Монгол улс цөмийн хаягдлын хонхор болох уу?
Posted: 2011/03/31 Filed under: Цөмийн хаягдал, цөмийн аюул, Цөмийн хуйвалдаан | Tags: Ноцтой, National Journal (NTI) 11 CommentsМонголд гадаад орнуудын цөмийн хог хаягдлыг хадгалах агуулах байгуулж болзошгүй байгаа гэж АНУ-ын төрийн өндөр албан тушаалтан мэдэгджээ
Орчуулсан Амарлин
2011 оны 3 сарын 30. Лхагва
Илэйн М. Гроссман
Global Security Newswire сэтгүүл
http://www.globalsecuritynewswire.org/gsn/nw_20110330_8553.php
Вашингтон хот–Обамагийн ажлын албаныхан Монгол улстай нэгэн албан бус яриа хэлэлцээр хийж, Төв Азид орших энэ улсад ойролцоох бүс нутгийн улсуудын цөмийн түлшний хаягдлыг хадгалах газар байгуулах талаар ярилцсан хэмээн дээгүүр тушаал хашдаг АНУ-ын дипломатч өчигдөр мэдэгджээ.
АНУ-ын Эрчим Хүчний Яамны ажилтнууд болон Монгол улсын нийслэл Улаанбаатар хот дахь төстэй албаны түшмэдүүдийн хоорондох яриа хэлэлцээр эхний шатандаа явж байгаа бөгөөд АНУ-ын Төрийн Департаментын Цөмийн Эрчим Хүч, Аюулгүй Байдлын албаны захирал Ричард Стратфордын хэлснээр цаашид хэрхэх талаар тодорхой шийдвэр хараахан гараагүй байгаа ажээ.
Ричард Стратфорд нь хоёр жил тутам болдог Карнегийн нэрэмжит Олон Улсын Цөмийн Бодлого Боловсруулагчдын Хурал дээр хэлсэн үгэндээ дээрх бүс нутагт цөмийн хог хаягдал агуулах газар байгуулах нь цөмийн эрчим хүч ашигладаг ч хог хаягдлаа зайлуулах боломж тааруу Тайван болон Өмнөд Солонгос зэрэг орнуудын хувьд онцгой ач холбогдолтой гэж тэмдэглэжээ.
“Монгол улс бусад орны цөмийн хог хаягдлыг өөрийн нутаг дэвсгэр дээрээ агуулахыг зөвшөөрвөл цөмийн түлшний хаягдлыг хадгалах асуудлыг олон улсын түвшинд шийдвэрлэхэд чиглэсэн эерэг алхам болно гэж би хувьдаа үзэж байна” хэмээн цөмийн эрчим хүчний хамтын ажиллагааны гэрээ зөвшилцлийн тухай хэлэлцэх хуралдааны үеэр Ричард Стратфорд хэлжээ. “Тайвань, Өмнөд Солонгос дахь мэргэжил нэгт нөхдийн минь хувьд цөмийн түлшний хог хаягдлыг хадгалах асуудал бол туйлын хүнд асуудал. Тиймээс миний хувьд ямагт дэмжиж ирсэн энэхүү олон улсын цөмийн хаягдлыг булшлах газрыг байгуулвал тэдний асуудал шийдвэрлэгдэх юм” гэж Ричард Стратфорд үргэлжлүүлэн ярьжээ.
Стратфорд бол цөмийн эрчим хүчтэй холбоотой худалдааны гэрээ пакт байгуулах гол үүргийг гүйцэтгэгч Вашингтоны итгэмжлэгдсэн төлөөлөгч юм. Тэдгээр гэрээг АНУ-ын Атомын Эрчим Хүчний тухай хуулийн заалтын нэрээр “123 гэрээ” гэж нэрлэж заншжээ.
АНУ нь Ази дахь зарим нэг худалдааны түншүүддээ, тухайлбал, Өмнөд Солонгос, Тайвань зэрэг улсуудад ураны түлшний савханцар бэлтгэн нийлүүлдэг. Тиймээс хэрэв Монгол улс дээр дурдсан улс орнууд болон бусад улсын хэрэглэсэн АНУ-аас гаралтай цөмийн түлшний хаягдлыг нутаг дэвсгэр дээрээ булшилж хадгалахыг зөвшөөрвөл Вашингтон Улаанбаатар хоёр цөмийн эрчим хүчний худалдааны гэрээ байгуулах ажээ.
