Ц.Дамдинсүрэн, Р.Бадамдамдин нарт хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлнө

Цөмийн энергийн газрын орлогч дарга Ц.Дамдинсүрэн, “МонАтом” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал Р.Бадамдамдин нарт хариуцлага тооцохоор Засгийн газрын ээлжит хуралдаанаас шийдвэрлэсэн байна. Цөмийн энергийн газрын хийж буй ажлын хэрэгжилт удаашралтай, хангалтгүй байгаа нь тус газрын орлогч даргад хариуцлага тооцох үндэс болсон гэж Засгийн газраас мэдээлсэн юм.

Учир нь Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат нь БНСУ-д удаан хугацаагаар эмчлүүлж байгаа энэ үед хуулийн дагуу бүрэн орлож ажиллах үүрэгтэй орлогч дарга Ц.Дамдинсүрэн нь Засгийн газрын хуралдаанд гурван ч удаа асуудал оруулж ирсэн ч хангалттай хариулт өгч чадаагүй байна.

Мөн Цөмийн энергийн газар, “МонАтом” төрийн өмчит үйлдвэрийн газар хоорондын уялдаа холбоо муу, удирдлагууд нь асуудалд өөр өөр байр сууринаас ханддаг нь нэр бүхий хүмүүст хариуцлага тооцоход хүргэсэн бололтой. Харин тэдэнд хариуцлага тооцохдоо үүрэгт ажлаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авах гэж байгаа талаар эх сурвалж мэдээлсэн бегөөд “МонАтом” төрийн емчит үйлдвэрийн газрын захирал Р.Бадамдамдин нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ ТӨХ-нд ирүүлээд нэлээд хугацаа өнгөрчээ.

Б.НОМИН

Эх сурвалж: “Монгол Үнэн” сонин



Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s