Германд 200 мянга гаруй хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал цуглаан болжээ

Тоймлож орчуулсан Амарлин

2011-04-08

2011 оны 3 сарын 26. Германы дөрвөн хотод цөмийн реакторуудын үйл ажиллагааг зогсоож, хаахыг шаардсан 210-250 мянга гаруй хүн жагсчээ. Берлин, Хамбург, Колон, Мюнхен хотуудад байгаль орчны байгууллагуудын зохион байгуулсан тус үйл ажиллагааг сөрөг хүчний Германы Социал Демократ нам, Ногооны болон Зүүний нам, протестант, католик сүмүүд, Германы үйлдвэрчний эвлэлүүдийн эвсэл болон “Wir sind Helden” хамтлаг дэмжсэн байна.


Берлинд зохион байгуулсан эсэргүүцлийн жагсаалд 50 мянган хүн ирэхээр тооцоолж байсан ч Байгаль Орчныг Хамгаалах байгууллагын мэдээлснээр тооцоолсноос 2 дахин олон буюу 90-120 гаруй мянган хүн оролцжээ. Хамбург хотод 50 мянга, Колонд 40 мянга, Мюнхенд 30-40 мянга гаруй хүн жагссаны дотор Герман улсын цөмийн шинжээч Торстен Бекер байсан байна. Тус жагсаал нь Японы цөмийн реакторуудад гарсан ослын шууд үр дүн бөгөөд хэдэн зуун мянган Герман иргэд Японд болсон явдалд сэтгэл түгшиж буй болон цөмийн осолд хохирсон Японы ард түмэнтэй эв нэгдэлтэй буйгаа илэрхийлэхийг хүсчээ.

Фукушимагийн цөмийн станцад аюултай байдал үүссэний дараахан Германы канцлер Анжела Меркел өөрийн улсын цөмийн реакторуудын ашиглалтын хугацааг сунгахыг 3 сараар хойшлуулж, хамгийн олон жилийн настай 7 реакторын үйл ажиллагааг аюулгүйн шалгалт хийгдтэл түр зогсоосон билээ. Гэвч олон нийтийн жагсаал цуглаан болохоос хэдхэн хоногийн өмнө Германы Санхүү Эдийн Засгийн сайд Райнер Брюдер нь эдгээр арга хэмжээг удахгүй болох орон нутгийн сонгуулийн өмнөх тоглолт хэмээн мэдэгдсэн байна.

Германы засгийн газрын бодлогыг шүүмжилсэн уриа лозунг барьсан жагсагчдын дунд нийгмийн болон улс төрийн олон давхарга, бүлгийн төлөөлөгчид байсан ч тэд бүгд цөмийн эрчим хүчийг бүх хэлбэрийг нэн даруй хориглох тухай нэгдмэл шаардлага тавьж байсан юм. Жагсаалд оролцогчид Германы эвслийн засгийн газарт хандаж, эрчим хүчний салбарыг эрс шинэчлэхийг шаардаж, “ухаараач, бодлогоо эргэж хараач” гэж уриалж байв.

Германы Социал Демократ Намын тэргүүн Сигмар Габриел Берлинд жагсаалд амжилттай болж олон нийт өргөнөөр оролцсонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, “энэ бол Германчууд цөмийн эрчим хүч үйлдвэрлэлийг эсэргүүцэж буйн бодит илэрхийлэл боллоо” гэв.

Жагсаал болсны маргааш Германы Rhineland-Palatinate болон Baden-Württemberg мужуудын засаг захиргааны сонгууль болоход Ногоон намынхан дээгүүр санал авчээ.

Ашигласан материал:

1. Германы өдөр тутмын “Rheinische Post” сонины 3 сарын 28 дугаар

Цахим сурвалж: http://www.rp-online.de/politik/deutschland/Ueber-200000-Menschen-auf-der-Strasse_aid_980274.html

2. World Socialist цахим хуудас

Стефан Стэйнберг “Германд цөмийн эрчим хүч ашиглахыг эсэргүүцсэн олон нийтийн жагсаал боллоо” 28 March 2011 нийтлэгдсэн

Цахим хаяг: http://www.wsws.org/articles/2011/mar2011/gdem-m28.shtml

3. Германы өдөр тутмын “International –Spiegel ONLINE” цахим сонин

Роланд Неллс “Ням гаригт болсон сонгуулиас Канцлер Меркел ямар сургамж авав” 2011 оны 3 сарын 28 нийтлэгдсэн

Цахим хаяг: http://www.spiegel.de/international/germany/0,1518,753542,00.html


One Comment on “Германд 200 мянга гаруй хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал цуглаан болжээ”

  1. Cyрэн says:

    “Монгол цэвэр сyy” гээд буй шингэлсэн хятад хуурай сyy сyйрэл дагуулж мэдэхэр байна.

