ХАТАН ЗОРИГТОНД баяр хүргэе!


Award           Анти Нуклеар Хөдөлгөөний ахмад гишүүн Т. Минжүүр гуайдаа анхны “ХАТАН ЗОРИГТОН” алдрын эзэн болсонд хөдөлгөөнийхөө нийт гишүүдийн өмнөөс чин сэтгэлийн талархал дэвшүүлье!

Эрчим хүчний тэргүүний мэргэжилтэн, тулхтай инженер хүний хувьд Монгол Улсын эрчим хүчний өнөөгийн байдал, хэрэгцээ, хэрэглээ, цаашдын зөв сайн хөгжил, шинэчлэлийн талаар үнэтэй санал, зөвлөмж гарган олон нийт, мэргэжлийн хүрээнийхэнд болон төр засгийн байгууллагад хүргэж, цөмийн хаягдал булшлахын хор холбогдол, цөмийн эрчим хүч, уран олборлолтын уршиг хөнөөлийг илчлэн олон нийтэд үнэн зөв ойлголт өгөхөд өөрийн үнэт цагаа зориулж, эх орон нь эрэлхэг хөвүүд охидоо дуудсан энэ цагт үгээн хэлж, залуусаа уриалан тууштай тэмцэж ирснийг бид мэднэ.
Т.Минжүүр гуай шиг олон олон эр зоригтнууд эх орныхоо сайн сайхан, эрүүл аюулгүй оршихуйн төлөө тэмцэх болтугай. Read the rest of this entry »


Голомт.орг-ын 2012 оны тайлан


WordPress.com-ынхон ГОЛОМТ.ОРГ блогын 2012 оны тайланг бэлдсэнийг сонирхон үзээрэй


Товч:

2012 оны Канны Кино Наадамд нийт 4,329 кино оролцжээ. Харин ГОЛОМТ.ОРГ -д 2012 онд нийт 55 мянган удаа хандсан аж. Хэрэв хандалт бүрийг нэг кинотой зүйрлэвэл тус блог нь 13 Кино Фестивальтай дүйцэхүйц ажээ.

Click here to see the complete report.


“Уран хоргүй” гэж уран үгээр уянгалуулагч ЦЭГ-ын дарга Н.Тэгшбаяр буюу рецидив залилагч


shar nuntag shar l yum daa tegshbayaraa            1978 онд төрсөн. МУИС-ын Физикийн ангийг 1999 онд төгссөн, эхнэр, 3 хүүхэдтэй энэ залууг “Босоо Загал” компанийн захирал, “Зөв сонголт-Зөв нийгэм” ТББ-ийн тэргүүн, Ардчилсан Залуучуудын холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн, төрсөн нутаг Увс аймгийн Өмнөговь сумынхаа Намир, Орлого голыг хамгаалах хөдөлгөөний зохицуулагч, сүүлд нь  2010 оны сүүлчээс “МонАтом” төрийн өмчит компанийн дэд захирал, ба саяхнаас Цөмийн Энергийн Газрын даргаар томилогдсон ерөнхий сайд Алтанхуягийн нутгийн дүү гэж  хүмүүс мэднэ (1,2,3).

Эх орон, эзэн Чингис, байгаль орчин, үр хөндөлт гээд аль ч сэдвээр уянгалуулдаг Тэгшбаяр бусдыг уран үгээрээ урхиддаг  жинхэнэ “хуурамба” гэгч ажээ.  Read the rest of this entry »


Цѳмийн Энергийн Газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчтэй Цѳмийн Эсрэг Хѳдѳлгѳѳний гишүүний хийсэн эчнээ мэтгэлцээн


Цѳмийн Энергийн Газрын түр хамаарагч Н. Тэгшбаярын ѳдрийн сонины сурвалжлагч Б. Цэцэгдэлгэрт ѳгсѳн нэгэн ярилцлагын талаар ѳѳрийн эрэгцүүллийг энд сийрүүлэв. Ярилцлагын эхийг (эх сурвалж: ѳдрийн сонин ) дараах холбоосуудаар орж үзнэ үү:
http://nea.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=244:2012-10-29-03-36-19&catid=1:latest-news
http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1213681
Н. Тэгшбаяр (H.T.) : “Манай төсвийн багц таван тэрбум төгрөг ч хүрэхгүй. Инээдтэй төсөвтэй газар шүү дээ. Гэтэл Америкийн энэ чиглэлийн судалгааны лабораториудын нэг жилийн төсөв л гэхэд хэдэн тэрбум ам.доллар байдаг.”
Read the rest of this entry »


