УИХ-ын гишүүн гэж хулгайч луйварчиныг хэлэх үү?

Төрийн болон хувийн байгууллагын албан хаагч:

  • Хүссэн үедээ ажлаа таслаад байвал яах вэ?
  • Aнх ажилд орохдоо авч байсан амлалт үүргээ таг мартвал яах вэ? 
  • Xийх ажлаа огт мэдэхгүй, өгсөн үүрэг даалгаврын талаар тун бүдэг бадаг ойлголттой бол яах вэ?
  • Хуралд дээр байнга сонин уншиж, твиттердэж, имэйл бичиж, бас интернэтээр хэсүүчлэн суудаг бол яах вэ?
  • Xүмүүсийг хуурч мэхлэн байж бусдын өмнөөс дур мэдэн шийдээд байвал яах вэ?
  • Ингэхдээ өөрийн (эсвэл өөрийн хамсаатны) ашиг сонирхолд  нийцсэн шийдвэр гаргавал яах вэ?
  • Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хийж буй ажлынхаа талаар жишим ч үгүй худлаа яриад байвал яах вэ?
  • Aлбан тушаалаа ашиглан түр хариуцаж буй өмч хөрөнгөнөөс асар ихийг завшаад байвал яах вэ?

Гадаадад бол ийм хүмүүс даруйхан ажлаасаа халагдаж, аягүйтвэл эрүүгийн хариуцлага хүлээж, шоронд орно. Монголд бол УИХ-ын гишүүд өөрсдийгөө ийм эрхтэй гэж ойлгодог байна

Х.Баттулга : За, бүгдээрээ л нэгнийхээ өмнөөс кноп дардаг биз дээ. Би ч гэсэн дарна шүү дээ

Ц.Цолмон (sonin.mn http://tiny.cc/pjyb3)

Засгийн газраас өргөн барьсан  Газрын тухай багц хуулийн төслийг  өчигдрийн УИХ-ын хуралдаанаар шийдсэн билээ.

Энэ үеэр  УИХ-ын гишүүн,  Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга чуулганы танхимын  зүүн захад ирээгүй гишүүний суудал дээр очин суун, С.Баярцогт, Н.Батбаяр, Р.Гончигдорж, Г.Батхүү, Ч.Сайханбилэг нарын өмнөөс  товчлуур дарж, санал хураалтанд оролцох нь тэр.

УИХ-ын дарга  Д.Дэмбэрэл “За ингэж хамаагүй товчлуур дарахгүй шүү. Ядаж байхад чиний өөрийн оруулж ирсэн хуулийн төсөл биз дээ ” хэмээсэн ч  “Женко” Х.Баттулга :  “Би ганцаараа ингэдэг юм уу? Ер нь бид нар бүгдээрээ л нэгнийхээ өмнөөс кноп дардаг биз дээ” хэмээн хээв нэг өгүүлж, танхимд байсан цөөн гишүүд инээлдсэнээс өөр зүйл болсонгүй.

УИХ-ын  Дэгийн тухай хуулиар бусдын өмнөөс товчлуур дарахыг хориглосон байдаг  бөгөөд энэ нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм.


2 Comments on “УИХ-ын гишүүн гэж хулгайч луйварчиныг хэлэх үү?”

  1. Ард says:

    Энд харагдаж байгаа хэд хууль зөрчиж байгаа нь харагдаж байна. Кнопоо бусдаар даруулаад харагдахгүй байгаа хэд нь эднээс ч доор байгаа биз дээ. Тэднийг энд нөхөж харах юм бол бүр ч сонин байх болно доо…

  2. delgermaa says:

    76 нь хуулиа гаргаад мөн тэр гаргасан хуулиа барьж амьдарч ажилладаг, бизнес хийдэг нь хуулийн дагуу татвараа төлдөг шудрага өрсөлддөг, иргэд нь танил тал биш өөрийн хүчээр хууль журмын даруу амьдралаа авж явдаг цаг хэзээ ирэх юм бол????


Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s