Мѳнх-Эрдэнэ минь мѳдхѳн эдгээрэй, Монгол ятгаа бас дахин хѳглѳѳрэй


Удтал тѳѳнѳсѳн наран сая л нэг юм шингэж тэнгэрийн хаяа нэлэнхүйдээ улаа бутран туяарч, хаа холын Аризонад зуны үзэсгэлэнт үдэш ердийнхѳѳрѳѳ айлчлах авч чухам энэ л үдэш ѳвѳрмѳц нэгэн дѳрвѳл хѳгжимчид хурсан олны цѳсийг ёстой л хѳѳргѳнѳ гээч нь болж байлаа. Дижеридү гэж нэрлэгддэг урт хѳндий хѳгжим гартаа барьсан Австрали гаралтай залуу эр дараагийн номер “Говь” гэж тайзан дээрээс зарлахад үзэгчид нам гүм болов. Нам гүмийг бага багаар эвдэн салхи исгэрч навчис чичигнэн, хаа нэгтээ ямар нэгэн ан амьтан дуугарч, жигүүртэн шувууд жиргэж байснаа ятгын уяхан эгшиг тасрангуут морин хуурын татлага дагах мѳртѳѳ дижеридүгийн эрдүү ѳнгѳ, индиан лимбэний нарийн бүдүүн ѳнгѳтэй хэмнэлттэйгээр хоршин аадар бороо мэт асгаран нѳмрѳхѳд үзэгчид ѳѳрийн эрхгүй догдолцгооно. Тэр харь хүмүүсийн дунд нутгаа санасан Монгол хүний сэтгэл яахын аргагүй бүр илүү дэгэлзээд ирнэ. Говьд бороо шаагиад байдаггүй л дээ, тэнд араатан жигүүртэн африкийн ширэнгэнд буй мэт буцалж байдаггүй л дээ.  Гэхдээ “Говь гэмээ нь Говь билээ, голио царцаа нь хуурсан тариа шиг үсчин байдаг, Говь гэмээ нь Говь билээ” л. Ингэ нь хүртэл хуурын эгшгэнд уяран нулимс бѳмбѳрүүлж л байдаг энэ нутгийн тэмээчин эжий хүүгээ санахуйд асгахгүй бороо, жиргэхгүй жигүүртэн гэж үгүй дээ.

Тэр үдэш би ятгачин Ч.Мѳнх-Эрдэнэ, морин хуурч Д.Шинэцог болон австрали эр дижеридүчин Стивен Кент, уугуул индиан лимбэчин Карлос Накай нарыг хүндлэн биширч тэдэнтэй сайхан танилцсан билээ. Гайхах юу байхав дээ, олон жил эрдмийн мѳр хѳѳж харьд амьдарсан би гэдэг хүн үнэндээ язгуур урлаг, уран сайхнаас олон жилээр хоцрогдсон болохоор Мѳѳгийг (Мѳнх-Эрдэнэ) тэр үедээ бие даасан ятгын концерт тоглосон, Шинээг олон улсын Гранпри шагнал авсан гэдгийг ор тас дуулаагүй явсан хэрэг. Тэгтэл Бямбаагийн бүтээсэн ”Ингэн нулимс“ баримтат киноны амин сүнс “Говь” хѳгжим дээр энэ дѳрвѳл импровизаци хийгээд палхийтэл тоглоход тийм нэг хэзээ ч мартагдахгүй сайхан бас бахархам мэдрэмж тѳрснийг чадан ядан хэлэх гээд байгаа царай минь энэ. Энэ дѳрвийг Америкийн хэд хэдэн хотоор аялан тоглоход би орчуулагч хийгээд хамт дагаад явсан юм. Очсон хот болгонд танхим дүүрэн үзэгчид угтах, тоглосон хѳгжим болгоных нь дараа “Браво!” гэж хашгиралдах нь сүүлдээ бараг л жирийн үзэгдэл мэт болов. Манай дѳрвийг энд тэнд хүмүүс бүчээд л. Тэрүүхэн тэндээ ѳнѳѳ орчуулагч би хүртэл “од” болчихдог юм.