“Голомт” сонины анхны дугаар гарлаа


Монгол оронд минь заналхийлж буй цөмийн аюулын тухай олон нийтэд үнэн зөв мэдээлэл хүргэхэд Анти Нуклеар бүлгийнхэн анхаарч ажилласаар ирснийг та бүхэн мэднэ.

Тэгвэл өнөөдөр таны гарт “Голомт” сонины анхны дугаар очиж байна. Mанай бүлгийн гишүүдийн олон хоногийн хөлс хүч шингэсэн, тэдний хандиваар бүтсэн энэ сонинг хөдөө орон нутагт үнэгүй тараах болно.

Та бүхнээс “Голомт” сониныг татаж аваад найз нөхөдтэйгээ хуваалцах, мөн хувилж гаргаад олон нийтэд тараахыг хүсье. Аль нэг мэдээ баримтаас иш татвал манай сонинг дурьдаж туслаарай! 

Xүндэтгэсэн,
Амарлин

Сонинг татаж авахын тулд энэ линк буюу дoорх pdf-ын зураг дээр дарна уу?


Төрийн толгойд гарсан “тагнуулyyд”


Бид багадаа “Хаврын арван долоон учрал”, “Илд бамбай”, “Ганс Клосс” гээд л атаат дайснуудынхаа дунд нэвтэрсэн баатарлаг тагнуулчдын тухай киног шимтэн үздэг байлаа. Тагнуулч гэхээр нууцаар зураг авч, мэдээ дамжуулсан, мөрөө буруулж, зүсээ хувилгасан ер бусын хүмүүс байх.  Манай талын тагнуулчид бусдыг хууран мэхэлж, алж талcан ч баатарлаг үйлс гэж бахдана. Харин дайсны талынхыг болохоор атгаг санааг нь гайхаж, хорлон сүйтгэгч, алуурчин гэж цоллодог байлаа. Кинонд манайх, дайсных гэж ялгаж ядах юмгүй тодорхой байдагсан. Тэгвэл өнөөдөр тагнуул гэж хэнийг хэлэх вэ?

Read the rest of this entry »


ЭРХ БАРИГЧДАД ХҮРГЭХ ИЛ ЗАХИДАЛ


2012-10-24

Төрийн түшээ таны энэ өдрийн мэндийг эрье!

Монгол улс үндэстний тусгаар тогтнол, эрүүл энх оршихуйд заналхийлсэн цөмийн аюулын эсрэг хамтран тэмцэхийг уриалж Голомт- АHM xөдөлгөөнөөс танд энэхүү захидлыг илгээж байна.

Монголын газар нутаг дээр олон улсад ашигласан цөмийн түлшний хогийн цэг байгуулах нууц хэлэлцээр илчлэгдсэнээс хойш жил гаруй хугацаа өнгөрлөө. Өнгөрсөн оны намар ерөнхийлөгч Ц. Элбэгдорж “Монголд гаднын цөмийн хаягдал булшлахгүй” хэмээн зарлаж, ийм төрлийн гэрээ хэлэлцээрийг зөвхөн Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн зөвшөөрөлтэйгөөр хэлэлцэнэ гэсэн зарлиг гаргасан. Гэвч үнэндээ цөмийн бизнес эрхлэгч их гүрнүүдийн зохион байгуулсан хуйвалдаан хөшигний цаана явагдсаар байна. Арга нь нарийсч, шинэ багаар өнгөлсөн ч хөнөөлт цөмийн хаягдлыг Монголд булшлах механизм зогсолтгүй ажилласаар буйг дараах баримтууд гэрчилж байна. Read the rest of this entry »


Анхаар! Хажууд тань үхэл уугиулсан ураны уурхай !


