Анхаар! Хажууд тань үхэл уугиулсан ураны уурхай !
Posted: 2012/10/25 Filed under: Газар нутаг, Хүн ард, эрүүл мэнд | Tags: Ноцтой, Хариуцлага, шударга ёс Leave a commentМонгол улс шар нунтаг олборлох тухай шинэчлэлийн засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон. Өнөөдөр Монголын эрх баригчид шар нунтаг огт аюулгүй, талхан дээрээ тавиад идсэн ч зүгээр гэж мэтгэж, уран олборлохоор шамдаж байна Харин хүн төрөлхтөний туулж амьдарсан түүх, шинжлэх ухааны судалгаанууд уран хортой, аюултай гэдгийг баталсан.
Уран зөвхөн байгальдаа гар хүрээгүй байхдаа л аюулгүй байдаг. Харин ураныг хөндөж ухсан цагаас эхлэн цацраг болон хорт радон хий ойр орчин, хүн малыг зуу зуун жилээр хордуулдаг.
УИХ-ын зарим гишүүд ирэх оны төсвөөс уран олборлох асуудлыг хасуулж чадсан ч аюул ганцхан жилээр л хойшиллоо. Уран олборлох ажил удахгүй урьд урьдныхаас илүү эрчимжих болно. Түүнчлэн нэгэнт ухаж олборлоод эхэлсэн харийн компаниуд зогсохгүй урагшилсаар байх нь мэдээж.
Монгол хүн таны амь нас, эрүүл мэнд, ирээдүйд ноцтой аюул нүүрлэж буйг Голомт-Анти Нуклеар Мүвментийнхэн дахин сануулахын сацуу Цөмийн Энергийн Газраас ирүүлсэн ураны лицензийн мэдээллийг дэлгэж байна.
Aнхаар! Хажууд тань үхэл уугиулсан ураны уурхай !
Ураны лицензийн мэдээллийг энд дарж PDF-p үзнэ үү
*ЦЭГ-ын Манлайжавын ирүүлсэн лицензийн жагсаалт дэндүү бүдэг байсныг шинээр хуулж шивсэн болно.