“Цөмийн аюулгүй Монгол Улсын Төлөө” хөдөлгөөний тухай

Хэвлэлийн мэдээ

Л.Сэлэнгэ, 2011 оны 10 дугаар сарын 05

                 Гадны улс орнуудын Атомын цахилгаан станцын цацраг идэвхит хог хаягдлыг монголын газар шороонд авчирч булшлах бодит аюул тулж ирснийг Монголын ногоонтууд анх хэвлэл мэдээлэл болон монголын олон нийтэд сонордуулж олны анхаарлыг энэ зүгт хандуулж олон удаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж өөрсдийн байр суурийг хатуу илэрхийлж ирлээ. Монгол улсын Ерөнхийлөгчид албан захидал хүргүүлж, Америкийн Дэд ерөнхийлөгчийн айлчлалыг эсэргүүцсэн жагсаал зохион байгуулж, Цөмийн аюулгүй Монгол улсын төлөө үндэсний хөдөлгөөн байгуулан 2011 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатарын талбайд “Атомын цахилгаан станцгүй, цөмийн хог хаягдалгүй, уран олборлолтгүй Монгол улсын төлөө” уриалгын дор гарын үсэг цуглуулах аян эхлүүлсэн билээ. Албаны хүмүүс гадаадын нэр хүндтэй хэвлэл мэдээллээр гарч байгаа мэдээллийг няцаасаар ирсэн ч энэ бүхэн хөдөлшгүй баримт, гарын үсэг зурсан санамж бичгүүд болоод гэрэл зурагтайгаар нотлогдсоор байна. Олон нийтийн шахалт дарамтанд орсон Монгол улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр яригдаагүй тохиолдолд хэн нэгэн албан тушаалтан гадаадын цөмийн хог хаягдлыг Монгол улсын нутаг дэвсгэр дээр булшлах асуудал байж болохгүй гэж мэдэгдсэн нь бидний хийсэн үйл ажиллагаа үр дүнд хүрснийг харууллаа. Гэвч энэ бол асуудлын зөвхөн нэг тал дээр ажилласан, үүссэн маргаантай асуудлыг түр зуур намжаасан, ард түмнийг төөрөгдүүлэх гэсэн улс төрийн ов мэх юм. Монголын ногоонтнууд бид Монгол улсад Атомын цахилгаан станц барих нь цөөхөн монголчууд биднийг үеийн үед хэмжээгүй их гай зовлонд унагаж, эх орны маань газар шороог мөнхийн хороор хордуулж үндэстэн мөхөх аюул авчирах онц аюултай төлөвлөгөө гэж үзэн эсэргүүцэж байна. Монгол улс Атомын цахилгаан станцтай болвол уран хэмээх цацраг идэвхит ашигт малтмалаа ашиглаж үхлийн тоосонцороор газар нутгаа хордуулах аюултай. Байгалийн гамшиг сүйрэл болсон тохиолдолд түүнийг даван туулах эдийн засгийн ямар ч бололцоо байхгүйн дээр гамшгийн нөхцөлд ажиллах боловсон хүчин, хүний нөөц байхгүй зэрэг АЦС-тай улс орнуудад тавигдах олон шаардлагуудын нэгийг нь ч хангаж чадахгүй нөхцөл байдлаа бодолцон энэхүү аюултай бодлогоосоо Монгол улсын Засгийн газар татгалзахыг шаардаж байна. Бид дараах шаардлагуудыг тавьж байгаагаа мэдэгдэж байна.

1. Цөмийн энергийн тухай хуулийг хүчингүй болгох

2. Цөмийн энергийн газраа татан буулгах

3. Төрийн өмчит Мон-Атом компанийг татан буулгах

4. Сэргээгдэх эрчим хүчний газар байгуулах

гэсэн дөрвөн үндсэн шаардлагыг тавьж байна.

“Цөмийн аюулгүй Монгол улсын төлөө” үндэсний хөдөлгөөн Монгол улсад уран олборлож, АЦС барих, ингэснээрээ өөрийн газар нутаг дээр цөмийн хог хаягдалтай болохыг эсэргүүцсэн 5000 гаруй хүний гарын үсэг цуглуулсан байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол улсын Ерөнхий сайд болон УИХ-ын даргад энэхүү шаардлагаа гарын үсгийн хамт хэвлэл мэдээллээр дамжуулан хүргэж байна. Мөн Монгол улсын Ерөнхийлөгч ойрын үед Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимаараа энэ асуудлыг олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлэхийг уриалж байна.

 “Цөмийн аюулгүй Монгол улсын төлөө” үндэсний хөдөлгөөн


One Comment on ““Цөмийн аюулгүй Монгол Улсын Төлөө” хөдөлгөөний тухай”

  1. MUNKHTUR says:

    Энэ мэтээр л тэмцэх хэрэгтэй байна!


Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s