“Mайничи” сонинд цөмийн хаягдлын тухай шинэ нийтлэл гарчээ
Posted: 2011/10/18 Filed under: Гадаад, дотоодын хэвлэл, Цөмийн хаягдал, цөмийн аюул, Mainichi Shimbun | Tags: Мэдүүштэй, Цөмийн тухай бусад бичлэгүүд, Японooc 9 CommentsМонгол улс цөмийн хаягдал булшлах байгууламж барих төлөвлөгөөнөөс татгалзсанаа Японы Засгийн газарт мэдэгдэв
Орчуулгыг бэлтгэж явуулсан O. Батгэрэлд баярлалаа!
Амарлин
2011-10-17
Майничи сонин 10-р сарын 15 өдөр Токио, Өглөөний дугаар
〈Парис, Айкава Харуюки〉
Япон эх сурвалж: http://mainichi.jp/select/biz/news/20111015ddm001040014000c.html
Англиар: http://mdn.mainichi.jp/mdnnews/news/20111015p2a00m0na023000c.html
Парис хот— Монголын Засгийн газар цөмийн ашигласан түлшний хаягдлыг түр хадгалах болон булшлах байгууламж барихад Токио болон Вашингтоны эрх баригчидтай хамтрах төлөвлөгөөнөөс татгалзаж буйгаа өнгөрсөн 9 дүгээр сарын сүүлээр Японы Засгийн газар болон бусад холбогдох хүмүүст мэдэгдсэн нь энэ сарын 14-ний өдөр тодорхой болжээ. Монгол улсын Засгийн газар дотоодод өрнөсөн эсэргүүцлийн хөдөлгөөний улмаас дээрх төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжгүй гэж дүгнэсэн бололтой.
Цөмийн хаягдлыг булшлах байгууламж барих олон улсын төсөл хэрэгжүүлэхэд нэлээдгүй бэрхшээл учирдгийг сүүлийн үеийн үйл явдлууд тодорхой харуулж байна.2002 онд дээр дурьдсантай ижил цөмийн хаягдлын байгууламж байгуулах төслийг Австралид хэрэгжүүлэхээр зэхэж байсан ч олон нийтийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсны улмаас ажил хэрэг болгож чадаагүй ажээ.
Өнгөрсөн оны 9 дүгээр сард, АНУ-ын Эрчим хүчний дэд сайд Понеман Монголд айлчлах үеэр Монголд цөмийн байгууламжийн төслийг анхлан хэлэлцэж эхэлсэн байна. 2011 оны 2 дугаар сард Япон, АНУ, Монголын албаны хүмүүс Вашингтонд уулзаж, эхний шатны гэрээ хэлэлцээр хийжээ. Удалгүй Монголоос цөмийн түлш авах хүсэлтэй Арабын Нэгдсэн Эмират улс дээрх гэрээ хэлэлцээрт нэгдсэн байна. Дэд сайд Понеман өнгөрсөн 7 сарын эхээр тухайн үед Японы Эдийн Засаг, Худалдаа, Аж Үйлдвэрийн сайдын албыг хашиж байсан Манри Каэдад нэгэн бичиг илгээсэн нь 2011 ондоо багтаан батлах зорилготой Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийн төсөл (ноорог) байжээ.
Гурван улс нууцаар яриа хэлэлцээр хийж буй талаар Майничи сонин 5 сард мэдээлсэн ч Монголын Засгийн газар хэлэлцээр хийгдэж буйг албан ёсоор үгүйсгэсэн билээ. Харин “Mайничи” сонины нийлэлийн дараа Монгол иргэд асуудлыг эрс эсэргүүцэж, тус төлөвлөгөөг зогсоож, мэдээллийг нийтэд ил тод болгохыг Засгийн газраасаа шаардсан байна.
Эдгээр үйл явдлын улмаас Монгол Улсын ерөнхийлөгч Ц. Элбэгдорж 9 сарын 21-ны өдрийн НҮБ-ын индэр дээрээс “Монголд цөмийн хаягдал булшлахгүй “ хэмээн мэдэгдэл хийсэн бол Австри улсын Вена хотод суугаа НҮБ-ын төлөөлөгч Ж. Энхсайхан Олон Улсын Цөмийн Энергийн Агентлагийн нэгдсэн хуралдаан дээр “Бусад улс орнуудын цөмийн хаягдал хүлээж авах болон булшлах байгууламж барих бодолгүй байгаа гэж мэдэгдэжээ.
Мөн eрөнхийлөгч Элбэгдорж 9 дүгээр сарын 13-ны өдөр зарлиг гаргаж, Монголд цөмийн хаягдал агуулах асуудлаар гадны улс орнууд болон Олон Улсын Цөмийн Энергийн Агентлаг зэрэг олон улсын байгууллагуудтай хэлэлцээр хийхийг хоригложээ. Түүнчлэн eрөнхийлөгч 2 дугаар сарын 3-4-ний өдрүүдэд, Вашингтон хотод болсон АНУ, Япон улстай хамтарсан 3 талт уулзалтанд Монголыг төлөөлж яриа хэлэлцээр хийсэн Гадаад Харилцааны яамны тусгай дэд сайд А. Ундраа, болон бусад түшмэдийг албан тушаалаас нь чөлөөлжээ.
Үүний зэрэгцээ Японы засгийн газраас осолд нэрвэгдсэн Фүкүшимагийн 1-р АЦС -д буй болсон гамшигт байдлыг тогтворжуулах, олон нийтийн эсэргүүцлийг намжаах асуудалд хамаг цагаа зарцуулж буйн улмаас хэлэлцээрийг цаашид үргэлжлүүлэхэд бэрхшээлтэй болсон тухайгаа АНУ-ын Эрчим Хүчний яаманд уламжилсан байна.