АНУ-ын Эрчим Хүчний Яамны албаны хүмүүс Монголчуудтай нэлээд хэдэн сарын туршид албан бус яриа хэлэлцээр хийж байгаа хэдий ч Стратфорд өөрөө энэ асуудлаар Улаанбаатартай холбогдож амжаагүй байгаа гэж мэдэгджээ. Мөн цөмийн эрчим хүчний худалдааны пакт албан ёсоор байгуулах эсэх нь одоохондоо тодорхойгүй байгаа юм байна. Тэр бүү хэл, дээрх дипломатчийн хэлж буйгаар өөрөө энэ талаар огт мэдээгүй явж байхад нь хамт ажилладаг хүн нь “Танай Эрчим хүчнийхэн Монгол улстай цөмийн эрчим хүч ашиглах чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцаж байгаа шүү дээ” гэж 8 долоо хоног орчмын өмнө хэлснээр анх сонссон гэж тэрбээр Global Security Newswire cэтгүүлд өгсөн ярилцлагандаа тайлбарлажээ. “Ингэж сонсоод би “мэдээгүй байсан юм байна. Одоо мэдсэн юм чинь Монгол улсыг ажлынхаа төлөвлөгөөнд оруулчихья, тэгээд харж л байя гэсэн” гэж Ричард Стратфорд ярьжээ.
Карнегийн нэрэмжит Олон Улсын Энх Тайвны Сангийн Цөмийн Эрчим Хүчний хөтөлбөрийн дэд ажилтан Марк Хиббсын мэдэгдсэнээр АНУ-ын Эрчим Хүчний Яамныхан өнгөрсөн оны намар Монголд айлчилж, албаны хүмүүстэй энэ асуудлаар уулзаж ярилцсан байна. Тэрбээр цөмийн эрчим хүчний асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг удирдсан ажээ. “Xэлэлцээр маш өндөр үр дүнтэй явагдсан. Тэд [Монголчууд] нарийн ширийн зүйл зөндөө ярьсан, маш их мэдээлэл авсан” гэж Хиббс Global Security Newswire-ийн сэтгүүлчид өчигдөр өгсөн ярилцлагандаа дурджээ.
Харь орнуудын хаягдлыг бүү хэл дотоодын цөмийн хаягдлаа удаан хугацаагаар хадгалах асуудал нь дэлхий нийтэд нэлээд ярвигтай асуудалд тооцогддог. Учир нь цацраг идэвхит болон хортой бодис агуулах нь хүн амын эрүүл мэндэд хор хөнөөл учруулж болзошгүй тул тус асуудалд олон нийт туйлын хянуур сэрэмжтэй хандаж иржээ. АНУ-ын тухайд гэвэл цөмийн болон атомын түлшний хог хаягдлыг Невада мужийн Якка ууланд битүүмжлэн булшлах тухай шийдвэрт Обамагийн ажлын албанаас хориг тавьсанаас хойш тодорхой шийдвэр гаргаж чадалгүй өнөөг хүрсэн байна.
Дийлэнх улс үндэстнүүдийн хувьд харь орнуудын цөмийн хаягдлыг улс орондоо хадгалах саналыг хараал зүхэл мэт хүлээж авдаг ажээ. Өмнө нь Оросууд өөрийн нутаг дэвсгэр дээрээ олон улсын цөмийн хог хаягдлын цэг байгуулах талаар хэлэлцэж эхэлсэн боловч дотоодын эсэргүүцэлтэй тулгарсны улмаас асуудал тэгсгээд замхарсан байна.
Монголд ч бас асуудал тэр тал руугаа эргэж болзошгүй гэж боддог тухайгаа цөмийн эрчим хүчний шинжээч Жеффри Льюис өгүүлсэн юм. Тэрбээр товч ярилцлага өгөхдөө Стратфордын хэлсэн үгэнд гайхсанаа илэрхийлэхийн сацуу “Монголд цөмийн хаягдлын цэг байгуулна гэж санаж яваа бол өөрcдийгөө хуурсан хэрэг болох байлгүй дээ. Монгол улс бүс нутгийнхаа цөмийн түлшний хаягдлын цэг болохыг зөвшөөрөхгүй л болов уу гэж би бодож байна” гэсэн юм.
