Монголын улс төрчид ард түмнээ цөмийн хаягдлаар хордуулахаар аль эртнээс санаархаж байж дээ…

Бичсэн: Амарлин

Монгол улс гадныхны цөмийн хог хаягдлыг булшлах цэг болгохоор дээдсүүд гэрээ хэлэлцээр хийгээд эхэлснийг Америкийн сэтгүүүлээс мэдсэн Монголын ард түмэн ихээр цочирдож байна. Гэнэн зарим нь “Төр засаг маань 4 сарын 1 гээд биднийгээ хуурч байгаа байлгүй” гэж ч байх шиг, долигнуурууд нь болохоор “АНУ юм гуйхаар нь манайхан шууд үгүй гэж чадахгүй байгаа байлгүй , яалаа гэж манай улс төрчид тийм шийдвэр гаргахав” гээд нөгөө хэдийгээ өмөөрч байх…

Тэгвэл Монголд цөмийн хог хаягдал хаях асуудал хэдхэн сарын өмнө эхэлсэн ч биш юм байна. Аль дээр 2004 онд л Тайваньтай энэ талаар хэлэлцэж байжээ. Бүр тогтоол төлөвлөсөн нь 50-50% санал аваад батлагдаагүй буцсан ч гэх шиг…

 

Франц улс цөмийн хог хаягдлаа ОХУ-д булшилж байгааг эсэргүүцэгчид Москва дахь Францын ЭСЯ-ны гадаа.

Энэ талаар тэртээ 2009 оны 6 сард УИХ-ын гишүүн Д. Энхбат “Өдрийн Сонин”-ы сурвалжлагч Б. Жавзмаад ярилцлага өгч байсныг олж дор тавилаа.

 

Монгол цөмийн хаягдлыг булшилдаг орон болж хувирах магадлал өндөр

Манай улс цөмийн эрчим хvчний тvvхий эд ураны 63 мянган тонн нөөцөөрөө дэлхийд 15-д ордог. 1990-ээд оноос өмнө геологичид тогтоосон 1.2 сая тоннын нөөц байх магадлалтай гэсэн нь батлагдвал дэлхийд айргийн тавд орно.

Алтнаасаа ашиг хvртэх бодлого “Өөрийн нохой идэхээр, хvний нохой ид” гэсэн урвуу хувирбарын жишээг “Бороо гоулд” компантай хийсэн анхны тогтвортой байдлын гэрээ харуулсан.

Одоо УИХ уранаа зарж мөнгө олох, бvр цаашлаад эрчим хvчний эх vvсвэрээ цөмийн энергээс гаргадаг vйлдвэртэй болох бодлого батлахаар хэлэлцэж байгаа.

Уран бол энгийн нэг ашигт малтмал биш, буруугаар ашиглавал дэлхийг сөнөөх чадалтай эд. Цөмийн зэвсэг, цөмийн аюулын тухайд хvн төрөлхтөн мартахын аргагvй сургамжийг Японы Хирошимод хаясан атомын бөмбөг, Украины Чернобылын атомын станц дэлбэрэлтээс авсан.

Төрөөс цацраг идэвхит ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлогыг ураны хэрэглээ, vнэ өндөр байгаа өнөө цагт батлах нь зvйтэй гэж УИХ-ын гишvvдийн олонх vзэж байгаа юм. Харин бодлогын баримт бичигт “цөмийн хаягдлыг хадгалах, боловсруулах байгууламж барих” гэсэн өгvvлбэр нь анхаарал татлаа.

Ураны бодлогын талаар УИХ-ын гишvvн Д.Энхбат эсрэг байр суурьтай байна.

-Ураны лицензийн бодлого анхнаасаа замбараагvйтсэн. Лицензийг хувь хvн арав хориор нь халааслаад зарна гээд явж байна. Лицензийг цэгцэлчихээд бодлого ярих хэрэгтэй. Бодлогын баримт бичигт цөмийн эрчим хvч ашиглах гэх мэт сайхан мөрөөдөл олон бий. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хайж, нээсэн ордуудаа гадаад, дотоодын хувь хvмvvст алдчихсан, замбараагvй vед ураны бодлого гэж гоё зvйл ярих утгагvй.

-Ураны ашиг орлого бидэнд хэрэгтэй биш гэж vv?

-Авлигад идэгдсэн засаг төрд ураны бизнесийг хариуцуулж болох уу. Цаг нь болоогvй. Юун уран, цианитаа цэвэрлэж чадахгvй байгаа шvv дээ. Бороо гоулд, Цайрт минералын гэрээг яаж хийлээ. Юу ч хожоогvй. Манай Засгийн газар ядуураад гэрийн бvх хогшил тавилгаа зарж байгаа айл шиг байна. Асуудал урандаа биш, засаглалдаа байна. Согтуу хvнд машин бариулж болохгvй биз дээ.

-Бодлогын баримт бичигт ураны хаягдал хадгалах тухай өгvvлбэр байсан. Vvнийг юу гэж ойлгох вэ?

Өмнө нь цөмийн хаягдлыг булж болно гэсэн тогтоолын төсөл орж ирсэн. Гишvvд тавь, тавин хувиар тэнцээд энэ төслийг шийдэлгvй орхисон. Монгол цөмийн эрчим хvчийг хөгжvvлээд атомын цахилгаан станцыг барихаасаа өмнө цөмийн хаягдлыг булшилдаг орон болох магадлал өндөр. Яагаад гэвэл манайхны хяналт сул, өргөн уудам нутагтай, сул мөнгө маш их орж ирдэг.

-Бусад орнууд хаягдал авдаг гэсэн шvv дээ?

-Дэлхийн бvх орон хаягдал авахаас татгалздаг. Өндөр төлбөрөөр, хадгалалт хамгаалалтын өндөр нөхцлөөр хадгалдаг цөөхөн орон бий. Манайх гялгар уут, хогоо цэгцэлж чадахгvй байгаа улс, юун цөмийн хаягдал агуулах. Цөмийн хаягдал орчин тойрноо олон жил хордуулж байдаг аюултай бодис. Хаягдал нь уранаас илvv хортой. Цөмийн хаягдлын хор хvний генийг хордуулдаг. Уран олборлох, цөмийн хаягдал байршуулах хоёр өөр ажил. Манайх ураны тvvхий эдийнхээ хаягдлыг ч буцааж авах ёсгvй. Дэлхийн бусад орон vйлдвэрлэл vйлчилгээгээ дээд зэргээр хөгжvvлж сайхан амьдарч байхад бид яахаараа хамаг юмаа зарж, хордуулж амьдрах ёстой юм бэ. Улс орон ийм замаар явбал мөхдөг гэдгийг Африкийн орнуудын жишээ харуулсан шvv дээ.

Эх сурвалж:  http://enkhbatd.wordpress.com/2009/07/10/авлигад-идэгдсэн-засаг-төр-ураны-бизн/


 

Advertisements

2 Comments on “Монголын улс төрчид ард түмнээ цөмийн хаягдлаар хордуулахаар аль эртнээс санаархаж байж дээ…”

  1. aagii says:

    say no. all mongolians r saying no

  2. sarantuya says:

    Энэ бодлогын баримт бичгииг нь ил тод болгое Хэн боловсруулсан хэн дэмжсэн одоо хаана байна . Одоогийн 76 гаас Тэмүүжин, Д. Энхбат, Баттулга, Оюун, Сайхансамбуу, Шинэбаяр нараас бусдыг сонгох байтугай харахыг ч хусэхгуй боллоо.


Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s