Цөмийн тухай 10 асуулт хариулт

1.         Уран олборлох нь нутагт байгальд ямар аюултай вэ?—Байгаль дахь ураны хүдрийн агууламж нь дунджаар 0,2 хувь орчим байдаг гэвэл 1 тонн ураны хүдрийг уусгах аргаар боловсруулахад 2 кг уран, 998 кг хорт шавар ялгарч, бохир нуур үүсгэдэг. Ийм шавран нууранд хүдрийн 85 хувийг эзлэх цацраг идэвхт бодис, хүнцэл зэрэг олон хорт бодис тунадаг. Цацраг идэвхт бодис гүний ус, агаарыг олон мянган жилийн турш хордуулахаас гадна хөрс гулсах, далан нурах үед хальж, орчныг сүйтгэдэг. Казахстаны Актау хотын 150 мянган иргэд яг ийм хатсан шавран нуурын хорт тоосонцорт хордсоор байна.Киргизийн хөндийд уран олборлосны дараа хоцорсон үй олон шавран нуурын үлдэгдэл улс дамнасан сүйрлийн гамшиг дагуулна гэж Нэгдсэн Үндэсний Байгууллагаас (НҮБ) дүгнэжээ.

2.         Ураны уурхайн дэргэд амьдрах аюултай юу?—Ураны уурхайн ажилчид, нутгийн иргэдийн дунд хорт хавдрын өвчлөл өндөр хувьтай байдаг. Киргизийн Майлуу-Суу гэдэг ураны уурхайн хотхоны оршин суугчдын дунд хорт хавдрын өвчлөл улсын дунджаас 2 дахин их байжээ. 1955-1990 оны хооронд Америкийн Нью Мексико мужийн Навахо омгийнхон, Португали, Нигер зэрэг олон орны уурхайн ойр орчмын оршин суугчдын дунд хорт хавдрын өвчлөл харьцангуй өндөр байдаг нь батлагдсан.

3.         АЦС орчин үеийн технологи мөн үү?—-Үгүй. АЦС-ыг дунджаар 40-60 жил ашиглах боломжтой гэдэг. Гэвч ердөө 10-20 жил өнгөрөхөд л технологи нь хоцрогддог. Хэчнээн сайн машин техник гээд, яндан, тоормосыг нь сольсон ч 1992 оны машиныг аюулгүйн баталгаатай, орчин үеийн стандарт шаардлагыг бүрэн хангасан техник гэж хэлж болно гэж үү? Өнөөдөр 1990-ээд оны үеийн Бэйзик программаар ажилладаг, уян диск уншдаг компьютертоо багахан засвар хийгээд, орчин үеийн стандартад нийцүүлнэ гэвэл хэн гуайн ч хөх инээд хүрэх биш үү? АЦС хуучрахад тохирсон сэлбэг запасны олдоц муудаж, зарим эд анги нь олдох оо больдог. Иймд засвар үйлчилгээний явцад олдоц муутай эд ангиудыг засах, бусдаар орлуулах шаардлага гардаг бөгөөд шинэчилсэн эд анги нь өчүүхэн төдий таараагүйнөхцөлд АЦС дэлбэрэх аюултай.

4.         АЦС-ын учруулсан гарз хохирлыг даатгал төлөх үү? — АЦС даатгалд хамрагдах боломж бололцоо туйлын хязгаарлагдмал, бараг үгүй. Осол тохиолдвол АЦС-ыг эзэмшигчид гарз хохирлыг барагдуулж чадахгүй. Германчуудын тооцоогоор АЦС дээр осол гарсан нөхцөлд 2,500-5,500 тэрбум евротой тэнцэхүйц эрүүл мэнд, эд материалын гарз хохирол, санхүүгийн хохирол учрах аж.ХаринФукушимагийн ослынхохирлыг төлөхөд 5 триллион иен (64 тэрбум ам. Доллар) шаардагдсан. ТЕПКО компанийхан дампуурахын ирмэгт тулсан тул төрөөс дор хаяж 3.5 триллион иенээр тусалжээ.

5.         АЦС-ын ойролцоо амьдрах эрүүл мэндэд ямар нөлөөтэй вэ?— Бага насны хүүхдийн цусны хорт хавдрыг судалсан Франц, Германы эрдэмтэд АЦС-аас 5 км-ийн радиусын зайд амьдардаг бага насны хүүхдийн дунд цусны хорт хавдрын тархалт хоёр дахин өндөр, бусад төрлийн хорт хавдрын өвчлөл 60 хувиар илүү байдгийг тогтоожээ.АНУ-ын судлаачид цөмийн байгууламжийн ойролцоо амьдардаг хүүхдүүд төдийгүй томчууд ч хорт хавдраар өвчлөх нь илүү байдаг гэжээ.

