“Голомт” сонины анхны дугаар гарлаа
Posted: 2012/11/14 Filed under: Anti Nuclear Movement Facebook, Гадаад, дотоодын хэвлэл, Цөмийн хаягдал, цөмийн аюул | Tags: Мэдүүштэй 4 CommentsМонгол оронд минь заналхийлж буй цөмийн аюулын тухай олон нийтэд үнэн зөв мэдээлэл хүргэхэд Анти Нуклеар бүлгийнхэн анхаарч ажилласаар ирснийг та бүхэн мэднэ.
Тэгвэл өнөөдөр таны гарт “Голомт” сонины анхны дугаар очиж байна. Mанай бүлгийн гишүүдийн олон хоногийн хөлс хүч шингэсэн, тэдний хандиваар бүтсэн энэ сонинг хөдөө орон нутагт үнэгүй тараах болно.
Та бүхнээс “Голомт” сониныг татаж аваад найз нөхөдтэйгээ хуваалцах, мөн хувилж гаргаад олон нийтэд тараахыг хүсье. Аль нэг мэдээ баримтаас иш татвал манай сонинг дурьдаж туслаарай!
Xүндэтгэсэн,
Амарлин
Сонинг татаж авахын тулд энэ линк буюу дoорх pdf-ын зураг дээр дарна уу?
Баярлалаа чадах чинээгээрээ түгээнээ
[…] Г.Ариунболд: -Гадаадад суугаа нийгмийн идэвхтэй хүмүүс эх орныхоо талаар ямар нэгэн асуудал тавихаар нутаг нэгтнүүд нь тэднийг “урвагч”-аар нь дуудаж, “өөрөө ирээд хийж чадахгүй байж дуугай бай″ гэж амыг нь таглах нь энүүхэнд. Тийм нийгмийн идэвхтэй хүмүүс санасныг бодоход маш олон байдаг ба бие биедээ туслах боломжтой ч “яаж?” гэдгээ сайн мэдэхгүйгээсээ болж амархан шантрах нь бий. Гэхдээ гадаадад суугаа монголчууд Монгол эх орон, ард иргэдийнхээ төлөө санаа тавина гэдэг олон талын тустай гэж би дотроо боддог. Зарим нэг гадаадын буяны байгууллагууд хүмүүсийн “тархи угаах”, янз бүрийн зүйл сурталчлах тусгай даалгавартай Монголд ирэх боломжтой. Жишээ нь: “Нутгаа орхиж нүү” гэж ятгах, янз бүрийн шашинд оруулах, шашнаа сурталчлах, гадны хөрөнгө оруулалттай уул уурхайг хаацайлах, ардын уламжлалт нүүдэлчдийн соёлыг үл тоож, төвлөрсөн хот сууринг сурталчлах, гадаадын хүмүүсийн эрх ашгийг нутгийнхны эрх ашгаас өндөрт тавих гэх мэт асуудлууд нь гадаадын хүмүүнлэгийн байгууллагуудаар дамжин орж ирэх бүрэн боломжтой. Г.Галбадрах: -Чухам тийм болохоор гадаадад суугаа монголчууд дээрх асуудлуудад илүү анхаарал тавиасай гэж хүсч байгаа хэрэг байх нь? Г.Ариунболд: – Ер нь монголчууд “Эвтэй байхдаа хүчтэй байдаг″. Өнөөдрийг хүртэл гадаадад суугаа монголчууд эвлэлдэн нэгдвэл ямар ч асуудлыг нааштай шийдэж болдогийн үлгэр жишээг үзүүлсээр байна. Жишээ нь: 1. Гадаадад суугаа монгол иргэд сонгуульд оролцох эрхээ эдэлж эхэлж байгаа нь “Цахим өртөө” ТББ-ын олон жилийн хичээл зүтгэлийн үр дүн. 2. Гадаадад суугаа зарим хүмүүсийн шууд оролцоотойгоор “цөмийн аюул”-тай холбоотой асуудлуудыг нилээд нухацтай хөндөн ард иргэдийн анхаарлыг хандуулж чадсанаар Монгол Улсын Ерөнхийлѳгч НҮБ-ийн индэр дээрээс “цөмийн хаягдлыг Монголд булшлахгүй″ гэж мэдэгдлээ. Гэхдээ энэ чиглэлийн хуулийн цоорхойг бөглөх талаар одоогоор юу ч хийгдээгүй байгааг дурдах хэрэгтэй байна. Энэ асуудлыг анхлан хөндөж, өдгөө болтол анхаарал тавьж байгаа Амарлин ба түүний нөхөд буюу Анти Нуклеар Мүвмент Монголиа, Монголын Ногоон Нам, бусад иргэний хөдөлгөөнүүд байна. Тэд бас цөмийн хот хөнөөлийг иргэдэд сануулах, тэдэнд цацрагийн ач тус ба хор хөнөөлийн талаар шинжлэх ухааны үндэстэй мэдлэг түгээх зорилгоор”Голомт” сонин гаргаад байгаа. https://golomt.org/2012/11/14/newsletter/ […]
[…] түгээх зорилгоор”Голомт” сонин гаргаад байгаа. https://golomt.org/2012/11/14/newsletter/ 3. Jak Weatherford гуайн “Орчин цагийн дэлхий ертөнцийг […]
Reblogged this on Ганболд and commented:
Голомт цахим сонин анхны дугаар