Японд цацраг идэвхтэй машин зарагдаж байна

Английн “Телеграф” өдөр тутмын сонингоос орчуулав. Амарлин

“Халуун будаа”-нд дуртай сэтгүүлчдэд хандаж хэлэхэд:

Энэ орчуулгыг авсан тохиолдолд оригинал эх сурвалж (The Telegraph төдийгүй орчуулгыг голомт.орг-оос авснаа дурьдахаа мартуузай. Оргилмаа эгчийн “гашууxaн” туршлага байгаа шүү (энд дарж үзнэ үү).

Масс.мн-ийхэнд: Голомт.орг дээр гарсан нийтлэлүүдийг өөрийн mass.mn сайтдаа тавихдаа засах, хасахыг хориглоно. 

 

Жулиян Риолл, Токио

2011 оны 10 сарын 26

Хуучин машины бизнес эрхэлдэг Япон дилерууд хүн чанараа алдаж, гэнэн итгэмтгий худалдан авагчиддаа аюултай өндөр цацраг идэвх агуулсан машин зарах болжээ.

Гаднаас нь харахад цэвэр үзэмжтэй зарим тээврийн хэрэгслүүд үнэндээ бол өнгөрсөн 3 сарын 11-ний газар хөдлөлт, цунамид өртсөн Фукушима Дайчигийн АЦС-ын ойролцоо оршин суугчдынх байдаг аж.

Мөн Японы зүүн хойт зүгийн хуучин машины дилерууд ч бас цацрагтай машин зарж байгаа аж. Энэ талаар “Асахи” сонинд бичихдээ АЦС-ын тойрсон 18 миль (20 км-ийн) радиусын захад оршдог Иваки хотын оршин суугчийн эзэмшиж байсан гэр бүлийн хэрэглээний миниван машиныг хэмжиж үзэхэд цацраг идэвхжилт нь цагт 110 микросиеверт хүрч  байжээ. Японы засгийн газраас гадаадад экспортлох машинаас ялгарах цацраг идэвхийн түвшинг цагт 5 микросиевертээс илүүгүй байхаар анхлан тогтоосон байсан ч 8 сараас журмаа улам чангатгаж 0.3 микросиевертээс доош гэх болжээ.

Машины дилерууд ОХУ болон Зүүн Өмнөд Азийн орнуудад хуучин япон машин нийлүүлдэг  ашигтай бизнес эрхэлсээр нэлээд удаж байгаа  билээ. Гэвч гадагш экспортлох машины цацраг идэвхжлийг хэмжих болсноор тэдний бизнес хумигдаж, аргагүйн эрхэнд хуучин машинаа дотоодын зах зээлд нийлүүлэх болжээ. 

Өнөөдрийн байдлаар гэхэд 660 гаруй авто машиныг Японоос гаргахыг хориглоод байгаа аж.  

Асар өндөр цацраг идэвхжилтэй машиныг Ивакигаас худалдаж авсан дилерийн хувьд бол тухайн үедээ огт мэдээгүй бөгөөд тус машиныг дуудлага худалдаан дээрээс 1.43 сая иен буюу (11, 737 мянган фунт стерлингээр) худалдаж авчээ. Тэрбээр машиныг Осакагаас Зүүн Өмнөд Ази руу ачуулах гэж байхад нь тус машинаас зөвшөөрсөн түвшнээс даруй 20 гаруй дахин өндөр цацраг идэвх ялгарч  буйг албаны хүмүүс олж тогтоожээ.

“Би машиныг шалгаж хэмжсэний дараа олон янзын хоргуйжүүлэх арга хэмжээ авсан. Агааржуулагчийнх нь шүүлтүүр, шил арчигчийг шалгаж, дугуйнуудыг нь сольсон ч цацрагийн түвшин дөнгөж цагт 30 микросиеверт хүртлээ л буурсан” гэж тус дилер ярьжээ.

Машиныг гадагш ачуулж чадахаасаа өнгөрсөн ч бүрмөсөн алдагдалд орохыг хүсээгүй тул тэрбээр Зам Тээврийн Яамны харъяа орон нутгийн байгууллага дээр очиж,  машиныхаа бүртгэлийг шинэчлүүлж, шинээр дугаар авчээ. Ингэснээр тус машиныг өнгөрсөн 9 сард Кобэ-д болсон дуудлага худалдаагаар 1.21 сaя иен буюy 9.931 фунт стерлингээр зарсан байна.

Дуудлага худалдааг зохион байгуулагчид тус тээврийн хэрэгслийг худалдаж авсан хүний нэрийг мэдээлэхээс татгалзсан юм.


4 Comments on “Японд цацраг идэвхтэй машин зарагдаж байна”

  1. Mongol huu says:

    Huuchin dugaartai mashinii uzlegt orsonoos hoish 8 sar bolj baigaa mashin avaarai. Mash ayultai biznes bolj ehelsen shuu.

  2. Javhaa says:

    Ганц машин гэлтгүй бусад бараа бүтээгдэхүүнүүдийг ч бодолцох хэрэгтэй. Гэхдээ монголд япон машины бизнес их учраас таны анхааруулдаг нь зөв. Ингэхэд 1 миль чинь ойролцоогоор 1,6 км биш билүү, дахин нягтлаарай. 18 миль = 28,8 км болох биш үү. жаахан алдаа харсанд өршөөгөөрэй. Багын иймэрхүү жижиг зүйлс харсаар байгаад сурчихсан гэх үү дээ.

  3. Javhaa says:

    Нээрээ масс.мн чинь анхнаасаа улс төрийн зорилготой сайт гэж шинээр гарч эхэлж байхад нь 1 танилаасаа сонссон (өнгөрсөн 3 сард байхаа даа). Удахгүй сонгууль болно, түүнд одооноос бэлтгэж байгаа ухааны юм ярихаар нь нээх тоогоогүй. Удалгүй 5 сард миний таньдаг нэг хүнийг бас гамгүй сайн биччихсэн байсан чинь мань хүн дургүйцэж масс.мн руу хандсанд маргааш нь тэр мэдээгээ устгачихаж билээ. Их л но-той сайт байгаа юм даа. Мань хүн ч гэсэн зүгээргүй л болоод байнд нь өртсөн байх гэж би боддог. Гээндээ ч байгаа гоонодоо ч байгаа гэдэг шиг санагдаж билээ, тэр үед. Гэхдээ мань хүнийг танихын хувьд арай хэтрүүлж зохиож бичсэн бичлэг байж билээ. Мэдэхгүй хүнд бол шууд л бөөн луйвар гэж ойлгогдохоор л юм байсан. хэхэ

  4. Javhaa says:

    Гэхдээ бичсэн мэдээгээ буцаагаад устгачихдаг нь өөрсдийнхөө хариуцлага үүрэх чадваргүй гэдгийг шууд батлаж байгаа юм даа. Хүмүүс уншсан зүйлээ шууд хүлээж авахын өмнө жаахан тунгааж бодохгүй юм аа. Сэтгэгдэл дээр нь дүүрэн харааж зүхсэн ална шудна гэсэн бичлэгүүд байж билээ.


Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s