Цөмийн хаягдал хаях нь ҮНЭН…
Posted: 2011/05/09 Filed under: Атомын цахилгаан станц, Цөмийн хаягдал, цөмийн аюул | Tags: Ноцтой 100 CommentsМонголд цөмийн хаягдал булахад бэлэн болжээ. ЗГ биднийг мэхэлж байна…
Монгол улсын маань ирээдүйд маш ноцтой аюул заналхийлж байгаа энэ үед хүмүүсийг ХУУРАН МЭХЛЭХ, ТАРХИ УГААХ зохион байгуулалттай үйл ажиллагаа явагдаж байгаад сэтгэл зовнисны үүднээс үүнийг бичиж байна.
Монгол улсад ЦӨМИЙН ХАЯГДАЛ булшилна гэдгийг өнгөрөгч 3 сард АНУ-д болсон олон улсын хурал дээр Америкийн Эрчим хүчний яамны хэлтсийн дарга нэр хүнд бүхий ноёнтон мэдэгдсэнийг хэвлэл мэдээлллийн хэд хэдэн сувгуудаар цацсан боловч Монголын Засгийн газар (Цөмийн энергийн газар) болон зарим нэг нэр хүнд бүхий албатнууд (О. Чулуунбат, ГХЯ-ныхан, Чадраа) үгүйсгээд өнгөрсөн билээ. Read the rest of this entry »
Цөмийн хаягдал цуврал-3 удaхгүй гарна
Posted: 2011/05/02 Filed under: Цөмийн хаягдал, цөмийн аюул | Tags: Авилга гэмт хэрэг Leave a commentЦөмийн хаягдал цуврал-3 удaхгүй гарна.
Дэлхийн улс орнууд цөмийн хаягдлаа хаашаa хаядаг хийгээд 40-өөд жилийн туршид бусдын цөмийн хаягдлыг нутагтаа нууцаар булшилж байсан ОХУ-ын тухай өгүүлэх болно.
“Цөмийн хаягдал” цуврал – 2:
Posted: 2011/04/26 Filed under: "Цөмийн хаягдал" цуврал, Цөмийн хуйвалдаан | Tags: Ноцтой 1 CommentМонголд АТОМ хэрэгтэй юу?
Чернобылийн атомын станцын аймшигт ослоос хойш 25 жил өнгөрсөн ч цөмийн энергийг хүн төрөлхтөн бүрэн удирдаж сураагүй, цөмийн энерги баталгаагүй хэвээр байгааг Фукушимагийн осол дэлхий дахинд мэдрүүллээ.
Тиймээс атомын цахилгаан станц барьж, цөмийн энерги ашиглах хүсэлтэй бидэн шиг хүмүүс сэтгэлийн хөдлөлөөр ухвар мөчид шийдвэр гаргахаас болгоомжлох нь зүйтэй юм.
Эхлээд тэр хүсээд байгаа АЦС-ынхаа талаар тодорхой мэдлэгтэй болж, ядаж л ураны түлшний циклийг сайтар ойлгож мэдсэн байвал зохино.
Хүн бүр атомын энерги ашигтай гэдэг ч тэр энергийг үйлдвэрлэдэг цөмийн түлшийг бэлтгэх үе шат болгонд цацраг идэвхт хорт хаягдал ялгардaг. Тэр бүх хорт хаягдлаас хамгийн хүчтэй, хамгийн аюултай нь атомын цахилгаан станцны хаягдал түлш гэдгийг бид мэддэг бил үү?
Сэтгүүлчид, улс төрчид, бизнесийн бүлгүүдийнхний нэмэр хачир ороогүй, дэлгэрэнгүй, бодитой мэдээллийг олон нийтэд хүргэхээр цөмийн хаягдлын тухай өгүүлсэн 2 дахь цуврал судалгааны бичлэгээ дор нийтлэв. Read the rest of this entry »
“Цөмийн хаягдал” цуврал – 1
Posted: 2011/04/23 Filed under: "Цөмийн хаягдал" цуврал, Цөмийн хуйвалдаан | Tags: Ноцтой 2 CommentsМонголд цөмийн хаягдал булшлах уу?
2011 оны 4 сарын 22
Азийн бүсийн цөмийн хаягдал булшлах цэгийг Монголд байгуулах талаар манайхан гадаад орнуудтай хэлэлцэж эхэлжээ гэсэн түгшүүрт мэдээ саяхны нэг өдөр хэвлэлээр цацагдсан. Сэтгэл сэрдхийлгэсэн энэ мэдээг монголчууд хэрхэн хүлээж авсныг сонирхож үзэxэд aсуудлыг бодитоор хүлээн авч, үр дагаврыг нь ухаж ойлгоход олон нийтийн мэдлэг мэдээлэл дутмаг байгаа нь ажиглагдаж байсан. Үнэндээ ч бидний олонхийн хувьд цөмийн эрчим хүч, цацраг идэвхт бодисны тухай мэдлэг арван жилд үзээд мартаж амжсан хими, физикийн хичээлийн хүрээнд байна.