Хиббс ярихдаа Монгол улс нь “Орос Хятад гэсэн хоёр том гүрний дунд хавчуулагдсан учраас тухайн бүс нутагт эдийн засгийн байр сууриа тогтоохын тулд яахаас ч буцахгүй. Цөмийн эрчим хүчний салбарт оролцох оролцоогоо өргөжүүлэх нь Монгол улсдын хувьд эдийн засгийн хөшүүрэг болж болзошгүй юм” гэж хэлсэн юм. Бүс нутгийн шинжээчдийн үзэж буйгаар Монгол улс нь ураны олборлолтоо улам өргөжүүлж, улмаар гадаад орнуудыг цөмийн түлшээр хангаад, хэсэг хугацааны дараагаар ашиглагдсан цөмийн хаягдлыг эргүүлж орон нутагтаа авчрах зэрэг өргөн хүрээний үйлчилгээ үзүүлэхийг сонирхож болох ажээ. Оросын Холбооны Улс, Хятад хоёрын аль аль нь цөмийн бодисыг “түрээслүүлэх” гэж нэрлэдэг энэ аргыг хэрэгжүүлээгүй байгaa тул хэрэв Монгол хэрэгжүүлж эхэлбэл энэ талаар анхдагч болох нь.
Мөн зарим нэг эх сурвалжаас үзвэл Монгол улсын эрчим хүчний хэрэгцээ улам бүр нэмэгдэж байгаа энэ цагт тус хэрэгцээг хангахын тулд Монголын засгийн газар болон бусад албаны хүмүүс цөмийн эрчим хүчийг хөгжүүлэхийг сонирхож болзошгүй юм байна. Тухайлбал, өнгөрөгч долоо хоногт Монголчууд цөмийн технологийг энхийн чиглэлээр ашиглахад Өмнөд Солонгосчуудтай Харилцан Ойлголцох Санамж бичиг үзгэлжээ.
“Дэлхий нийтэд танигдсан Орос, Франц зэрэг цөмийн эрчим хүч ашиглаж сурсан том гүрнүүдийн олон арван жилийн туршид эзэгнэсэн тоглоомын талбарт Монгол улс орж ашиг орлого олно гэдэгт итгэхэд хэцүү” гэж Олон Улс судлалын Монтерей дэх Хүрээлэнгийн Зүүн Азид Цөмийн Зэвсгийг Үл Дэлгэрүүлэх Хөтөлбөрийг удирдагч Льюис ярьсан юм.
“Угаасаа цөмийн хог хаягдлыг агуулж хадгалах энэ бизнест Монгол улс чухам ямар учраас оролцох гээд байгааг би огт ойлгохгүй байгаа юм” гэж тэрбээр хэлээд “Хэрэв би Монгол улсын удирдагч байсан бол аж үйлдвэрлэлтийн хөрөнгө оруулалтыг цөмийн хаягдал хадгалах үйлчилгээнд бус өөр зөндөө олон зүйлд зарцуулах байсан. Монгол улс нь хөрш зэргэлдээ орнуудынхаа атомын хог хаягдлын хадгалах цэг болж хувирах нь улс төрийн бодлогын хувьд ч таатай зүйл биш шүү дээ” гэж тэрбээр нэмж хэлсэн юм.
“Баттай баримт нотолгоо–жишээлбэл, Монгол улсын засгийн газраас гаргасан нутаг орноо бүс нутгийнхаа цөмийн хог хаягдлын цэг болгохыг хүсэж байна гэсэн мэдэгдэл ч юм уу нэг тийм нотолгоо үзэхээс нааш аль ч улс орон ийм алхам хийнэ гэдэгт би хэзээ ч итгэж чадахгүй” гэж Льюис ярьсан байна.
“Хэрэв Монгол улс цөмийн түлшний хог хаягдлыг хадгалах цэг болох нь өөрт нь ашигтай гэж үзээд АНУ-тай цөмийн эрчим хүчний худалдааны гэрээ байгуулах аваас Монголд том аз тохионо” гэж Хиббс мэдэгдсэн юм. “АНУ-тай 123 гэрээ байгуулж, АНУ-ын дэмжлэгийг авах нь Монголд их чухал. Монгол улс өрнөдийхөнд элэгтэй улс гэдгээ харуулж байгаа…123 гэрээ байгуулна гэдэг бол Монгол улсын цөмийн эрчим хүчийг хөгжүүлэх үйл ажиллагааг АНУ дэмжиж байгаа гэсэн үг”. Монгол улс ирээдүйд цөмийн зэвсэг хийхийн тулд атомын эрчим хүчийг сонирхож байгаа гэж бодохгүй байгаагаа Хиббс илэрхийлсэн байна.