Олон Улсын Цөмийн Энергийн Агентлагийн судалгаагаар Монгол улс ойролцоогоор 1.4 сая тонн баялаг ураны нөөцтэй нь тогтоогджээ. Монголын Засгийн газар ураны баялгаа үр дүнтэй зарцуулахын тулд цөмийн түлш боловсруулж, гадаад орнуудад экспортлох санааг хэлэлцэж байсан байна. Ингэхдээ Монголчууд цөмийн түлш нийлүүлсэн улс орнуудын ашигласан цөмийн хаягдал түлшийг буцааж авах “цөмийн түлш зээлдүүлэх гэрээ”-г нэвтрүүлэхийг сонирхож байсан юм.
АНУ-ын Эрчим Хүчний яамныхан тэр сонирхолд нь түшиглэн бусад улс орнуудын хэрэглэж дууссан цөмийн түлшний хаягдлыг Монголд цуглуулж хадгалах, эцэслэн булшлах төслийг санал болгосон байна. Тэр цагааc хойш АНУ болон Японы засгийн газрууд Монгол улстай яриа хэлэлцээр хийж иржээ.
Цаашдаа “цөмийн түлш зээлдүүлэх” бизнес хийхгүй биз дээ?
Одоо худал хэлсэн Элбэгдорж, Занданшатар болон бусад дарга нарыг бугдийг нь огцруулж, дахин төрд алба хаших эрхийг нь хаавал таарна! Худалч төрийн тэргүүнтэй байснаас байгаагүй нь дээр!
ашгүй дээ булахаа больсон бол зун эсэргүүцлийн жагсаал хийж бсан нь үр дүнгээ өгчээ
Германд уурхайн гүнд “НАЙДВАРТАЙ” булсан цөмийн хаягдлын сав нь задарч, цацрагаар нь бохирдсон ус газрын хөрсний дээр ил гарч ирсэнээс уг хаягдлаа ЯАРАЛТАЙ буцааж ил гаргах арга боловсруулж эхэлсэн байгаа ажээ…
Манайд социализмын үед нууцаар булсан гэх цөмийн хаягдлыг хайж олох, ядаж орчинд нь хяналт тавьж байх ажиллагааг орхигдуулвал бид мөд МӨХӨХ аюулд орж болзошгүй юм.
Замбараагүй үймэлдэх нөхцөлтэй одоогийн болон хойшдын Монголд ийм АЮУЛТАЙ хог үүсгэх аливаа ҮЙЛДВЭРЛЭЛ ХЭРЭГГҮЙ. Иймд хойшид ураны олборлолт, цөмийн түлшний үйлдвэрлэл, атомын цахилгаан станц, цөмийн аюулаас татгалзах шаардлагатайг нийтэд ойлгуулахад чиглэгдсэн, үйл ажиллагаагаа өргөжүүлэхийг хүсье.
Сайхан мэдээ байна аа. Асуудал ингэж зөв тийшээ эргэхэд golomt.org өндөр хувь нэмэр орууллаа. Амарлин болон golomt.org-той хамтран ажиллаж буй залуустаа талархал илэрхийлье.
Монголд цөмийн хаягдал булаагуй. Тэр социалист нийгэмд булсан гэх яриа бол ямар нэгэн санаа агуулсан худал мэдээлэл болов уу.
хучтэй solar storm 2013 онд болох тухай НАСА мэдэгдэл гаргаж бсан. хэрэв 1859 онд болж бсан шиг том хэмжээний сторм ирвэл дэлхийн бүх цахилгаан шугам аппарат эвдэрч цахилгаанаар дэлхий даяараа тасрана гэж. Энэ мэдээг уншаад тэр уэд хэдэн сар идчих мах гурилаа нөөцлөөд авбал яаж ийж байгаад амьд үлдэх байх гэж бодож байлаа. Гэтэл Фукушимагийн ослын дараа цахилгаангүй бол Атомын Цахилгаан станц дэлбэрдэг юм бна гэдгийг мэдлээ…. Дэлхийг нилд нь хамарсан цахилгаан тасралт үүсвэл энэ дэлхий дээр байгаа бүх атомын цахилгаан станцууд 4-10 цагийин хооронд дэлбэрхнээдээ. Хүн том сүйрлийн дараа идэж уух юм нь бвал яаж ийгээд амьдраад буцаад сэргэх боломжтой. Харин дэлхийгээр нил цацраг идэвхт бодисоор дүүрвэл тэгээд ер нь нөгөө яриад бдаг 2012 он гэдэг нь болохнээ…
энэ нийтлэлд үндэслэн дүгнэхэд Занданшатар тэргүүтэй Монголын төрийн түшмэдүүд улаан цайм ард түмэндээ эр зоригтой худал хэлж чаддаг юм байна.
Ж. Энхсайханы мэдэгдэл анхаарал татсаар байна.
Олон Улсын Цөмийн Энергийн Агентлагийн нэгдсэн хуралдаан дээр “Бусад улс орнуудын цөмийн хаягдал хүлээж авах болон булшлах байгууламж барих бодолгүй байгаа ” гэдэг нь Монголоос гаралтай ядуурсан уран ба цөмийн шаарыг авах нь тэр цаг хүртэл Япон АНУ 2 чимээгүй ба тэвчээртэй хүлээж байгаад “их идсэн ч өмхий бага идсэн ч өмхий” болно гэж хэлээд удаан хүлээсэн хүсэл ээ биелүүлэхээр дайрах бий дээ.
нийтлэлийн сүүлийн мөрөнд “Тэр цагаа” гэж бичсэн байна “цагаас” гэх байсан байх
булаагүй л байгаасай