Харин энэ байдлыг Монголын төрийн түшээд, албаны зарим хүмүүс овжноор ашиглан, бодит үнэнийг мушгин гуйвуулсан буруу ташаа мэдээлэл тарааж, ард олныг төөрөгдүүлэх арга саам сүвэгчилж байнa. Read the rest of this entry »
Монголчууд ахиад л таг чиг…
Posted: 2011/04/14 Filed under: Атомын цахилгаан станц, Цөмийн хаягдал, цөмийн аюул 3 CommentsЭх сурвалж: http://cryptome.org/info/nuclear-protest/nuclear-protest.htm
Уг нь манай хэвлэл мэдээллийнхэн ч “урдуураа улаан хөлтөн гаргадаггүй” гэгчээр элдэв янзын хов жив, сенсаци энэ тэрэнд тун ч дуртай даа. Буруу зөрүү, үнэн худал ч яамай, ард түмнийг шуугиулж, уушиг зүрхийг нь булгилуулж байвал болчихдог улсууд шиг л байдаг. Харин энэ мэдээлэл манайхны хаагуур нь гараад явчихваа. Цаана чинь дэлхий даяараа цөмийн энергийг эсэргүүцэж, атомын станцуудаа хаахыг, шинээр барихгүй байхыг шаардаж байна. Зурагнуудыг үзээрэй…Бодоорой…
Амарлин

2011-03-17, Тайваний нийслэл Тайпэй хот. Цөмийн станцыг эсэргүүцсэн жагсаал. Толгойдоо зүүсэн туусан дээр "Атомыг эсрэг, Тайваныг аварья" гэжээ.
Тайваны цөмийн хаягдлыг Оросууд Монголд булна
Posted: 2011/04/14 Filed under: Цөмийн хаягдал, цөмийн аюул, Цөмийн хаягдлын бизнес | Tags: Ноцтой Leave a commentЭнэ мэдээ 2004 оны 6 сарын 1нд Цахим Өртөөн дээр ийм тайлбартайгаар нийтлэгджээ.
Амарлин
Монгол орны өнөөгийн төр засгийн удирдлага мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй болсон талаар даян дэлхийгээр мэдэх болж, энэ талаар хятадууд хүртэл шогшрон бичиж байна. Эл байдлыг халаглан харсан элэг нэгт монгол хүн дараах нийтлэлийг өртөөнд орчуулж ирүүлснийг ямар ч засваргүйгээр нийтэлж байна
2004 оны 5 сарын 28 Дэлхийн Мэдээ сонин
Хятад хэлнээс тоймлон орчуулсан Олоннарс
http://tsahimurtuu.mn/main/20040601306.htm
Тайваны АЛИМ сонины мэдээлснээр Оросын Холбооны Улсын Төрийн Дээд Зөвлөлийн (ДУМ) дэд тушаалын нэгэн дарга Рафаэл Гималов тус улсад айлчлахдаа Ерөнхий сайдын зөвлөх Линг Фүшинтэй уулзаж, Тайваны цөмийн хаягдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлуулах асуудлыг эрчимтэй болгох талаар Ерөнхий сайд Ченг Шьюбианд хүсэлт тавилаа.
Германд 200 мянга гаруй хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал цуглаан болжээ
Posted: 2011/04/09 Filed under: Атомын цахилгаан станц, Цөмийн хаягдал, цөмийн аюул | Tags: Мэдүүштэй 1 CommentТоймлож орчуулсан Амарлин
2011-04-08
2011 оны 3 сарын 26. Германы дөрвөн хотод цөмийн реакторуудын үйл ажиллагааг зогсоож, хаахыг шаардсан 210-250 мянга гаруй хүн жагсчээ. Берлин, Хамбург, Колон, Мюнхен хотуудад байгаль орчны байгууллагуудын зохион байгуулсан тус үйл ажиллагааг сөрөг хүчний Германы Социал Демократ нам, Ногооны болон Зүүний нам, протестант, католик сүмүүд, Германы үйлдвэрчний эвлэлүүдийн эвсэл болон “Wir sind Helden” хамтлаг дэмжсэн байна.
