Токиод хүүхдийн тоглоомын талбайд асар өндөр цацрагийн голомт илэрч, цэцэрлэгт хүрээлэнд хөл хорьжээ
Posted: 2015/05/02 Filed under: Хүн ард, эрүүл мэнд, Цөмийн хаягдал 1 CommentThe Japan Tmes.
Киодо, Жижи. 2015 оны 4 сарын 24
Токиогийн Икебуро хорооллын цэцэрлэгт хүрээлэнд асар өндөр түвшний цацрагийн голомт илэрсэн тухай Тошима дүүргийн захиргаа мэдээлжээ. Тус цэцэрлэгт хүрээлэнд цацраг идэвхтэй хог хаягдал булсан байж магадгүй хэмээн сэжиглэж байна. Дүүргийн захиргаанаас Икебуро дахь галт тэрэгний Шимойтабаши буудлын дэргэд байрлах Ikebukuro Honcho Densha no Mieru Koen цэцэрлэгт хүрээлэнд орохыг хориглож, хөл хорьжээ.
2015 оны 4 сарын 23-ны байдлаар хүүхдийн тоглоомын талбайн ойролцоо цагт 480 микрозивертийн цацрагийн голомт олджээ. Энэ нь бүтэн жилд зөвшөөрөгдсөн цацрагийн хэмжээ болох 1 миллизиверт (1000 микрозиверт)-ийн тэн хагас нь юм. Харин Япон улсын стандартаар цацрагийн зөвшөөрөгдөх хэмжээ цагт 0.23 микрозивертээс илүүгүй байх ёстой юм байна.
“Цэцэрлэгт хүрээлэнгийн бусад хэсэгт цацрагийн түвшин хэвийн байгаа, зөвхөн тодорхой хэсэгт цацраг өндөр гарч байгаа зэргээс үзэхэд тэр хавьд цацраг идэвхтэй хог материал булсан байж болзошгүй” гэж Тошима дүүргийн захирагч Юкио Такано албан ёсны мэдэгдэлдээ дурьджээ.
Дүүргийн захиргаанаас хүүхдийн тоглоомын талбайг хашаалж, хорт хаягдлыг илрүүлэн, талбайг аюулгүй болгохoop арга хэмжээ авч байна. Түүнчлэн дүүргийн эрүүл мэндийн төв дээр 4 сарын 24-нээс эхлэн иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө өгөхөөp болжээ.
Тус цэцэрлэгийн дэргэд амьдардаг 62 настай эмэгтэй гэрийнх нь ойролцоо цацрагийн голомт илэрсэнд сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлж “Миний хүүхдүүд цэцэрлэгт хүрээлэнд өдөр бүр тоглодог, дүүргийн захиргаанаас энэ асуудалд хариу өгнө гэж найдаж байна гэхдээ одоохондоо сонсож дуулсан юм алга” гэж хэлжээ.
4 сарын 20-нд оршин суугчдaac ирсэн мэдээллийн дагуу Тошима дүүргийн захиргаа 2 хоногийн дараа Икебуро цэцэрлэгт хүрээлэнд шалгалт хийж тоглоомын талбай дахь цагт 2.53 микрозивертийн цацрагтай голомтыг илрүүлжээ. Улмаар тэд Япон улсын Цөмийн Зохицуулах Албаны мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч дахин хэмжилт хийж цагт 480 микрозивертийн цацрагтай голомтыг oлсoн байна.
Тошима дүүргийн захиргааны харъяа тус цэцэрлэгт хүрээлэн нь 2013 оны 3 сард байгуулагдсан. Түүнээс өмнө тэнд Токио хотын захиргааны хог ачдаг машинуудын зогсоол байсан гэнэ.
Цэцэрлэгт хүрээлэн байгуулахдаа газрын хөрсний өнгөн хэсгийг хуулж шинэчилсэн гэж Тошима дүүргийн захиргааны ажилтан мэдэгдсэн байна.
Эх сурвалж:
mash chuhal medeelel bn