Монгол улс шар нунтаг олборлох тухай шинэчлэлийн засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон. Өнөөдөр Монголын эрх баригчид шар нунтаг огт аюулгүй, талхан дээрээ тавиад идсэн ч зүгээр гэж мэтгэж, уран олборлохоор шамдаж байна Харин хүн төрөлхтөний туулж амьдарсан түүх, шинжлэх ухааны судалгаанууд уран хортой, аюултай гэдгийг баталсан.

Уран зөвхөн байгальдаа гар хүрээгүй байхдаа л аюулгүй байдаг. Харин ураныг хөндөж ухсан цагаас эхлэн цацраг болон хорт радон хий ойр орчин, хүн малыг зуу зуун жилээр хордуулдаг.

УИХ-ын зарим гишүүд ирэх оны төсвөөс уран олборлох асуудлыг хасуулж чадсан ч аюул ганцхан жилээр л хойшиллоо.  Уран олборлох ажил удахгүй урьд урьдныхаас илүү эрчимжих болно. Түүнчлэн нэгэнт ухаж олборлоод эхэлсэн харийн компаниуд зогсохгүй урагшилсаар байх нь мэдээж.

Монгол хүн таны амь нас, эрүүл мэнд, ирээдүйд ноцтой аюул нүүрлэж буйг Голомт-Анти Нуклеар Мүвментийнхэн дахин сануулахын сацуу Цөмийн Энергийн Газраас ирүүлсэн ураны лицензийн мэдээллийг дэлгэж байна.

Aнхаар! Хажууд тань үхэл уугиулсан ураны уурхай !

Ураны лицензийн мэдээллийг энд дарж PDF-p үзнэ үү

Read the rest of this entry »


Цөмийн тухай 10 асуулт хариулт


1.         Уран олборлох нь нутагт байгальд ямар аюултай вэ?—Байгаль дахь ураны хүдрийн агууламж нь дунджаар 0,2 хувь орчим байдаг гэвэл 1 тонн ураны хүдрийг уусгах аргаар боловсруулахад 2 кг уран, 998 кг хорт шавар ялгарч, бохир нуур үүсгэдэг. Ийм шавран нууранд хүдрийн 85 хувийг эзлэх цацраг идэвхт бодис, хүнцэл зэрэг олон хорт бодис тунадаг. Цацраг идэвхт бодис гүний ус, агаарыг олон мянган жилийн турш хордуулахаас гадна хөрс гулсах, далан нурах үед хальж, орчныг сүйтгэдэг. Казахстаны Актау хотын 150 мянган иргэд яг ийм хатсан шавран нуурын хорт тоосонцорт хордсоор байна.Киргизийн хөндийд уран олборлосны дараа хоцорсон үй олон шавран нуурын үлдэгдэл улс дамнасан сүйрлийн гамшиг дагуулна гэж Нэгдсэн Үндэсний Байгууллагаас (НҮБ) дүгнэжээ. Read the rest of this entry »


Цөмийн тухай цөөн үгээр


Бэлтгэсэн Мигаа Могод 

2030 гэхэд Европын Холбооны дийлэнх атомын цахилгаан станцууд зогсоно

                Глобал Дата (www.dataglobal.com) байгууллагын мэдээгээр ойрын 20 жилд багтан Европын Холбооны улсууд одоо ажиллаж байгаа 150 атомын цахилгаан станцын талаас илүүг нь унтраах ажээ. Нийт унтраах  атомын цахилгаан станцын 69 хувь нь Европын Холбооны реакторууд болж байна. Атомын реакторуудаа хаах болсны гол шалтгаан нь өнгөрсөн жил учирсан Фукушимагийн ослын сургамж, түүнээс үүдсэн улс төрийн хариуцлагын асуудал гэжээ. Герман улс 2021 онд сүүлчийн реактороо унтраах бөгөөд Бельги 2030 онд, Швейцар улс 2034 онд тус тус цөмийн эрчим хүчнээс бүрэн татгалзах юм байна. Read the rest of this entry »


Мардай Фукушимагаас ч аюултай*


 

Фукушимад—цагт 0.74 микрозиверт, Мардайд–4.8 микрозиверт

 *Фукушима орчмын цацраг усанд угаагдан далайд сарниж, тэнд цaцрaгийг цэвэрлэx, хоргуйжүүлэх ажиллагаа явагдаж, хүн ард мэдээлэлтэй байгаа бол Мардай орчимд ураны уурхайн хаягдлаас цацраг идэвхт бодис олон жилийн туршид тархсаар буйг хянаж, хязгаарласан зүйл байхгүй, ард иргэд мэдээлэлгүй байна. Иймд Мардай Фукушимагаас ч аюултай болох төлөвтэй юм.

