Монголчууд ахиад л таг чиг…
Posted: 2011/04/14 Filed under: Атомын цахилгаан станц, Цөмийн хаягдал, цөмийн аюул 3 CommentsЭх сурвалж: http://cryptome.org/info/nuclear-protest/nuclear-protest.htm
Уг нь манай хэвлэл мэдээллийнхэн ч “урдуураа улаан хөлтөн гаргадаггүй” гэгчээр элдэв янзын хов жив, сенсаци энэ тэрэнд тун ч дуртай даа. Буруу зөрүү, үнэн худал ч яамай, ард түмнийг шуугиулж, уушиг зүрхийг нь булгилуулж байвал болчихдог улсууд шиг л байдаг. Харин энэ мэдээлэл манайхны хаагуур нь гараад явчихваа. Цаана чинь дэлхий даяараа цөмийн энергийг эсэргүүцэж, атомын станцуудаа хаахыг, шинээр барихгүй байхыг шаардаж байна. Зурагнуудыг үзээрэй…Бодоорой…
Амарлин

2011-03-17, Тайваний нийслэл Тайпэй хот. Цөмийн станцыг эсэргүүцсэн жагсаал. Толгойдоо зүүсэн туусан дээр "Атомыг эсрэг, Тайваныг аварья" гэжээ.

2011-03-19, Болгарын нийслэл София хот. Белене хотод Цөмийн станц шинээр барихыг эсэргүүцсэн жагсаал.

2011-03-19. Кипр арал дээр атомын станц шинээр барих Туркийн төслийг эсэргүүцсэн жагсаал Кипрт болов.

2011-03-23. Гёонжу мужийн Волсунгийн атомын станцын дэргэд шинэ реактор барихыг эсэргүүцсэн байгал хамгаалагчид, Өмнөд Солонгос.

2011-03-25. Энэтхэгийн Нью Дели хотод цөмийн станц шинээр барихыг эсэргүүцэн жагсахдаа Чернобылийн осолт өртсөн хүүхдийн зураг барьжээ.

2011-03-26. Германы Колон хотод Фукушима бидэнд цөмийн станцаа хаахыг санууллаа гэсэн бичигтэй жагсаж байна. Нийт 200 мянга гаруй хүн Германы 4 хотод жагсчээ.

2011-04-03. Малайзийн Куала Лумпурт цөмийн энерги ашиглахыг эсэргүүцсэн жагсаaлд 30 гаууй хүн оролцов. Засгийн Газар нь 2022 онд 2 станц шинээр барих төлөвлөгөөтэй байгаа аж.

2011-04-09. Австрийн Вен хотод Олон Улсын Цөмийн Эрчим Хүчний Албаны төв офисын гадаа эсэргүүцлийн суулт хийж байгаа нь.
Чин зоригт монгол хүн та түр наашаа анхаарнуу
Сүхбаатарын талбай дээр 4-н сарын 4-өөс эхлэн өнөөгийн нийгэмд болохгүй бүтэхгүй байгааг түмэн олон нүүр нүүрээ харан хамтдаа шүүн тунгаацгаая гэж Бүх ард түмэний хэлэлцүүлэг үйл ажилгаа зохион байгуулж байна. Нэгэн үед эх орныхоо атаг шорооны төлөө
мөр зэрэгцэн зүтгэж явсан эрэлхэг баатарын үр сад бид одоо дахин нэгдэх цаг ирээд байна . МОНГОЛЧУУД НЭГДЭЖ БАЙНА. ТА НЭГДЭХ ҮҮ? Та монгол хүний хувьд Өөрийн листэн дэх бүх хүмүүст явуулаарай. Энэ бол Таны яг одоо эх орон үр хүүхдийнхээ төлөө хийж болох хамгийн том хувь нэмэр юм шүүү. Итгэл найдвар хамгийн сүүлд мөхөх Утас:96611373 88660306 E mail: munhtengeriinelch@yahoo.com
Бүгдээрээ зохион байгуулалттай тэмцэж жагcаал хийе
тэмцэх хэрэгтэй ёстой ийм юм байхгүй шүү. Ирээдүйд бугд тахир дутуу сохор доголон болох гээгүй л бол тэмцэе