Монгол улс “шорооноосоо” салж амрах нь

Гэхдээ бүр ховор элементтэй шорооноосоо шүү…

Бичсэн: Амарлин
3 сарын 18

Судлаач Д. Ганхуяг гуайн нийтлэлийг уншаад интернэтээр бяцхан хайгуул хийсэн юм. Ингээд үзвэл, Хятад улс нь дэлхийн ховор элементтэй шорооны 97 орчим хувийг бэлтгэн нийлүүлдэг, харин Япон улс томоохон хэрэглэгч нь ажээ. Гэтэл өнгөрсөн онд Хятадын загас агнуурын онгоцны  ахмадыг баривчилсан хэргээр хоёр орны харилцаа мууджээ. Улмаар Японы хэрэгцээний 96 хувийг хангадаг Хятад гэдийсэн юм бололтой. Япончууд ч Хятадаас хэт хараат байдалдаа цэг тавьж, Хятадаас авдаг импортоо 70 хувь болгон бууруулахаар шийджээ.  Ингэж байтал ёокузанагийн зодог тайлах ёслолд Монголоос Сү. Батболд очсон нь ёстой л “сайн хүн санаагаар” гэгч болсон юм уу даа…

Мэдээж,   тохиролцсон бололтой. Нөгөөх бөхөө ч мартаж, Японы Ерөнхий сайд Наото Кантай ховор элементтэй шороо энэ тэрээ ашиглуулах гэрээ байгуулаад явчихсан бололтой. Тус гэрээг 2010 оны 10 сарын 2-нд байгуулжээ.

Гэрээ ёсоор Япончууд сансраас Монголын газар нутагт ховор элементтэй шороо байх боломжтой газруудыг тандаж 11 сар гэхэд ухаж эхлэхээр тохирчээ (Тун ч шуурхай байгаа биз???) . Уулзалтанд Монголоос  Сү. Батболд, харин нөгөө талаас Кан болон Японы бусад албаны хүмүүс байлцсан байна. Кан ноён “Монгол улсын ашигт малтмалын потенциалыг хөгжүүлэх нь  хоёр улсын эрх ашигт нийцэж байна” гэж тэмдэглэсэн байх юм. (Ухаандаа манайх өгч, тэднийх авч байгаа нь нийцэж байгаа юм гэж ойлгов…)

Улмаар Green Technology Solutions Inc. (товчилбол GTSO хэмээх АНУ-ын Калифорни мужийн Сан Хосед бүртгэлтэй компани) Монголын Ховор Элементтэй Шороо Экспортлогч (Rare Earth Exporters of Mongolia (REE) гэдэг компанитай хамтран ажиллахаар хамтарсан үйлдвэрийн гэрээ байгуулжээ. Монголын Ховор Элементтэй Шороо Экспортлогч гэдэг компани нь хараажийн гадаад компани байх юм. Тус байгууллагынхан http://www.rareexporters.com гэдэг  цахим хуудсандаа Монгол улс нь ховор элементтэй шорооны асар их нөөцтэй хийгээд тэр нөөц нь дийлэнхдээ Өвөр Монголтой хил залгаа нутагт оршдогийг дурджээ. Тухайлбал, Монголын нутгийн зүүн өмнөд хэсгээр, Дорноговь, Өмнөговь, Ховд аймгийн Ховдын Гол, Говь Алтай, түүнчлэн Хэнтийн хойт хэсэг, Хангай зэрэг газруудад том ордтой гэжээ. Түүнчлэн, Хятадыг жинхэнэ “маданд орууллаа” (“checkmate for China”), учир нь Хятадаар далжуулалгүй шууд Оросоор Японы тэнгис руу гаргаж Өмнөд Солонгос, Япон болон АНУ-д хүргэхээр зэхэж байгаа гэж бичжээ.

Rare Earth Exporters of Mongolia компанийн цахим хуудсан дээр үзүүлсэн ашигт малтмалын газрын зураг

Ингээд эцэст нь Монгол юу хожсон юм бол доо??? Япон, Солонгос, АНУ авч ашиглах юм байна. Тэд нар сансраас судалгаагаа хийгээд, дараа нь АНУ-ын  GTSO болон Монголын Ховор Элементтэй Шороо Экспортлогч (энэ бол яав ч Монгол компани биш) нар нийлээд  ухаад ачаад явуулчих юм байна. Монголчууд “шорооноосоо” л салах юм байна л даа. Гэхдээ бас их ховор шороо гээд байгаа шүү…

Ашигласан эх сурвалж:

http://www.raremetalblog.com/2010/10/mongolia-joins-rare-earth-quest.html

http://www.mad-mongolia.com/news/mongolia-news/mongolia-could-help-break-chinas-grip-on-key-materials-2935/

http://www.businessweek.com/news/2010-10-03/japan-to-increase-rare-earth-imports-from-mongolia-asahi-says.html

http://www.mad-mongolia.com/news/mongolia-news/rare-earth-exports-out-of-mongolia-3994/

http://www.solarserver.com/solar-magazine/solar-news/current/2011/kw06/gtso-to-partner-with-mongolian-mining-company-to-produce-rare-earth-elements.html

http://www.rareearthexporters.com/investors.html


2 Comments on “Монгол улс “шорооноосоо” салж амрах нь”

  1. A.Gerel says:

    Хэрвээ Монгол Улс гэж байгаа л юм бол Монгол Үндэстний эрх ашиг, Монгол Улсын эрх ашиг гэж байдаг л юм бол Ашигт малтмалын тухай хууль, Газрын тухай хуулийг хүчингүй болгож, хайгуулын болон ашиглалтын бүх лецинзийг хураая. Монгол Улсын газар нутаг, Монгол Улсын газрын доорхи ашигт малтмал, эрдэс баялаг бол Монгол Улсын, Монгол Үндэстний нийтийн өмч түүнийг хэн нэгэн зальт этгээд ба харийнхан, харийнханы гар хөл бологсод хувьчилж, өмчилж, эзэмших эрхгүй. Санал нийлэх үү?Монголчуудаа.

  2. mnhh says:

    алт зэс газрын тос юу л бдийн бүхэл эд баялгаа олборлох боловсруулж чадахгүйгээс хойш энүүд асар нарийн бодлого гаргах хэрэгтэй байх гадныхантай хамтарч асар бага хэмжээгээр малтлага хийх олборлох гэх мэт тэгж гадныхнаас суралцаж улмаар 100 % мглчууд юмаа хийж чаддаг болно бхаа .


Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s