6.         Цөмийн хаягдал гэж юу вэ? — Уран олборлох, баяжуулах, цөмийн түлш үйлдвэрлэх, түлшийг АЦС-нд ашиглах цөмийн циклийн бүх үе шатанд цацраг идэвхтэй хаягдал ялгардаг. Түүнийг бага, дунд, өндөр түвшний цөмийн хаягдал гэж ангилна. Aль нь ч хүний эрүүл мэнд, амь насанд онцгой аюултай.

7.         Цөмийн хаягдал түлш хэзээ аюулгүй болох вэ? — Эрчим хүч үйлдвэрлэхэд цөмийн түлшин дэх ураны 10 хүрэхгүй хувийг ашиглаад хаядаг.Гэвч хаягдал түлшин дэх 90 % уранд цөмийн урвал явагдсаар байх бөгөөд олонмянган жилийн туршид аюултцацрагийн хор ялгаруулдаг. Хаягдал түлш бол цөмийн хог хаягдлаас ХАМГИЙН ХОРТОЙ нь: түүний хажууд хэдхэн минут зогсоход газар дээрээ нас барна. Цөмийн хаягдал түлш хэзээ ч аюулгүй болохгүй. Хаягдлаас уугих радио идэвхт цацраг туяа 1 сая жилийн дараа л бүрэн унтарна. Хэрэв 30 мянган жилийн өмнө амьдарч байсан неандертальчууд АЦС ашиглаж, цацраг идэвхт хаягдлыг булшилж байсан бол тэр нь одоо ч та биднийг үхүүлэх аюултай хэвээр байх байсан.

8.         Цөмийн хаягдлыг булшилснаар бүрэн аюулгүй болох уу?—Цөмийн эрчим хүчний түүхээс үзэхэд хэдэн мянган жилээр байтугай 30 жилийн турш хог хаягдлаа чандлан харж хандахад бараг боломжгүй гэдэг нь батлагдаад байна. Германд 30-40 жил хадгалахад л торх зэвэрч цоороод цөмийн хаягдал гадагш нэвчсэн аюултай нөхцөл үүссэн. Хүн төрөлхтний түүх дөнгөж 5 мянган жил атал бид дор хаяж 100 мянган жилийн туршид аюулгүй хадгалах арга сэдэж байна.

9.         Цөмийн хаягдлыг сансарт хаяж болох уу? —Улс гүрнүүд цөмийн хаягдлаасаа ангижрах арга замыг нэлээдгүй эрж судалжээ. Сансарт нисгэж, дэлхийн тойрог замд гаргаад хаячихъя, дэлхийг тойроод эргэж л байг гэсэн саналыг хүртэл авч үзсэн байна. Гэвч хуримтлагдсан асар их хог хаягдлыг ачих даац ихтэй сансрын хөлөг барих, мөн олон удаа нааш цааш зөөх гээд өртөг зардал нь асар өндөр гарсны зэрэгцээ сансарт солирын шуурганы хүчтэй цохилтыг хадгалсан сав нь тэсэж чадах эсэхэд эргэлзэж, мөн хөөрөх явцад осол гарвал толгой дээрээс унана гэдгийг бодож үзээд энэ саналыг хэрэгжүүлэхээс татгалзжээ.

10.       Хүн төрөлхтөн эрчим хүчнийхээ хэрэгцээг хэрхэн хангавал зохистой вэ? — Бид эрчим хүчнийхээ хэрэгцээг сэргээгдэх эрчим хүчээр хангах бүрэн боломжтой. Өнөөдөр хүн төрөлхтөн хэрэгцээнийхээ 1/6 -г сэргээгдэх эрчим хүчээр хангаж байна. Газрын тос, хий, нүүрс, уран ашиглавал тэдгээрийн нөөц нь ойрмогхондоо шавхагдах ба цаг уурын дулаарал нэмэгдсээр байх болно. Харин нар, салхи, ус, биомасс, газрын гүний дулааны энерги бол дэлхий байгаа цагт үүрд мөнх оршино. Олон улсад хийсэн шинжилгээ судалгаанууд сэргээгдэх эрчим хүчээр бид хэрэгцээгээ бүрэн хангах боломжтойг харуулж байна. Тун удахгүй эрчим хүч үйлдвэрлэх цорын ганц боломж нь сэргээгдэх эрчим хүч болно.


2 Comments on “Цөмийн тухай 10 асуулт хариулт”

  1. delgermaa says:

    товч бөгөөд тодорхой мэдээ байна, баярлалаа

  2. delgermaa says:

    Нөхдөө шинэчлэлийн засгийн газар мөрийн хөтөлбөртөө шар нунтаг үйлдвэрлэх үйл ажиллагаа гэж тусгасан байна, дуугуй хараад суух уу?????


Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s