GOLOMT.ORG-ийн 2011 оны тайлан


Golomt.org блогийн 2011 оны тайланг wordpress.com -ooc бэлтгэв.

Товчхон:

Сидней хотын Дуурийн Театрын концертын заал 2700 хүний суудалтай аж.  Харин 2011 онд голомт.орг блог руу  хандсан хандалтын тоо 59 мянга давжээ. Ийм тооны үзэгчдэд хүрч үйлчлэхийн тулд Сиднейн Дуурийн Театрынхан 22 удаа тоглолтынхоо тасалбарыг дуустал зарах хэрэг гарах нь. 

Дэлгэрэнгүй тайланг үзэхийг хүсвэл энд дарна уу


Oрчин цагийн Түгжилүүдэд төрийн сангаа битгий хэл түрийвчээ ч би итгэж бариулахгүй


Түүх ингэж эхэлсэн:

Аль 2006 оноос Хонгор сумын сумын засаг дарга Б. Батнарангийн “Мичид” компани тус сумын нутаг дэвсгэр дээр байрлах үйлдвэрийн хуучин байранд алт угааж эхэлжээ. Ингэхдээ мөнгөн усаар барьцалдуулж, алтныхаа 30 орчим хувийг ялгасан байна. Харин 2007 оны 2-р сараас эхлэн  цианид натри ашиглан үлдсэн алтыг нь ялгаж авчээ. Б. Батнаран мөнгөн ус, цианидтай холигдсон  элсийг барилгын сайн материал хэмээн зарж байсныг  сургууль, хувь хүмүүс байшин барилгаа шавах, сургуулийн шаланд дэвсэх зэргээр ашиглаж байв. Алтыг нь угаасан овоолсон элс шороог хучиж битүүмжлээгүй тулд байсан тул тэр нь хаврын хавсарганд туугдаж, Хонгор сумын нутгаар нэг  таржээ.   Read the rest of this entry »


Сэрэмжлүүлэг № 3: Цөмийн молиго “үмхсэн” Монголчууд


        Өнгөрсөн жил гарсан цөмийн хаягдал тойрсон шуугианы үр дүнд цөөн хэдэн хүн ажлаасаа чөлөөлөгдөж, ерөнхийлөгч зарлиг гаргаснаар Монголчууд цөмийн аюул өнгөрлөө хэмээн тайвширсан, баярласан.

         Харин чухам ямар учраас албаны хүмүүс удаа дараа мэлзэж, буруу зөрүү хариулж байсан талаар, ГХ-ийн сайд Г. Занданшатар Японы тэргүүлэх зэргийн “Майничи” сонинг “гудамжны шар хэвлэл” хэмээн гүтгэж байсан тухай, Үргэлжлүүлэн унших


Сэрэмжлүүлэг № 2: “Хүнс” нэртэй хорноос болгоомжилье


 Оршил

Өнөөдөр Монгол улс элэг, ходоод, улаан хоолойн хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд толгой цохиж, хорт хавдрын нас баралтаар олон улсад тэргүүлж явна. Нэн ялангуяа элэгний хорт хавдрын өвчлөлөөр бусад орнуудаас хэт тасархай түрүүлж, удаахь байранд жагссан Гамби улсаас бараг 3 дахин өндөр үзүүлэлттэй байна. Шинэ оны анхны сэpэмжлүүлэгтээ Хятадын сүү, газрын самар, самрын тосонд афлатоксин хэмээх элэгний хорт хавдар үүсгэгч илэрсэн тухай анхааруулж бичсэн. Цаашид ч өөрийн хөтөлдөг http://golomt.org оор дамжуулан  үндэсний аюулгүй байдал, Монгол үндэстний эсэн мэнд оршиход заналхийлж буй аюулын талаарх баримт нотолгоог Үргэлжлүүлэн унших


Ураны хайгуул, олборлолт хийж буй аймгууд


Монголд ураны хайгуул хийж буй талбайнууд буй аймгууд

Ураны хагас задралын хугацаа–703 сая 800 мянган жил

Плутоны хагас задралын хугацаа–24 мянга 200 жил

Монгол хүний дундаж наслалт — 66.8 жил (63.9-69.9)

Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Төв аймаг, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарчуудаа сэрцгээ !!! 

Эх орноо цөмийн цацрагаас хамгаалъя !

Бэлтгэсэн : Л.


