“Цөмийн хаягдал” цуврал – 2:
Posted: 2011/04/26 Filed under: "Цөмийн хаягдал" цуврал, Цөмийн хуйвалдаан | Tags: Ноцтой 1 CommentМонголд АТОМ хэрэгтэй юу?
Чернобылийн атомын станцын аймшигт ослоос хойш 25 жил өнгөрсөн ч цөмийн энергийг хүн төрөлхтөн бүрэн удирдаж сураагүй, цөмийн энерги баталгаагүй хэвээр байгааг Фукушимагийн осол дэлхий дахинд мэдрүүллээ.
Тиймээс атомын цахилгаан станц барьж, цөмийн энерги ашиглах хүсэлтэй бидэн шиг хүмүүс сэтгэлийн хөдлөлөөр ухвар мөчид шийдвэр гаргахаас болгоомжлох нь зүйтэй юм.
Эхлээд тэр хүсээд байгаа АЦС-ынхаа талаар тодорхой мэдлэгтэй болж, ядаж л ураны түлшний циклийг сайтар ойлгож мэдсэн байвал зохино.
Хүн бүр атомын энерги ашигтай гэдэг ч тэр энергийг үйлдвэрлэдэг цөмийн түлшийг бэлтгэх үе шат болгонд цацраг идэвхт хорт хаягдал ялгардaг. Тэр бүх хорт хаягдлаас хамгийн хүчтэй, хамгийн аюултай нь атомын цахилгаан станцны хаягдал түлш гэдгийг бид мэддэг бил үү?
Сэтгүүлчид, улс төрчид, бизнесийн бүлгүүдийнхний нэмэр хачир ороогүй, дэлгэрэнгүй, бодитой мэдээллийг олон нийтэд хүргэхээр цөмийн хаягдлын тухай өгүүлсэн 2 дахь цуврал судалгааны бичлэгээ дор нийтлэв. Утга санаа, ач холбогдлыг бодож 40 гаруй хуудсыг таслалгүй тавьсан тул уншихад дэндүү урт санагдаж болно. Гэвч ирээдүй хойчдоо чин сэтгэлээсээ түгшдэг хүн бүр анхаарч уншина гэдэгт итгэлтэй байна.
Хүндэтгэсэн,
Амарлин
Цуврал нийтлэл 2 -ийг бүрэн эхээр нь уншихыг хүсвэл энд PDF файлаар байна.
Энэ нийтлэлүүдээ кино болгоод facebook энэ тэрийг ашиглаад олон хүнд хүргэвэл илүү үр дүнд хүрнэ. Заавал кино гэхгүй Power Point энэ тэр байсан ч болно ш дээ…Илүү олон хүнд илүү энгийнээр хүрэх хэрэгтэй…Баярлалаа та бүхний ажлыг 100 % дэмжиж байна…