“Цөмийн булшны цөхөрсөн эрэл” баримтат кино
Posted: 2011/11/06 Filed under: Видео | Tags: Ноцтой, Үзүүштэй Leave a commentАнти Нуклеар Мүвментийн идэвхтнүүдийн орчуулсан “Цөмийн булшны цөхөрсөн эрэл” киног та бүхэнд толилуулж байна.
Цөмийн булшны цөхөрсөн эрэл-1(3)
Цөмийн булшны цөхөрсөн эрэл-2(3)
Цөмийн булшны цөхөрсөн эрэл-3(3)
Ерөнхийлөгч өө, Ерөнхий сайд аа, алтан нарыг алгаараа хаах уу ?
Posted: 2011/10/28 Filed under: Цөмийн хаягдал, цөмийн аюул | Tags: Авилга гэмт хэрэг, Хариуцлага, шударга ёс 3 CommentsАлтан нарыг алгаараа хаах уу буюу “ардчилсан” нэртэй Монголд хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчийн ёс суртахуун гэж байна уу?
Монгол улсад заналхийлж буй цөмийн аюулын талаар анхлан бичсэнээс хойш бараг 6 сар болжээ. Энэ хугацаанд уран олборлох, боловсруулах үе шатуудыг нарийвчлан тайлбарлахаас авахуулаад, үе шат бүрт гарах цөмийн хаягдал хүн амын эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар, бусад орнууд ямар туршлага байдаг тухай судалж, Монгол, Япон, АНУ-3 орны нууц гэрээ хэлэлцээрийн талаарх гадаадын хэвлэлийн мэдээг орчуулж тавихын зэрэгцээ энэхүү бохир бизнест оролцогсдыг баримт нотолгоотойгоор ил гаргаж тавьсан билээ. Read the rest of this entry »
Японд цацраг идэвхтэй машин зарагдаж байна
Posted: 2011/10/28 Filed under: Цөмийн хаягдал, цөмийн аюул, Япон, Фукушима | Tags: Мэдүүштэй 4 CommentsАнглийн “Телеграф” өдөр тутмын сонингоос орчуулав. Амарлин
“Халуун будаа”-нд дуртай сэтгүүлчдэд хандаж хэлэхэд:
Энэ орчуулгыг авсан тохиолдолд оригинал эх сурвалж (The Telegraph) төдийгүй орчуулгыг голомт.орг-оос авснаа дурьдахаа мартуузай. Оргилмаа эгчийн “гашууxaн” туршлага байгаа шүү (энд дарж үзнэ үү).
Масс.мн-ийхэнд: Голомт.орг дээр гарсан нийтлэлүүдийг өөрийн mass.mn сайтдаа тавихдаа засах, хасахыг хориглоно.
Жулиян Риолл, Токио
2011 оны 10 сарын 26
Хуучин машины бизнес эрхэлдэг Япон дилерууд хүн чанараа алдаж, гэнэн итгэмтгий худалдан авагчиддаа аюултай өндөр цацраг идэвх агуулсан машин зарах болжээ. Read the rest of this entry »
УИХ-ын гишүүн гэж хулгайч луйварчиныг хэлэх үү?
Posted: 2011/10/23 Filed under: Видео | Tags: Авилга гэмт хэрэг, Ноцтой, Хариуцлага, шударга ёс 2 CommentsТөрийн болон хувийн байгууллагын албан хаагч:
- Хүссэн үедээ ажлаа таслаад байвал яах вэ?
- Aнх ажилд орохдоо авч байсан амлалт үүргээ таг мартвал яах вэ?
- Xийх ажлаа огт мэдэхгүй, өгсөн үүрэг даалгаврын талаар тун бүдэг бадаг ойлголттой бол яах вэ?
- Хуралд дээр байнга сонин уншиж, твиттердэж, имэйл бичиж, бас интернэтээр хэсүүчлэн суудаг бол яах вэ?