Монгол аялгуу гэдэг сайхан шүү дээ. Тэр тусмаа яагаад ч юм индиан үндэстний аялгуутай хоршихоороо тэр гээд нэрлэчихэж болохгүй ч тийм нэг ѳвѳрмѳц гайхалтай мэдрэмжийг тѳрүүлдэг юм билээ. Индианчууд Тѳв Азиас гаралтай ч бай үгүй ч бай тэрэндээ гол нь биш байх л даа гэхдээ л энэ хоёр аялгуу язгуураасаа уг гарвал нэгэн цул мэт зохицол таарамж гэж ёстой ванлий. Цомог нь дѳрвѳн ч сая хувиар борлогдсон нэрт хөгжимчин уугуул индиан Накай эрхэм бээр цуур лимбэ, цуурай уухайгаараа Монгол аялгуунд уусах тусам, Монгол хѳѳмий австрали дижеридүтэй эвлэгхэн хоршин Аризонагийн салхийг хуурдах тусам чухам л Монголчууд, уугуул австраличууд, индианчууд л онгон байгальтай ѳнѳѳг хүртэл амин судсаараа холбоотой хэвээр үлдэж дээ гэмээр тун ч бахдалтай. Үүн дээр Мѳнх-Эрдэнийн ятгын гоцлол, цангинасан намуун зѳѳлѳн хоолой нэмэгдэхээр хурсан олныг нэгмѳсѳн алмайруулж догдлуулахгүй яах юм бэ. Read the rest of this entry »


ДЕФОЛТ гэж юу вэ буюу ДАМПУУРЛЫН ГАРЫН АВЛАГА: Аргентин


Өнөөдөр Монголын эдийн засаг дампуурах замаар эргэлт буцалтгүй уруудаж яваа нь хэн бүхэнд илэрхий болжээ . Эрт орой хэзээ нэг цагт өрөө төлж хадахгүйд хүрч ниргэх нь тодорхой. Ингэхээр дефолт гэж юу вэ? Жирийн ард иргэдэд хэрхэн нөлөөлдөг вэ? Судалж байхад илүүдэхгүй болов уу гэж бодох юм.

Э.Амарлин

argentina
Өнгөрсөн 200 жилд манай дэлхийн 83 улс дампуурлаа зарлаж байж Тэдний дунд АНУ, Герман, Япон, Англи гээд хүчирхэг улс орнууд ч багтдаг юм байна. Тухайлбал, АНУ байгуулагдсан цагаасаа хойш 5 удаа дампуурлаа зарласан ба нэг удаа гадаад өрөө, дөрвөн удаа дотоод өрөө төлж чадахгүйд дефолт болж байжээ. Эдгээр дампуурал нь Америкийн банк санхүүгийн сүйрлээс үүдсэн ба эхнийх нь 1790 онд сүүлчийнх нь 1933 онд болжээ.

Герман улс сүүлийн 215 жилд нийтдээ 8 удаа дампуурлаа зарласан байна. Тухайлбал, Дэлхийн 2-р дайны улмаас 1939 болон 1948 онуудад эдийн засаг нь сүйрч байж. Гэвч мөнгөний бодлогоо зөв зүйтэй залж хэрэгжүүлсний үр дүнд дэлхийн хүчирхэг гүрнүүдийн нэг болж чаджээ. Түүнчэн Англи улс нийт 4 удаа дампуурлаа зарласны хамгийн сүүлчийнх нь 1932 онд гэнэ.

Аливаа улс орны эдийн засаг дампуурахад хамгийн түрүүнд суурь тогтолцоо нь сүйрдэг гэнэ. Эрчим хүчний компаниудын үйл ажиллагаа зогсож (тог тасарна), шатахуун түгээгүүр хаагдаж, хүнсний дэлгүүрүүд хоосорч, банкнууд хаалгаа барьж, төрийн албан хаагчдын цалинг тавьж чадахаа больдог гэнэ. Энэ талаар 1999 оны Аргентиний жишээн дээр тайлбарлая.