Сэрэмжлүүлэг № 1: Хүнсний аюулгүй байдал — хортой сүү, самар, тос


Голомт.орг нь Монгол улс үндэстэн, газар нутгийн бүрэн бүтэн, аюулгүй байдaл, Монголчуудын эрүүл энх ирээдүйн төлөө 2012 онд дуу хоолойгоо үргэлжлүүлэн өргөсөөр байх болно гэдгийг та бүхэнд дуулгая. Ингээд шинэ оны анхны бичлэгээ хүн амын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын тухай сэрэмжлүүлгээр эхлүүлж байна. Үргэлжлүүлэн унших


Эрх баригчдаа, цацрагтай Киргиз алим зооглогтун!


Киргиз алим — хүнс үү эсвэл цацраг идэвхт хор уу?  

Сүүлийн үед “Киргиз алим зарна” гэсэн зар залхтал явж байна. Гэтэл үнэндээ   санал болгоод байгаа Киргиз алим нь хүнс мөн үү гэдэг асуудал бас эргэлзээтэй ажээ. Ямартаа ч энэ талаар зарим нэг судалгаа хийснээ та бүхэнд танилцуулья. Үргэлжлүүлэн унших


Амьдрал чөлөө завгүй ч ….


Голомт.орг-ын уншигчдад:
Ирж буй 2012 онд та бүхэнд аз жаргал, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөхийн сацуу эх орныхоо төлөө тэмцэлд улам эрч хүчтэй, идэвхтэй ороцож, ирээдүй хойчийнхоо төлөө их үйлсэд зав чөлөө гаргаасай гэж хүсч буйгаа тэмдэглэе.

“Тусгаар Тогтнолын Төлөө” жүжгийг бичсэн Ц. Түмэнбаяр гуай ярилцлагандаа “Ер нь амьдрал чөлөө завгүй шүү дээ, Гэхдээ “өгье гэвэл ганцаасаа, уйлья гэвэл сохроосоо”… Read the rest of this entry »


Хятадууд тоглолтод оролцож эхэлснээр Америкчууд цөмийн хаягдлаа булшлах газартай болохоор шyргуу хөөцөлдөх болжээ


The Mainichi Daily News сониноос орчуулав (2011-12-14)

Эх сурвалж: http://mdn.mainichi.jp/features/news/20111214p2a00m0na013000c.html

Дэлхий нийт плутони бүхий цөмийн түлшний хаягдлыг дахин боловсруулах арга туршлагаас татгалзаж эхэлсэн хэдий ч цөмийн хаягдал агуулах байгууламжийн асуудал шийдэгдээгүй хэвээр үлджээ. Олон улсын цөмийн хаягдлыг Австралид булшлах төлөвлөгөө бүтэлгүйтсэний дараахан ураны нөөц ихтэй, далайд гарцгүй Монголд дээрх байгууламжийг барихаар АНУ ба Япон улсууд гэрээ хэлэлцээр хийж эхэлсэн билээ. Read the rest of this entry »


Судалгааны дүн: Цөмийн эрчим хүч бол эдийн засгийн ашиггүй баc цаг уурын дулааралд эерэг нөлөө үзүүлж чадахгүй


Орчуулсан Мигаа

Австри улсын байгаль орчны хүрээлэн болон Эрчим xүчний төвөөс хийсэн “Цөмийн эрчим хүч үйлдвэрлэлийн тайлан ба хүлэмжийн хийн бохирдол” судалгааны дүн

Вена. Австри улсын эрчим хүчний агентлагийн захирал Петер Траутманн “Цөмийн энерги бол байгаль орчинд халтай төдийгүй эдийн засгийн хувьд алдагдалтай“ гэсэн дүгнэлт гаргажээ. Мөн  тэрээр  1 киловатт цөмийн эрчим хүч үйлдвэрлэхэд  1 киловатт сэргээгдэх эрчим хүч үйлвэрлэхээс илүү хүлэмжийн хий (CO2) ялгардгийг тогтоосон байна.

“Ирээдүйд ураны хүдэр дэх ураны агууламж улам багасах болно.  Тиймээс уран олборлоход илүү  их хэмжээний эрчим хүч шаардагдана. Ураны хүдэр дэх ураны агууламж 0,01%-д хүрэхэд түүнийг олборлож, ашиглах нь алдагдалтай болно” гэж Австрийн байгаль орчны хүрээлэнгийн мэргэжилтэн, тус судалгааны ажлын удирдагч Андреа Валнэр тэмдэглэсэн байна.

Харьцуулвал, дэлхий нийтэд олборлож буй ураны хүдэр дэх ураны агууламж сүүлийн 50 жилд дунджаар  0,05%-0,15% байжээ.