Голомт Анти Нуклеар бүлгийн гишүүд 2012 оны 5 сард Арева корпорацийн уран олборлож буй Дорноговийн Улаанбадрах суманд ТВ-9 телевизийн багийнхны хамт очсон. Харин 8 сард  Дорнод аймгийн Баяндун, Дашбалбар, Сэргэлэн сумын төв, малчин айлаар явж, орон нутагт  цацрагийн хэмжилт хийлээ. Бид агаар дахь цацрагийн хэмжилт хийхдээ Gamma Scout Alert гэдэг Германд үйлдвэрлэсэн багажийг ашигласан. Гамма Скаут нь НҮБ-ынхан болон олон улсын гаалийн хяналт шалгалтын мэргэжилтнүүд ашигладаг, чанартай, бас эрэлт ихтэй хэмжигч багаж юм. Read the rest of this entry »


Мардайгаар сонин юу вэ?


Анти Нуклеар бүлгийн гишүүд 2012 оны 5 сард Арева корпорацийн уран олборлож буй Дорноговийн Улаанбадрах суманд ТВ-9 телевизийн багийнхны хамтаар очсон билээ. Харин 8 сард  Дорнодын Баяндун, Сэргэлэн, Дашбалбар сумдаар зочлохдоо Мардайн байдалтай газар дээр нь танилцаж, байгалийн цацрагжилтийн хэмжилт хийлээ.

Ураны тэйлинг (uranium tailings)


Задгай овоолсон цацрагтай хаягдал

Тухайлбал, Мардайн ураны уурхайн хаягдал шороо чулуу буюу ураны тэйлинг ил задгай орхисон нь өнөөг хүртэл хорт цацраг ялгаруулсаар буйг  бид цацраг хэмжигчээрээ тодорхойллоо. Read the rest of this entry »


Прагаас Монгол хүрсэн цөмийн хаягдлын санаачлага


Бичсэн: Амарлин

* Хаалтан доторх дугаар дээр дарж эх сурвалжийг үзнэ үү?

Монгол улсад цөмийн циклийг хөгжүүлнэхэмээн 2010 оны 7 сарын 15-нд шинэчлэгдсэн Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал (3.2.4.4 зүйл) зарласан (1). Түүнчлэн 2009 оны 6 сарын 25-нд батлагдсан Төрөөс  цацраг идэвхит ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого (2), 2009 оны 7 сарын 16-нд  батлагдсан Цөмийн энергийн хуулинд (3“цөмийн цикл” гэдэг нэр томъёог хэрэглээгүй ч тус циклийн бүх үе шатуудыг нэг бүрчлэн дурьджээ.  Харамсалтай нь “цөмийн цикл” гэж юу болохыг дээрх баримтуудад тайлбарласангүй орхижээ. Read the rest of this entry »


ЗӨВХӨН МОНГОЛД БОЛДОГ, СОНГУУЛЬ ХЭМЭЭХ ГУТАМШИГТ “ШОУ”


О. Лхагвадорж гуайн ирүүлсэн нийтлэлийг энд тавилаа. Баярлалаа.

Амарлин

ЗӨВХӨН МОНГОЛД БОЛДОГ, СОНГУУЛЬ ХЭМЭЭХ ГУТАМШИГТ “ШОУ”

“Шоу”-г хэрхэн бэлтгэв

 

2011 оны 6 дугаар сарын эхээр “Монголын мэдээ” сонинд Б.Даваа гэдэг хүний бичсэн “Хоёр нам энэ хэвээр 2016 онтой золгохоор гэрээ хийсэн гэв үү! гарчигтай нийтлэл нийтлэгдсэнийг цахим хуудсуудад ч тавьж байлаа.  Read the rest of this entry »