- Xүмүүсийг хуурч мэхлэн байж бусдын өмнөөс дур мэдэн шийдээд байвал яах вэ? Read the rest of this entry »
Hi Joe, No nuclear waste. Go home!
Posted: 2011/10/22 Filed under: Anti Nuclear Movement Facebook, Иргэд , хөдөлгөөнүүд | Tags: Монголдоо буй Монголчууд, Мэдүүштэй Leave a comment2011 оны 8 сарын 22– Anti Nuclear Movement-н идэвхтнүүд АНУ-ын дэд ерөнхийлөгч Жо Байденийг ирэхэд Ногоон эвсэл, иргэний нийгмийнхний зохион байгуулсан эсэргүүцлийн жагсаалд оролцсон.
ТМ сувгаар “ЦӨМИЙН АГУУЛАХЫН ЦӨХӨРСӨН ЭРЭЛ” баримтат кино гарна
Posted: 2011/10/21 Filed under: Anti Nuclear Movement Facebook, Зарлалын самбар | Tags: Европын Монголчууд, Үзүүштэй 1 CommentМанай идэвхтнүүдийн орчуулсан кино гарна
Анти Нуклеар Мүвментийн идэвхтнүүд Монгол улсад АЦС барих, уран олборлох, цөмийн хог хаяхын эсрэг дор дороо чадах зүйлээ хийсээр байгаа билээ. 2011 оны 10 сарын 20нд манай идэвхитэн гишүүдийн орчуулсан “ЦӨМИЙН АГУУЛАХЫН ЦӨХӨРСӨН ЭРЭЛ” гэдэг баримтат кино ТМ сувгаар 18:40 цагт гарна. Давталт нь 21-ний 12:00 гарна. ( ТВ-ийн хөтөлбөрийг дахин нэг харж шалгаарай )
Орчуулж бэлтгэсэн Мигаа Могод, түүний багийнхан болон Т.Минжуур гуайд баярлалаа!
Манай бүлгийнхэн “Атомын хог-хаягдал–хар дарсан зүүд” (Waste-Nuclear Nightmare) баримтат киног ТМ сувгаар 8 сард, “Харанхүйн зүг өнгийвөөс” (“Into Eternity”) –9 сарын 18, 20-нд Монгол ТВ-ээр тус тус орчуулж гаргаад байгаа. Удахгүй кинонуудаа бүрэн эхээр нь голомт.орг дээр байрлуулах болно.
Ц.Дамдинсүрэн, Р.Бадамдамдин нарт хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлнө
Posted: 2011/10/21 Filed under: Ичиж амьдаръя, Цөмийн хаягдал, цөмийн аюул | Tags: Мэдүүштэй, Хариуцлага, шударга ёс Leave a comment
Цөмийн энергийн газрын орлогч дарга Ц.Дамдинсүрэн, “МонАтом” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал Р.Бадамдамдин нарт хариуцлага тооцохоор Засгийн газрын ээлжит хуралдаанаас шийдвэрлэсэн байна. Read the rest of this entry »
“Mайничи” сонинд цөмийн хаягдлын тухай шинэ нийтлэл гарчээ
Posted: 2011/10/18 Filed under: Гадаад, дотоодын хэвлэл, Цөмийн хаягдал, цөмийн аюул, Mainichi Shimbun | Tags: Мэдүүштэй, Цөмийн тухай бусад бичлэгүүд, Японooc 9 CommentsМонгол улс цөмийн хаягдал булшлах байгууламж барих төлөвлөгөөнөөс татгалзсанаа Японы Засгийн газарт мэдэгдэв
Орчуулгыг бэлтгэж явуулсан O. Батгэрэлд баярлалаа!