Умард Ирландын Даблин хотод болсон “Цөмийн эрчим хүчний тайлан” сэдэвт  дэлхийн уур амьсгалын асуудлаарх бага хурал дээр цөмийн эрчим хүчний салбарын шийдэгдээгүй асуудлууд болох цөмийн хаягдал, АЦС-ын аюулгүйн байдал гэсэн олны танил асуудлуудыг хэлэлцсэнээс гадна цөмийн эрчим хүч нь дэлхийн цаг уурын өөрчлөлтөөс сэргийлэх шийдэл биш юм гэдгийг тодруулж өглөө.

Уран нь газрын тосны нэгэн адил шавхагдах байгалийн нөөц тул цөмийн эрчим хүч үйлдвэрлэх нь ирээдүйгүй, ердөө түр зуурын хэрэгцээг хангах төдий ажээ. Тиймээс цөмийн эрчим хүчний салбарт оруулж буй хөрөнгө оруулалт болгон нь сэргээгдэх эрчим хүчний тогтолцоог хөгжүүлэхэд  саад учруулж байна гэж Траутманн дурджээ.

Өнөөдөр 0.1%-ийн агууламжтай ураны хүдрээс 1 киловатт/цаг цахилгаан эрчим хүч  үйлдвэрлэхэд 26 грамм нүүрс хүчлийн давхар исэл ялгарч, орчныг бохирдуулдаг байна.

Ураны агууламж 0.01%-д хүрэхэд дээр дурьдсан хэмжээний цахилгаан үйлдвэрлэхэд ялгарах  нүүрс хүчлийн давхар ислийн хэмжээ  210 грамм хүртэл өсөх болно. Энэ нь сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэлийн явцад ялгарах 3-60 грамм нүүрс хүчлийн давхар ислийн бохирдолтой өрсөлдөх чадваргүй нь ойлгомжтой.

Цөмийн эрчим хүч үйлдвэрлэхэд СО2 хий бага ялгардаг, бас үнэ өртөг нь хямд байдаг гэсэн ойлголт нийгэмд төлөвшсөн байдаг. Гэвч яг үнэндээ цөмийн салбар шууд болон шууд бус татаас дэмжлэгүүдийг авч байж энэ ойлголтыг амьдралд хэрэгжүүлдэг ажээ.

“Хэрвээ цөмийн салбар үнэхээр асар хямд эрчим хүч үйлдвэрлэдэг бол чөлөөт зах зээлийн үед шинэ реакторуудыг хувиас санхүүжүүлэх бүрэн боломжтой байх ёстой. Гэтэл тийм тохиолдол хаана  ч алга. Дэлхийд хувийн секторын санхүүжилттай ганц ч АЦС байхгүй. 60 гаруй жилийн туршид хямд цахилгаан үйлдвэрлэдэг гэж яригдсаар байгаа  технологи өнөөдрийг хүртэл улсаас татаас дэмжлэг авсаар байдаг нь гайхалтай” гэж Реннэр дурджээ.

Цөмийн эрчим хүчний салбарын үйлдвэрлэлийн тайланг  бүрэн эхээр нь эндээс татаж авч болно. (Герман хэл дээр)

http://www.energyagency.at/fileadmin/aea/pdf/publikationen/broschueren/Endbericht_LCA_Nuklearindustrie.pdf

http://oekonews.at/index.php?mdoc_id=1065302


Герман улс цөмийн хаягдлаа хадгалах газар хайж байна


Фукушимагийн ослын дараагаар Герман улс цөмийн эрчим хүч ашиглахаас татгалзаж, АЦС-уудаа үе шаттайгаар хаах шийдвэр гаргасан. Тэгвэл одоо АЦС -аас гарсан цөмийн хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхээр шамдаж буй тухай “Science” сэтгүүлийн 2011 оны 11 сарын 18-ны дугаарт  нийтлэгдснийг орчуулан хүргэе. 

 

Герман улс цөмийн хаягдлаа хадгалах газар хайж байна

Сүүлийн 30 гаруй жилийн туршид Герман улс цөмийн хаягдлаа xуучин Зуун ба Баруун Германы хоорондох  хилийн зурвас орчмын Lower Saxony дахь Горлебен гэдэг газарт хадгалж ирсэн. Горлебенд цөмийн хаягдал хадгалах байгууламжийг барьж, туршихад нийтдээ 1.6 тэрбум Евро зарцуулсан ч энэ байгууламжийн байршлыг зөв сонгосон эсэх тухай асуудал өнөөдрийг хүртэл маргаантай хэвээр ажээ. Тэгвэл 11 сарын 11ний өдөр Байгаль орчны сайд болон Германы 16 мужийн эрх баригчид уулзаж ярилцсаны эцэст цөмийн хаягдал хадгалах газар хайх тухай шинэ хууль боловсруулахаар  шийдвэрлэсэн  байна. Ажлын хэсэг ажлаа энэ сард эхлэх бөгөөд ирэх зун гэхэд хуулийн төслийг бэлэн болгох ажээ.