АРГЕНТИН 1999 ОН

Аргентин дампуурах гэж буй шинж тэмдгийг хамгийн түрүүнд банкирууд нь мэдэрсэн гэдэг. Тэд доллар дүүрэн чемоданаа барьсаар Латин Америкийн Швейцар гэгддэг Уругвайд очиж, банкнаас хадгаламжийн хайрцаг түрээслэн авч мөнгөө хадгалжээ. Энэ олон сая доллар хаанаас ирсэнийг тэднээс хэн ч асуусангүй. Эрх мэдэл, эд баялагтай хүмүүс ч бас Аргентинаас мөнгөө татаж эхлэв. Ердөө ганцхан шөнийн дотор тус улсын хилээр 40 тэрбум доллар давж байсан удаатай. Read the rest of this entry »


Эмзэг бүлгийнхнийг гудманд хаячихаад төрийнхөн тэдний нэрээр төсөв “саадаг” болжээ


Загдаа гуай гэж нэг зөв сэтгэлтэй Монгол эр хүн байна. Тэр бүр 2005 оноос эхлэн Монголын нийгмээс гадуурхагдан шахагдсан, ажил, орон гэргүй, гудамжны тэнэмэл, архинд донтсон, шорон оронгоор явж байгаад суллагдсан эмзэг бүлгийн иргэдийг хүлээн авч амьдралд хөлөө олоход чин сэтгэлээсээ тусалж иржээ. Хашаандаа 26 гэр барьсан, тэнд нь 130 гаруй хүн, үүнээс 60 гаруй хүүхэд амьдардаг гэнэ. Чадлаараа тэдэнд зориулан мужаан, оёдлын цех байгуулчихсан, боломжоороо ажилд зуучилдаг. Албан бусын сургалт явуулж, бичиг үсэгт сургадаг. Эмчид үзүүлж, бичиг баримтыг нь авч өгдөг. Бас өдөр тутмын амьдрах ухаанд сургадаг. Ямартаа ч тэдний хашаанд олон айл хоолтой хүнстэй, өмсөх хувцстай, түлэх түлштэй, элэг бүтэн, эвтэй найртай амьдарч байна.

Гэтэл юу болов?

Анхлан Загдаа гуай өөрийн чадлаар 70 орчим хүнд тусалж байжээ. Гэр бүл үр хүүхдээсээ гадна дахиад 70 хүний амь, амьдралыг хариуцаж явна гэдэг бол уг нь хир баргийн хүнд ахадсан ачаа. Гэтэл 2013 онд Нийслэлийн удирдлага халамжийн 60 хүнийг нэмж авчирч өгөөд,” та авчих, гэрээ хийж хоолных нь мөнгийг өгье” гэжээ. Ингэхдээ 60 хүний хоол, түлээ түлш, эмчилгээний зардалд зориулан нэг өдрийн 9000 төгрөгөөр бодож өгөхөөр тооцжээ.

Даанч 2015 оны 3-р сараас Нийслэл халамжийн санхүүжилтээ зогсоочихож. Монголд эдийн засгийн хямрал нүүрлээд эмзэг бүлгийн битгий хэл их сургуулийн дипломтой хүн ч ажил олоход хэцүү болсон цаг. Загдаа гуайн халамжлуулагчдын байдал ч хэцүүдэж Загдаа гуай дээлээ өмсөөд хотын захиргаа руу явжээ. Гэхдээ өмнө нь харж хандаж байсан 70 хүндээ төрөөс тусламж халамж нэхсэнгүй. Харин нэмж өгсөн гэрээтэй 60 хүний 9 сарын мөнгө болох 121 сая төгрөгийг нөхөн авахыг хүсчээ. Read the rest of this entry »


АНУ-д 2015 оны өдөр бүр нэгээс дээш удаа хоморголон буудах хэрэг гарч байжээ


Өнөө өглөө 11 цагийн үед АНУ-ын Калифорни мужийн Сан Бернардино хотын хөгжлийн бэршээлтэй хүмүүст үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн төвд зэвсэглэсэн хүмүүс гал нээсний улмаас 14 хүн алагдаж, 17 хүн шархадсан тухай мэдээ уншлаа. Ингээд АНУ-д болж буй зэвсэгт халдлагуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийн тулд дараахь мэдээг орчууллаа.