Монголын улс төрчид ард түмнээ цөмийн хаягдлаар хордуулахаар аль эртнээс санаархаж байж дээ…
Posted: 2011/04/01 Filed under: Цөмийн хаягдлын бизнес, Цөмийн хуйвалдаан | Tags: Ноцтой 2 CommentsБичсэн: Амарлин
Монгол улс гадныхны цөмийн хог хаягдлыг булшлах цэг болгохоор дээдсүүд гэрээ хэлэлцээр хийгээд эхэлснийг Америкийн сэтгүүүлээс мэдсэн Монголын ард түмэн ихээр цочирдож байна. Гэнэн зарим нь “Төр засаг маань 4 сарын 1 гээд биднийгээ хуурч байгаа байлгүй” гэж ч байх шиг, долигнуурууд нь болохоор “АНУ юм гуйхаар нь манайхан шууд үгүй гэж чадахгүй байгаа байлгүй , яалаа гэж манай улс төрчид тийм шийдвэр гаргахав” гээд нөгөө хэдийгээ өмөөрч байх…
Тэгвэл Монголд цөмийн хог хаягдал хаях асуудал хэдхэн сарын өмнө эхэлсэн ч биш юм байна. Аль дээр 2004 онд л Тайваньтай энэ талаар хэлэлцэж байжээ. Бүр тогтоол төлөвлөсөн нь 50-50% санал аваад батлагдаагүй буцсан ч гэх шиг…
Энэ талаар тэртээ 2009 оны 6 сард УИХ-ын гишүүн Д. Энхбат “Өдрийн Сонин”-ы сурвалжлагч Б. Жавзмаад ярилцлага өгч байсныг олж дор тавилаа.
Монгол цөмийн хаягдлыг булшилдаг орон болж хувирах магадлал өндөр
Манай улс цөмийн эрчим хvчний тvvхий эд ураны 63 мянган тонн нөөцөөрөө дэлхийд 15-д ордог. 1990-ээд оноос өмнө геологичид тогтоосон 1.2 сая тоннын нөөц байх магадлалтай гэсэн нь батлагдвал дэлхийд айргийн тавд орно.
Алтнаасаа ашиг хvртэх бодлого “Өөрийн нохой идэхээр, хvний нохой ид” гэсэн урвуу хувирбарын жишээг “Бороо гоулд” компантай хийсэн анхны тогтвортой байдлын гэрээ харуулсан.
Одоо УИХ уранаа зарж мөнгө олох, бvр цаашлаад эрчим хvчний эх vvсвэрээ цөмийн энергээс гаргадаг vйлдвэртэй болох бодлого батлахаар хэлэлцэж байгаа.
Уран бол энгийн нэг ашигт малтмал биш, буруугаар ашиглавал дэлхийг сөнөөх чадалтай эд. Цөмийн зэвсэг, цөмийн аюулын тухайд хvн төрөлхтөн мартахын аргагvй сургамжийг Японы Хирошимод хаясан атомын бөмбөг, Украины Чернобылын атомын станц дэлбэрэлтээс авсан. Read the rest of this entry »
Монгол улс цөмийн хаягдлын хонхор болох уу?
Posted: 2011/03/31 Filed under: Цөмийн хаягдал, цөмийн аюул, Цөмийн хуйвалдаан | Tags: Ноцтой, National Journal (NTI) 11 CommentsМонголд гадаад орнуудын цөмийн хог хаягдлыг хадгалах агуулах байгуулж болзошгүй байгаа гэж АНУ-ын төрийн өндөр албан тушаалтан мэдэгджээ
Орчуулсан Амарлин
2011 оны 3 сарын 30. Лхагва
Илэйн М. Гроссман
Global Security Newswire сэтгүүл
http://www.globalsecuritynewswire.org/gsn/nw_20110330_8553.php
Вашингтон хот–Обамагийн ажлын албаныхан Монгол улстай нэгэн албан бус яриа хэлэлцээр хийж, Төв Азид орших энэ улсад ойролцоох бүс нутгийн улсуудын цөмийн түлшний хаягдлыг хадгалах газар байгуулах талаар ярилцсан хэмээн дээгүүр тушаал хашдаг АНУ-ын дипломатч өчигдөр мэдэгджээ. Read the rest of this entry »
Монголчууд ТАГ ЧИГ…
Posted: 2011/03/29 Filed under: Атомын цахилгаан станц, Цөмийн хаягдал, цөмийн аюул | Tags: Ноцтой 1 CommentБичсэн: Амарлин
Японд газар хөдөлсний дараахан Монголын сэтгүүлчид 24-н цагийн тасралтгүй ТВ нэвтрүүлэг, сурвалжлага бэлтгэж, нийтлэл бичиж, хийрхлийн галыг цуцалтгүй өрдөж байсан. Тэдний хичээл чармайлт ч үр дүнгээ үзүүлж Монголчууд өдөр шөнөгүй цунамигаар амьсгалж, унтах нойр, идэх хоолоо ч мартаж, газар нутгаа өгнө өгөхгүй, Япончуудыг гэртээ байлгана байлгахгүй гэж талцаж хэлцэж байсан үе саяхан.