“Монголчуудын төлөв байдлаас үзэхэд цөмийн зэвсэг сонирхоно гэж огт санагдахгүй байна. Оросууд эсвэл Хятадуутай зэвсгээр өрсөлдөхөөр эргүүтэж байснаас 1970 оны Цөмийн Зэвсэг Үл Дэлгэрүүлэх Олон Улсын гэрээнд нэгдсэн улс гэдэг статусаа хадгалж байсан нь Монголчуудад илүү ашигтай” гэж тэрбээр хэлсэн байна.
Харин Льюис энэ талаар ялимгүй өөр бодолтой байлаа. “Монголчууд одоохондоо бөмбөг хийхийг сонирхохгүй байгаа гэж би бодож байна. Гэвч хэрэв Монгол улс уран олборлодог орон байснаа цөмийн хог хаягдал хадгалах агуулах болж хувирвал хүсээгүй байхад тийм “эмзэг” байгууламжууд олноороо нэмэгдэж болзошгүй шүү дээ” гэж тэр хэлсэн юм.
PS:
Баримт нотолгоо
АНУ-ын Цөмийн эрчим хүчний салбарын түншлэлийн тухай хуралдааны бичлэгээс энд дарж сонсоно уу?
Цөмийн Эрчим хүчний тухай бодлогын хурлын бичлэгийн 16:11 минут, 52:15 минут орчимд Монголын тухай, 77:42–Оросын тухай ярьж байгаа.
Англи хэл дээр шүү, орчуулж амжсангүй, уучлаарай.
Амарлин
Манайхан хэзээ ч зөвшөөрөхгүй л дээ. Ганц нэг яриа л болсон байх. Манайхан том зүйл хусэхээр АНУ нь ийм санал тавиа биз. Тэгэхээр нь манайхан шууд эсрэг хариу газар дээр нь өгөөгүй байх. тэгээд л АНУ-ийнхан бараг бүтчихлээ ухааны юм бодсон байх. Тэгээд ч монгол шиг мэдээлэл задгай байдаг газар ийм шийдвэр гарвал монголоор нэг тархчихсан байгаа. Улс төрчид арьсаа хуулна нь биз.
Энэ асуудал эртнээс л яригдаж байгаа Тайвань бас тийм санал манай талд дэвшүүлж байсан гэж шуугиад намжсан. Энэ бүтэхгүй асуудал. АНУ-д манайх дээрэлхүүлээд л сууна гэж үү ард түмэн босно шдээ өмнөх байгал орчиноо сэргээхэд яая гэж байхад
тэр зөнчдийн хэлсэн зуйл биелэлээ олох юм бна л даа. Зуун хойд ази тэр чигээрээ амьд амьтангүй болно гэж. тэр бол манайх шиг цөмийн, атомийн талаар ямар ч ойлголтгуй, нарийн мэргэжилтнүүд бхгуй газар тэр хог нь яг л цөмийн бөмбөг хаяуулсантай л адил юм болно биздээ. Одоо энэ хэдэн тэнэг хойч уеэ боддоггүй зөвхөн өөрийнхөө өнөөдрийг харж хэдэн халтар мөнгө харахаараа хөлс нь дусалж чичирдэг муусайн малнуудаас болж энэ монгол байтугай энэ бус нутаг тэр чигээрээ сүйрэх нь тодорхой боллоо л доо. Монголоо зарж олсон хэдэн халтар төг-өөр атомийн хоронд хордсон ур хуухэд нь хэдий удаан амьдраа аж дээ.
Манай улс хогийн сав юм уу ямар? Ямар даварчихсан амьтад вэ? Тэр цөмийн туршилт хийдэг бохирдолтой Невада мужиийн элсэндээ л булна биз.
Ер нь дэлхийг бузарлаж байдаг юу юм бэ? Болимоор юм.
Mongolian corrupt politicians might get all the money, if it build up the nuclear trash in mongolia. If mongolian politicians are intelligent enough they would make all the people rich [like United arab emerates] even kids, mentally ill people, disabled people, people abroad, etc.