Амарлин
2011-10-17
Майничи сонин 10-р сарын 15 өдөр Токио, Өглөөний дугаар
〈Парис, Айкава Харуюки〉
Япон эх сурвалж: http://mainichi.jp/select/biz/news/20111015ddm001040014000c.html
Англиар: http://mdn.mainichi.jp/mdnnews/news/20111015p2a00m0na023000c.html
Парис хот— Монголын Засгийн газар цөмийн ашигласан түлшний хаягдлыг түр хадгалах болон булшлах байгууламж барихад Токио болон Вашингтоны эрх баригчидтай хамтрах төлөвлөгөөнөөс татгалзаж буйгаа өнгөрсөн 9 дүгээр сарын сүүлээр Японы Засгийн газар болон бусад холбогдох хүмүүст мэдэгдсэн нь энэ сарын 14-ний өдөр тодорхой болжээ. Монгол улсын Засгийн газар дотоодод өрнөсөн эсэргүүцлийн хөдөлгөөний улмаас дээрх төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжгүй гэж дүгнэсэн бололтой. Read the rest of this entry »
Цөмийн хаягдлын бодит төрх: Германы телевиз-д итгэх үү Монголын улс төрчдөд итгэх үү?
Posted: 2011/10/13 Filed under: Anti Nuclear Movement Facebook, Видео | Tags: Европын Монголчууд, Ноцтой Leave a commentБидний тархийг ХЭН угааж байна вэ? ЯАГААД? нийтлэлд ашигласан “Цөмийн хаягдлын үнэн төрх” видео. Нийтлэлийг эндээс уншина уу?
Баярлалаа, Үнэн Мэдлэг ээ!
Хүндэтгэсэн, Амарлин
Германы Телевизийн нэвтрүүлэгт итгэх үү Монголын улс төрчдөд итгэх үү?
“Цөмийн аюулгүй Монгол Улсын Төлөө” хөдөлгөөний тухай
Posted: 2011/10/13 Filed under: Иргэд , хөдөлгөөнүүд | Tags: Мэдүүштэй 1 CommentХэвлэлийн мэдээ
Л.Сэлэнгэ, 2011 оны 10 дугаар сарын 05
Гадны улс орнуудын Атомын цахилгаан станцын цацраг идэвхит хог хаягдлыг монголын газар шороонд авчирч булшлах бодит аюул тулж ирснийг Монголын ногоонтууд анх хэвлэл мэдээлэл болон монголын олон нийтэд сонордуулж олны анхаарлыг энэ зүгт хандуулж олон удаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж өөрсдийн байр суурийг хатуу илэрхийлж ирлээ. Монгол улсын Ерөнхийлөгчид албан захидал хүргүүлж, Америкийн Дэд ерөнхийлөгчийн айлчлалыг эсэргүүцсэн жагсаал зохион байгуулж, Цөмийн аюулгүй Монгол улсын төлөө үндэсний хөдөлгөөн байгуулан 2011 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатарын талбайд “Атомын цахилгаан станцгүй, цөмийн хог хаягдалгүй, уран олборлолтгүй Монгол улсын төлөө” уриалгын дор гарын үсэг цуглуулах аян эхлүүлсэн билээ. Read the rest of this entry »
Ерөнхийлөгчид ил захидал илгээжээ
Posted: 2011/10/13 Filed under: Иргэд , хөдөлгөөнүүд | Tags: Мэдүүштэй 3 CommentsИл захидал
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Танаа
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Таны амрыг эрье.