Амарлин

blog-gun-control

АНУ-д  2015 оны өдөр бүр нэгээс дээш удаа хоморголон буудах хэрэг гарч байжээ.

Зак Картрайт, 2015 оны 12 сарын 2.

2015 он дуусах дөхөж, бид 334 хоногийг ардаа үджээ. Өнгөрсөн хугацаанд иргэдийг олноор нь хоморголон буудсан 351 удаагийн тохиолдол АНУ-д бүртгэгджээ. Энэ нь хоногт дунджаар нэгээс дээш удаа гэмт халдлага гарч байсан гэсэн үг юм.

Өнөө өглөө Калифорни мужийн Сан Бернардиногийн эмнэлэгт гарсан олон хүний амийг авч одсон зэвсэгт халдлага енеедөр болсон цор ганц халдлага биш юм байна. Жоржиа мужийн Саванна хотод өглөө эрт нэг хүнийг алж, хэд хэдэн хүнийг шархдуулсан зэвсэгт халдлага гарч. Мөн Техас мужийн Хьюстоны эрүүл мэндийн төвийн гадна нэг хүнийг буудан хөнөөсөн байна. Түүнчлэн арван хэдэн хүн амь насаа алдсан Сан Бернардиногийн эрүүл мэндийн төвөөс ердөө 16 км зайтай оршдог Таргет гэдэг их дэлгүүрийн гадна буудалцаан болсон тухай ч дуулдаж байна.

Read the rest of this entry »


Газрын хэвлий рүү хор шахах аюулгүй гэж үү?


Занарын хий хэрэггүй Фракинг xэрэггүй

Занарын олборлохыг эсэргүүцье! Фракинг бидэнд хэрэггүй

Сүүлийн жилүүдэд химийн бодисыг усанд уусган газрын хэвлий рүү шахаж, уран болоод занарын тос, хий олборлох аргыг гадныхан Монголд эрчимтэй сурталчилж, хэрэгжүүлж эхэллээ. Асар хямд өртөгтэй гэгддэг энэ аргууд нь олборлогч компаниудын хэлж буй шигээ үнэхээр аюулгүй нь үнэн болов уу? Гаднаас нь энгийн нүдээр харахад газар нутаг сүйдсэн нь харагддаггүй болохоор л аюулгүй гэж дүгнэж болох уу?

Харин олборлолт хийж буй орон нутгийнхны туулсан амьдрал огт өөр түүх өгүүлж байна. Газрын хэвлий рүү химийн бодис шахсанаар гүний усны давхаргыг гэмтээж, ундны усыг хэзээ ч дахин цэвэрлэх боломжгүйгээр бохирдуулдаг. Түүнчлэн занарын хий олборлох гидравлик фракинг арга гэхэд ундны ус бохирдуулахаас гадна газар хөдлөлтийг идэвхжүүлж, байгаль орчныг дахин сэргэхгүй болтол нь гэмтээн сүйтгэдэг нь тогтоогдоод байна.

Дорноговийн Улаанбадрахад Арева компани туршилтын журмаар уран олборлож үзэхэд л мал сүрэг олноороо үхэж үрэгдэж, гажиг төл гарсан байдаг. Саяхан Арева ашиглалтын лицензүүдээ гардан авсан тул цаашид юу болохыг төсөөлөшгүй. АНУ-ын Оклахома мужид 2013 онд 109 газар хөдлөлт бүртгэгдсэн бол фракинг аргаар олборлолт хийж эхэлснээс хойш буюу 2014-2015 онуудад 585 удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ. Агаар болоод ундны ус хордож, цоргоноос ус биш метан хий гарч дэлбэрсэн тохиолдол ч бий. Олборлолтод ашигладаг химийн бодисууд нь хүний арьс, нүд, салст, тархи, цус, дархлаа, зүрx судас, бөөрний үйл ажиллагаанд хортойгoop нөлөөлж, хорт хавдар, гажиг хөгжил үүсгэдэг. Read the rest of this entry »