“Урт нэртэй” гэж алдаршсан хууль
Posted: 2011/03/19 Filed under: Гал Үндэстэн | Tags: Эх орончид Leave a commentОлонд “урт нэртэй” гэж нэршсэн хуулийг бүрэн эхээр нь тавив. Лав л эрчим хүчний сайд Д. Зоригт Эрүүгийн хуулийн дагуу шийтгэгдэх ёстой л юм байна… Амарлин.
“Урт нэртэй” гэx хуулийг энд дарж үзнэ үү.
Монгол улсын засгийн газар гадныханд худалдагдсан гэдэг…
Posted: 2011/03/19 Filed under: Газар нутаг | Tags: Авилга гэмт хэрэг Leave a commentУрт нэртэй хууль руу урт хуруугаа гозойлгож байна
Бичсэн: Я.Мөнгөнцэцэг
Монгол улс “шорооноосоо” салж амрах нь
Posted: 2011/03/18 Filed under: Цөмийн хаягдал, цөмийн аюул | Tags: Газрын xовор металл, Ноцтой 2 CommentsГэхдээ бүр ховор элементтэй шорооноосоо шүү…
Бичсэн: Амарлин
3 сарын 18
Судлаач Д. Ганхуяг гуайн нийтлэлийг уншаад интернэтээр бяцхан хайгуул хийсэн юм. Ингээд үзвэл, Хятад улс нь дэлхийн ховор элементтэй шорооны 97 орчим хувийг бэлтгэн нийлүүлдэг, харин Япон улс томоохон хэрэглэгч нь ажээ. Гэтэл өнгөрсөн онд Хятадын загас агнуурын онгоцны ахмадыг баривчилсан хэргээр хоёр орны харилцаа мууджээ. Улмаар Японы хэрэгцээний 96 хувийг хангадаг Хятад гэдийсэн юм бололтой. Япончууд ч Хятадаас хэт хараат байдалдаа цэг тавьж, Хятадаас авдаг импортоо 70 хувь болгон бууруулахаар шийджээ. Ингэж байтал ёокузанагийн зодог тайлах ёслолд Монголоос Сү. Батболд очсон нь ёстой л “сайн хүн санаагаар” гэгч болсон юм уу даа… Read the rest of this entry »
АЛТНААС ҮНЭТЭЙ ШОРОО
Posted: 2011/03/17 Filed under: Цөмийн хаягдал, цөмийн аюул | Tags: Газрын xовор металл, Ноцтой 3 CommentsБичсэн: Судлаач Д.Ганхуяг
http://gankhuyag.wordpress.com/2011/03/09/hkldwyg/
2011 оны 3 дугаар 9
Арав гаруй жилийн өмнө “халзан” Д.Ганболд гадаадынхантай нийлж газрын ховор “юм” хайж байна гэх мэдээлэл анх сонсож билээ. Маш их үнэтэй, ховор юм билээгээс цааш мэддэггүй дээ. Асар олон лиценз тарааж, ашигт малтмал хайх бужигнааны үеэр энэхүү “газрын ховор металл” нэр байн байн гарах болов. Улмаар манай “аваргуудтай” олон шижмээр холбогдож, дэлхийн том том сайтууд дээр гараад байхаар нь судлаачийн зөн билгээрээ хэдэн жилийн өмнөөс материал цуглуулж эхэлсэн юм. Гэтэл энэ нь дэлхийн хандлагыг тодорхойлсон асар том асуудал боллоо. Манай зарим нийтлэлч үүнийг хөндөн бичиж буй авч манайхан алт, зэс, нүүрснээс “өөр юм мэдэхээ” больж, “шороо” тоодог хүн гэж ер алга. Иймээс энэ тухай буюу ГАЗРЫН ХОВОР МЕТАЛЛ-ын дэлхийн товч тоймыг Монголтой холбон уншигчиддаа хүргэж байна. Газрын ховор элемент, металл хоёр ижил агуулгатай учраас би ГХМ гэдгээр нь авсан шүү. Улс төр ярихгүй “шороо” ярилаа гэсэн адгийн тэнэг шүүмжлэлийг би хэрхэвч хүлээж авахгүй, учир нь монголчууд бид дэлхийн хэмжээнд сэтгэж үйлдэх ёстой, үүрэгтэй болохоор ингэж байгаа юм… Read the rest of this entry »