Монголд гадны Атомын цахилгаан станцын цацраг идэвхит хаягдлыг авчирч булшлах их гүрнүүдийн төлөвлөгөө болон иймэрхүү санал санаачлагыг гарган төрийн өмнөөс яриа хэлцэл хийж явсан Монголын албаны зарим хүмүүсийн санаархалыг таслан зогсоож, ард түмнийхээ язгуур эрх ашгийн үүднээс төрийн тэргүүний уужим ухаанаар энэ асуудалд цэг тавьсан зарлиг гаргасанд тань гүнээ талархаж байгааг минь хүлээн авна уу. Таны гаргасан улс төрийн энэхүү зоригтой шийдвэр нь Монголын ард түмний сэтгэл зүрхэнд төр засагтаа итгэх итгэл найдварын галыг өчүүхэн ч гэсэн асааж өгсөн гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна. Read the rest of this entry »
“Монгол минь хаачив” шүлгийн түүврээс
Posted: 2011/10/12 Filed under: Монголын тухай шүлгүүд 5 CommentsО. Лхагвадорж
МОНГОЛ МИНЬ ХААЧИВ
Утаанд уусан сүүмэлзсэн
Улс монголын нийслэл
Aйдас түгшүүүр дагуулсан
Архичин, тэнүүлчнээр дүүрлээ гэнэ үү
Тааранд чихсэн хог шиг
Tэлчилж бачуурсан их хот
Хүчирхийлэл доромжлолын түгшүүр
Хүний наймаагаар бугшлаа гэнэ үү Read the rest of this entry »
Цуврал № 2: Цөмийн хаягдлын бизнест хэн хэн оролцож байна вэ ?? буюу “Монголын Цөмийн Санаачлага” гэгч төсөл Монголд ашигтай юу?
Posted: 2011/10/11 Filed under: Цөмийн хаягдлын бизнес | Tags: "Цөмийн хаягдлын бизнест хэн оролцож байна вэ?" цуврал № 2, Ноцтой 18 CommentsӨмнөх үг
2011-09-20
Монголын болон гадаадын хэвлэлд гарсан баримт мэдээнд тулгуурлан Монгол улсад уран олборлох, АЦС барих нэрийдлээр олон улсын цөмийн хаягдлыг булшлах төлөвлөгөө хэрхэн хэрэгжиж буйг баримт нотолгоотойгоор үзүүлэхийг зорьж энэ нийтлэлийг бэлтгэлээ. Read the rest of this entry »
НЭЭРЭЭ МИНИЙ АРД ХЭН БАЙГАА ЮМ БОЛОО?
Posted: 2011/10/09 Filed under: Uncategorized | Tags: АНУ-aac Г. Галбадрах, Цөмийн тухай бусад бичлэгүүд 12 CommentsЧИНИЙ АРД ХЭН БАЙГАА ЮМ БЭ?
\Амарлинтай хийсэн ярилцлага\
…Ач охин өвөөгөөсөө асууна. -Өвөө цөмийн хаягдлыг яагаад Монголд булсан юм бол? Өвгөн ачийнхаа толгойг илж -Мэдэхгүй юм даа гэв. -Өвөө! Цөмийн хаягдлыг булаад муу юм болоогүй биз дээ? -Харин л дээ, миний охин гээд өвөө нөгөө толгойг нь илэв.
\Сүүлийн үед гарсан онигооноос\
…Энэ хавраас Монголд Цөмийн аюул болон Монголын газар нутаг дээр харийн цөмийн хаягдлыг булах тухай асуудал олны анхаарлыг нилээд татаж шуугиан дэгдээсэн. Энэ сэдвийг анхлан хөндөж, маш олон судалгааны материал болон бодит баримтууд дээр түшиглэн гаргаж ирсэн хүн бол Амарлин. Асуудлыг тавих цагаас эхлэн” түүний ард хэн байгааг” таах уралдаан явагдаж, асуудлыг төрийн эрх баригчид “намжаах” дор түүнийг ” Хятад болон Оросын тагнуул”, “Санаатайгаар хоосон шуугиан дэгдээгч”, “Н. Энхбаярын хамсаатан” гэхчилэнгээр дуу дуугаа авалцан цоллож эхэллээ. Монголчууд бидний хийрхэл туйлшралын нэгэн жишээ энэ. Би Амарлинг эчнээгээр бага зэрэг мэддэг төдийгүй түүний гаргаж тавьсан асуудлыг дэмжиж байгаа. Түүний бодол санааг олон нийтэд хүргэх зорилгоор түүнтэй нетээр ярилцсан юм.


