“Цөмийн хаягдал” цуврал – 1
Posted: 2011/04/23 Filed under: "Цөмийн хаягдал" цуврал, Цөмийн хуйвалдаан | Tags: Ноцтой 2 CommentsМонголд цөмийн хаягдал булшлах уу?
2011 оны 4 сарын 22
Азийн бүсийн цөмийн хаягдал булшлах цэгийг Монголд байгуулах талаар манайхан гадаад орнуудтай хэлэлцэж эхэлжээ гэсэн түгшүүрт мэдээ саяхны нэг өдөр хэвлэлээр цацагдсан. Сэтгэл сэрдхийлгэсэн энэ мэдээг монголчууд хэрхэн хүлээж авсныг сонирхож үзэxэд aсуудлыг бодитоор хүлээн авч, үр дагаврыг нь ухаж ойлгоход олон нийтийн мэдлэг мэдээлэл дутмаг байгаа нь ажиглагдаж байсан. Үнэндээ ч бидний олонхийн хувьд цөмийн эрчим хүч, цацраг идэвхт бодисны тухай мэдлэг арван жилд үзээд мартаж амжсан хими, физикийн хичээлийн хүрээнд байна.
Харин энэ байдлыг Монголын төрийн түшээд, албаны зарим хүмүүс овжноор ашиглан, бодит үнэнийг мушгин гуйвуулсан буруу ташаа мэдээлэл тарааж, ард олныг төөрөгдүүлэх арга саам сүвэгчилж байнa. Түүнчлэн, Японы Фукушима-Даичи дахь цөмийн станцын ослын утаа замхарч ч амжаагүй байхад манай эрдэмтэд Монголд атомын цахилгаан станц байгуулах нь асар ашигтай хэмээн эрээ цээргүй сурталчилж эхэлсэн нь өөрийн эрхгүй айдас болгоомжлолыг төрүүлж байв.
Эх орны минь ирээдүй хойчтой холбоотой чухал асуудлаар ухаалаг, алсын бодолтой шийдвэр гаргахад ард иргэдийн оролцоо туйлын чухал. Тиймээс хүмүүст баримт нотолгоотой, үндэслэлтэй бодит мэдээллийг цогц байдлаар хүргэхийг зорьж энэ нийтлэлийг бичлээ. Ингэхдээ хэн нэгнээс захиалга авсангүй, xудал шуугиан дэгдээж, хүмүүсийг айлгаж цочоох ч гэсэнгүй. Зөвхөн үнэн зөв, цогц мэдлэгтэйгээр асуудлыг эргэцүүлэн нягталж, мэргэн шийдвэр гаргах боломжийг монголчууддаа олгохыг хүссэн болно.
Та бүхэн мэргэн ухаандаа болгооно уу.
Амарлин
Ингээд цуврал нийтлэлийн эхний дугаарыг энд дарж уншина уу? Энд PDF файлаар байна.
тэр америкийн хэлсэн үгтэй видеог энд тавиагүй юу, олвол тавиарай.
Хурлын видео байхгүй юм билээ, харин аудио бичлэг хийсний линк байгаа.
Энд тавилаа
http://newmediamanager2.net/popup/1518
Мөн хурлын ярианы протокол байна лээ. Event transcript
http://carnegieendowment.org/events/?fa=viewSubEvent&id=43479