АЦС хөхний хорт хавдар үүсгэдэг тухай эрдэмтэд анхааруулж байна


• Их Британид Уэлсийн Травсфинид, Брэдсвелл ба Хинкли Пойнт дахь АЦС-уудын ойр орчимд оршин суугчдын дунд хорт хавдрын өвчлөлийг судалжээ

• Уэлсийн АЦС-ын ойр хавьд хөхний хорт хавдрын тохиолдол улсын дунджаас даруй тав дахин өндөр байжээ

• Брэдсвелл ба Хинкли Пойнт орчимд хоёр дахин өндөр байгааг илрүүлжээ

• Судлаачид судалгааны үр дүнг маш тодорхой бөгөөд онц чухал хэмээн дүгнэжээ

АЦС-ын салхин дор амьдардаг бүсгүйчүүд бусдыгаа бодвол хөхний хорт хавдар тусах эрсдэл тав дахин өндөр байгaa талаар эрдэмтэн судлаачид анхааруулж байна. Судлаачдын баг Хойт Уэлсийн Травсфинид, Эссекс дахь Брэдсвелл болон Сомерсет дэх Хинкли Пойнтийн АЦС-уудын зэргэлдээ оршин суугчдын дунд 3 тусдаа судалгаа хийж, хорт хавдрын өвчлөлийг судалжээ. Судалгааны дүнд дээрх 3 газар нутагт гурвууланд нь хорт хавдрын өвчлөл, нэн ялангуяа хөхний хорт хавдрын тохиолдол улсын дунджаас хавьгүй өндөр байгааг олж илрүүлсэн байна.

Уэлсийн Травсфинидын АЦС-ын салхин дор амьдардаг 60 хүртэлх насны эмэгтэйчүүдийн дунд хорт хавдар тусах эрсдэл 5 дахин өндөр байгаа талаар эрдэмтэн судлаачид анхааруулж байна

Травсфинид АЦС-ын орчимд хөхний хорт хавдарын өвчлөл улсын дунджаас тав дахин, Эссекс болон Сомерсетийн АЦС-уудын ойр хавьд амьдардаг эмэгтэйчүүд хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэл 2 дахин өндөр байдгийг судалгаагаар нотолжээ. Травсфинид орчимд бусад төрлийн хорт хавдрын өвчлөл улсын дунджаас хоёр дахин их тохиолддог байна. Дээрх судалгааг өмнө нь Аберистбид ажиллаж байсан одоо Ригад байрлах Латвийн Шинжлэх Ухааны Академид алба хашиж буй эрдэмтэн доктор Крис Басби зохион байгуулжээ.

Read the rest of this entry »


ЭРХ БАРИГЧДАД ХҮРГЭХ ИЛ ЗАХИДАЛ


2012-10-24

Төрийн түшээ таны энэ өдрийн мэндийг эрье!

Монгол улс үндэстний тусгаар тогтнол, эрүүл энх оршихуйд заналхийлсэн цөмийн аюулын эсрэг хамтран тэмцэхийг уриалж Голомт- АHM xөдөлгөөнөөс танд энэхүү захидлыг илгээж байна.

Монголын газар нутаг дээр олон улсад ашигласан цөмийн түлшний хогийн цэг байгуулах нууц хэлэлцээр илчлэгдсэнээс хойш жил гаруй хугацаа өнгөрлөө. Өнгөрсөн оны намар ерөнхийлөгч Ц. Элбэгдорж “Монголд гаднын цөмийн хаягдал булшлахгүй” хэмээн зарлаж, ийм төрлийн гэрээ хэлэлцээрийг зөвхөн Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн зөвшөөрөлтэйгөөр хэлэлцэнэ гэсэн зарлиг гаргасан. Гэвч үнэндээ цөмийн бизнес эрхлэгч их гүрнүүдийн зохион байгуулсан хуйвалдаан хөшигний цаана явагдсаар байна. Арга нь нарийсч, шинэ багаар өнгөлсөн ч хөнөөлт цөмийн хаягдлыг Монголд булшлах механизм зогсолтгүй ажилласаар буйг дараах баримтууд гэрчилж байна. Read the rest of this entry »