энэ арай дэндэнэ ээ бүүр давраад ингээд байвал УИХ гишүүдийг өөрсдийг нь хамт булах хэрэгтэй
Өндөр хөгжилтэй орнууд өөрсдийнхөө атомын хаягдлыг нутагтаа хаяж чадахгуй, буурай Монгол мэт орнуудыг хортой хаягдлаараа булахаар шийдсэнийг нь манай хэдэн тэнэг улс төрчид хулээн зөвшөөрч бур өөрсдөө тийм санал тавьж байдаг! Ямар хортой, хэдэн зуун жилийн дараа ч хор нь арилдаггүй гэдгийг манай хэдэн дээр сууж байгаа мангарууд ойлгодоггүй юм уу, эсвэл тэдэнд улс орных нь иргэдийн эрүүл мэнд хэдэн төгрөг олж байвал хамаагүй байдаг юм уу!?
Монгол битгий хэл өндөр хөгжилтэй Япон, атомын хороо зохицуулж, яахаа мэдэхгүй байхад, ядаж тэрийг хараад ойлгодоггүй юм уу, хаашаа юм!
Хэрвээ дээр сууж байгаа хэдэн мангарууд улсаа хогийн сав болгоод хэдэн цаас хийхээр шийдсэн бол сонсоцгоо: монголын залуус хүчтэй, та нар бол хэдүүлхэнээ шүү! Монгол улс үүний эсрэг босох болно, тэмцэх болно шүү!
Монгол орон олон улсийн хортой хаягдлыг хадгалдаг хогийн сав болж болохгүй ээ! Тэр хаягдал чинь зуун жил цацраг идэвхт бодис ялгаруулж, гажиг хүүхэд төрөлт, хорт хавдар гэх мэт олон эрүүл мэндийн ноцтой үр дагавартай зүйл болохоор, тэдгээр улсууд өөрсдийн орондоо хадгалахгүй байгаа. Тийм байтал монгол улс хаа байсан гадаад улсын хортой хаягдлыг газар нутагтаа байрлуулж иргэдээ хордуулах тийм балай зүйл санал тавьж байдаг арай ч дээ!
Тэнгэрлэг гэж хэлэгдэх дуртай монголчууд бид одоо юунд итгэж юуг чиглэж яаж амьдрах болж байна. Бидэнд одоо монгол улс гэх нэрнээс цааш юу ч үлдэхгүй болж байна. бид дэндүү гэнэн донгио эргүү тэнэг болжээ. Өнөө маргаашийн төдий бодолтой өөрөөсөө илүү юуг ч олж харахгүй өөдгүй гуйлгaчид болсон байна. Уул нь бид урьд урьдаасаа илүү их эвтэй хэрсүү, илүү их мэдлэгтэй байж. өөрийн хувь заяа ирээдүйд анхааран сонор сэрэмжээ чангатган, холч ухаанаар алсыг харч чиглэж хөгшид нь залуустаа сургаж залуус нь ахмад үеээ хүндэтгэн харилцан бие биенээ хүлээн зөшөөрч монгол газар нутагт монгол хүний оюунаас байгалаас нь урган гарсан олон зуунаар туршилгүй шалгаран батлагдасан үндэсний үнэт зүйлсээ өргөн, өнөөгийн даяаршилын хүчтэй түрэлтэнд хол цохигдохгүй тэсэж үлдэх улмаар мандан бадрах гол “ЖАНЖИН” шугамаа болгох хэрэгтэй байна. Бид дэлхийд 107 удаа засаглаж, хүнд хэцүү байдалаас нь авран хамгаалж төвшин сайханд зоригшдох их үйлсийг хийж байсан бахдам түүхээ ядаж нэг эргэн харч дотроо нэгийн ухаарахыг цаг үе таниас шаардаж байна. Дов нь шарлав ч Довцог нь хэвээрэй гэж. Эх орны энэ хүнд хэцүү байдлыг үл тэвчин сэтгэл зүрх нь шархлан зүсэгдэж, бид монгол хүн гэж хэлэгдэх юм бол монгол байгал эх орон аюулын онц ноцтой хүнд байдал ирсэн эдүгэ цагт яавч гар хумин зүгээр сууж таарахгүй босох ёстой гэж сэтгэл шулуудан зүтгэсэн олон эх орон нэгт ахан дүүс нийлэн “Монгол орноо авран хамгаалая” гэсэн ариун үйлсийн дор нэгдэн “ГАЛ ҮНДЭСТЭН” холбоог байгуулсан билээ. 