    Энэ 4 дyгээр сарын 7-нд \эхээр\ манайтай хил залгаа Хятадын Ганьсу мужид олон хyн сyyний хордлого авч 35 хyн эмнэлэгт хyргэгдэж, 3 хyyхэд амиа алджээ. Сyyнд азотын хyчлийн давс буюу нитрит хэт их байсны улмаас ийнхyy олон хyн хордлого авч,14 хyртлэх насны балчирууд амиа алдах yндэс болсон тухай Синьхуа агентлаг мэдээлжээ. Монголчууд сyyнийхээ жилийн хэрэгцээний дeнгeж 30 хувийг eeрсдee хангадаг бeгeeд yлдсэн 70 хувийг Хятадаас авч буй нь хэн бyхэнд тодорхой. Гэтэл Говь-Алтай, Баянхонгортой залгаа Ганьсу мужид буюу хамар дор ийм аюул гамшиг дэгдэж байхад Монгол улс, тeр засаг чив чимээгyй дyлий оргиод байгаа нь хyн ард хордож eeд болох тэдэнд огт хамаагүй бололтой.
    Нитрит натрийг сyy, хиамны eнгe зyсийг сайжруулж, хадгалах хугацааг нь уртасгахад хyнсний yйлдвэрyyд eргeн ашигладаг бөгөөд хэт ихдyyлж хийж yйлдвэрлэсний уршгаар ийнхyy олныг хамарсан гамшиг Ганьсу мужийн Пинлян хотод илрэлээ олжээ. Нитрит нь цусны улаан цогцост нeлeeлeн хyчил тeрeгчeeр цус хангагдах боломжгyй болгож yхэлд хyргэдэг аюултай ажээ.
    2008 онд Хятадад 300 мянга гаруй хyн меламинтай сyyний хордлого авч цөөнгүй хyyхэд эндсэн. Сyyгээ eтгeрyyлж арвижуулах гэж меламин нэмж гэмт хэрэг yйлдсэн цeeнгyй хyмyyсийг цаазалсан билээ. Манайд ийм сyy орж ирсэн тухай тухайн yедээ мэдээлэгдээд чимээ алдарсан бeгeeд 2010 оны зун хyртэл Хятадад ийм меламинтай сyy илэрсээр гэмт хэрэгтнyyд баривчлагдсаар байгаа билээ.
    Хятад улс сyy, сyyн бyтээгдэхyyн yйлдвэрлэгч нийт 1176 компаниас 553-г нь хаажээ. Сyyний yйлдвэрyyдийг хаасантай холбоотойгоор эздyyд нь нeeцeнд байгаа чанар муутай хэдэн сая тонн хуурай сyy буюу тyyхий эдээ гуравдагч орнууд руу гаргаж эхэлсэн тухай мэдээлж байна.
    Монгол улс сyyний импортод жил бyр 25.6 сая ам.доллар буюу 32 тэрбум төгрөг зарцуулж байгаа бөгөөд том жижиг гэлтгүй манай хэдэн yйлдвэрyyд бyгд л Хятад хуурай сyyг найруулаад гоё ганганаар савлаад зарж байгаа нь нууц биш. Гэхдээ ичих ч yгyй олон тyмнийг илт мэхлэн “монгол yнээний цэвэр сyy” хэмээн тeр нийгэмд цагтаа нeлeeтэй явсан зyтгэлтэн, нэрт жyжигчдээр рекламдуулсаар байгаа нь их уршигтай. Хэдэн тeгрeт нь болж телевизийн ийм роликт оролцож буй манай агуу хyмyyс ч эргэж бодууштай. Монголын 30 гаруй тэрбум төгрөгөөр орж буй энэ хуурай сyy нь сайтар нягталвал, цагаан хор байж мэдэхээр урд хөршид харанга дэлдэж буй учир манай YАБЗ, гааль, МХГ, Ариун цэврийн алба, гэх мэт наян байгууллага нэн яаралтай шалгаж нягтлах цаг нэгэнт болжээ. Хятадаас ирсэн хуурай сyyнд 2009 онд шалгалт хийхэд меламин илэрсэн тухай мэдээ гарч байсан ч манай сyyний yйлдвэрyyд хав дарж,нуугаад eнгeрсeн. Авилгад автамтхай ариун цэврийн албад yyний мeрeeр дорвитой арга хэмжээ аваагyй л eдий хyрсэн. Одоо харанга дэлдээд буй Ганьсу мужтай ойр боомтуудаар орж ирж буй сyyн бyтээгдэхyyнийг онцгойлон yзэж баруун аймгуудын хилийн боомтуудад анхааруулга сануулга eгeeсэй билээ.
    2008-2010 онд Хятадад илэрсэн меламинтай хуурай сyyг устгалд оруулалгyй Монголчууд авч оруулж ирсэн гэсэн ам дамжсан мэдээ ч оргyй байж мэднэ. Иймд манай хяналт шалгалтын холбогдох байгууллагууд хeдлeх цаг болсон юм биш yy. Урд онуудын меламин гэгч хор дээр нэмэгдээд нитриттай сyyг “монгол yнээний “ гэсэн эрээн хайрцагт нь итгээд бид уугаад хордоод байгаа юм биш биз ,Та минээ.
    Алсын Японы цeмийн аюулын тухай гадаадын агентлагуудын мэдээг хагас дутуу орчуулан манай хэвлэл мэдээллийн хэрэгсэлyyд ам булаалдан хий сyржигнэхийн оронд eeрийнхee ууж буй цайны сyyний аюулгyй байдалд анхаарал хандуулж харанга дэлдвэл аминд чинь,ард олонд чинь тустай бус уу.
    Б.Сyрэн


Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s