/events/622573864464867/

https://www.facebook.com/nuclearfreemongolia

Та бүхнийг өөрсдийн үр хүүхэд, хойч үе, эх орныхоо төлөө жагсаалд ирж оролцохыг уриалж байна.

Голомт – Цөмийн эсрэг хөдөлгөөнzuvshuurul


2 Comments on “2014 оны 3 сарын 09: Цөмийн циклийг эсэргүүцье! тайван жагсаал”

  1. GOLOMT.ORG says:

    Их мөнгө олцгоож байна уу? кк

    • Zargach says:

      Их мөнгө олцгоож байна уу? гэж сэтгэгдэл үлдээсэн хүн ямар эргүү вэ? ганц өөрсдийнхөө төлөө биш, өөрсдийнхөө, миний ч, эргүү чиний ч үр хүүхдийн төлөө, тэднийг эрүүл байгаасай, аюул учрах зүйл битгий тохиогоосой гэж жагсаж байхад чам шиг эргүүнүүд нь ингээд компьютерийн ард суучихаад сэтгэлээрээ жагсаж байгаа хүмүүсийг даапаалж суудаг. эргүү гэхээс яахав дээ. ийм ухамсар дорой, бүх зүйлийг мөнгөөр, мөнгө олох хэрэгсэл гэж харж байгаагаас болоод залуучууд маань өөрийн тархигүй болчихоод байна.


Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s