2011-оны 4-сарын 4-өөс эхлэн Cүхбаатарын талбай дээр БҮХ АРД ТҮМНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ҮЙЛ АЖИЛГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ ЭХЭЛЛЭЭ. 96611373 88660306 E mail usefull_03@yahoo Эх орондоo хайргүй, санаа зовдогүй монгол хүн гэж байхгүй. Та бид одоо нэгдэх цаг болжээ. Үзэл бодлоо хуваалцан улс гэрээ төвхөнүүлэх, өөрийн хувь заяагаа монгол хүн өөрөө төвхөнүүлэх хувь заяагаа хувь хүн бүр анхаарах өөрийн амь мэт үзэх хэрэгтэй байна. Харийн номоор явсанаас харын номоор яв гэж үг байдаг. Mонголчууд бид хэтэрхий олон жил бусдыг гарыг харж, бусдын гарт үхэж бусдын өмнөөс бүл нэгт анд нөхөдөө алж, өнөө маргашийн хоолныхоо өчүүхэн эрх ашгийнхаа төлөө өвгөдийн цусаараа тамгaлж, амиараа хамгаалж ирсэн юугаар ч үнэлэж юугаар ч орлуулж үл болох хамгийн нандин эрхэм газар нутгийн минь гадний хэлтгий хэлтэй хар санаатай хүн дарангуйлагч нарт худалдагдаж зарц байгааг та бид л нийлж нэгдэж нэгэн санаа бодлын дор зангидаж давхар мэт илчтэй дээсний гурвалсан мэт эртэй байж гэмээн бут цохиж ахин сэргэн мандах өөрийн орондоо амар амгaлан, өөрийн хүссэнээ хийж, үр хүүхэд ирээдүйдээ хамнгийн том хөрөнгө оруулах ганц боломж юм бидний өвөг дээдэс бидэнд эрүүл сайхан байгал, эрүүл цус, соёлтой нийгэм, Баталгаажсан амьдрал, хулгайчгүй төр, Худалчгүй засаг, алуурчингүй ахуйг бидэнд хүлээлгэн өгсөн. Бид ийм л өвгөдийн үр сад. Бид ийм л нийгмийг хүссэн. Бид ийм л нийгмийг хүлээж авсан. бидний ирээдүй биднээс ийм л нийгмийг шаардах болно.
Бүс нутгийн шинжээчдийн үзэж буйгаар Монгол улс нь ураны олборлолтоо улам өргөжүүлж, улмаар гадаад орнуудыг цөмийн түлшээр хангаад, хэсэг хугацааны дараагаар ашиглагдсан цөмийн хаягдлыг эргүүлж орон нутагтаа авчрах зэрэг өргөн хүрээний үйлчилгээ үзүүлэхийг сонирхож болох ажээ.
ЭНЭ ОДОО МАШ ТОМ ДОРОМЖЛОЛ БАЙНА ШҮҮ ДЭЭ АРД ТҮМЭН МИНЬ ЭЭ!!!!! Хамаг шимт шүүсээ интернэшл – даа өгөөд тэд гэдсэндээ боловсруулаад баас болгоод хаяхад нь МОНГОЛ буцаад баасыг нь аваад өвөртөө хий гэж байна!
За ингээд энэ улс ХОГИЙН БУНКЕР болвол: монголын бүх давхаргын хүмүүс өртнө шүү дээ үүнд. Монголд жижгээс авахуулааад том бизнес хийж амьдарч байгаа хүмүүс зөндөө. Хүн ам хордоод барахгүй хоол хүнс ч мөн хордоно. Хортой орон руу хэн аялал жуулчлалаар явах вэ? за ингээд жуулчид үгүй болно. Махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд ч мөн дампуурна, яагаад гэвэл мал нь хордчихсон байх учир. Тариа будааны боссууд бас дампуурна, хортой тариа будаагаар хэн хооллох юм. Аялал жуулчлалын олон нийтийн тээврийн хэрэгслийн компаниуд дампуурна — жуулчид Монгол руу иркум чинь, гадаадад байдаг монголчууд ч мөн очихгүй шүү дээ. Боломжтой хэд нь гадаад руу дурвэнэ, Монголд хүн үлдэхгүй үлдсэн нэг нь хордчихсон өвчин зовлонтэй хэд. ЗА ИНГЭЭД ХАРАХАД ЮМ БОЛГОН БИЕ БИЕТЭЙГЭЭ ЯМАР НЭГ ХЭМЖЭЭГЭЭР УЯА ХОЛБООСТОЙ, ХЭРВЭЭ ЭНЭ МАЯГААРАА ҮРГЭЛЖИЛВЭЛ МОНГОЛ УЛС ЦАГИЙН ЯВЦАД УСТАХНЭЭ .