“Эрлийг бүх улс даяар хийнэ, Горлебен орчмын газар нутгийг ч эргэн сайн судлах болно. Хориотой газар нутаг гэж байхгүй” гэж Германы Байгаль Орчны сайд Норберт Ретген хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ. Германы АЦС-уудын дийлэнх нь байрладаг Баден -Вертенбург болон Бавари зэрэг өмнөд мужуудын захирагчид цөмийн хаягдал хадгалах шинэ агуулах барих газар нутгийг эрж хайхыг эртнээс эсэргүүцэж ирсэн түүхтэй. Учир нь тэдгээр нутагт боржин чулуу, шаврын орд ихтэй учраас цөмийн хаягдлын агуулах барих магадлал өндөртэй газруудын тоонд ордог юм байна.  Гэсэн хэдий ч тухайн мужуудын эрх баригчид агуулах байгуулах газар хайхыг дэмжинэ гэдгээ илэрхийлжээ.


11/11/11–Nuclear-Free Asia xэвлэлийн бага хурал


Юу:  Цөмийн аюулын эсрэг Хэвлэлийн бага хурал. “Цөмийн аюулгүй Ази Тивийн төлөө” уриан дор Монгол, Солонгос, Японы ард түмэн нэгдэж, цөмийн эрчим хүч ашиглах, уран олборлох, АЦС ажиллуулахыг эрс эсэргүүцэж,  нэг зэрэг мэдэгдэл хийж, засгийн газaрт шаардлага хүргүүлнэ. Бид мэдээллийн багц тараах болно.

Хэзээ: Маргааш 11-p сарын 11 нд 10 цагт

Хаана: MaxMall их дэлгүүрийн 4 давхарт Рамада буудлын хурлын танхимд. Энэ нь Баруун дөрвөн замын баруун хойд талд Макс группийн барьсан шинэ цогцолборт юм байна.

Монгол улс АЦС барих, уран олборлох төлөвлөгөөгөө бүрэн орхиогүй цагт бидний дээр цөмийн аюулын үүл хуралдсаар нэгэн өдөр бид хор хөнөөлийг нь мэдрэх болно.

Улс төрчдийн сонгуулийн хошгируулалтын ов мэхэнд автаж, сэтгэл амар суух цаг биш шүү! Ирээдүйдээ зовнидог хүн бүр оролцоорой!


Амарлингийн “амыг барих” уу буюу Монголд цөмийн хаягдал булшлахаар шамдагсад хэн бэ?


 2011-11-08

Миний бие олон сарын туршид цуглуулсан мэдээ баримтандаа түшиглэж бичсэн “Цөмийн хаягдлын бизнест хэн хэн оролцож байна вэ?”-1,2,3 цуврал нийтлэлээрээ эх орноо, ард түмнээ  хуурч, худалдаж буй эрх баригчдын гэмт хэргийн тухай үнэн мөнийг илчлэхийг зорьсон билээ.

Харамсалтай нь сонин хэвлэл, мэдээллийн порталууд эдгээр нийтлэлүүдийг, нэн ялангуяа Ц. Элбэгдорж, С. Батболд нарыг илчилсэн 2, 3-р цувралыг нийтлэхээс илтэд эмээж байна. Улмаар дээрх мэдээлэл олон нийтэд хүрэхгүй байгаа нь туйлын харамсалтай юм. Read the rest of this entry »


Цуврал № 3: Цөмийн хаягдлын бизнест хэн хэн оролцож байна вэ ?? буюу сэтгэл амарч тайвшрах цаг ирсэн үү?


Өмнөх үг

Миний бичсэн “Цөмийн хаягдлын бизнест хэн хэн оролцож байна вэ?” гэсэн 1,2-p цувралыг уншин эргэцүүлж, сэтгэгдлээ хуваалцаж, урам хайрласан уншигчиддаа баярлалаа. Эдгээр болон бусад нийтлэлүүдийг www.golomt.org  дээрээс уншиж, бас татаж авах боломжтой байгаа.

Бузар үйлдлийг нь баримтaaр илчилсэнд хорсогчид миний тухай элдэв цуу тарааж, Н. Энхбаярын  гар хөл хэмээн гүтгэж, олон нийтийн итгэл үнэмшлээр тоглохоор улайн цайм шамдаж байгаагаас  үзвэл миний тавьсан үгэн “сум” онилсон  байнууддаа  мэргэн тусчээ. Read the rest of this entry »